УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо гэж улс орноо самарсан, Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн бүтэц гарч ирлээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг баасан гарагт хэлэлцэж эхэлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Сандаг-Очир хуралдаан даргалж хуулийг уландаа гишгэв. Энэ хүн өөрөө Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, тэрийгээ баатарлагаар мэдээлсэн хэрнээ хуралдаан даргалаад, өөртэй нь ашиг сонирхол нэгтэй гишүүдээр дэг зөрчиж баахан уянгын халил болгож, уйлуулж хайлуулж жүжиг тавьсан.
Даваа гарагт 11:00 цагт товлосон хуралдаан бас л хойшиллоо. Хамгийн инээдтэй нь Ерөнхий сайдыг огцруулмаар байна гэж гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө хуралдаанд ирсэнгүй. Мэл гайхав. Огцруулмаар байгаа юм уу, үгүй юм уу.
Хуралдаанд ирэхгүй байгааг харахаар огцруулмааргүй байгаа ч юм шиг. Захиалагчаасаа чиглэл хүлээгээд замдаа гацав уу. Өөрийн гэсэн толгойгүй ийм амьгүй албатуудаар УИХ-ыг, Төрийн байгуулалтын байнгын хороог дүүргэсэн нь эмгэнэл. Ц.Сандаг-Очир гишүүн хуралдааныг бойкотолж байна гэдгийг өөрийн амаар хэлчихлээ. Ийм эргүү байж болох уу.
Ерөнхий сайдыг огцруулмааргүй байгаа бол ажлыг нь хийлгэ. Гишүүд дарамт шахалт ирээд байгаа тухай цөөнгүй ярьсан. Тэрхүү дарамт шахалт “Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зур” гэдэг байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас ирсэн нь өнөөдөр нотлогдчихлоо.
Парламентын спикер нь улс төрийн намаас түдгэлздэг нийтлэг жишиг дэлхийд мөрдөгдөж байхад Монголд УИХ-ын дарга нь МАН-ын дарга болох гэж чичрэхдээ УИХ, Засгийн газар, төр засаг, цаашлаад бүр Монголыг самарч байдаг шүү. Ерөнхий сайдыг огцруулна гэчихээд өөрсдөө оргон зайлна гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ?
Сэтгэгдэл10
Dear Mongols: I demand resignation of all three government period Break the chain of kleptocracy and cronyism . Be confident there are many talented and educated young people who can do excellent job. Sincerely Iron LeaderThe Great
БРАВО, ЯГ ҮНЭНЭЭР НЬ БИЧЖЭЭ
Лалрын сонин.мн
SANDAGOCHIR BALIN HAMART DOLDOI GOOS UUR YU HULEEH BE DEE? UGAAS BALAI DOLDOI ZUSARCH NOHOI
Занданшатар өнкөрч унах гэж яасан их яаарна вэ ха ха. Харин ч эсрэгээрээ Занлангийн сайд нар гишүүдийг ялангуяа залуу гишүүдийг бараг өрөөнд нь барьж авч зодоод эхэлсэн гэсийшд. Ална шулна гээд ха ха. Амарбаясгалан дарамталсан гэцэн л шаажийна. Ард түмэн угаасаа хэн нь хэгийгээ ларамтлах хэмжээний лалрууд вэ гэдгийг мэдэж бгаа дөө.
iim l hulcgar lalruud shde mongluud
"MCS"-ийн троллууд Амарбаясгалан, Оюун-Эрдэнэт хоёрыг харлуулах хамаг хүчээрээ ард түмний тархийг хайр найргүй 24 цаг угааж байна. Гэвч Монголын ард түмэн ухаажиж, "MCS"-ийн Оджаргал монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсаныг мэдэж авав. "MCS"-ийн Оджаргал жинхэнэ нүүрсний хулгайч гэдгийг мэдэж авав. Занданшатар, Энхбаяртангууд "MCS"-ийн Оджаргалын бууны ноход байжээ гэдгийг мэдэж авав.
1. 5 дахийн ирцээрээ санал хураана. нэмж хасахгүй. учир нь "завсарлага" авсан. 2. тббх нь ахиж өөр асуудал хэлэлцэх эрхгүй. өмнөхөө шийдээгүй
Номтойбаяр ёрөнхий сайдыг огцруулмаар байна би сайд болмоор байна гээд хуцаад байсан чинь өнөөдөр Хүрэлсүхийг дагаад энэтхэг рү талийчихсан байна ! Тэр ч угаасаа балай хүн л дэ ! нөгөө хүрэлсүх мүрэлсүхтэй муу зуу гээд байсан чинь бөйдаггүй !
Nomtoibayar ih balai elii hun dee