Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагч нарын дунд “Норкон-2023” марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр “Жуба” хотод “UN HOUSE”-ийн талбайд зохион байгуулагдлаа.
НҮБ-д ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй гадаад орнуудын цэргийн алба хаагчдын хамтын ажиллагаа эв нэгдлийн илэрхийлэл, тэсвэр тэвчээрийн томоохон шалгуур болох марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Норвеги улсын цэргийн багаас зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 17 орны 180 гаруй тамирчид оролцсон бөгөөд манай цэргийн багаас 21 эрэгтэй, 3 эмэгтэй цэргийн алба хаагч хурд хүч, тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан бахархам амжилт үзүүлж эмэгтэй тамирчдын төрөлд эхний гурван байранд ахмад У.Энх-Оюун, ахлагч С.Нандин-Эрдэнэ, ахлагч Б.Хишигсүрэн нар, эрэгтэй тамирчдын төрөлд эхний 10 байрын 6 дугаар байраас бусдыг ахлах ахлагч Ө.Отгонбаяр, ахлагч А.Бат-Эрдэнэ, дэд ахлагч З.Пүрэвсайхан, ахлагч Б.Нямсүх, дэд ахлагч Л.Баярмагнай, дэд ахлагч Х.Болд-Эрдэнэ, дэд ахлагч А.Айтхажы, ахлагч Д.Пүрэвням, ахлах ахлагч М.Отгонбаяр эзэлж бахархам амжилт үзүүллээ.
Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл(5)
Дайчдад баяр хүргэе.
Алчихым байна дөө.
Социализмд Оросууд манай бор цэргүүдийг майга халтар гэж дандаа доромжилдог байж билээ.
Капитализмд байгаа Украин, Польшид манай оюутнуудыг майга, халтар гэдэг дээр бүдүүн, гэдэг болсон байна. Арай баруун тийшхэ Герман, хойшхи Швед, Норвегт худалч, хулгайч гээд байх юм. Майгыг эмнэлгээр, халтарыг будаад засчих байх, худалч, хулгайчийг яаж эмчлэх вэ?
Маршийн тэмцээнд түрүүлэн улс орон,армийнхаа нэрийг мандуулсан та нартаа талархал илэрхийлж баяр хүргэе