
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн цаг үеийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал ширүүн байна. Өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болсон ч завсарлалаа. Түүнээс өмнө МАН-ын Бага хурал боллоо. Ер нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал ямар зарчмаар явдаг вэ. Байнгын хорооны дарга нь өөрөө гарын үсэг зураад аль нэг талд гарсан атлаа хурал удирдаад байж болдог юм уу. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон тэгш байх зарчмыг алдагдуулаад байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудыг би айхтар том хямрал гэж бодохгүй байна. Энэ бол зориуд бий болгож байгаа хямралтай байдал. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн зориудаар удирдаж байна. Намаа хямралт байдал руу оруулчихлаа. Дараа нь Засгийн газрыг, одоо Их хурлыг. Харамсалтай байна. Үүнийг давж гарахад их амархан. Хүн болгон л яг өөрийнхөө хийх ёстой ажлаа хийх ёстой. УИХ ч тэр. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тэр төсөлд гарын үсэг зурсан бол хурал удирдах ёсгүй.
Ёс зүйн талаасаа ч болохгүй шүү дээ. Ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тэртээ тэргүй тэр байнгын хороонд олон хүн байгаа учраас аль нэгэн талд нь гарын үсэг зураагүй хүнээр удирдуулж болно. Тэгээд байнгын хороогоо хуралдуулаад асуудлаа дуусгах хэрэгтэй.
Өөрсдөд нь ашигтай асуудал болохоор шөнөжингөө өдөржингөө хуралдчихдаг. Өөрсдийнх нь бодсоноос өөр шийдвэр гарч магадгүй болоод ирэхлээр айгаад завсарлачихдаг. Ийм байдлаар УИХ-аар тоглодог байж болохгүй. УИХ бол энэ хүмүүсийн өмч биш шүү дээ. Уг нь ард түмний төлөөлөгчид тэнд очиж ард түмнийхээ захиа даалгаврыг биелүүлэх ёстой юм. Ард түмэн бол нүүрсний хулгайтай тэмц гэж шаардаж байгаа. Гэтэл тэрийг эсэргүүцээд зарим хүн Засгийн газрыг оролдож эхэлж байна. Энэ бол нүүрсний хулгайтай тэмцэхийг хориглох гэж оролдож байгаа бусармаг оролдлого. Гэхдээ үүнийг намайг хэлсэн, хэлээгүй ард түмэн мэдэж байгаа байх. Харин УИХ-ыг цөөхөн хэдэн хүн хувьчлаад авчихсан байгаа нь харамсалтай. Тийм учраас одоо парламентыг цөөхөн хэдэн хүмүүсийн гараас салгаж УИХ ард түмний төлөөллийн байгууллага болж ажиллах ёстой. Тийм шаардлагыг тавьж ажиллах хэрэгтэй байна.
-Үүний ард Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хүмүүс байна. Тэд ойлгомжгүй байдал үүсгээд тэдний эрх ашгийг УИХ хамгаалаад байна. Тийм үү. Энэ тал дээр таны байр суурь ер нь ямар байна вэ?
-Би Засгийн газрыг огцруулах үндэслэлтэй саяхан танилцлаа. Уг нь анхнаасаа үндэслэлээ гаргаж танилцуулах ёстой. Тэгээд УИХ-ын гишүүд түүнийг нь судлаад дэмжих нь дэмжээд дэмжихгүй нь дэмжихгүйгээ илэрхийлээд явах ёстой юм. Гэтэл огцруулах үндэслэлээ танилцуулахгүй. Нууж нууж байгаад яг байнгын хорооныхоо хурал дээр гаргаж тавина гэдэг буруу.
УИХ бол цөөн хэдэн хурал дэглэгч, зохион байгуулагч хүмүүсийн гарт орчихсон, хувьчлагдсан байгууллага болсны хар гай. Нэг хүнийг буруутгаж байгаа бол тэр хүнд өөрийгөө зөвтгөх өөрийгөө тайлбарлах бололцоо олгох ёстой.
Тэгэхийн тулд буруутгаж байгаа асуудлаа бичгээр өгч тайлбарлах хэрэгтэй. Ер нь төрийн ажил бичгээр явах ёстой шүү дээ. Гэтэл тийм юм хийгдсэнгүй. Энэ бол ноцтой зөрчил. Тийм учраас Их хурал болоод Их хурлыг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө хууль зөрчиж байна. Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичигт бол би нэг их гайхаагүй. Яагаад гэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмний шахалтаар, залуучуудын “Орлогоо нотол” гэсэн шаардлагаар огцорсон шүү дээ. Түүний дараа шинээр томилогдсон Г.Занданшатар гэдэг Ерөнхий сайдыг айлгаж дарамталж эхэлсэн.
Ерөнхий сайдад өөрөө Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрх нь байсаар байтал тэрийг нь үгүйсгэж Э.Болормаа гишүүний бланк дээр 30 орчим хүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдыг айлгасан. Энэ бол “Чамайг удахгүй огцруулна. Энэ 30 хүн байж байх болно. Чи хараарай” гэсэн дохио байсан.
Түүнээс болж Засгийн газар бүрдэх ажил тодорхой хугацаагаар хойшлогдож байна. Айлган сүрдүүлэх процесс одоо жинхэнэ Засгийн газрыг огцруулах бичиг болж хувирч байна. Тийм учраас энэ бол АМНАТ-тай холбоотой асуудал ерөөсөө огт биш. Энэ бол Б.Энхбаярыг томилно, томилохгүй гэдэг асуудал биш. Эд нар угаасаа Засгийн газрыг огцруулах далим гарахыг анаж байсан. Засгийн газрыг огцруулах нь өс хонзон санасан үйл ажиллагаа болж байгаад харамсаж байна. Энд анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүд манлайлан оролцож байгаа нь туйлын харамсалтай. Өөр оронд бол парламентад анх удаа сонгогдсон гишүүд ийм асуудлыг манлайлдаггүй. Даруухан байдаг, парламентын үйл ажиллагааг ингэж зөрчдөггүй, ингэж эвддэггүй, харин юм сурдаг.
Харин 2-3 удаа сонгогдож тодорхой нөлөөтэй болж, байнгын хорооны дарга болдог ч юм уу, Засгийн газрын гишүүн болчхоод ийм асуудалд ч мерит зарчмаар ханддаг. Яагаад гэвэл ард түмэн 2-3 дахь удаагаагаа итгэл үзүүлнэ гэдэг маш том давуу тал юм. Харин анх удаа сонгогдчихоод Засгийн газраа огцруулна гэж ярьж явна гэдэг бол энэ хүн ерөөсөө парламентын гишүүн гэж хэн бэ гэдгийг ч ойлгоогүй байна. Парламентын ёсыг мэдэхгүй байна. Ард түмний өгсөн саналыг өөрийн хувийн өмч гээд бодчихсон байна.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өргөн барьсан бичиг дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө Л.Оюун-Эрдэнийн тоглоомын зангуунд нь орчихсон хүн гэж би харж байгаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, намын дарга байсан. Намын дүрэм бол тухайн намынхаа хувьд барьж байх ёстой хууль нь шүү дээ. Тэгээд Г.Занданшатар Ерөнхий сайд болоход намынхаа дүрмийн дагуу явах ёстой байсан.
Л.Оюун-Эрдэнэ ард түмнийхээ шаардлагаар, УИХ-аар хэлэлцээд огцорчихлоо. Тэглээ гээд МАН ялагдчихаагүй, УИХ-д 68 суудалтай хэвээрээ байгаа. Тэгэхлээр намын дарга нь Ерөнхий сайдтайгаа холбогдож боловсон хүчний бодлогоо тодорхойлдог.
Яагаад гэвэл Засгийн газар тэр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сонгогчдод амласан амлалтыг хэрэгжүүлдэг учраас Засгийн газраа толгойлсон хүн нь намын дарга байдаг. Парламентын засаглалтай бусад улс орнуудад ч ийм зарчим байдаг. Японд тийм байна, Англид тийм байна, Энэтхэгт тийм байна. Тэр л зарчмын дагуу Л.Оюун-Эрдэнэ намынхаа даргын албан тушаалыг намын бага хурал дээрээ Ерөнхий сайд болсон хүндээ шууд өгчих ёстой байсан. Намаа, намын дүрмээ хүндэтгэх хэрэгтэй. Намынхаа гишүүдийг хүндэтгэх хэрэгтэй. Ард түмэн МАН-д 68 суудал өгсөн. Тэр ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Харамсалтай нь тэгээгүй. Намын даргаа өгөхгүйгээр гадагшаа дотогшоо эмчлүүлнэ гээд яваад өгсөн. Зориуд санаатайгаар ийм үйлдэл хийсэн. Хэн түүнд тэгж зөвлөсөн юм бүү мэд. Тэгээд энэ асуудлыг зунжингаа гацаасан.
Д.Амарбаясгалан гэж хүн анхнаасаа Бага хурал дээрээ “Би Их хурлынхаа даргыг хийнэ ээ. Ерөнхий сайдын сонгуульд оролцохгүй. Ерөнхий сайдад нэр дэвшихгүй. Яваандаа энэ Ерөнхий сайд чинь намын дарга л болно.
Тийм учраас би парламентын даргын хувьд намын дарга байж болохгүй гэдгээ тэр үед автоматаар уг нь ойлгочихсон байсан байхгүй юу. Тэгтэл зунжингаа л уулзлаа гэнэ. Архангай аймагт очиж уулзлаа л гэнэ. Тэгээд Д.Амарбаясгалангаа ятгаад тэр хүнийг байр сууриас нь 180 хэм эргүүлээд намын даргад өрсөлдүүлчихсэн. Тэгтэл үнэн хэрэг дээрээ бол намын даргад парламентын дарга өрсөлдөж болдоггүй гэдэг зарчим парламентын засаглалтай орнууд байдаг. Тэр битгий хэл Англид парламентын дарга нь нам бус байдаг. Бүүр санал хураахад оролцдоггүй. Ард түмний төлөөллийг бүгдийг нь хүндэтгэж аль ч нам байсан бүгдтэй нь адилхан хүндэтгэж байна. Энэ нь парламентыг дундын байр сууриас удирдана аа гэсэн зарчим юм. Үнэхээр хоёр талд тодорхой санал тэнцчихвэл УИХ юм уу, парламент ямар нэгэн шийдвэр гаргах ёстой гэдэг утгаараа орж тэнцсэн нөхцөлд санал хураалтад оролцдог. Бусад үед санал хураалтад оролцдоггүй. Тэрэнтэй адилхан Ц.Сандаг-Очир гишүүн ч байнгын хороогоо удирдахдаа нэгэнтээ өөрөө гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулна гэчихсэн бол хурал удирдах эрхгүй. Тэгэхлээр юмыг зохицуулж чадахгүй, үгүй бол мэдэн будилж, цаг алдаж, зориуд цаг хожиж байгаа нь парламентад ёсны эсрэг хийж байгаа гэмт үйлдлүүд юм. Тийм учраас Д.Амарбаясгалан дарга бол намын даргын сонгуульд өрсөлдөх ямар ч шаардлагагүй байсан. Үгүй бол өрсөлдөөнд орохоосоо өмнө намын даргын ажлаа өгөх ёстой байлаа. Тэгээд би намын даргад өрсөлдье гэж бодож байна. Би жирийн гишүүн.
Өрсөлдөөд ялах юм бол Ерөнхий сайд болно гэдгээ зарлаад явсан бол зүгээр. Гэтэл бага хурал дээр “Би Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөхгүй. Би хийх ажил ихтэй байна. Парламентынхаа даргын ажлыг хийнэ” гэж хэлсэн хүн.
Нэг зуны хугацаанд толгой тархи нь 180 хэм эргэчхээд ороод ирсэн. Энэ бол өөрийнх нь алдаа. Үүний цаад гол эзэн нь Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнэ явж явж хэний зөвлөгөөг авдаг юм бүү мэд. Харамсалтай нь одоо Г.Занданшатар гэдэг хүнийг ч гэсэн шавар шавхайдаа хутгаад дууслаа. Д.Амарбаясгаланг бол бүүр шаварт булаад дуусгаж байна. Энэ хүний хортой улс төрийн тоглоомд хамгийн харамсалтай нь анх удаа сонгогдсон гишүүд, жагсаалтаар орсон гишүүд, Л.Оюун-Эрдэнэтэй хамаатан садан, нэг ангийн ч юм уу, найз нөхөд гишүүд орж тоглож байгаа өнөөдөр парламент ёс маань алдагдахад хүрч байна. Намын ч тэр мерит зарчим гэдэг зүйл алдагдаад төр гэдэг ойр дотно хүмүүсийн тоглоом болж, хямраад байна. Ц.Элбэгдорж АН-аас явж, АН нэг аятайхан цэгцтэй болж байгаатай адилхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн намаас холдвол энэ асуудал шийдэгдэнэ.
-Ер нь УИХ-ын даргын цаашдын хувь заяа бүрхэг болоод явчихлаа. Тийм үү?
-Энэ бол ойлгомжтой. 67 гишүүн гарын үсэг зурчихсан юм бол эрт орой, хэзээ нэгэн цагт хэлэлцэнэ. Түүнийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж дараад суугаад байж чадахгүй. Үндсэн хуулиараа л явна шүү дээ. Олонх нь гарын үсэг зураад өргөн барьчихсан л бол олонхоороо шийдээд явна. Тэгэхлээр 67 гишүүн өргөн барьчихсан гэдэг чинь хуралд оролцохдоо 124 оролцсон ч унахаар болчихсон байна.
100 хүн оролцсон ч 51 хүн Д.Амарбаясгалан даргыг их хурлын даргынхаа ажлыг хийж болохгүй гэдэг санал өгөх байх. Тэгэхлээр энэ бараг шийдэгдсэн, ойлгомжтой асуудал. Өмнө нь УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг огцруулах асуудлыг ярьж байхад Л.Оюун-Эрдэнэ өөрөө толгойлоод явж байсан. Шударга тав гэсэн нэртэй.
Үнэн хэрэг дээрээ өнөөдөр өөр нэртэй тав болчихлоо шүү дээ. Тэгэхлээр шударга тав нэртэй хүмүүс гарч ирж үнэн худлаа нь мэдэгдэхгүй жагсаал цуглаан зохион байгуулж байсан. За яах вэ тэдний ярьж байгаа зүйлийн тал нь үнэн байсан байж магадгүй. Тал дээр нь би эргэлзэж байна. Гэхдээ ямар ч байсан Миеэгомбын Энхболдыг Их Хурлын даргаас нь огцруулахын төлөө тэд идэвхтэй ажилласан. Хуулийн зохицуулалтыг ингэж хийсэн. Одоо тэгээд тэр хуулийнхаа дагуу л явж байна. Ер нь хүн ямар нэгэн зөв үйл хийх юм бол тэр үйл нь сайжраад үйлийн үр чинь улам сайжирч байр суурь чинь бэхэжнэ. Үнэхээр муу юм, муу сэдлээр хийгээд байвал тэр үйлийн үр чинь эргэж өөр дээр чинь хатуу буудаг. Тэгээд Л.Оюун-Эрдэнэ тухайн үедээ муу санаж муу муухай юм хийж алдаа гаргавал эргээд бидэн дээр алх, сүх шиг бууна шүү дээ. Үүнийг мэдэж хийх ёстой юм. Ингэж хэлэх байна.
-Одоо 40 гарчихлаа. Залуу хүн биш ч юм шиг?
-Залуу байна л даа. Маш залуу байна, амьдралын туршлага байхгүй байна. Амьдралын туршлагыг Харвардын сургууль ч зааж чаддаггүй шүү дээ. Харвардын сургууль гэдэг энэ сайхан сургуулийн нэрийг нь Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ хоёр бүр идэж дууслаа. Санжийн Баяр бид хоёр заримдаа марзганаад ярьдаг.
Хоёулаа энэ Ц.Элбэгдоржийнхоо Харвардын сургуулийн дипломыг олж унших юмсан гэж. Тэр хүн Харвардад юу бичиж үлдээсэн байдаг юм бол гэж ярьдаг. Тэрэнтэй адилхан өнөөдөр ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн Харвардын сургуульд бичсэн өгүүлэл ч юм уу, ямар нэгэн зүйлийг унших юм сан.
Энэ сайхан сургуулийг зүгээр нэг мэргэжил дээшлүүлэх нэг курс маягаар төгссөнийгөө бүхэл бүтэн тэр сургуульд сураад төгсчихсөн юм шигээр ярьдаг. Тэгээд хүмүүсийг хуурч тэрэн дээрээ тулгуурлаж их л мундаг Засгийн газар ажиллаж байгаа юм шигээр хүмүүсийг хуурдаг. Ц.Элбэгдоржийн хууран мэхэлдэг байдлыг Л.Оюун-Эрдэнэ давтлаа. Сэтгэл зүйн сонин үзэгдэл байдаг юм байна лээ. Сэтгэл санаа сул байвал үзэн ядсан хүнээ үлгэрийн баатар мэт даган сохроор дуурайдаг. Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийг үзэн яддаг нэртэй нууц шүтэгч нь. Тиймээс Ц.Элбэгдорж АН-аас холдож байж цэгцэрч байгаатай адилхан Л.Оюун-Эрдэнэ МАН-аар тоглох хэрэггүй. Төрөөр тоглох хэрэггүй. Намын гишүүдээрээ тоглох хэрэггүй. Энэ байдлаараа үргэлжилбэл Ц.Элбэгдоржтой адилхан Монголын ард түмний хамгийн үзэн яддаг хүмүүсийн нэг болно гэж ойлгож байгаа.
-МАН-ын VI бага хурал сая болсон. Бага хурлын шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ?
-Тухайн үед Д.Амарбаясгалан Ерөнхий нарийн бичгээр ажиллаж байхдаа Бага хуралд орох санал хэлж байсан. Би ч хэрэггүй ээ л гэсэн. Та нар ажлаа сайн хий. Би зөв юм байвал дэмжинэ буруу юм байвал мэдээж хэрэг шүүмжилнэ гэдгийг хэлсэн. "Баярлалаа, Энхбаяр дарга аа, шаардлага гарвал та бас зөвлөж байгаарай" гэж надад хэлсэн. Одоо бол Бага хуралд ордог байж гэж харамсдаг. Яагаад гэвэл, дэглэсэн Бага хурал хийх нь гэж мэдсэн бол би тухайн үед оролцож засах тал дээр ажилладаг байж. Миний авсан мэдээллээр энэ Бага хуралд 442 хүн бүртгүүлсэн. Аль нь ч 3/2 саналыг аваагүй. Уг нь УИХ-ын дарга ажлаа өгчхөөд өрсөлдөх ёстой байсан. Ерөнхий сайд болно гэдгээ зарлаад, намын дарга болоод Ерөнхий сайд болно, УИХ-ын даргаасаа татгалзаад нэр дэвшсэн бол болно шүү дээ гэж хэлнэ. Гэтэл УИХ-ын дарга парламент дээр дундыг баримталж ажиллах ёстой зарчмаа зөрчөөд аль нэгэн намын дарга нь болно гэж явж байгаа нь парламент ёсныхоо эсрэг хийж байгаа маш ноцтой алхам.
Аль нь ч 3/2 саналыг авч чадаагүй. 3/2 гэдэг сонгуулийн зарчмын дэлхийд ямар алдартай кейсүүд байдаг вэ гээд үзэх юм бол Ромын Папыг сонгоход энэ зарчмыг баримталдаг. Энэ зарчимд хүрч чадахгүй бол аль ч нэрийг нь хасдаггүй.
Өрсөлдөх сонирхолтой хүмүүсийн нэрийг бичдэг. Хоёр нэр үлдэж болно. Учир нь хоёр нэр үлдэж байж гарах ёстой. Түүнээс нэг хүн үлдэж байж 3/2 гардаггүй. Тэгэхээр энэ нь хуулиа мэдэхгүй байна гэсэн үг. Мөн дүрмээ ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Хоёр хүн нь байж л 3/2 гарах тухай асуудал яригдах болохоос нэг хүн үлдэж байж 3/2 гарна гэж байхгүй шүү дээ.Ромын Папыг сонгох сонгуулийн хүрээнд нэг хүн 3/2 санал автал санал хураалт явагддаг. Танхимын үүдийг гаднаас нь түгжчихдэг. Олон хүн өрсөлдөөд нэг хүн нь 3/2 санал авбал цагаан утаа гаргадаг. Энэ нь шинэ Пап мэндэллээ гэж баярладаг. Хэрвээ сонгогдоогүй бол хар утаа гардаг. Түүнтэй адилхан МАН-ын хувьд хар утаа гарсан байхгүй юу даа. Учир нь 3/2 хүрээгүй. Тэгвэл зөв нь яах байсан гэхээр Б.Амарбаясгалан Г.Занданшатар гэдэг хоёр хүн ахиад саналын хуудсанд бичигдэх ёстой байсан. Хоёр, гурван удаа бичигдээд аль нь ч 3/2 саналыг авч чадаагүй бол удахгүй болох Их хурлаараа энэ асуудлаа шийдье. Бага хурлаар энэ хоёрын алинд нь ч 3/2 санал өгөхгүй байна аа гээд л сайхан инээлдээд тарах ёстой. Гоё өрсөлдөөн байхгүй юу энэ чинь. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ үүнийг будилуулсан байгаа юм. Яаж будилуулсан бэ гэхээр, намын даргын өргөдлөө өгнө гэж яриад байгаа боловч бичгээ ерөөсөө өгөөгүй. Тэгээд Бага хурлаа эхлүүлчихсэн. Өгөх гэж байгаа юм шиг юм ярьдаг. Ц.Элбэгдоржтой адилхан байна шүү дээ. Дандаа ярьсан, хийж байгаагаасаа худлаа. Тэгээд Г.Занданшатар нь 3/2 санал авахгүй бол өгөхгүй нь л дээ. Тэгээд сүүлд нь Бага хурал худлаа ярьсан, Г.Занданшатарын ярьж байгаа нь хууль бус. Яагаад гэвэл, би намын даргаа өгөөгүй байхад санал хураачихсан гэх гэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр нөгөө Б.Амарбаясгаланг ятгасан учраас Б.Амарбаясгалан нь үлдчихсэн ч юм шиг, үлдээгүй ч юм шиг нөхцөл байдал үүсэхээр ичсэн хүн яаж ч чадахгүй өргөдөл өгсөн болоод нэг бичиг өгсөн байгаа юм. Ямар ч Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг намын даргаас чөлөөлсөн шийдвэр гараагүй.
Дээр нь 442 хүн анх бүртгүүлээд 321 хүн хоёр дахь удаагийн санал хураалт болоход үлдчихсэн байгаа юм. 321 хүнийг тэр санал хураалтаар тоолж байгаа юм бол дараагийн Бага хурал байх ёстой. Гэтэл дараагийн Бага хурлыг зарласан, өмнөх Их хурал, Бага хурлыг хаасан ямар ч үйлдэл болоогүй, ямар ч тийм шийдвэр гараагүй. Б.Амарбаясгалан даргын авсан саналыг 442-оос нь тоолох юм бол 62 хувийн саналтай байна. Гэтэл 62 хувийн санал нь бас 3/2 биш. Мэдээжийн хэрэг зөрчсөн зүйлийг улайм цайм мэдсээр байж Дээд Шүүхэд бүртгүүлэх асуудлыг өгөхгүй. Яагаад гэвэл, хуульд 30-60 хоногийн дотор өгнө өө гэсэн ойлголт байдгийг ашиглаж байна. Ардчилсан оронд зөвхөн сонгууль явуулж байж ардчилсан эсэхээ баталдаг юм биш. Сонгуулийн хооронд бүх институцүүд ажиллаж байх ёстой. Машин гэхэд л араа, гинж гээд бүх зүйл ажиллаж байх ёстой. Түүнтэй адилхан ардчилсан орныг сайн машин гэж бодох юм бол бүх эрэг шураг нь ажиллаж байх ёстой. Түүний нэг чухал хэсэг нь дээд шүүх. Дээд шүүхэд МАН маргаантай асуудал байгаа бол яаралтай өгөх хэрэгтэй. Одоо МАН-ын дотор цорын ганц маргаангүй албан тушаалтан бол Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар. Я.Содбаатар дарга яаралтай үүнийг Дээд шүүхэд өгөх ёстой. Дээд шүүхэд өгөхгүй намын даргаар сонгогдсон, сонгогдохгүй нь мэдэхгүй, Б.Амарбаясгалан дарга өгөхгүй байна аа гээд суугаад байх юм бол тэр Я.Содбаатар дарга өөрөө ажлаа хийхгүй байгаа байхгүй юу. Я.Содбаатар бол Ерөнхий нарийн бичгийн дарга. Намын эв нэгдлийг хангах ёстой.
Нам хуулийн дагуу ажиллах ёстой гэдгийг хариуцах ёстой. Намын дүрмийг баримтлах асуудлыг бол хариуцах ёстой. Тэр утгаараа өөрсдөө ингээд дотроо харьцаж чадахгүй бол, жишээ нь Б.Баярбаатар гишүүн ажлаа давхар хийгээд Үндсэн хуулиа зөрчөөд байна шүү дээ.
УИХ-ын гишүүн бол өөр ажил давхар хийж болохгүй. Гэтэл Б.Баярбаатар давхар ажил хийхээс гадна хүн айлгаад, гүжирдээд янз янзын худал мэдээлэл санаатайгаар цацаад Б.Энхбаяр гишүүнийг намаас нь хөөх үйлдэл хийгээд яваад байна.Энэ чинь өөрөө үйлдлээрээ УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлаасаа гадна давхар ажил хийж Үндсэн хууль зөрчсөн байна. Тийм учраас Б.Баярбаатар Энхбаярыг зөрчсөн шийдвэрийг гаргахад манлайлан оролцсон хүний хувьд УИХ-ын гишүүнээсээ удахгүй татагдах ёстой. Үндсэн хуулийн цэц гэж байгаа бол ажиллаж Б.Баярбаатарыг УИХ-ын гишүүнээс нь болиулах хэрэгтэй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийг зөрчсөн байна. Тэгэхээр Б.Баярбаатар бодитой ажил хийж чадахгүй нь ойлгомжтой учраас Ч.Содбаатар дарга эртхэн будилааныг шийдүүлэхийн тулд Дээд шүүхэд өгөөд асуудлыг судлуулах хэрэгтэй.
Дээд шүүх аль нэг талд нь гаралгүйгээр шударгаар шийдэх ёстой. Үнэхээр миний ярьсан зүйлүүд батлагдах юм бол Бага хурал худлаа болсон байна. Тийм учраас намын даргын асуудал шийдэгдээгүй байна. Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгчихсөн байна.
Өргөдлөө өгчихсөн Б.Амарбаясгалан дарга болоогүй байна. Г.Занданшатар дарга болоогүй байна. Тийм учраас Их хурал дээрээ та нар даргынхаа асуудлыг шийдээрэй. Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зөвлөлтэйгөө хамтраад намаа удирдах ажлаа сайн зохион байгуулаарай гээд л болоо. Энд намын дарга байхгүй боллоо гээд тэр Л.Оюун-Эрдэнэ үлдэж байгаа юм ерөөсөө байхгүй. Л.Оюун-Эрдэнийн өргөдөл байгаа учраас намын даргаар үлдэхгүй. Аль хэдийнээ ажлаа өгчихсөн гэсэн үг. Тийм учраас ардчилсан оронд байдаг тэр институцүүдийг ажиллуулмаар байна УИХ, шүүх, АТГ ажилламаар байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилуулах саналыг танилцуулахаар оруулахад хаалгаа түгжээд, орж чадахгүй байна гээд Д.Энхтүвшин гишүүн ярилцлага өгөөд зогсож байсан. Энэ чинь юу гэсэн үг юм бэ. Монголын ард түмний төлөөллийн байгууллагыг хэн тэгж цоожилж хаалгыг нь онгойлгохгүй байх ямар эрх мэдэлтэй хүн байна аа тэр.
-Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү?
-Л.Оюун-Эрдэнэ Хотын даргаар Х.Нямбаатарыг томилохдоо Г.Занданшатар даргаас огт өөр. Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө сайдаа томилох бүрэн эрхтэй байхгүй юу. Томиллоо гэж хэлсэн гэдэг чинь өөрөө л дотроо томиллоо гээд өөртөө хэлснийгээ л хэлж байна шүү дээ. Яагаад гэвэл өөрт нь бүрэн эрх байна. Танилцуулах процесс явагдана шүү дээ. Ерөнхийлөгчид танилцуулна. Бичгээр УИХ-д өгсөн байна. УИХ яаралтай хурдан шуурхай хуралдаад, танилцаж, саналаа хэлээд Ерөнхий сайд томилох процессыг нь явуулах ёстой байхгүй юу. Гэтэл УИХ өөрөө сайдын томилгоог танилцуулах процессыг нь явуулахгүй байгаагаараа Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж байна. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ дарга Х.Нямбаатарыг Хотын даргаар томилсон нь огт өөр. Тэр бол жинхэнэ ноцтой зөрчил болсон. Би тухайн үед тэгж харж байсан.
Улаанбаатар хотын Засаг даргыг томилох асуудал бол бүрэн эрхийнх нь асуудал огт биш. НИТХ хуралдаж тэр хүнийг хотын даргаар томилох асуудлыг шийдсэний дараа баталгаажуулах л үүрэгтэй. Түүнээс биш би Хотын даргыг томиллоо гэж зарлаж, өөрөө эрх мэдлээ хэтрүүлсэн. Жинхэнэ хууль зөрчсөн байж магадгүй гэж хэлж болохоор үйлдэл байсан. Тэрийг яагаа ч үгүй, дуугүй өнгөрүүлсэн мөртлөө Г.Занданшатар Ерөнхий сайдыг хууль зөрчсөн юм шигээр ярьж байгаа. Угаасаа Засгийн газар чинь хууль хэрэгжүүлэх байгууллага. УИХ хууль баталдаг. Засгийн газарт цагдаа, урьдчилан сэргийлэх ажил байна.
Ерөнхий сайд АТГ-ын даргыг боловсон хүчний бодлогын хувьд Их Хуралд орж томилуулдаг тийм биз. Тэр утгаараа Засгийн газар өөрөө нүүрсний хулгайтай хийх тэмцэл удаан байна. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлье гэж бодоод Хуулийн сайдаа томилъё. Энэ хүн нүүрсний сонсгол хийсэн хүний хувьд мэдээлэлтэй байна. Б.Энхбаяр гэж хүн томилогдох юм бол нүүрсний хулгайг илчлэхийн төлөө Засгийн газрыг төлөөлж идэвхтэй ажиллах юм байна. Ингээд энэ хүнийг томилъё гэж шийдсэн байна шүү дээ. Түүнээс биш өмнөх сайдаа муулаад байгаа юм алга. Яагаад гэвэл Засгийн газрын хувьд хамгийн чухал асуудлын нэг бол нүүрсний хулгайтай тэмцэх асуудал болчихлоо шүү дээ. Л.Мөнхбаатар сайдаасаа Б.Энхбаяр сайд илүү байгаа. Яагаад гэвэл нүүрсний сонсголыг энэ хүн хийсэн учраас гэж бодсон. Тэгээд энэ асуудлаа өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд шийдье гэхээр шийдүүлдэггүй. Үүний цаана бол зөрчил байна. Энэ бол ноцтой.
-Эргээд хуулиа зөрчиж байна?
-Тийм. Хоёрдугаарт маш том айдас байна. Энэ хүн одоо яачихна гэж бодоод байгаа юм. Э.Болормаа гишүүн бол “Одоо энэ хүнээр захиалуулж юм хийлгэх гээд байгаа юм уу” гэж хэлж байна лээ. Нөгөө талд нь Б.Энхбаяраар юу ч хийлгэхгүй гээд байгаа юм уу. Тэгэхээр хоёулаа л зөрчөөд байгаа байхгүй юу. Гэхдээ нүүрсний хулгайтай тэмцье гэдэг нь илүү зөв байгаа юм. Харин нүүрсний хулгайтай тэмцэх гээд байхад нь хийлгэхгүй гэж айгаад байна. Тэгээд Засгийн газрыг огцруулна. Үгүй бол парламентат ёс янз янзын боллоо гэх зэргээр ярьж байгаа нь өөрөө хэнд ч итгэл төрүүлэхгүй. Зүгээр цаг хожсон, нүүрсний хулгайг нуун дарагдуулах гэсэн, анхнаасаа Г.Занданшатарын Засгийн газрыг унагаая гэж бодсон хүмүүсийн овлигогүй үйлдэл юм.
-Тэр нүүрсний хулгайн дээр та нэг товчхон хариулаад өгөөрэй. Та ҮАБЗ-ийн тэргүүн байсан хүн. Зөвлөмж гардаг гэж яриад байгаа юм. Тэгтэл тэр зөвлөмжийг дагадаг, дагадаггүй гэсэн маргаан яваад байна л даа?
-ҮАБЗ-ийн үйл ажиллагаа их өөр болсон юм шиг байгаа юм. Би сайн мэдэхгүй. Би гишүүн нь байж үзлээ, тэргүүн нь байсан. Тэр үед ҮАБЗ-өөр эдийн засагтай холбоотой шийдвэрийг бараг гаргадаггүй байсан гэж хэлж болно. Нэг удаа бид гэнэтийн орлогын татвар гээд 68 хувийн татвар дээр гомдол гараад ярьж үзсэн. Тэр татвар компаниудыг сөхрүүлж байна. Болгоомжтой хандах ёстой гэдэг асуудлыг ярьж байсан. Айхтар зөв, буруу гэж эдийн засгийн үйл ажиллагаанд хутгалдаж оролгүйгээр зөвлөмж гаргаж байсан. Үгүй бүр зөвлөмж ч гаргаагүй, зүгээр тэр хуралд оролцсон хүмүүст зөвлөж байсан.
Монголбанканд зөвлөж байсан, Үйлдвэр худалдааны яаманд зөвлөж байсан, УИХ-д зөвлөж байсан. Тэгэхдээ зөвлөмж гаргах хэлбэрээр биш, татвартай холбоотой шийдвэрээ ахиад нэг харж үзэх юм биш үү, судлах ёстой юм биш үү гэх зэргээр зөвлөсөн.
Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээг авч хэлэлцээд Монголын талд ашигтай байх ёстой. Үгүй бол 51 хувийг Монголын талд авъя. Эсвэл бага хувьтай аваад хүчин чадалтай, боловсон хүчинтэй дэд бүтэцтэй болоод ирэхлээр аажмаар Эрдэнэтийг оросууд эхлээд барьчхаад Монгол Улс 49 хувьтай байж байгаад 25 жилийн дараа Монголд 51 хувийг өгсөн шүү дээ. Тэрийг их өрийн асуудлын хүрээнд шийдсэн асуудал. Тэгээд тийм туршлага надад байсан учраас би тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт хэлээд эхлээд 51 хувийг шууд “Рио Тинто” бид нарт шууд өгч чадахгүй юм бол тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хууль, эрх зүйн мэдлэг хэрэгтэй байна. Боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй байна.
Дэд бүтцээ байгуулах хэрэгтэй байна гэх зэргээр тайлбар тавьсан. Тэгэхдээ тодорхой хугацааны дараа оросууд Эрдэнэтийг бид нарт буцааж өгсөнтэй адилхан 51 хувийг Монголд өгөх маягаар хэлэлцээр хийе гэсэн. Аль алийг нь С.Баяр эсэргүүцсэн. Одоогийн Оюутолгойн гэрээ бол муу гэрээ.
Миний дараа Ц.Элбэгдорж, С.Баяр нар хуйвалдаад, Аюулгүй байдлын зөвлөлөөр үүнийгээ дэмжээд Оюутолгой муу гэрээ хийчихсэн. Харин Ц.Элбэгдоржийн үед харамсалтай нь зөвлөмж гаргадаг, бизнесийн үйл ажиллагаанд шууд Аюулгүй байдлын зөвлөлийг татан оролцуулдаг, тэгээд аюулгүй байдлын зөвлөмж дандаа нууцаар гардаг юм. Угаасаа ил гарна гэж байхгүй. Аюулгүй байдлын л асуудал юм чинь. Тийм байна шүү дээ. Тэгэхдээ аюулгүй байдлын зөвлөмж бол нууцаар гардаг. Тэгээд Ц.Элбэгдорж нууц гэдэг механизмыг ашиглаад янз янзын давуу талыг өөрийн хамааралтай байж магадгүй компаниудад өгөх шийдвэрийг гаргаж эхэлсэн гэж би ойлгосон. Тэгээд тэрийг харамсалтай нь Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгч үргэлжлүүлсэн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар яригддаг тэгэхдээ одоо Аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь хэн бэ гэдгээс л шалтгаална.
-Даргаас нь уу?
-Тийм. Би Ерөнхийлөгч байхдаа тийм муу гэрээ хийлгээгүй. Ц.Элбэгдорж харин аюулгүй байдлын зөвлөлийн механизмыг ашиглаж нууц гэрээ, нууц зөвлөмж гаргаж зарим компаниудад давуу тал бий болгож шийдвэрүүдийг гаргаж байсан. Би тэгж таамагладаг. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа оффтэйк гэрээ хийх ажлыг гардан хийж байсан гэдэг нь сүүлийн үед ил тод болж байна. Тийм учраас би Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын Аюулгүй байдлын зөвлөлийн нууц зөвлөмжийг ашиглаж хийсэн асуудлыг шалгах нь зүй ёсны асуудал.
Харамсалтай нь Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн хийсэн муу муухай үйл явдлыг шалгах нэртэйгээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан дарга нар Харбины гэрээг хийсэн асуудлаа нууцалж болохгүй. Тухайлбал, Д.Амарбаясгалан даргад БЭТ-ээр ажиллаж Ганбат гэж хүн бичиг бичсэн байсан шүү дээ.
Таван хувийн хөнгөлөлт эдлээд бөөнөөр нь худалдаж авах гэрээ хий гэж Хятадын тал зөвшөөрсөн гэж. Тэрийг Д.Амарбаясгалан дарга мэдэж байсан. Тэгсэн атлаа яагаад УИХ-ын дарга болохдоо түүнийгээ мартаад, үгүй бол зориуд ширээнийхээ нүдэнд хийгээд, гэрээ хийхдээ хамгийн муу жишиг үнийг бариад гэрээ хийгээрэй гэдгийг зөвшөөрсөн юм. Би гайхаж байна. Үүнийг одоо шалгах хэрэгтэй. Ж.Баярмаа гишүүн, Д.Ганбат гишүүн нар санаачлаад гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж байгаа гэж ойлгосон. Тэгвэл 13 тэрбум ам.доллароор Хятадын тэр компаниас бид нар одоо авчихъя. Бид 13 тэрбум ам.доллар аваад өсгөе. Эсвэл багш, эмч нарынхаа цалинг нэмэхэд, дэд бүтцээ хөгжүүлэхэд ашиглая. Эдийн засгаа өөд нь татъя, валютын нөөцийг нэмэгдүүлье гэх зэргээр 13 тэрбум доллараа аваад ийм гэрээ хийсэн бол одоо ярих юм алга. АМНАТ-тай холбоотой Засгийн газрыг огцруулах гэдэг санал дээр гурван үнийг яриад байна шүү дээ.
Нэгдүгээрт, Биржийн үнэ. Хоёрдугаарт, Хятадад байдаг жишиг үнэ. Хятад худалдан авах чадвар сайтай, олон оронтой харьцаж байгаа учраас манайхаас дандаа өндөр байдаг. Гуравдугаарт, Гэрээний үнэ. Энэ нь хамгийн муу үнэ гэсэн үг.
Тэгэхээр АМНАТ-ийг тооцсон асуудал дээр П.Сайнзориг гишүүн санаачлаад, улайм цайм гүжирдээд Засгийн газар руу дайраад байгаа аль үнээр нь тооцсон бэ гэдгийн л маргаан. Хууль батлаад биржийн үнээр тооцно гэдэг нь Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносон улс мөн. Бид Улаанбаатар хотдоо үйл ажиллагаагаа явуулж, бирж дээр тогтсон үнээрээ борлуулалт хийгээд тэндээсээ татвараа тооцож авна гэсэн. Хувийн компани бол заавал биржээр зарах шаардлагагүй гэж хувийн компаниудад бас тодорхой цонх үлдээсэн байна. Харин Төрийн өмчийн компаниуд заавал биржээрээ зарна гэсэн байна. Тэгээд хувийн өмчийн компаниуд Хятадын биржээр өндөр үнээр зарсан юм шиг хэрнээ өндөр АМНАТ-ийн төлбөр төлөөд байсан учраас бид нар чинь Монголын компаниуд Монголын бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тийм учраас хуульд ороогүй ч гэсэн Монголынхоо биржийн үнээр заръя аа. Дор хаяж 25 хувийнхаа бүтээгдэхүүнийг ийм байдлаар заръя. Гэрээний үнээр, магадгүй түүнээс ч бага зарж магадгүй.Үгүй бол Хятадын үнээр ч зарж магадгүй.
Үлдсэн 75 хувь дээрээ бид нар одоо ашигтай ч байсан ашиггүй ч байсан 25 хувиа биржээрээ зарсан бол 75 хувь дээрээ бас биржээр зарсан юм шиг АМНАТ-өө төлье гэж тохирсон юм билээ.
Гэтэл мушгиад “Чи заавал Хятадын биржийн жишиг үнээр зарсан байх ёстой. Хэрэв Засгийн газар тэрийг нь ямар нэгэн байдлаар авалгүйгээр Монголын биржийн үнээр авчихсан бол гэмт хэрэг маягийн юм яриад байна шүү дээ. Засгийн газар өөрөө ямар үнээс суурь үнэ болгож авах вэ гэдгээ шийднэ. Гэрээний үнийг суурь үнэ болгож авах уу эс үгүй бол биржийн үнээс суурь болгож авах юм уу. Үгүй бол Хятадын үнийг суурь болгож авах уу. Тэгэхлээр бид Хятадын эдийн засгаас шалтгаалж Засгийн газар нь унадаг, үгүй бол сэхдэг байж болохгүй. Засгийн газраа огцруулахаа Хятадаас л асууж байна гэсэн үг шүү дээ. Хятадын биржийн үнийг барина гэдэг чинь Хятадаас л асууж Засгийн газраа унагаах уу үгүй юу гэдгийг одоо шийддэг ийм улс орон байж болохгүй шүү дээ Тусгаар тогтносон Монгол Улс байна. Эдийн засаг нь өөрөө биеэ даасан. Бид нар түүхий эд гаргаж байна. Нүүрс гаргаж байна. Тэгэхдээ бирж дээр тогтсон хүн дээрээ тулгуурлах хэрэгтэй. Тийм учраас бол цаашдаа ч гэсэн энэ асуудлаа барьж Монгол Улс үнэхээр тусгаар тогтносон улс юм бол үнэхээр Засгийн газраа огцруулахгүйгээр авч үлдээд нүүрсний луйвар булхайг хаах хэрэгтэй. Анхаарлыг өөр тийшээ шилжүүлж энэ будилааныг үүсгэж байгаа бусармаг үйл явдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Ард түмэн ч гэсэн үүнийг харж ойлгож байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл14
Намбарын Энхбаяраас эхлээд Миеэгийн Энхболд, Сү.Батболд гээд Монголын бүх авлигын эцгүүд Хүүк, Зандка хоёрын талд ам нээж байна гэдэг бол АБ, ОЭ нарын залуус зөв зам дээрээ яваа юм бна л гэсэн үг. Луйварчин, хулгайч нар бүгд нэг талдаа гарсан бна. Яг ийм дээр нь нам дарж авах эрэгтэй. АН-ын хог нвшнууд болох Эбэ, Баярцогт, Баабар, Хурц, Дорлигжав нар бас Хүүк, Зандка хоёрын талд дуугаарч байгаа. Тэд улс төрөөс арчигдаж байж энэ хоёр намын залуус эрүүлээр өрсөлдөх боломж бий болно доо. Хоёр намын хамгийн үл бүтэх нохдыг ЭмСиЭс, Бодь, АПУ ивээлдээ авсан байгааг ч хэлэх үү хоёр намын залуучуудад одоо бол том боломж гарч ирж байна даа. Бузар өвгөн бол иймэрхүү хорондоо бүүр гаршчихсан новш
Намбарын Энхбаяраас эхлээд Миеэгийн Энхболд, Сү.Батболд гээд Монголын бүх авлигын эцгүүд Хүүк, Зандка хоёрын талд ам нээж байна гэдэг бол АБ, ОЭ нарын залуус зөв зам дээрээ яваа юм бна л гэсэн үг. Луйварчин, хулгайч нар бүгд нэг талдаа гарсан бна. Яг ийм дээр нь нам дарж авах эрэгтэй. АН-ын хог нвшнууд болох Эбэ, Баярцогт, Баабар, Хурц, Дорлигжав нар бас Хүүк, Зандка хоёрын талд дуугаарч байгаа. Тэд улс төрөөс арчигдаж байж энэ хоёр намын залуус эрүүлээр өрсөлдөх боломж бий болно доо. Хоёр намын хамгийн үл бүтэх нохдыг ЭмСиЭс, Бодь, АПУ ивээлдээ авсан байгааг ч хэлэх үү хоёр намын залуучуудад одоо бол том боломж гарч ирж байна даа. Бузар өвгөн бол иймэрхүү хорондоо бүүр гаршчихсан новш
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэнд хамгийн муу алсын хараатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!
Оюунэрдэнэ үнэндээ МАН ы дарга биш харин АН ы Баттулгын фракцын бодлого үзэл санааг хэрэгжүүлэгч байжээ ятийм ч учраас ябаттулгын олон хүниыг албан тушаалд томилж өөрөө харин МАН ы талаар ойлголт ч байхгүй намын анхан шатан дээр ранц өлөр ажиллаж үзээгүй жагсаалтаар их хуралд орсон залуучуудаар дэмжүүлж өөрийн гэсэн бүлэгоэлийг байгуулах замаар нам төрийн эрх мэдлийг атгаж байжээ Намбн ендарга Амарбаясгаланг германы сэтгүүлчийн ярилцлага үнэн бол Номингоор дамжуулж мөнгөөр германы хэвлэлд Админералтай холбож бичүүлж байжээ Амарбаясгалан ч айсан бололтой утсан хүүхэлдэй нь болж намын даргын албан тушаалыг дүрэм журам зөрчин хүчээр авч одоо парламент засгийн газрын ажлыг гацааж үндсэн хужлийн хчмрал болгож байна Бүлэглэлийн гадаад дэмжлэг аяндаа тодрох байхаа
Doloon goltoi novsh uvuu.Odoo bodoxod Ebagiin zuv bjee. Gozoilgood
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
ЭНХБАЯР АА, ЧИНИЙ ҮЕ БОЛ ДУУССАН. ЧИ НААД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖООРОО МОНГОЛЫН ХАР СҮЛДИЙГ ТАХИХ ЁСТОЙ БАЙСАН. ХЭРВЭЭ ИНГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ МАНГАР БАЦААНУУД ХҮК ЭНТР ГЭСЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ 60 ИТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН. ЧИНИЙ ТОГЛОЛТ ӨНГӨРСӨН ЗУУНД ЧИ ШОРОНД ЗОЛТОЙ Л АМЬ НАСАА АЛДЧИХААРГҮЙГЭЭР ДУУССАН ОДОО ЧИ БОЛИО МАНГАР БАЙЦААНУУДТАЙ ЦЭЦ БУЛААЛДААД ЯАХ ВЭ ОЧИЖ ЭЛБЭГЭЭГИЙНХЭЭ ХОШНОГОНЫХ НЬ НҮХИЙГ ОНГОЙЛГО
Монгол улсын 1991 оноос хойших түүх нь монголын залуучууд залуу үе монгол эх орныг сүйрүүлж сүйтгэж байгааг гэрчилж баталж байна.
Намбар ван одоо их сийрэг толгойтой байна шүү ! нобёлийн ямар ч шагналтнаас илүү бөйна одоо ! Эмэгтэйлэг хоолойгоор жон жон дуугарсан Данх Оюукаг муу залуу муу хүн гэдгийг мэдэж байна ! Сайн муу олон хүнтэй уулзаж харьцаж явсан болохоор зөнгөөрөө мэдэж байгаа л да ! Амраа баньд Оюукагийн заавраар буруу нүүдэл хийгээд одоо огцорч их Тэнгэрийн амнаас нүүхээр болчихлоо ! харин сайн үзэлцвэл намын даргын суудалд үлдэж магадгүй ! гэхдээ л хэцүү ! Туулай хамартай хүү нь засагт сайд байгаа учир Намбар ван Зандкагийн талд байгаа юм биш ! угаасаа л олон процёсс зөрчигдөөд байгаа учраас болон хүн хөгширхөөрөө үнэн ярьдаг учраас ингэж хэлж байгаа юм ! Намбар вангийн энэ ярианд буруу зүйл алга ! уул нь Хархорум хотын захирагч хүн шүү дэ !