sonin.mn

Монголын уул уурхайн салбар хэдийд үүсээд ямар хурдацтайгаар хөгжиж эдүгээгийн өндөрлөгт хүрсэн тухай баримт сэлтийг агуулсан тодорхой түүхийн эх сурвалж өдийг хүртэл байсангүй. Зөвхөн түүхийн баримт сэлтүүдэд явцуу хүрээнд цухас дурдагдсан буюу архивт л тоосонд дарагдаж үлдсэн нь бий.

 

Тэгвэл эдгээр баримт сэлт архивийн эх сурвалжийг эмэхтгэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар гурван боть ном гаргахаар сэтгэл шулууджээ. “Монголын уул уурхайн түүх” нэртэй энэ гурван боть номын эхний ботийг нээх ёслол өнөөдөр “Интер ном” их дэлгүүрт боллоо.



Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургуульд сурч байхдаа физик, матемиатикийн олимпиадаас гараагаа авч улмаар ШУА-ийн харъяа Технологийн дээд сургуулийг физикч-инжинер мэргэжилээр төгссөн эрдмийн ажлын дөртэй нэгэн ажээ.

 

Одоо МУИС-ын Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Түүхийн ухааны докторантурт суралцаж байгаа. Иймээс уул уурхайн түүхийн сэдвийг сонгож авсан юм байна. Түүний багш, түүхийн шинжлэх ухааны доктор академич Ж.Болдбаатар номын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:

-“Архивийн баримт бол түүхийн гал тогоо юм. Монголын уул уурхайн түүхийн гол эх сурвалжууд архивт л байгаа. Я.Содбаатар маань далайгаас сувд, их тайгаас говийн заг шүүрдэх мэт түүхийн гал тогоонд шантралгүй сууж номынхоо эхний ботийг гаргалаа. Цаашид УИХ-ын гишүүний нөр их ажлынхаа хажуугаар өөртөө албаар зав гаргаж яван мэдэж, мөлхөн идэж номоо гүйцээгээрэй” гэж шавьдаа захьсан билээ.


Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Уул уурхайн сайд асан н.Хурц, ШУА-ийн ерөнхийлөгч Энхтүвшин, УИХ-ын эрхэм гишүүн Н.Энхболд нар үг хэлж амжилт хүссэн билээ.

 

УИХ-ын эрхэм гишүүн Я.Содбаатарын “Монголын уул уурхайн түүх” тэргүүн дэвтэр номын нээлтэнд их хамба Чойжамц, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, доктор, профессор Авирмэд А.Цанжид, Рэгдэл, Төмөр-Очир, УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр, Сарангэрэл, С.Баярцогт гээд олон хүндтэй зочид ирсэн бөгөөд бүгдээрээ уг номын талаар ам сайтай байсан юм.



Уг номын эхний боть нь1792-1940 оны монголын уул уурхайн түүхийг багтаасан бол хоёрдугаар боть нь 1940-1990 оныг хамрах юм байна. Харин гуравдугаар ботидоо 1990 оноос эдүгээг хүртэлх уул уурхайн түүхийг багтаах ажээ. Ийнхүү уул уурхайн түүхийн талаар нэгэн гарын авлага ард иргэд, оюутан сурагчид, эрдэмтэн судлаачдын гар дээр очлоо. Уншигч та өөрөө оюуныхаа мэлмийгээр таалан болгооно уу.

 

IMG_5921

 

IMG_5924

IMG_5927

IMG_5932

IMG_5957

IMG_5966

IMG_5979

IMG_5984

IMG_5989

IMG_6013

IMG_6005s