sonin.mn

 

Нигер улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж арай гэж амь мэнд зугтаасан Монгол Улсын иргэн Сумъяагийн Энхмаа хоёр охины хамт өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирсэн.
 
 
Түүнийг эх орондоо ирэхэд хамгийн их тус хүргэсэн хүмүүс бол гадна, дотны хэвлэл мэдээллийнхэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг түүнд болоод бяцхан охидод нь тусласан хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ихэд ад үзэж, тэдэнд уурласан байх юм.
 
 
Тэдний биеийг асуусан сэтгүүлчийн асуултанд түүний эгч “Тэд эх орондоо сайн явж ирсэн. Дүү маань одоог хүртэл сэтгэлзүйн шокноосоо гарч чадахгүй хүнд байдалтай л байна. Харин охид нь онгоцноос буугаад ханиад хүрсэн. Ээлжилж халуураад л байна. Тэгж байгаад монголын цаг уурт зохицох байлгүй дээ.
 
С.Энхмаа иргэний цахим бүртгэлд орж чадаагүй. Одоо хөөцөлдөөд явж байна. Харин охид нь унаган Англи хэлтэй. Монголоор ойлгохгүй. Тиймээс сургууль, цэцэрлэг жаахан асуудалтай байгаа. Ямар ч байсан учир нь олдох байлгүй дээ. Хэвлэлийнхэн та бүхэн одоо биднийг тайван орхиоч. Бүх зүйл ард үлдсэн" хэмээсэн байх юм.
 
 
Та бүхэн үүргээ гүйцэтгэсэн одоо та нарын хэрэггүй" гэсэнтэй агаар нэгэн биш гэж үү. Тэд хэвлэл мэдээллийнхнээс гадна тус хүргэсэн бусад хүмүүсээ мартчих вий дээ гэсэн эмзэглэл төрснинг нуух юун. 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”