Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу хоёрдугаар сарын 3-нд Киев хотноо болж байна. Уулзалтаар Украиныг Европын холбоонд элсүүлэх хэтийн төлөв, Киевт үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар хэлэлцэж, төгсгөлд нь хамтарсан тунхаглал гаргах төлөвтэй байна.
Уулзалтад оролцохоор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Европын Холбооны Гадаад харилцааны тэргүүн Жозеп Боррел, Европын Холбооны 14 сайдын хамтаар пүрэв гарагт Киевт хүрэлцэн ирээд байна.
Энэхүү уулзалтаар Европын Холбооны эрх баригчид “Украин хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа ч гишүүнчлэлд элсэхээр чухал хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэх, Европын холбоонд элсэх замаа тууштай үргэлжлүүлэхийг уриалах, Украинд тодорхой боломж олгох, дэмжлэг үзүүлэх, урамшуулах” зорилгыг агуулж байна.
Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт жил бүр болдог уламжлалтай ч дайн дажны улмаас өнгөрсөн оны уулзалт хойшлогдож өнөөдөр энэхүү 24 дэх удаагийн уулзалт болж байна. Өнөөдрийн уулзалт нь Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш болон Киевт Европын Холбооны нэр дэвшигчийн статус олгосноос хойш анх удаагаа болж байгаагаараа онцлог юм.
Уулзалтаар Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлын өнөөгийн явц, ахиц дэвшил цаашдын төлөв, Украинд үзүүлэх тусламж дэмжлэг, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мөргөлдөөнийг шийдвэрлэх энхийн төлөвлөгөө, Украины хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Улмаар Украиныг Европын Холбооны нэгдсэн зах зээлд нэгтгэх, Украины экспортын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, еврогийн төлбөрийн нэгдсэн бүсэд хамруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт стратегийн түншлэл байгуулах төлөвтэй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргаснаар Украин мөн оны зургаадугаар сарын 23-нд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статусаа авсан билээ. Украин тус статусаа авснаас хойш Европын Холбооноос тавьсан тодорхой нөхцөлийг биелүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн тухай хууль, Үндэсний цөөнхийн тухай хууль, Украины Үндсэн хуулийн шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомж зэргийг батлан гаргаад байна. Учир нь Европын Холбоонд нэр дэвшигч улс бүр хууль дээдлэх ёс, ардчилсан байгууллагуудын үйл ажиллагаа, Европын Холбооны хуулийг дагаж мөрдөх зэрэг “Копенгагены шалгуур”-ыг заавал мөрдөх ёстой байдаг.
Польш болон Балтын орнууд Украиныг Европын холбооны гишүүнчлэлд элсүүлэх асуудлыг яаравчлахыг шаардаж байгаа бол Франц, Герман, Испани, Нидерланд, Португал, Дани, Бельги зэрэг улс асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бодлого баримталж байна.
Эх сурвалж: https://fakty.com.ua/ru/ukraine/polituka/20230202-na-krok-blyzhche-do-yevrosoyuzu-shho-vidomo-pro-samit-ukrayina-yes-ta-na-yaki-rezultaty-ochikuvaty/
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл(10)
Хуралдаж байгаа байшинг нь пуужингаар оночиж чаддаггүй юм байх да ! Орон сууц харваж байхаар ийшээ харваачээ !!
Дайнд турхирагч энэ улаан оросын энэ троллыг баривчилж ял асуугаач! Эсвэл галзуугийн тариа хийж, хүлдэг цамц өмсгөөч. Ямар элийрсэн дурак вэ.
Өдөхийг нь УКРНАЦИСТУУД ӨДСӨН ЮМ.Минскийн ГЭРЭЭГЭЭ дагахгүй орос иргэдээ хядаж байсан юм
Чи түүнийг нь үзсэн юмуу
Орос Украйнчууд адилхан нацистууд.Азийг үзэн ядаж, Африк Арабуудыг шүтдэг.
Америк Украйнд атомын бөмбөг өгөөд Киев Москваг арчихад Польшийг яаж ч чадахгүй байгаа Орос Америкийг буруутгаж чадахгүй нь өрөвдөлтэй.
Европын холбоо гэж америкийн холбооны нөөцийн сангаас санхүүжүүлдэг хувийн байгууллага шүү дээ. Тэнэг европчууд энэ хувийн байгууллагаас гарах хэрэгтэй.
Оросуудын шүтдэг Европ гэж байхгүй. Хамгийн хөгжилтэй Герман нь гэхэд Америкаас улс төр,эдийн засаг, технологийн хувьд 100 % хараат. "Европ мебель" шүтдэг Буриадууд үүнийг одоо ойлгох болсон.
evropiin hudalaa demjij bgaa dvr esgej ukrainii ard tvmenii ustgaj bna. odoogoor barag 280000 hvn vhej 360000 hvn sharhtaj bertelee. odoo dahij heden say hvn vheh heregtei yum bol doo. ene ukrain ulsd er hvn vldeh yum uu daa. deer helsen too ih darsan too shuu. bodit baidal bvr ilvv bgaa..gadaad 8 say hvn gargaad ybsan zaluus irgej irehgui l de.ene oron ortoi zeeltei zaluusgui ovgod emged hvvhediin oron bolood bna. daind ylah yamarch bolomjgui ee.baruuniihan gol orosiig suldaaj butargah gej l demjij hatgaad bna..
Украйнь гэж улс байхгvй болохын заагт тулж ирсэнийг ойлгож эхлэнгvvтээ хамгаалж чадах бол уу?! гэж горьдсон хамгийн эцсийн хамгийн том арга хэмжээгээ авч дэмжиж байгаа царай нь юм байх даа??!! Яс юман дээрээ Орос нь айх уу?? Айхаар байсан бол дайрах уу?! Энэ дайны эцэст Европ нь еерее байж байх уу?!