Улс төрийн хүрээнд болж буй улс төрийн үйл явдлын талаар академич, Монгол Улсын анхны Их Хурлын гишүүн С.НАРАНГЭРЭЛЭЭС тодруулга авав.
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Хэрэв бид улс орноо энгүй далайд хөвж яваа хөлөг онгоцтой зүйрлүүлбэл, түүний залуур нь яахын аргагүй Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурал билээ. Гэтэл энэ залуур огцруулалт мэтийн асуудлаас болж гацаж зохих ёсоор хэвийн ажиллахгүй болов.
Эх орон хэмээх хөлөг онгоцонд живэх аюул бодитой нүүрлэлээ.
Гэтэл ард түмнийхээ нэрийн өмнөөс хөлөг онгоцны залуурыг барилцаж байгаа 126 гишүүн энд тэндгүй мэдэгдэл хийж, ярилцлага өгсөн “ганцаарчилсан тоглолт” хийж, өрөөндөө “улс төрийн хов жив” ярьж, цагийг хий хоосон өнгөрүүлж, хөлөг онгоцоо аврах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад сэтгэл үнэхээр зовниж байна.
Даван туулахад тийм ч амаргүй монголын жин хүйтний өвөл асуй. Хугацаанд нь улсын төсөв батлах үүргээ гишүүд умартсан юм биш биз. Улсын төсвийн цаана янз бүрийн асуудалтай монголын ард түмний эрх ашиг бий.
Гишүүдэд эх орон хэмээх хөлөг онгоц живэх эсэхийг ухаарах ухаан одоогоор үнэндээ дутаад байх шиг. Эх орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн эрхэмлэхгүй, улс төрийг арилжааны хуулиар зохицуулах гэж оролдоод л. Монголын ард түмний хэнд ч учирч болзошгүй хамтын аюулыг жижгэрч намчирхаж талцаж биш харин хамтаараа сөрөн зогсож, хамтын хүчээр даван туулахаас өөр ямар ч аргагүй гэдгийг сайтар ойлгоосой билээ.
- Одоо тэгвэл яах ёстой бэ?
-Төрөлх эх орон, ард түмнээ өөрийн бие шигээ, гэр бүл шигээ хайрладаг УИХ-ын гишүүдийн тоо барагдчихаагүй байх гэж би итгэж найдаж байна. Амин хувийн аливаа эрх ашгаа огоорч чадсан гишүүд л энэ мухардлаас гаргана.
- Яаж гаргах гэж?
-УИХ-ын гишүүд хуралдааны танхимдаа хуран цугларцгааж, ирцээ бүрдүүлэн шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлаж, гацаж буй асуудлаа тал бүрээс нь ний нуугүй хэлэлцэж, хамгийн зөв шийдлийг олж байж л мухардлаас гарч чадна. Хэрэв ингэж чадахгүй өргөсөн тангаргаасаа няцбал УИХ өөрийн эрхгүй тарах нигууртай. Энэ тохиолдолд эцсийн дүндээ парламентын “дархлаа” үгүй болж ч магадгүй. Олон нийтийн дунд төрийг жолоодох “хатуу гар” хүсэмжлэх уур амьсгалыг газар авахуулж, энэ талын хөдөлгөөн тэмцэл ч өрнөж болзошгүй.
- Гишүүдээс биш харин хуулиас болж асуудал гацаад байгаа юм биш үү ?
-Хуулийн дээр хүмүүний ёс суртахуун оршдог. Энэ бол шударга ёс, эс шуналтах, эрэмгий зориг, үүрэг ба хариуцлага, бодит үнэн, нэр төр, тэсвэр тэвчээр, эв эе, атгаг бус сэтгэл, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл шингэсэн хүчин зүтгэл юм шүү.
Г.Бямба
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл54
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
ЭХ ОРОН ЖИВЭХ ГЭЖ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ. МАН Ы ХУЛГАЙЧУУД ИХ БАГА ИДСЭНЭЭРЭЭ Л ЯЛГАРЧ ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙНА. ХУЛГАЙЧУУД ХАРИН ТӨРИЙН ОРДОНГ ЧӨЛӨӨЛЖ ӨГЧ АРД ТҮМНИЙ ОХИД ХӨВГҮҮДЭД ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИНД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ.
Энэ нэг онийсон нүдтэй хүн чинь ардын намын хүн үү?
Хужаа тоны нь 95$-р авий гээд бхад 53$-р зарж улсад 10 тэрбум доларын хохирл учруулсан гэрээг цуцал. Нүүрснй маф-н хулгайчудыг яаралтай бариж хори.
ynen
Монгол аль эрт ТӨРГҮЙ - ЭЗЭНГҮЙ болсон ш дээ . ИДЭХЭЭС өөр ЭДГҮЙ хүлцэнгүй ХҮНҮҮДИЙНХ нь хохь ...
Монгол улс жинхэнэ төр засаггүй харин хуурамч дүр эсгэсэн мануухайнаас дор хулгайч авилгачин төр засагтай гуч гаран жил амьдарсаар ирлээ. Одоо улам илүү аймшигт шуналын бузар дон болсон бэртэгчин залуу үе өсөж байна. Улс орон нийгэм гэсэн сэтгэлтэй хүн олдохгүй болж байна.
Таны шавь нар л энэ төрийг самарч байна даа
Ерөнхийлөгчийн засаглал тогтоож байж л энэ улс хөгжинө. Парламент бол идэж уух, хэрүүл тэмцлээс өөр юу ч байхгүй ээ...
Тэр нь Хүүк үү, зайл
Тийм.. Хуульчид хуулиа тайлбарлаж, хэрэгжүүэхгүй бол ИХ-ын тамгын газар буруу тайлбарлаад байх юм. Сурвалжлагчид хуулийг хуульчдаас асууж баймаар байна.
Тайлбарласныг сурвалжлагчид ихэнх нь ойлгохгүй, хашгирч,загнадаг хэвшмэл байдал тогтож байна.
Монголчууд парламентын засаглхлыг авч явж чадахгүй байна Гол гь намууд төлөвших байтугай бүр уруудлаа Дээд Шүүх хариуцлагаа ухамсарч намуудтай тулж ажилламаар Бүгдийг нь тарааж ч болно ш дээ Ядаж намын гишүүнчлэлийг болиулж төр хүний нөөцөө мэддэг болмоор Аль идэвхтэй залуучуудаа хашаалчихаад хувийн өмч мэт цүнх барирч гэж уоллоод тэрний энэний хүн гээд нэр хаяг өгч байна Тэгээд намуудын шилдэг төлөөлөл ИЗН ын Нараа гэнээ Тэр гь одоо декрет аваад ажлаа хийхгүй Эсвэл МАН ы дарга нэртэй мөртлөө АН ы нэг фразцын бодлогыг хэрэгжүүлээд явдаг яниыг5м эз асуудлаар болохлоор өөрслөө хийхгүй английн кампаниар захиалж хиылрэчихээд л ятэр нь Монголын нөхцөлд таардаггүй ээ
Угаасаа шуналтай амьдралын мэдлэггүй хүмүүс оруулж ирдэг намын аппаратын бүтэц ард түмэн буруутай
сүртэй хөгшин төгцөг вэ? хоорондоо маргалаж бгаад учраа олно ш дээ? бүү сүржигнэ!!!
чи өөрөө хөлдүү хүүр байна аа сүргүй малан дуракаа
Монгол хүнии гарт алт атгуулангуут хар төмөр болж хувирах юм яагаад
Таны хэлж буй онолын энэхүү зөвлөмжөөс олон жилийн өмнө хальж,гадаадын заавар ,хөрөнгө,зөвлөмжөөр яваад байгаа биш үү? Одоо бид өөрсдийн үндэсний мэргэд,эх орончид,шударга иргэд, нам харгалзахгүйгээр ил шударгаар эвлэлдэн нэгдэж,тайван замаар/1990 он лугаа/ улс орноо сэргээх цаг болсон болов уу!
МАН намын дарга нь их хурлын дарга нь байж байна Захирагдахгүй бол намаас нь хас МАНЫН гишүүн гэж их хуралд орчихоод намын гишүүн ба гишүүн бус иргэдийн амьдралын төлөө зүтгэнэ гэчихээд намын эсрэг явсан явуулга хийсэн бол намаас хасах ёстой байдлыг харж байгаад их хурлын гишүүнээс татах ёстой ард түмний ардын хянан шалгах хороог байгуулж өгөөч гэж ард түмэн хүсээд ядлаа сайн дурын байгууллага шүү дээ
ман намын дарга гишүүдтээ арга хэмжээ аваачээ гишүүд нь их хурлын дарга намын даргынхаа эсрэг яваад байх юм
Монгол хүнии гарт алт атгуулангуут хар төмөр болж хувирах юм яагаад
МАН балран устахад Монгол Улс мөхөхгүй, хар ин ч хөгжил дэвшлийн шинэ дээд түвшинд хүрэ х байх шүү ! Монгол Улсыг МАН л авч яваа мэтэ эр сүсэглэчихсэн ийм хоцрогдсон бузар өвөгчү үд цөмөөрөө бушуухан үхэж лалраасай !!!
чи муу англи хэл дөчөөд жил сураад юу олж долоов ханилж яваад хаясан орос хэл орос хүн орос эх орон хэвээрээ байна шинжлэх ухаан техник нь хөгжсөөр байгалийн баялгаа гадаадынханд өгч ард түмнээ мөлжүүлсэнгүй чи украйныг дуурайгаад юу болов төв азийн кавказийн улс орнууд орос хэлтэйгээ орос улс тайгаа хамт л амьдарч байнна оростой нэг гэрт байхгүй гээд босч аваад орсыгаа алсан украйнчууд хагас гэрээ алдчихаад америкаас гуйлга гуйгаад сууж байна
Энэ ухаантай, зөв сэтгэлтэй хүний үгийг урагшгүй 126- д хүргэх юм сан
цаашдаа МАН-ыг тараах хэрэгтэй, үнэхээр бүтэхгүй ... муу муухай бүхний үүр уурхай болсон байна
жагсаалтаар орсон хуурамч гишүүдийг хасаачээ халдашгүй дархан эрхийг үгүй болго энэчинь гэмт хэрэгтэн нуугдах газар болгоод байна
Хүүк, Занданшатарт л сайн ойлгуулах хэрэгтэй. Ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй шд. Энэ бүх хэрүүлийг тэд эхлүүлсэн, одоо ч дэвэргэж байгаа. Нэг нь одоо, өгөөх нь 27 онд гудманд гарна гээд л үхэл ханхлуулж байна.
"MCS"-ийн троллууд Амарбаясгалан, Оюун-Эрдэнэт хоёрыг харлуулах хамаг хүчээрээ ард түмний тархийг хайр найргүй 24 цаг угааж байна. Гэвч Монголын ард түмэн ухаажиж, "MCS"-ийн Оджаргал монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсаныг мэдэж авав. "MCS"-ийн Оджаргал жинхэнэ нүүрсний хулгайч гэдгийг мэдэж авав. Занданшатар, Энхбаяртангууд "MCS"-ийн Оджаргалын бууны ноход байжээ гэдгийг мэдэж авав.
Хаант засаглалтай орон шиг 126 нь нэг хүн шиг үзэл бодол дээр нэгдсэн ПАРЛАМЕНТ болох явдал чухал даа.
чингэс хааны үеэс хаан хүүхдүүд нь тэмцэлдсээр их монгол улс сөнөж чингэс хаан хятад руу орж оронд нь манжийн хаан монголыг эзлээгүй юу хаан хүүхдүүд нь харь улсад цэрэгтэйгээ нутгийн иргэдэд баригдан хэнч эргэж ирээгүй гэдэг
"MCS"-
"MCS"-ийн бууны ноход Оюун-Эрдэнийг огцоруулсан бөгөөд одоо тэд Амарбаясгаланг огцоруулж төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна. Өөрөөр хэлвэл хууль бусаар төрийн эргэлт хийхийг санаархаж байна. Болгоомжлогтун. Ухаант монголчуудаа!
"MCS"-ийн троллууд Амарбаясгалан, Оюун-Эрдэнэт хоёрыг харлуулах хамаг хүчээрээ ард түмний тархийг хайр найргүй 24 цаг угааж байна. Гэвч Монголын ард түмэн ухаажиж, "MCS"-ийн Оджаргал монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсаныг мэдэж авав. "MCS"-ийн Оджаргал жинхэнэ нүүрсний хулгайч гэдгийг мэдэж авав. Занданшатар, Энхбаяртангууд, АН, МАН-ын зарим УИХ-ын гишүүд "MCS"-ийн Оджаргалын бууны ноход байжээ гэдгийг мэдэж авав.
МАТ нь ард нийтийн санал асуулга явуулж 1992 оны үндсэн хуулийнхаа хүрээнд Ажиллаж МАТ нь ард нийтийн санал асуулга явуулж МАТ нь Ард нийтийн санал асуулга явуулж Ардын ардчилсан нийгэмийг байгуулахаас Өөр гарц МАТ д үлдсэнгүй АН Хүрэлсүх Хоёр ч энэ асуудалтай холбоотой байгаа Учираас УИХ ЗГ Шүүх засаглалд байгаа Цөөнхи эх орончид хүчээ нэгтгэн МАН тэйгээ ниилж Ард нийтийн санал Асуулга явуулж түр засагийн газар буюу Ардын онцгой бүрэн эрхэт комиссыг Байгуулж байж МАТ нь нх орон ард түмэнээ Хамгаалж үлдэхээс өөр нөхцөл бололоцоо МАТ д үлдээгүй юм байна
Сайхан Монгол эх орон минь 1990 онд "Ардчмилал" гэдэг мөсөн уул мөргөөд живчихсэн шүү дээ.
ардчиллын замаар явсан америк өнгөт хувьсгал бусад оронд гаргах төрийн эргэлт хийх төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэх их мөнгө улс орон руу цутгаж байгаад өөрөө өнгөт хувьсгалд өртөөд байгааш дээ хэзээ л бол хэзээ харууд мексик латинууд буутай хүн бүр буудалцана одоо цагаан хүн нью уоркод алга болсон гэж хэвлэлээр яриад байннна дүрвэгсдийг монголд зогсоогоочээ
Монгол улс урьд хөрш Хятад, хойд хөрш Орос улс шиг Марксизмын замаар замнахаас өөр замгүй болой. Сүүлийн 30 жил хөрөнгөтний (капитализмын) замаар замнаад үр дүнд нь одоо төрийн эрхийг хөрөнгөтнүүд (MCS-ийнхэн) жинхэнэ утгаар мөнгөөр цохиод авах гэж байна шүү дээ. Тэгээд монголын ард түмэн үеийн үед хөрөнгөтнүүдэд боолчлогдох зам уруугаа орох гэж байна шүү дээ. Чухам иймээс л хөрөнгөтнүүдий боол болохгүйн тулд Хятад, Орос улс Марксизмын замыг сонгоод явж байна шүү дээ.
казакстан ч гэсэн хөрөнгөтнийй бус хөгжлийн зам дээр зогсчихаад байна зүүн германы иргэд зху-ын үед сайхан баясан гэж ярьдаг сонгууль болоход ялж л таарна франц макрон унахад л оростой нэгдэнэ
Монгол улс урьд хөрш Хятад, хойд хөрш Орос улс шиг Марксизмын замаар замнахаас өөр замгүй болой. Сүүлийн 30 жил хөрөнгөтний (капитализмын) замаар замнаад үр дүнд нь одоо төрийн эрхийг хөрөнгөтнүүд (MCS-ийнхэн) жинхэнэ утгаар мөнгөөр цохиод авах гэж байна шүү дээ. Тэгээд монголын ард түмэн үеийн үед хөрөнгөтнүүдэд боолчлогдох зам уруугаа орох гэж байна шүү дээ. Чухам иймээс л хөрөнгөтнүүдийн боол болохгүйн тулд Хятад, Орос улс Марксизмын замыг сонгоод явж байна шүү дээ.
