АЛОФИ. /Top World Coins/. Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, Чингис хаанд зориулан Ниуэ улсад таван ам.долларын үнэ бүхий мөнгөн зоос гаргажээ.
Чингис хаан нь түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн болох Монголын эзэн гүрнийг байгуулсан бөгөөд Зүүн Хойд Азийн олон нүүдэлчин овог аймгийг нэгтгэж байсан түүхтэй.
Тэрбээр эзэнт гүрнээ байгуулсныхаа дараа өөрийгөө “Чингис хаан” хэмээн тунхаглан зарлаж, их цэргээ хөдөлгөн Евразийн томоохон хэсгийг эзэлсэн байна. Энэ бүхэнд итгэхэд бэрх боловч түүнийг эрх барих хугацаа дуусах үед Монголын эзэнт гүрэн Төв Ази, Хятадын үлэмж хэсгийг эзэлсэн байжээ.
Зоосыг чимэглэхдээ өндөр чанартайгаар товойлгон хийж, сэлмийг алтаар бүрж, гоёмсог загвартайгаар бүтээжээ. Мөн уг зоосыг жинхэнэ болохыг баталсан хайрцаг дагалдах бөгөөд нийт 555 ширхэгийг бүтээсэн байна.

Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ичиж үхмээр юм.
dandaa oorsoddoo zoriulj hiih yum, mongonii hansh unahiig medej baigaa bolohoor iim zoos, esvel 100.000 togrogiin devsgert shineer hiigeed l.
НИУЭ гэж улс хаана б
номхон далайд байдаг цэг шиг арал юм гэнээ.
Ёстой дуулаагүй нөхдүүд байна.
НИУЭ ГЭЖ УЛС БАЙТГУЙ ЦЭГ Ч БАЙХГҮЙ
Ниуэ гэж жижигхэн арал оршдог улс байна. Англиар Niue гэж бичээд газрын зургаас хай гарч ирнэ
altam zoos gargah 50 dollarin hanshtai gargah heregtei vnen v badarch
худлаа хуцаж суухаа боль юу ч хийж чадахгуй хэвтэж мал чинь
Hudaldaj Waad hadgalmaar bna yaj awah be