Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голди Украинд үзүүлэх зэвсэг, техникийн талаар “Украинд “Челленжер-2” танкийн эскадрилийг шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумны хамт нийлүүлнэ” хэмээн энэ сарын 21-ний өдөр мэдэгдсэн нь олон улсын цэрэг-улс төрийн байдлыг хурцатгасан бас нэгэн үйл явдал боллоо.
Зураг. Шавхагдсан уран агуулсан танк эсэргүүцэх галт хэрэгсэл
Москвад гурван өдрийн төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй энэ сарын 21-ний өдөр хийсэн албан ёсны хэлэлцээрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремльд хийсэн мэдэгдэлдээ “…Их Британи Украинд танк нийлүүлэхдээ шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумны хамт өгөхөөр зэхэж буйг буруушааж, Москва үүнд зохих хариу барина” хэмээн анхааруулсан байна[1]. Тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу “…ОХУ-д үүнд барих хариу бий гээд, Орос, Барууны хооронд цөмийн мөргөлдөөнд хүргэх орон зай дахин нэг алхмаар ойртлоо, цөөн алхам үлдсэн[2]” хэмээн мэдэгдлээ. Үүний хариуд Лондоны зүгээс “цөмийн зэвсэгтэй ямар ч холбоогүй, олон арван жилийн турш ашиглаж ирсэн стандарт галт хэрэгсэл гэдгийг Оросууд мэдэж байгаа ч цөмийн бүрэлдэхүүнтэй зэвсэг хэмээн худал мэдээлэл тарааж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Дашрамд дурдахад ураны бүх изотопууд цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд “шавхагдсан уран” буюу “depleted uranium” DU нь байгалийн изотопын хольцтой харьцуулахад цацраг идэвхт бодисыг маш бага хэмжээгээр агуулдаг байна[3]. Хэт өндөр нягтралтай хатуулаг шинж чанарыг нь ашиглаж хуяг нэвтлэх галт хэрэгслийн зүрхэвч болгон хэрэглэх болжээ.
Ийм төрлийн галт хэрэгслээр хуягийг цөм цохих үед үүссэн өндөр температур нь танкны шатахуун болон галт хэрэгслийг дэлбэлдэг. Шавхагдсан уран агуулсан галт хэрэгслийг 1970-аад оны сүүлчээс АНУ-ын “Абрамс”, Их Британийн “Челленжер”, ОХУ-ын зарим танкнуудын зэвсэглэлд танк эсэргүүцэх галт хэрэгсэл болгон ашиглаж ирсэн бөгөөд Ирак, Югославын дайнд хэрэглэсэн гэсэн мэдээлэл байдаг. Ийм төрлийн галт хэрэгслийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор, нөлөөллийг бүрэн тогтоогоогүй боловч хориглосон олон улсын гэрээ, хэлэлцээр одоогоор байдаггүй ажээ.
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл(6)
Их британчууд засгийн газраа удирдаж чадахаа байчихсан уу?
Ямар ч хор хөнөөлгүй гэсэн байна.Гэтэл АНУ ын иракт хэрэглэсэн танкны хуяг нэвтлэх сумаар сөнөөсөн танкнаас одоо болтол цацраг идэвхт бодис ялгарч байгааг тогтоосон байна .Иракт сөнөсөн танкин дээр тоглож байсан хүүхдүүдээс хорт хавдар илэрч үүнээс улбаалж таныг шалгахад 3 цацраг идэвхт бодис илэрч олон улсын шинжээчид 100 жилийн дараа цацраг идэвхжил нь буурна гэж тодорхойлсон байна шүү.Цөмийн дайнд уриалж байгаа юм байхдаа . Украйнд хожим нь ДАЙНААС илүү хор хохирол авч ирэх ажиллагаа юм даа.
Бөгс путин лалар юун бааштай пязду вэ,,,,оросууд хүн алж болох хориотой хориогүй бүх зэвсэг хэрэглэж алж устгаж цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлдэг юу вэ,,,муу шалны алчуур чинь,,,дийлэхгүй дачихгүй байж дайн яах гэж өдүүлсэн лалар вэ,,
балай шахуу юмнуудыг сураггүй болгох хэрэгтэй
Шавх агдсан уран гэнэ үү. Ядуулаг буюу маш бага агуулгатай уран гэдэг. Суманд төдийгүй танкны хуяг хийдэг эд байнга биеэр хүрэлцэхгүй бол хортой эд биш гэсэн. Орос ч зэвсэглэлд ашигладаг. Ер нь Д2д ы үе эс ашигласан гэж байна.
ИХ БРИТАНИ ЧИНЬ ШОТЛАНД ИРЛАНД ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ ТАНКНЫХАА АМАНД БӨМБӨГДӨГЧ ОНГОЦНЫХАА АМАНД АТОМИЙН ЦӨМИЙН УРАНЫ БОХИР БӨМБӨГ СУМ ЗУУЛГААД СҮҮЛЧИЙН УКРАЙН-МОГИХАНЫГ ДУУСТАЛ ЗЭВСЭГЛЭХ ЮМ БАЙНАДАА ЁВРОПИЙН ГАЗАРЫГ БӨСНИ ГЕРЦОГВИНЫ ГАЗАР ШТГ БОЛГОХНЭЭ СЕРБ БӨСНИД ГУЧИН МЯНГАН ХҮН РАК-ААР ҮХСЭН ГЭНЭЛЭЭ ЗХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН УЛС САЛЖ САРНИСАН Ч ЦӨМИЙН ЗЭВСЭГ НЬ ХӨГЖСӨӨР ГИПЕР ЗВУКОВЫЕ ДАЛАВЧИТ КИНЖАЛ АВАНГАРД БОЛТЛОО ХӨГЖСӨН ГЭДЭГ ОРОС ХЯТАД ӨӨРИЙНХӨӨ ХАРЪЯА ГАЗРЫГ -- ЕВРОАЗИДАА -- ЫҮРЭН ЗОХИЦУУЛАХ ЭРХТЭЙ БАЙХАА ---НАТОГ ОРОС ХЯТАД РУУ ӨРГӨТГӨН ДАВШУУЛААД БАЙГАААГ ОРОС ХЯТАД ХАРСААР БАЙГААД АЛУУЛАХААР АМГАЛАН СУУХ УУ ГАЗАР НУТГАА ЗҮГЭЭЭР ӨГЧИХ ҮҮ