sonin.mn
СТОКХОЛМ. /TASS/. Финланд улс баасан гарагт шилжих шөнө ОХУ-ын жуулчдад хилээ хаахаар төлөвлөж байна гэж “Helsingin Sanomat” сонин мэдээлжээ. 
 
Финландын Засгийн газар пүрэв гарагт орон нутгийн цагаар 13:00 цагт хилийн шинэ журмын талаар шийдвэр гаргана гэж тус сонинд бичсэн байна. 
 
Засгийн газар ОХУ-ын иргэдийг жуулчны хувиар тус улсад болон Шенгений бүсийн бусад хэсэгт зорчих үед нэвтрэх эрхийг эрс хязгаарлана гэж тус улсын Засгийн газар урьд нь мэдэгджээ. 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг