Өгүүллэг
1932 оны хаврын дунд сар гарч байлаа. Монгол оронд зүүнтэнгүүд хэмээн нэрлэгдсэн улаантан буруу номтнууд төрийн толгойд гарч, Монголын хэдэн зууны түүхтэй бурхан шашны сүм хийдийг шатаан устгаж, эрдэмт лам хуврагуудыг “шар феодал” хэмээн занан зүхэж баривчлан шоронд хийж буудан хороож байв. Ард түмний хамаг мал сүргийг булаан авч хамтрал, ядууст тараан өгч байлаа. Богд хаант Монгол төрд зүтгэж явсан тайж язгууртан ардыг “хар феодал” хэмээн занан зүхэж шоронд хийж буудан хороож байсан үе.
Мөн "Нударган баячуудтай тэмцэнэ” гээд жирийн чинээлэг дунд ардын хөрөнгийг хуу хаман дээрэмдэв. Сүм хийдэд өндөр татвар ногдуулж, лам нарыг хүчээр хар болгов. Бурханы шашныг хавчин гадуурхаж шашингүйн үзэл хэмээх буруу номыг сурталчилж эхлэв. Ард түмний дургүйцэл ч туйлдаа хүрэх нь тэр. Амьдрал нь ёроолдоо хүртэл унав.
Би Өвөрхангай аймгийн Арвайхээрт амьдардаг жирийн нэгэн албан хаагч. Намайг Туваан гэдэг. Эвлэлийн гишүүнээр элсээд улаан намын даалгавраар улаантнуудын хорт ажиллагаанд хэд хэдэн удаа оролцоод миний дургүй бүр их хүрээд байлаа.Улаантнууд манай аймгийн бүх сумдын чинээлэг айлын бүх мал сүргийг хурааж, эд хөрөнгийг нь дээрэмдчихэв. Манай аймгийн Ганданпунцаглин хийдийн эрдэмт лам Лувсанг улаантнууд баривчилж буудан хөнөөв.
Нэгэн орой манай гэрт Ганданпунцаглин хийдийн лам миний авга ах Лувсанжамц хүрч ирээд надад: “Туваан минь. Одоо цөвүүн цаг ирж байна. Хөвсгөл аймагт улаантнуудыг эсэргүүцэх зорилгоор Шажин, төрийг мандуулах Очирбатын яам байгуулагджээ. Чи бол тайж язгууртай хүн. Улаантнууд чиний гарал үүслийг мэдвэл чамайг баривчилж шоронд хийж буудан хөнөөх болно шүү. Ардууд бид ардын засгийг ард түмний засаг хэмээн буруу бодож байжээ. Ардын засаг бол ард түмний эсрэг засаг юм байна. Ардын засаг манай Монголын хичнээн олон эрдэмт лам, ухаант тайж, ноёдыг хөнөөв дөө. Одоо бид Монголдоо жинхэнэ монгол төр шажнаа мандуулах цаг ирлээ. Бидэнд Өвөр Монголд заларч байгаа Банчин Богд тусалж дэмжих юм гэнэ лээ. Хоёулаа эндээс явж Очирбатын яаманд очиж босогчидтой нийлье” гэлээ.
Би Монголоо аврах цаг ирснийг мэдэрлээ. Ийм байдлаар улаантнуудад боолчлогдсоор байвал эх орон минь дуусна гэдгийг би ойлгож байлаа. Би шарын цэрэгт орж эх орноо харгис улаантнуудаас аврахаар шийдэв. Надад буу зэвсэг гэхээр юм алга байлаа. Ах бид хоёр маргааш орой нь Арвайхээрээс морьтой гарч Хөвсгөл аймаг руу давхив. Рашаантын төвд босогчдын удирдах төв байрлаж байлаа.
Рашаантын төвийн зарим байшингийн хаалган дээр даавуун дээр: “Ардын хувьсгалт улаан цэргийн толгойтой ардын засгийн халимаган толгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”, “Ардын засгийн алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”, ”Бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”, ”Энд тэндгүй үүрэлсэн буруу номтон улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй” гэсэн уриа бичсэн нь тодоос од харагдаж байв. Ах бид хоёр тэнд очиж босогчдын нэгэн удирдагч Жамц хэмээх хүнтэй уулзлаа. Энэ хүн өмнө нь ардын армид алба хааж байсан цэргийн туршлагатай хүн байлаа. Жамц дарга Шарын цэрэгт орохыг хүссэн бид хоёрыг сайшаан магтаад одооны цагийн байдлыг бид хоёрт хэллээ. Тэр нэн даруй биелүүлэх нэгэн даалгаврыг бид хоёрт өглөө.
Жамц дарга: “Та хоёр жаахан амарч хоол идээд дараа нь нэн даруй манай Очирбатын яамны тунхаг бичгийг Өвөрхангай аймагт буцаж очоод бүх сумдад яаралтай тараагаад эргэж ир” хэмээн тушаав. Тэр бичгийг үзвэл “Очирбатын яамны нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж гаргасан тунхаг бичиг” байлаа.
Уг тунхаг бичигт: ”Арван нэгэн жилийн доторхи ардын засгийн үед энэ улаантны засаг шашны ашгийн тулд юу ч хийгээгүйгээр барахгүй, харин шашныг мөхөөхийн төлөө нягтран тэмцэв.Улаантнууд манай хутагт хувилгаад, лам, ноёдыг барин авч, тэдний хамаг хөрөнгө малыг хураан авч алан хороож байна.Тэд ард олныг хууран мэхэлж, хамтрал нэрийн дор ардын хөрөнгийг хураан авч татвар ногдуулж байна. Жасыг хураан хоосруулж устгаж, сүм хийдийн хөрөнгийг дээрэмдэн үрэгдүүлж, сүм хийдийг хааж, лам ноёдыг олноор нь барин зодож хэрцгийлэн амь насыг нь хөнөөн устгаж байна.
Улаан Орос Монголыг хамгаалах нэрийн дор Монголын мал сүргийг улаан армийн хэрэгцээнд хэрэглэж, ард түмэнд бараа таваар нийлүүлэн ирүүлэхээс татгалзаж байгаагаас гачигдал хомсдол гарсаар байна. Монгол эрчүүдийг улаан цэрэгт татаад дараа нь буцахад нь коммун байгуулж коммунизмд шилжинэ гэдгээр ашиглах бөгөөд үүний зэрэгцээ ноёд тайж, лам нарыг бүрмөсөн устгаж дуусгаж байна. Дэг журам, амар тайваныг тогтоож, шашныг мандуулах нь дээдсээс итгүүлсэн зарлиг билээ.
Эдүгээ шашны дайсныг устгах цаг нь ирээд байна.Үүнд итгэлгүй бол Шамбалын зэвсгээс үхэх болно.Шамбалын цэргийн талд түргэн шилжин ирэх хэрэгтэй. Улаан хувьсгалчдыг барин авч нөгцөөгөөд Асгат хүрээний шар цэрэгтэй нэгдэх хэрэгтэй.
Нам, эвлэлийн гишүүд шашинтайгаа холбоо бүхий бөгөөд чин сэтгэлийн үүднээс бидэнд зүтгэж хичээвэл алуулахаас айх ёсонгүй бөгөөд бид та нарыг баяртай хүлээн авна.Бидний хүмүүс аль болох хүн хөнөөдөггүй. Гагцхүү шашны харш дайсныг бол хөнөөн устгана.Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ.
Ах бид хоёр Өвөрхангайд очоод хоёр хуваагдаж сумдаар явж тэрхүү тунхаг бичгийг бүх суманд тараав. Ард иргэд ардын намынхны харгис хатуу бодлогод дургүйцэж байв. Шарын цэрэгт орж шажнаа мандуулна гэсэн олон хүн байв. Ард түмэн босогчдын талд байсан юм шүү. Тэр үед Архангайн Цэцэрлэгт 2000 хүнтэй цэргийн анги 500 босогчдын эсрэг гал нээхгүй, буудахгүй хэмээн бослого гаргасан байлаа. Малж даргын удирдаж байсан ардын цэргийн ангийн зарим цэргүүд босогчдын эсрэг буудахгүй хэмээн тушаал биелүүлэхээс татгалзаж байв. Малж дарга түүний тушаалыг эсэргүүцсэн нэг цэргийг олны өмнө шууд бууджээ. Үүнийг харсан бусад улаан цэргүүд тушаал биелүүлэхээс татгалзана гэхээ больсон.
Шар цэргийн тавин хувь нь энгийн ард, тавин хувь нь энгийн лам нар байсан даа. Ах бид хоёр даалгавраа биелүүлээд Рашаантын төвд буцаж ирлээ. Байдал нилээн хүнд болсон байв. Улаантнууд Улаанбаатараас сайтар зэвсэглэсэн цэргийн хүч шуурхай татаж хэд хэдэн тулаанд манай босогчдыг сарниулсан байв. Сарнисан хүчнүүд дахин нийлж Архангайд тулаан хийхээр болов.
Ах бид хоёрт ганц бирдаан буу ногджээ. Манай шарын цэрэг цөөхөн буутай, ганц хоёр пулемёттай, ихэнхи нь бороохойгоор зэвсэглэсэн байсан. Тал газар тулалдах ямар ч боломжгүй байв. Талд цугларсан манай шарын цэргийг тэр дор нь улаан армийн нисэх онгоц илрүүлж бөмбөгдөж буудаж сарниулж байлаа. Бид өдөр нь ууланд ойд бүгэх нь зөв арга байсан. Улаан цэргүүд танк, нисэх онгоц, их буу пулемётаар зэвсэглэжээ. Улаан цэргийг Гиваапил, Лхүмбэ, Малж хэмээх гурван улаан цэргийн дарга толгойлжээ. Бас улаан орос цэргийн зөвлөхүүд дагалдан ирсэн сураг дуулдаж байлаа. Архангай аймгийн Тариатын хүрээний орчим эхний том тулаан боллоо. Шар цэргүүд бид уулнаас бууж Тариатын хажууд байрласан улаан цэргүүдийн байрлал руу морьтой дайрлаа. Улаан цэргийн их буу, пулемётын сум биднийг толгой дээр мөндөр мэт бууж байлаа. Бид улаан цэргийн хориглосон байрлалд тун ойртлоо. Гэвч тэдний хүчтэй ширүүн галд манай шар цэрэг ихээхэн хохирч бид ухарлаа. Ухарч байхад гэнэт улаантны гурван нисэх онгоц агаарт үзэгдэж бидний дээрээс бөмбөг хаяж пулемётаар буудаж манай талд улам их хохирол үзүүлэв. Гэнэт хажууд нэг бөмбөг дэлбэрч би ухаан алджээ.
Ухаан орвол гар хүлээстэй нэгэн гэрт хэвтэж байв. Улаантнуудад би баригджээ. Ах маань хажууд маань байж байв. Бас л баригджээ. Ах надад "Дүү минь яаж байна. Чи ухаангүй нэг хонолоо шүү” гэж байна. Миний толгойг боосон байв. Гэр дүүрэн олзлогдсон хүмүүс байлаа. Рашаантын хийдийн нэг том мэргэн лам баригдсан байв. Тэр мэргэн ламыг Очирдара гэгээнтэн гэдэг байв. 14 настай Очиржанцан хэмээх хувилгаан хүүг бас барьсан байлаа. Лам өвөө нь шарын цэрэгт морь хүргэж өг гэсэн тул Өвөрхангайгаас хоёр морь хөтөлж гараад улаантнуудад баригдсан 16 настай Гарьд хэмээх хөвгүүн тэр хар гэрт бидэнтэй хамт олзлогдоод байв. Бид Очирдара гэгээнтэн ламаас Монголынхоо хувь заяа, өөрсдийнхөө хувь заяа, биднийг байцааж байгаа улаан цэргийн дарга нарын хувь заяаг асуудаг байлаа.
Очирдара гэгээнтэн: “Энэ улаантан Монгол төрийн нас нэг жаран юм байна. Цагаан морин жил цаг төр эргэнэ. Шарын цэрэгт шажныхаа төлөө тулалдсан та нар гучин гурван тэнгэрийн оронд төрөх болно. Та нарыг чанга ширүүн байцааж байгаа улаан цэргийн дарга Лхүмбэ нэг жилийн дотор улаантнуудад алуулах юм байна.Улаан цэргийн дарга Гиваапил, Малж нар таван жилийн дараа улаантнуудад алуулах юм байна” хэмээн айлдав.
Улаан цэргийн дарга нар биднийг эрүүдэн байцааж: “Та нарт хэн буу зэвсэг олгосон бэ. Хэн та нарыг удирдсан бэ. Өвөр Монголоос Банчин Богд хэзээ цэрэг дагуулж ирэх юм бэ” хэмээн тасралтгүй асууна. Бууны бөгсөөр толгой руу цохино, гутлаараа толгой руу өшигчинө. Асаасан тамхиныхаа галаар духан дээр төөнөнө.
Тэгснээ гэнэт буу тулгаж: Та нар бол эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү нар. Та нарыг газар дээр нь шууд буудах тушаалтай” хэмээн агсарна. Хоол унд өгөхгүй хэд хонуулна. Намайг байцааж байсан улаантан их харгис хүн байлаа.Миний шархтай толгой руу бууны бөгсөөр цохино. Би тэдний байцаалтад юү ч хэлдэггүй байлаа. Энэ буруу номтон улаантан чөтгөрүүдтэй юугаа ч ярих юм билээ.
Ах минь лам хүн тул надад хандаж: “Миний дүү битгий айгаарай. Лам гурван эрдэнэдээ л сэтгэл дотроо сайн залбираад байгаарай. Хүн бүр үхдэг юм чинь. Чи бид хоёр Шажныхаа төлөө амиа зориулж Бурханы оронд төрөх болно” гэж байв. Би энэ жил 21 настай. Эхнэр хүүхэдгүй. Залуугаараа энэ хорвоогоос явах болж дээ гэсэн харууссан бодол заримдаа төрнө. Гэвч ахын минь хэлсэн үг намайг зоригжуулж байлаа. Биднийг баривчилсан улаантнууд өдрөөс өдөрт улам харгис зэрлэг болж байв.
Улаантнууд жаахан хүүхдийг хүртэл байцааж тамлаж байлаа. 14 настай Очиржанцан хувилгаан болон Шар цэрэгт морь авчирч явсан нөгөө 16 настай жаал хүүг улаантнууд хувьсгалын эсэргүү хэмээн яллаж нэгэн өглөө буудан хөнөөв. Энэ улаантнууд нялхаараа хүүхдийг ч хөнөөдөг, наян настай буурлыг ч хөнөөдөг, хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг ч хөнөөдөг хумсын чинээ ч энэрэх сэтгэлгүй хүн араатнууд юм даа.
Энэ чөтгөрүүд тамын орон руугаа түргэн тонилоосой. Удалгүй ах бид хоёрын буудуулах ээлж ирэв. Өмнөх өдөр нь улаантнууд биднээр нүх ухуулж улаан цэргүүд “За муусайн хувьсгалын эсэргүүнүүд та нар маргааш цаазаар авхуулах болно. Та нар тэр Бурханыхаа оронд очих болж дээ” хэмээн тавлан инээлдэж байлаа. Бидний арван хүнийг ухсан нүхний урьд жагсаав. Буутай арван улаан цэрэг эгнэн зогсчээ. Зуны дунд сар гарч Монгол нутагт минь цэцэг ногоо дэлгэрч, тал нутаг минь юү ч болоогүй мэт тайван дүнсийнэ. Тэнгэрт нар мандаж тэртээх үүлэн доогуур шонхор шувуу дүүлэн ниснэ. Ах минь буудуулахын өмнө улаан цэргийн даргаас “Лам гурван эрдэнэдээ залбирахыг зөвшөөрнө үү” хэмээн гуйв. Гэвч улаан цэргийн дарга “Хувьсгалын эсэргүү та нарыг цаазлах цаг болсон тул хэн ч хөдөлж болохгүй” хэмээн ярвалзаж байлаа. Хажууд зогссон ах минь надад “Майдарын оронд уулзацгаая даа” хэмээн хэллээ. Би сэтгэл дотроо Лам гурван эрдэнэдээ залбирлаа. Улаан цэргүүд буугаа сумлаж бэлэн болов. Улаан цэргийн дарга “галлаад” гэсэн тушаал өглөө. Буун дуу тасхийв...
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл0
Ийм галзуу юм бичиж тэр үед хэлмэгдсэн олон хүний түүхийг хошин шогийн тайз болгох хэрэггүй сүхээ
Хэлмэгдлийн тухай Доржийн СҮХБААТАР гэгч бичих юм бол Хэлмэгдэл гэдэг үг утгаа алдан доог тохуу болно.
ХУУЧИН НИЙГЭМийн дотоодыг хамгаалах болон нийгэмийг аюулаас хамгаалах яамны алуурчид, мэдээлэгчдийг ил болгож нэр усыг нь зарлаагүй явдал маш том алдаа байсан юм байнаа,,,энэ алуурчид мэдээлэгчид болон түүний үр удам өнөөдөр кремлийн даалгаварыг гардан гүйцэтгэж олон монголчуудаа хилэсдүүлэн хядсан аймшигт түүхийг бүдэгрүүлэн баллуурдах үйлийг бүх боломжоороо хийж хэрэгжүүлж байнаа,,, бодит жишээ бол энд сэтгэгдлээ бичсэн хүмүүс,,,Д,СҮХБААТАРЫН бичсэн энэ нийтлэлийн доор улин хуцсан энэ бүлэг ноход бол улаан орос болон путины оросын 5р цувааныхан гарцаагүй мөн,,,
Шаал солиотой хүний зүүд.
Эргүү тэнэг хог вэ д.с
Боль л до.хэзз ийм балай юмыг үгүүллэг гэх вэ.удахгү роман бичлээ гэх нь.зөнөсөн авгай нарын араас орлоо шү.
Энэ Сүхээ бичээч маань манай шарын цэрэгт жанжин ногоон малгайт Дамдинсүрэнгийн туслах байсан Туваан гэгч хүн мөн байна сүнс нь байна ! Тэр Туваан гэгч эвлэлийн гишүүн нэг хүүхний хөхийг огтолж мөн нэг багш залуугийн зүрхийг сугалж шарын тугийг тахиж байсан юм ! Урд насны зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг болж байна !
Гадаадаас удирдлагатай МАН-ын манж хятад цусны хунхуузууд Монголын 100 мянга иргэнийг яргалан цаазалж устгасан.Одоо ч гэсэн МАН-ыг манж хятад цусны алуурчид толгойлж байгаа..
Энэ сүхбаатар гэгч эргүү чинь одоо бүр хурц хэлбэртээ орлоо л доо ! Ккк
Энэ Сүхбаатар улам бүр элий далай юм эрээчих болжээ. Мэдэхгүй юмаа мэдэмхийрч, солиотой хүний өдрийн тэмдэглэл гэгч юм олон нийтэд түгээхээ болиосой билээ.
Монголын төр зөв замаар замнасан зөв явж байгаа Монгол төрийн босго өндөр Монгол төрлүү өндөлзсөн хужаа хятад төвдийн шашины гар хөлүүд шарлахсандаа Монгол төрлүү дайрч байна Монгол хүн төрөө гартаа авч манж хятад төвдийн фанат секц системийг устгаж Монгол төр бадарсан түүхэн баяр хүргэе одоо дахин цэвэрлэгээ хийж ардчилал нэрийн дор өндийж Монгол төрд өширхөж бгаа хятадын эрлийз төвд шашиний гар хөлүүдээс эх ороноо цэвэрлэмээр бн
үнэн.
ардчилагч, коммунист 2 адилхан л ард түмнийг зовоож бгаа
Танай сайт солиотой хүний өдрийн тэмдэглэл их нийтлэх юм аа.Оросууд монгол эмэгтэйчүүдэд шилэн трико өмсгөж өвчин тусгаж байсан гэж бичсэн нь санаанаас гардаггүй юм.
Баабар сонин.мн дээр нийтлэл бичихдээ сэтгэгдэл хэсгийг нь хаалгадаг лалар.
Ард түмэнийг Дарлагч Феодал язгууртнууд Ноёдыг Устгах хэрэгтэй шүү Монголчуудаа
энэ бүр солиорчээ,эх орноосоо дүрвэж болохгүй гэж очсон бүсгүйг хаднаас нисгэж алаад нүүж явсан хүмүүсийн өнөөдрийн байдлыг хар,хужаад монголоороо сурах боломжгүй дарлагдаад явж бна,хөдөөгийн уул талаар соёл түгээж шинжлэх ухааны хичээл зааж явсан багш нарын зүрхийг нь амьдаар нь сугалж туг тахиж ,хоршооны манаач,сургуулийн манаач нарыг хөнөөж явсан эсэргүү шар хувалнуудыг устгаагүй бол монгол улс гэж өнөөдөр байхгүй байсныг л сана,шар хувалзнуудад алуулсан ,цэрэгт нь явахгүй гэж буудуулсан өчнөөн энгийн ардууд хэлмэгдээгүй юмуу,хичнээн ч бүсгүйчүүдийг дарь эх болгож байна гэж хүчирхийлж байсан нь хэлмэгдэл биш юмуу???
Феодалын үед ядарсан ард түмнээ дарлан мөлжиж байсан язгууртнууд ноёдууд лам нараас ядарсан ард түмнээ хамгаалсан буруудаа юу?
Коммунист сурталд эргүүтсэн мал юм даа хха
Монгол хүн ухаан охор юм. Хэлмэгдүүлэлтийн цаад эзнийг олж ярьж ерөөсөө чадахгүй л яваад байна. Библи гэдэг жүүдийн судар бий.Тэнд хүчирхэг дайсан Голиафийг хөнөөхийн тулд Давид гэгч жүүд толгойг нь ажилгүй болгон ална гэсэн төлөвлөгөө боловсруулаад чулуун дүүгүүрээр тархийг нь хагалан хөнөөдөг хэсэг бий.1930 аад онд дэлхийг жүүдийн боолчлолд оруулах бодлоготой Коминтерн гэдэг байгууллага байгуулж коммунизм гэсэн нэрээр халхавчлан бүх үндэстний элитүүд болох язгууртнууд болон шашны дээдчүүлийг хядсан. Одоо жүүдүүд НҮБ,Гаагын шүүх гэхчлэн төлөөний байгууллагаараа дамжуулан эх орончдыг яллах болсон.Зарим улсын эх орончдыг хөнөөдөг зуршил нь ч хэвээрээ байгаа. Манай баялагаа жүүдүүдэд алдахгүй гэсэн үзэлтэй эх оронч улс төрч Дашбалбар,Зэнээ,О.Энхсайхан нар хэнд алагдсаныг мэдэж байна уу. Жүүдүүд манай газар шороо эрдсийн баялагт шунаж байна.Эх орончид саад болж байгаа учир хөнөөж байна. Тэгэхээр хэлмэгдүүлэлт бол зөвхөн лам язгууртнууд руу чиглэсэн юм биш.
Ene bola ard tumenii toriin buruu bodlogiig eserguutsen temtsel zov baisan tsag uyen ih hatuu uye baijee uuniig tuuhendee tsagaatgah yostoi j: odoogiin tor malchidiin maliig niigemchileh bair oron suutsiig ulsad huraan avah tom jijig aj ahuig bayachuul geed huraan avah sum hiidiig har tamhi hemeen ustgah ooriin uzel bodoloo cholootoi ilerhiilsen irgediig ustgah horij ehelvel humuus yah bol hamgiin ehend jagsaal hiine teren orgojood boslogo bolj zasagiig ogtsruula tuuntei adil yum bolson yorin ter uyed BNMAU Manjgo gej yostoi Baabariin helseneer togloomiin 2 uls baisan yun hemeevel 1.1946 on hurtel tusgaar uls bus baisan 2.buh tseregiin angi dotood yamnii buh heltes salbar orosiin zovloh surgagchidiin hiyanaltand baisan ba tednii zovshoorolgui yamarch uildel hiideggui baisan 3. orosoos irsen nersiin jagsaaltand huniig Choibalsan ooroo avarch chaddaggui geheer oilgogdoj bui bizee mon niit hun amiinhaa 11%g ustgasan geheer arail hargis baijee
Залуу хүмүүст ингэж бичиж ойлголт өгөхөд яадаг юм.. эсэргүүцэгчид улааны үр сад биз.
Гашуун үнэн шүү энэ. Монголчууд одоо зөвхөн шашинаарөа л уусаагүй бна, шашныг нь устгах гэж мөнгөн й шуналт, гадны гар хөл болсон сэтгүүлчид, улс төрчид зарим иргэд Гандан лам нарыг хүчирхийлэгч болгон харлуулж гүтгэж, Папыг хүртэл авчирж их л юм болж бгааг та нар ойлгож бна уу? Пап Монголд зүгээр ирлээ юу? Монголчууд ямар үгэнд дуртайг нь хүртэл тагнуулуудаараа мэдүүлээд авчихсан сайхан хошгирууллаа ш дээ Сарөг коммёнтчид троллуд юм бол одоо болио!!! Иргэд бол ухаантай бай !!!
Түр үеийн коментерныг одоогийн путлер , украйнд түрэмгийлж дайн хийж бгаагаас харж болноо.
Тэр их эрдэмтэй лам, хутагт, хувилгаад чинь тэгээд хүний амьдралд хэрэгтэй ямар нээлт, бүтээл хийсэн билээ. Хувалзнууд байж. За хуц, хуц.
ийм өгүүллэг гэж бхуу?
Яр тэмбүү халдварт өвчин,шашны мунхруулах автаад сөнөж байсан улс..үхсэн ацны эрдэмтэй мэргэд бэ..үхсэн баасны хутагт хувилгаад бэ..Шашны нэр барьсан бүхэл бүтэн луйварчдын давхаргынхны мэдэлд байсан Монгол Улсыг ингэж аварахаас өөр арга байгаагүй..Энэ бол бүхэлдээ хэлмэгдүүлэлт биш.Цаг үеээ олсон зөв шийдвэр байсан
Миний өвөө ингэж буудуулж эмээ төрөхийн улмаас цэл залуугаараа цус алдаж нас барахдаа цэвэр монгол цусаа бузар орос цусаар холихгүй гэж солиорон хашгирч байсан гэдэг.
хэлмэгдүүлсэн гээд хуцаад байх юм. хэлмэгдсэн хүн байвал хэлмэгдүүлсэн этгээд байж таараа. төр хүнээ шийтгэсэн учраас хэлмэглүүлэлт гэж байхгүй тэд ямар нэгэн сэжмээр төрийн эсрэг явсан хүмүүс шүү. Зүгээр төрийн нэг алдаа оноо байсан юм. Хэлмэгдүүлэлтээр нийгмийг айдаст авахуулж шинэ төрлийн үзэл суртал бий болгож байгаа юм л даа. Мангар залуусыг хуурах амархан даа
Лам хүн болгон буудуулаагүй юм шүү олон түмэн. Жишээ нь миний өвөө лам байсан. Баригдсан нь үнэн харин буудуулаагүй. Харин хар болж эхнэр аван үр хүүхэд нь төрийн буянаар Зүүн Европын алдарт сургуульд сураад төгссөн нь үнэн. Төрөө дээдлэх нь Монгол Ухаан Номыг дээдлэх нь бас Монгол Ухаан Эвээ хичээ Залуу Үндэстэн ирээдүй өөдөө тэмүүлж амьдардаг Мөхөх Үндэстэн зөвхөн өнгөрснөө дурсан амьдардаг Олон түмэн минь Төрөө Дээдлэн Эрдэм Ном Ажил Хөдөлмөрд шамд
Хэлмэгдүүлэлтийг өмөөрсөнгүй. Гэхдээ ямар ч утга алга. Авга ах мөртлөө дүүгээ "чи бол тайж язгууртай хүн ч гэх шиг. Өөрийнхөө тухай, яаж цаазлуулсанаа ч хүртэл бичээд бгаа юмуу хайшаан.
Монголчууд хойт америк - баруун европын соёлыг дээдлэх аж, монголын хүүхэд - залуучуудыг, эх эцэгүүд нь дэмжиж байгаа энэ үйл явц эргэлт буцалтгүй үргэлжлэх нь ажиглагдах болов, азиас япон, өмнөд солонгосчуудтай дотносох аж.