sonin.mn
Монгол Улсын цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоосон далайцтай судалгааны тайланг Дэлхийн байгаль хамгаалах сан нийтэлжээ. Судалгаа шинжилгээний ажлыг Дэлхийн цоохор ирвэсийн хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөр (GSLEP) удирдсан байна. Хөтөлбөрийг цоохор ирвэстэй 12 оронд хэрэгжүүлдэг. GSLEP-ийн мэргэжилтнүүд Монголын ирвэс хамгаалах сан, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад байгууллатай хамтран цоохор ирвэсийн тархалтын үнэлгээ хийжээ. Монгол Улс орныг хамарсан цоохор ирвэсийн тархалт, популяцийн үнэлгээ гаргасан анхны орон болсныг улсын зохицуулагч Коустубх Шарма онцоллоо. Монгол Улсаас гаргасан шинэ тооцоо нь дэлхийн цоохор ирвэсийн тархац, популяцийг нарийвчлан тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Мэргэжилтнүүд 10 аймгийн 406 мянган хавтгай дөрвөлжин нутагт 40 удаа хээрийн судалгаа хийсэн байна. Улмаар ирвэсийн тоо толгой 806-1127 хооронд буюу ойролцоогоор 953 байна гэсэн тооцооллыг гаргажээ. Ирвэсийн хээрийн судалгаа хийх амаргүй аж. Ирвэс уулын хамгийн бартаа саад, хад асгатай, явахад бэрх газар нуугдан амьдардаг. Иймд нүдээр харж тоолох боломжгүй тул судалгааны өвөрмөц аргуудыг ашиглажээ. Тухайлбал, цоохор ирвэсийн ул мөр тогтоох тохиолдоц, автомат камерын судалгаа, амьдрах орчны загварчлал, хүзүүвчилсэн цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний зураглалаар эзэмшил нутгийг нь тогтоох, нутгийн иргэдээс ирвэсийн талаар асуулга авах зэрэг арга, аргачлалаар мэдээлэл цуглуулжээ. Монголын ирвэс хамгаалах сангийн тэргүүн А.Баяржаргал “Монгол Улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог. Дэлхийн байгаль хамгаалах ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цоохор ирвэсийг хамгаалах нь зүйлийн тархалт, элбэг байдлын талаар цаг тухайд нь мэдээлэхээс хамаарна” гэжээ. Энэхүү үнэлгээ нь дархан цаазат газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нар, Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэн, “Ирвэс Итгэл” зэрэг олон улсын түншлэлийн хамтын хүчин чармайлтын үр дүнг илэрхийлж байна. Цоохор ирвэс нь эзэмшил нутгаа тогтоон, амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаар амьдардаг. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг ч бүгд нас биед хүрэх нь ховор. Гүемүүд нь эхтэйгээ 1.5-2 жил амьдраад, эзэмшил нутгаа олохоор ууланд, эсвэл уулс хооронд тэнүүчилдэг. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийнхээс том гэнэ. Эр ирвэсийн эзэмшил нутаг давхцах нь ховор, тогтсон хил хязгаартай, ойролцоогоор 100-400 хавтгай дөрвөлжин хэмжээтэй. Ирвэсүүд хил хязгаараа ул мөр үлдээн тэмдэглэдэг. Тиймээс цоохор ирвэсийн нягтшил харьцангуй бага, тоо толгой нь ч цөөн аж.

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин