sonin.mn
Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Швабын урилгаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 17-нд 2022 оны Дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцож, үг хэлжээ. 
 
Ши Жиньпин энэ үеэр: "Хоёр долоо хоногийн дараа Хятадын цагаан сар болж, бар жил гарна. Хятадын уламжлалт соёлд бар нь эрэлхэг, эрч хүчний бэлгэдэл болсоор ирсэн юм. Өнөөгийн байдлаар хүн төрөлхтөн хүнд сорилттой тулгарч буй учраас бид саад бэрхшээлийг зоригтой даван туулж, цар талын эсрэг бүх хүчээрээ тэмцэж, эдийн засаг нийгмийн сэргэлтийг бий болгоход бүх хүчээ дайчлан, хүн төрөлхтөнд гэрэл гэрээ авчрах ёстой.
 
Дэлхий дахинд зуун жил тохиолдоогүй их хувьсал өөрчлөлт нүүрлэж байна. Энэ өөрчлөлт хувиралт цаг хугацааны хязгааргүй, улс орон бүс нутгийг ялгалгүйгээр ирж буй бөгөөд цаг үеийн гүнзгий агуу  өөрчлөлтийг авчирч буй юм. Цар тахлын дараах дэлхий дахиныг хэрхэн бүтээн байгуулах вэ? гэдэг бол дэлхийн олон орны ард түмний бүгдийнх нь сонирхож буй томоохон асуудал. Мөн бидний заавал хариулах ёстой том сэдэв мөн.
 
Дэлхий нийт зөрчил дунд урагшилдаг, зөрчилгүй бол зогсонгүй байдалд орно. Түүхээс харахад хүн төрөлхтөн бүхий л сорилт, бэрхшээлийг туулан гарч хөгжлийг авчирдаг. Бид түүхээсээ аливаа үйл явдлыг нягтлан бодож, хямралын ард нуугдаж байгаа боломжийг олж нээн, сорилт бэрхшээлийг даван гарах хүчирхэг хүчийг бүрдүүлэх ёстой. Дэлхийн хэмжээний хямралын ширүүн давлагаан дунд улс орнууд 190 гаруй жижиг завинд бус харин хувь заяаны нэгдмэл цогц ганцхан хөлөг онгоцонд сууж буй юм. Жижиг завь ширүүн бороог ч даахгүй, харин том хөлөг онгоц л ширүүн салхи бороо, хүчит давалгааг ч дааж давж чадна. Эдийн засгийн даяаршил бол цаг үеийн урсгал юм. Том мөрөн давалгаалан урссаар тэнгис далайд цутгахдаа зарим хүндрэл бэрхшээлтэй учрах нь гарцаагүй. Гэвч энэ нь эдийн засгийн даяаршлын зүг чигийг өөрчилж байгаагүй, өөрчилж ч чадахгүй юм. Дэлхийн олон орон олон ургальч үзлийг  баримтлан, нээлттэй байж, үүд хаалгаа түгжилгүйгээр, харилцан уялдаатай байж, дэлхийн нээлттэй эдийн засгийг урагшлуулах ёстой. Энх тайван хөгжил, хамтдаа хожих нь цаг үеийн урсгалд нийцэж байна. Адил бус улс орнууд, соёл иргэншил харилцан хүндэтгэсэн хэлбэрээр хамтдаа хөгжиж, санал зөрөлдөөнөө орхин, нийтлэг ойлголтоо эрэлхийлэн, хамтран ажиллаж хамтдаа хөгжих ёстой. Бид түүхийн урсгалтай зохицон, мөн олон улсын дэг журмыг мөрдөн хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнийг түгээж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой. Яриа хэлэлцээ, уужуу тайван байдлыг баримтлан, ямарваа хэлбэрийн ганц талт,  дээрэнгүй үзлийг эсэргүүцэх ёстой.
 
Хятадын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө сайн хандлагатай байна. Өнгөрсөн жил Хятадын ДНБ 8% өсөж, инфляцыг бага түвшинд барьж чадлаа. Хэдийгээр гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл байдал бидэнд асар их дарамт авчирч байгаа ч Хятадын эдийн засаг маш уян хатан чанартай байж, урт хугацаанд хөгжих үндсэн хандлага өөрчлөгдөөгүй. Бид Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байна.Хятад улс хамтын хөгжлийг биелүүлнэ. Гэвч тэгшитгэх үзэл хэрэгжүүлэхгүй. Бид урьдаар бялуугаа том болгож, дараа нь түүнийгээ механизмаар сайтар хуваарилах болно.
 
Хөгжлөөс хүн бүхэн ашиг хүртэх болно. Хөгжлийн үр шимийг нийт ард түмэндээ шударгаар хүртээх болно. Эдийн засгаа хөгжүүлэхдээ эх баялаг болон хүрээлэн буй орчноо шавхаж дуусгаж болохгүй. Экологийг хамгаалахын тулд ногоон эдийн засгийг хөгжүүлэх нь маш сайн арга зам. Хятад улс эх байгалиа онгон дагшин байлгах үзэл баримтлалаар уул ус, ой мод, тариалангийн газар, нуур, бүрд, тал нутаг, элсэн цөлийг системтэйгээр хамгаалах, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлж, бохирдлыг бууруулж, иргэдийнхээ ажиллаж амьдрах орчныг сайжруулж байгаа.
 
Давос бол дэлхийн цасан спортын алдартай  газар. Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимп тун удахгүй эхлэх гэж байна. Хятад улс дэлхий дахинд аюулгүй, гайхалтай олимпын наадмыг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Бээжингийн өвлийн олимп, пара олимп “Ирээдүй зүг хамтдаа” уриан дор болж байгаа. Ирээдүйн зүг хамтдаа итгэл дүүрэн явцгаая" гэжээ.
 
Г.Бямба