
Шүлхийн харанга дэлдэж Сүхбаатар аймаг хоёрдугаар сарын 03-наас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Манай Аймгийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүлхийгээс урдчилан сэргийлэх А43 тоот захирамжаа гаргасан. Уг захирамжид "Хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй байх" гэсэн тод томруун заалт бий.
Харамсалтай нь энэхүү захирамж гарсны хоёр хоногийн дараа 2014 оны 02 дугаар сарын 08-нд Цагаан-Овоо сумын нутагт морин уралдаан болжээ. УИХ-ын гишүүн, аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Х.Болорчулуун, ЭХЯ-ны сайд М.Сономпил нар ч оролцож.
Төр, засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд . "нүд чих" болж засч залж явах үүрэгтэй тэд ийн дунд нь хутгалдан явсаныг аймгийн Засаг даргын захирамжийг үл тоожээ гэхээс өөрөөр юу гэж ойлголтой. Тэгээд ч Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсээс морин уралдаан зохион байгуулахгүй байх талаар аймгийн Морин спорт уяачдын холбоонд удаа дараа албан тоот хүргүүлсэн ч тусыг эс олжээ.
Холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн болохоор бидний дуу хоолой намдаад байгаа юм болов уу даа гэж суух. Дээрх уралдаанд Хэнтий, Сүхбаатар аймгаас ч морьд ачигдаж ирсэн талаар иргэд ярьж байна. ХЭА, ДГА гэсэн дугаартай машинууд харагдсан нь үүнийг батлах биз.
Уралдаан үүгээр зогссонгүй. Саяхан төмөр замд морины уралдаан болсон. Түүнийгээ уралдаан биш сунгаа гэж мэтгэж суух юм. Угтаа бол сунгаа уралдаан хоёрын утга нэг баймаар. Сунгаа гэж унаачгүй морь уралдуулдаггүй л байлтай. Монгол түмний өв уламжлалын салшгүй хэсэг болсон морин уралдааныг үгүйсгэх гэсэнгүй.
Харин хууль журам, дүрэм захирамжийг хаа хаанаа мөрдөхийг л сануулаад байгаа хэрэг. Өвлийн уралдааны ард өч төчнөөн хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудал дагадаг. Ийм ч учраас Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газраас Монголын Морин спорт уяачдын холбоонд өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх тухай зөвлөмж хүргүүлсэн.
Энэхүү зөвлөмжид "Өвлийн уралдаанд хурдан морь унаач хүүхдийн эрх зөрчигдөн, эрүүл мэндээрээ ихээхэн хохирдог. Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулан оролцуулахгүй байхыг сануулан зөвлөмж хүргүүлж байна" гэж дурдсан байдаг.
Ирэх сарын 23-нд "Дүнжингаравын хурд 2014" уралдаан болно. Уг уралдаанд оролцохоор уяачид аль хэдийн бэлдэж эхэлсэн. Харин эртнээс зөвлөмж заавраа гаргаж зохион байгуулалттай оролцохгүй бол Хэнтийд гарсан шүлхийг чирээд ирэх магадлалтай.
Хэрэв шүлхий манай аймагт ороод ирвэл эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орно. Ахиад нэг л аймагт шүлхий гарвал вакцин хүрэлцэхгүй гэдгээ Улсын Мал эмнэлэг үржлийн газраас аль эрт сануулсан. Засаг дарга аа, захирамжийг тань зөрчиж уралдаан зохион байгуулсан хүмүүст арга хэмжээ авах цаг болжээ.
Н.Мөнхсайхан
Эх сурвалж: "Дорнод" сонин
Сэтгэгдэл(8)
Улаанбаатарын утаан бүрхүүл Яармаг,Нүхтийг нөмрөөд Буянт-Ухаагийн хаяанд тулж зогсдогийг та мэдэхүү. Уушгаа амрааж бие махбодио хүчилтөрөгчөөр бордохыг хүсвэл анд найзуудтайгаа, амраг хостойгоо, айл гэрээрээ алжаалаа тайлж цэнгэг агаарт амрахыг хүсвэл хамгийн ойрхон амралтын газар нь Айдсын даваанд оршдог Атлас зочид буудал гэдгийг та мэдэхүү. Хаалга үүдээ амрагч, зочиддоо саяхан нээсэн Атлас зочид буудал та бүхнийг угтан авч ая тухтай орчинд тав тухтай амарч алдсан хүч тамираа нөхөх сайхан боломжийг олгож байна. Захиалга хүлээн авах утас: 8908-8924, 8908-8926
Одоо энэ АН-ын засаг дарга гэх тоглоомын хүүхэлдэйнүүдийн шийдвэрийг хэн ч тоохгүй болж дээ. Хаана хариуцлага сул байна тэнд ажил муу байдаг.Гэтэл нөгөө магтаад байсан Сүхбаатар аймаг шүлхий тараадаг аймаг болчихлоо. Худал бүрийг шүлхий харин ч нэг ялгаад өглөө.Нөгөө Дорнрговийн хэрүүлч дарга, Хэнтий аймгийг Чингис аймаг болгоно гэсэн дарга нар шүлхийд нам тавиуллаа. ЗГ эдгээр мануухай дарга нартаа хэзээ хариуцлага тооцох вэ.
suh dalaital uher amar gej.Tur zasgiin ajild yag ene baidlaar handdag uhruudiin gol tuluulugch gold ni tsohij yabah yum.
sainshandad udiin tsai hotolboriin dagu uilchildeg uneenii permees shulhi ilersen bn.medegui hichneen huhded uilchilsen boloo.oir hawid ni neg ch mal owdogui bhad tendes garch bgaa ni huwi huni haritslagatai shud holbotoi bj taara.hamriin hid orchmos garsan gants maltedniih bdad ni toogui.odoo huuhduuded uilchleh ugui ni bas sonin bn
HARIUTSLAGA TOOTOOTSEE TEGEED YUGAA HIIIGEED BGAAn....tavgiin idee buruu orloo gej ajlaas n haldag baij iim yuman deer uhsenee huleegeed baidag yum beeeee
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
Ene soliot bolioch! Haa saigui ene teneg yumaa bicheed yavaad bhiin? Tuilshirahaa bolioch! Ene nam bgaagui bol chinii baitugai etseg ehiin chini suuder ch bhgui baih bsan da! Herev azaar tuurch yavaad tursun bol shaahai umsuud "nii-hao" geed orsgoi shud gargaad suuj bgada. Esvel chi er ni tiim nuhur bga! Mongolchuudiig dotor ni hagaralduulah sanaatai hujaa!
MASHI HATUU HARIUCLAG TOOCOH HEREGTEI