sonin.mn

"Time" сэтгүүл 2012 оны шилдэг 100 нээлтийг нэрлэхэд Тэргүүлсэн таван нээлтээс танилцуулж байна.

Цуврал аллагын эзэд буюу математикийн томъёо.

AНУ-ын Калифорнийн их сургуулийн инженерүүд дэлхийд зартай цуврал аллагын эзэн болон энэ төрлийн харгис гэмт хэрэг үйлдэгчид математикийн томьёоллын дагуу хэрэг үйлддэг байж болзошгүй магадлалыг дэвшүүлжээ.



Одой “үлэг гүрвэл”

200 сая жилийн тэртээ амьдарч байсан ургамлан идэшт "одой" үлэг гүрвэлийн чулуужсан ясны үлдэц Өмнөд Африкаас олдсон чухал нээлтэд тооцогдов. Түүнчлэн ХДХВ-ийн сорилыг гэртээ хийж болох "Оракүйк" төхөөрөмжийг хэсэг эрдэмтэн бүтээсэн нь энэ оны шинжлэх ухааны шилдэг нээлтийн гуравдугаарт жагсчээ.



"М&М"Чихрийн зөгийн бал

Францын "Рибиваль" компани өнгөт зөгийн бал гаргаж авсан байна. Жагсаалтын тавдугаарт хамгийн их маргаан дэгдээсэн зураг буюу "Хиймэл үүл" бичигдэв. Голландын "сахилгагүй" эрдэмтэн Бернднаут Смайлде ердийн тасалгааны голд жижиг үүлийг хиймлээр бүтээхийн тулд таван жил зарцуулсан гэнэ.



Cар дэлхийгээс холдож байна

Гадаад улс орны эрдэмтэн судлаачид бидний оршин суугаа дэлхийн татах хүч тогтмол бус, агаар мандал алдагдсаар байдаг, Cap дэлхийгээс холдож байгаа зэргийг судалгаагаар тогтоосоор... Cap дэлхийгээс холдсоор 18400 км буюу туйлын хязгаартаа хүрч, хэдэн хэсэг болон хуваагдаж 37000 км диаметр бүхий нэг хэсэг нь дэлхийг чиглэн экватор хавьд унаж ертөнц сүйрэх гэнэ.

 

Дэлхийн тэнхлэг өөрчлөгддөг бөгөөд жилд ойролцоогоор 20000 орчим тонн нарны аймгийн тоос дэлхий дээр буудаг. Эрдэмтэд 1900 оны үед дэлхийн гадаргуу сөрөг электроноор цэнэглэгдсэн байдгийг тогтоосон бөгөөд зарим судлаач уг электроныг аянга, цахилгаанаас цэнэгждэг гэж үздэг. Түүнчлэн, дэлхийн хойд туйл нь өмнөд болж, өмнөд туйл нь хойд болох үзэгдэл 160 сая жил болоход хэдэн зуун удаа болжээ. Хамгийн сүүлд 800000 жилийн өмнө туйл солигдсон гэнэ.



Сонирхолтой мэргэжил

Дэлхийн улс орнууд өөрийн онцлогт тохирсон мэргэжлийг бий болгосон байдаг ажээ. Тухайлбал, Японд "Аялал жуулчлалын элчин сайд" байдаг бөгөөд тэр олон жуулчин татахын тулд улсаа сурталчлах үүрэгтэй. Венецид "Сэтгэл зүйн цагдаа", Парист "Хоолойны системийн мэргэжилтэн", Хельсин-кэд "Машинаа караоке-гаар тоноглосон таксины жолооч" нар, Цюрихийн нисэх онгоцны буудал дээр "Анчид" ажиллаж, зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг гэнэ. АНУ-ын Мемфисийн "Peabody''-д "Галуу сургагч", Энэтхэгт "Сармагчин хөөгч"- ийн алба байдаг.



"Shanhai Time" сэтгүүлээс орчуулсан Т.Уул


Эх сурвалж: “Ган зам”