үүнийг ман намын дарга ман нам хийж чадах амархан байлгүй дээ долоохон хүн гурван сая хүнийг удирдаад болж байсан ман-ын эх орончдоо ---
ЗГ ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД ЧИНЬ хэдэн зуун саяр бизнесийн компаниудаас мөнгө аваад бизнес хөөгөөд орон байр аваад мөнгө ихтэй тул мөнгөний ханш унасан ч тоохгүй үнийг хөөрөгдөж байнаа төрийн бус байгуулагатай бүгд гадны иөнгөөр амьдарч байна яаж ийгээд хахууль аваад байна эх орноо худалдаж дууслаа ард түмний хяналт ардын шүүх яам алга
их хурал чинь өөрөө дотроосоо зарим гишүүд нь тармаар байна гэх. 126 хэтэрхий их (кед бангла гарч ирэх гэж л), 75 ч олон байлаа гэх. 50 хавааск гэнэ. тэгээд бас аих. наймаагаа хувийн бизнесээ хийгээд, хажуугаар нь аих. намчид бас нам хэрэггүй бна гэхийн. эвсэл бас худлаа, нийлээд хулгайгаа хийгээд унана, кушлёк нэг.
ноднин сонгуулийн үеэр ажилаа хийх хүн л гарч ирэх хэрэгтэй бна гэсийшд. хурлаа хаяад төсөвөө хаяад тэнээд алга болохын. зугаалга. тийм бол хугацаанаас өмнө тарах.
нэг хэсэгтээ хуралгүй байх. 🇨🇭
багш нар их хурал зг ерктөй нь огцруулсан ч яахав
багш нар их хурал зг ерктөй нь огцруулсан ч яахав
багш нар их хурал зг ерктөй нь огцруулсан ч яахав
Ийм холч ухаантай буурлаасаа сур, удирдуул.
Зөв парламентаа байгуулъя.Энэ УИХурлыг тарааж сум хороодоос нэг нэг төлөөлөгч сонгон АИХурал хуралдуулж үндсэн хуулийн зарим зүйлд өөрчлөлт хийж хоёр танхимтай сонгодог парламентийг байгуулан УБХ. ЗГ. Шүүх. Прокурор.Хууль хяналтын байгууллагынхан АИХурлаасаа эмхлэн байгуулж хяналттай төртэй болохын хамт улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг зогсоож ард түмний эв нэгдлийг ханган намуудыг бүх нийтэд зорилго зорилтоо хүргэдэг олон түмний намууд болгоё.
. Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
Чингисийн "Хөх Монголчууд" Хөх мөнх тэнгэрээсээ урваж Шарын шашнид орсон цагаасаа л "Оюун ухаан"-аа Тангуд лам, тангуд болсон Монгол ламд өгөөд "тангуд Маань, тарни" уншдаг МАЛ болсон тэгээд одоо МӨХЛӨӨ... Өнөөх Тангуд нь Хятад боовонд уусч дуусч бана.
Хужаа тоны нь 95$-р авий гээд бхад 53$-р зарж улсад 10 тэрбум доларын хохирл учруулсан гэрээг цуцал. Нүүрснй маф-н хулгайчудыг яаралтай бариж хори.
цаг үе ийм ороо бусгаа, төсөв хэлэлцэх цаг үед гадагшаа томилолтыг болиулмаар байна аа, ерөнхийлөгч нь байна уу, гишүүн дарга хамаагүй. ер нь төсвийн мөнгөөр ингэж ямар ч үр ашиггүй худлаа нэг Санамж бичиг байгууллаа ч гэх шиг элийрч балайрч явдгаа болоих хэрэгтэй байна аа. ирэх жилээс үүнийг бүр хатуу ярьж хэлэлцүүлж жишиг тогтоомоор байна
Бүлэглэл хоорондын тэмцлийн дүнд төр засгаас идээ бээрнүүд ил гарч шахагдан нийгэм цэвэршинэ. Манай орон украйн шиг болохгүй, израйл палестин шиг болохгүй, орос хятад улсын цэрэг манайд орж ирэхгүй.