sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Financial Times/. Коронавирусний тохиолдол эрс нэмэгдэж, ган гачиг нүүрлэсэн нь Энэтхэгийн цайны тариалан эрхлэгчдэд ургацаа хураахад саад учруулж болзошгүй байгаа бөгөөд хэрэв халдварын дэгдэлтийг хяналтдаа авч чадахгүй бол цайны үнэ нэмэгдэж магадгүй байна. 
Энэтхэгийн цайны тариалан эрхлэгчдийн холбооноос эш татан "Financial Times" (FT) сонинд мэдээлснээр, цайны  үйлдвэрлэлээр улсдаа томоохонд тооцогддог Ассам мужийн тариалангийн 90 талбайд нийт 500 орчим коронавирусний халдвар бүртгэгджээ. Гэвч тариалангийн талбайн эздийн хэлж байгаагаар, халдварын жинхэнэ цар хүрээг тогтоохын тулд илүү их шинжилгээ хийх шаардлагатай байгаа аж. Үүнээс гадна, эрх баригчид тус мужийн бусад 800 талбайд тархсан халдварыг хумихыг оролдож байна.
Эрх баригчид тариалангийн талбайн ажилчдыг вакцинжуулах цэгүүд нээж байгаа боловч вакцины хомсдолд орсны улмаас вакцинжуулалт хараахан эхлээгүй байгаа аж. Тариалангийн талбайн ажилчдын дунд өвчлөл нэмэгдэж байгаагийн шалтгаан нь тэдний ажиллах, амьдрах нөхцөлтэй холбоотой гэж үйлдвэрчний эвлэлүүд үзэж байна.
Үүний зэрэгцээ Ассам мужид болон тус улсын зүүн хойд хэсэгт орших мужуудад хүчтэй ган болж байдлыг улам хүндрүүлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг