Манай хүүхэд хамгааллын байгууллагууд хаана юу хийдэг нь тун эргэлзээтэй. Алив нэг тохиолдолд хүүхэд эндэхэд л эмгэнэл илэрхийлдэг байх гэж заримдаа бодогдмоор шүү. Гэртээ шатсан, асран хамгаалагчдынхаа гарт өртсөн үед гарч ирээд баахан тоо баримт ярих нь аймар. Удахгүй наадам болно.
Наадмын дараа хурдан морины хүүхдүүд эндэх нь хэтэрсэн талаар баахан яриа гарах байх. Ер нь тэгээд үйл явдлын хойно дуугарахаас гадна аливаа тэмдэглэлт арга хэмжээнд хүүхдийн байгууллагууд их оролцдог.
Аль нэг алдартан, аймаг, дүүрэг, нийслэл, төр захиргааны дарга нар тэмдэглэлт ойн үеэр эсвэл амжилт гаргасан сурагчдыг шагнахад хүүхдийн төлөө байгууллагынхан очоод гардуулж өгөөд сүйд болдог. Ирэх жил сонгуультай. Одоо ажлынх нь тайлан баахан шагнал авсан хүүхдүүд байгаа.
Дэлхий нийтээрээ хүүхдийн төлөө, эрхийг нь хамгаалах байгууллагууд аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулдаг. Хүүхэд эндэх магадлалтай байдлын эсрэг байнга дуу хоолойгоо өргөж, хүмүүст сануулж байдаг. Манайхан шиг дарга дагаж шагнал зүүж явдаггүй.
Хамгаалах учиртай хүүхдүүд нь гудамжинд байгаа юм. Нэг жишээ авахад л 32-ын тойргоос дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварт ирэхэд замын голоор арван нас хүрээгүй хүүхдүүд машин дундуур сүлжиж үнэртүүлэгч, вакус барьчихаад цонх тогшоод л алхаж явдаг. Тэд замын осолд өртөх магадлал өндөр байна. Хэн нэг нь дайруулчихаас өмнө анхааралдаа авч болно доо.
Ж.Энх
Эх сурвалж:
Сэтгэгдэл(1)
zamiin goloor baraa zarj bgaa huuhdiig uugshuulj zarj bui ed zuiliig avah ni buruu . iim huuli bus yumiig hudaldan avch huuli zurchih, huudiig osol endegdel ruu tulhehgui bhiig urialj bna . zuv yumiig bol demjilgui yah ve ,, buruu yumiig uugshuulj bolohgui shuu . joloch nar aaa ....