sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулианийн сувгийг түр хугацаанд хаажээ.
“Никотин хэрэглэхийг уриалсан, ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдлыг хангах бодлогыг зөрчсөн контентуудыг бид Рудольф Жулианийн сувгаас хассан” хэмээн “YouTube” компанийн төлөөлөгч мэдэгсэн байна.
 
Жулианийн “YouTube” сувгийг хоёр долоо хоногийн хугацаатай хаажээ. Жулиани 90 хоногийн дотор дахин дүрэм зөрчвөл түүний сувгийг бүрмөсөн хааж магадгүй байна.
“YouTube” АНУ-ын Төрийн тэргүүний албыг хашиж байсан Дональд Трампын хаягийг нэгдүгээр сарын 12-нд хязгаарлаж, хожим нь хязгаарлалтаа тодорхойгүй хугацаагаар сунгасан юм. Энэ хязгаарлалт Жулианид ч мөн хамааралтай байсан юм.
 
Д.Трампыг дэмжигчид Конгрессын байранд эмх замбараагүй байдал дэгдээсэн үйл явдал болсны дараа “YouTube” ерөнхийлөгчийн хаягийг тийнхүү хаасан юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг