sonin.mn
ДЭМБ-ын Нарийн Бичгийн Газраас саяхан гаргасан "КОВИД-19" вирусийн эх үүсвэрийг хайх тухай хоёр дахь шатны ажлын төлөвлөгөө нь БНХАУ тэргүүтэй олон орны байр суурьтай нийцэхгүй байгаа билээ. Одоогийн байдлаар нийт 55 улс орон ДЭМБ-ын Ерөнхий Захиралд захиа илгээж, шинжлэх ухааны үндэслэлийн дагуу коронавирусийн эх үүсвэрийг хайхыг уриалахын сацуу улс төрийн явуулга хийхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятад улс хамгийн түрүүнд ДЭМБ-д хандан "КОВИД-19" цар тахлын нөхцөл байдлыг мэдэгдэж байсан бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх асуудалд нээлттэй байр суурь баримталж, хоёр ч удаа ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг урьж вирусийн эх үүсвэрийг хайх судалгааг өрнүүлсэн. Иймээс ч ДЭМБ хоёр талын хамтарсан судалгааны хэсгийн албан ёсны тайланд бичигдсэн дүгнэлт, санаачилгыг хүндэтгэх ёстой.
 
Үүний зэрэгцээ “Цар тахлын эсрэг хамгийн муу ажилласан орон” учраас, мөн цар тахлын эсрэг  тэмцэлд нь эргэлзээтэй зүйл хамгийн олон, оношлогдсон өвчтөний тоо хамгийн олон, нас барсан тохиолдол хамгийн олонтой орон учраас дэлхийн хэмжээнд коронавирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны судалгаа хийгдэх гол цэг нь АНУ байх ёстой.
 
2019 оны 7-р сард АНУ-ын Биохимийн зэвсгийн хамгийн том бааз Форт Детрикийн биологийн лабораторийг гэнэт хаасан, түүнчлэн яг энэ үеэр үүсэл гарал нь тодорхойгүй “электрон тамхины өвчин” дэгдсэн билээ. Мөн АНУ-ын Өвчин эмгэгийн хяналтын төв зэрэг эрх бүхий байгууллагынхан КОВИД-19 вирус бүр 2019 оны 12-р сард Америкт халдварлаж эхэлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Америкийн сүүлийн хоёр Засгийн Газар хоёулаа вирусийн эх үүсвэрийг хайх асуудал дээр бүх хариуцлагыг Хятад улсад тохохыг оролдсон. Гэтэл дэлхийн олон газар дахь АНУ-ын 200 гаруй биологийн лаборатори байгаа орнуудад маш олон халдварт өвчин дэлгэрсэн тухай мэдээлэл гарч байхад тэд лабораторийнхоо үүрэг зорилго, ашиглалт зориулалтын талаар таг дуугүй сууж байна. Энэ бүхэн нь олон хүнийг АНУ-ын Засгийн Газрыг “ил гаргаж болохгүй нууц”-аа далдалж байна хэмээн эргэлзэхэд хүргэж байгаа юм.
 
Ийм ч учраас БНСУ, Испани, Украйн зэрэг олон орнуудын бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судлаачид байр сууриа илэрхийлж, КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг хайх судалгаа шалгалтыг явуулах ёстой хамгийн гол орон бол Америк гэж үзэж буй билээ. Энэ бол шударга ёсны зарчимд суурилсан олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг улс төржүүлж буйд эгдүүцсэн эсэргүүцэл юм.
Олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад Америкийн тал заавал хариу өгч, нэн даруй вирусийн эх үүсвэрийг хайх олон улсын шалгалтыг өөрийн орондоо оруулах ёстой" гэжээ.
 
н.Уртнасан