"...Б.Хурц улс төр сонирхоод эхэлжээ" гээд ярих болов. Үнэхээр ч тэр АН-аас салахаа больжээ. Тэр ч байтугай мань эр АН-ын ажилд нэлээн гүнзгий хутгалдах болжээ. Хамгийн гол нь АН-д Б.Хурц хэрэгтэй юу, Б.Хурцад АН хэрэг болсон уу. АН-ынхан нь одоогоор ойлгохгүй байна.
Гэхдээ "...Б.Хурц улс төрд ороход арай л оройтсон. Тиймээс тэр ямар нэг "юм"-наас зугтаад АН-ыг бараадаж байгаа юм" гэцгээх аж. Тэд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй л холбож буй бололтой. 2017 оны сүүлчээс хойш Б.Хурц энэ хэргээс болж амар заяагаа үзээгүй юм л даа. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө маш их "шахалт"-ын дор шийдэгдсэн гэдэг.
Гэтэл Б.Хурц нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж энэ хэргийг хүлээлгэхэд оролцсон болж таарсан. Тэрийг нь монголчууд бүгд мэднэ дээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 2019 оны гуравдугаар сарын 21-нд “…С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй бүгд тодорхой болсон. Дашрамд хэлэхэд, Гавьяат сэтгүүлч Галсангийн Жамьян агсан бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдүүлж байгааг жинхэнэ "шүгэлдэж" байсан хүн дээ. Байж байгаад л Б.Содномдаржаагийн ээжийг дагуулаад редакцад ирнэ.
"...Энэ эмэгтэй хүүгийнхээ төлөө яваа амьтан. Олон нийтэд хандана. Би дагаж явна. Нүүрээ харуулж яваа ухаантай" гэнэ. Тэгээд хэвлэлийн бага хурал хийнэ. Үнэндээ Г.Жамьян гуай маань зүгээр л дагаж явсан юм биш л дээ. Дагуулж явдаг байсан юм. Хашир сэтгүүлч тэнд нэг юм болоод байгааг "үнэрлэчихсэн" л хэрэг.
Шуудхан хэлэхэд Г.Жамьян гуай бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын төлөө ёстой л "...Сүүлчийн цамцаа урагдтал явсан" хүн дээ. Шүүх энэ хэрэгт Б.Хурцыг "...Буруутай" гэсэн. Гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа дөнгөж өмнө бараг сүүлийн зарлигаараа сулласан. Түүнээс хойш л Б.Хурц АН-ын "хиймэл дагуул" болсон хэрэг л дээ. Саяхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгов.
Тэр сацуу Б.Хурцын "эрэлт" ихэслээ. Мань эр ч таарсан сурвалжлагч нарт өмнө ярьдгаа л ярьж өглөө. Угаасаа тэр "...Би тэднийг эрүүдэн шүүгээгүй, тийм тушаал өгөөгүй" гэдэг л дээ. Харин тэр яриан дундаа маш ноцтой үг унагав. Тэрбээр "...Хатуухан хэлчихье. Энэ бол хоёр хоригдлын хооронд хэргээ яриад зодолдоод байгаа асуудал шүү дээ" гэв.
Ер нь хоригдож байсан Ц.Амгаланбаатар болон хууль хүчний байгууллагад ажилладаг хүмүүс яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өрөөнд орсон бэ. Ялангуяа, яагаад эрэгтэй хоригдол эмэгтэй хоригдлын өрөөнд чөлөөтэй орж, хүчирхийлэл үйлдсэн юм бэ. Асуудлын гол нь энэ. Ядаж шүүхийн шийдвэрийн ажилтнууд хаачсан бэ. Ингээд л хөвөрнө. Ямар ч байсан Б.Хурцын энэ үг Монгол дахь хүний эрх, эрүүдэн шүүлтийн түвшинг нэн хурцаар хөндлөө. Дээрх хоёр хүнийг эрүүдсэн нь дэлхийн кэйс болж яригдах өндөр магадлалтай болов. Гэтэл манай ХЭҮК гэж ёстой л "...Хэлгүй, дүлий, сохор" гэдэг шиг байгууллага байна. Энэ комисс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн талаар жил бүр гаргадаг тайландаа нэг ч тусгаж байсангүй.
Тэднийг эрүүдсэн 2015 оны "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайлан"-д "...Сүүлийн жилүүдэд ШШГЕГ-ын харьяа хорих анги, байгууллагууд нөхцөлийн эрүү шүүлтийг таслан зогсоох үүднээс ялтны байрыг засварлах, шинээр барих, олон улсын стандартыг өөрийн байгууллагад нэвтрүүлэх талаар нилээд ажлыг үе шаттайгаар хийж ирсний үр дүнд эрүү шүүлтийн зарим хэлбэр буурсан үзүүлэлттэй байна" гэж дүгнэсэн байдаг. Бас Б.Хурц нарыг буруутгаж, шүүж, хорьж байсан 2019-2021 оны тайлангуудад нь ч тусаагүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдах сураг гарч эхлэх үед, 2021 оны гуравдугаар сарын 17-нд ХЭҮК цахим хуудастаа нэгэн мэдээлэл нийтэлжээ. Түүнийгээ "...ХЭЗК 13 удаагийн илтгэлдээ Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн" гэж гарчиглаад "...ХЭҮК өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх нийт 19 илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс 13-т нь эрүүдэн шүүхийн эсрэг буюу эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн байдаг. Хамгийн сүүлийн буюу 18 дахь илтгэлд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг байгуулах, алба хаагчдыг сургах, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг санал, зөвлөмжийг гаргасан байдаг.
...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ХЭҮК-ын өмнөх гишүүд удирдлагууд байр сууриа илэрхийлж байсан. Шинэ гишүүдийн хувьд 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож Улсын дээд шүүхэд уламжлаад байна" гэжээ.
Бас л дэндүү тайлбар шүү. Тээр жил нэг телевизийн шоуны гадаад хөтлөгч маш их аялгатайгаар "... Мэдрэмж байхгүй" гэдэг байсныг ХЭҮК-т маш чанга хашгирч хэлцгээмээр л байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(19)
General tsoliig huraa an namiig songuiliin horig tabi aluurchid hulgaich uurelsen buzar nam
ЖИНХЭНЭ ДАВАРСАН ГАР БОЛ ЭНЭ ГАХАЙ ХУРЦ. ЭЗНИЙХЭЭ ДААЛГАВРААР ХЭДЭН ЯДАРСАН ХҮМҮҮСИЙН АМЬ АМЬДРАЛААР ТОГЛОЖ СҮЙРҮҮЛЖ ХАЯЧИХААД ХИЧНЭЭН ТОГЛООМ ХИЙЖ БАЙНАВ? ЭДНИЙ ҮЗСЭН АМЬДЫН ТАМ БОЛСОН ЗОВЛОНГИЙН ЗАХЫГ ҮЗЭХ ЮМ БОЛ ЭНЭ ГАХАЙ ХУРЦ, ТЭР ЭХНЭР САРНАЙ НЬ ЯАХ БОЛ? АМЬ ТАВИНА. ИЙМ ХҮН ДҮРСТЭЙ АДГУУС ЭД ХӨРӨНГӨ, МӨНГӨ ТӨГРӨГ, АЛБАН ТУШААЛ, АЛДАР ЦОЛНЫ ТӨЛӨӨ ХУЛЬ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭЖ ХҮМҮҮСИЙГ ЯРГАЛЖ ТАМЛАЖ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТҮЛХЭЖ ХАЯЧИХААД ТҮҮНИЙГЭЭ 25 ЖИЛ ЭРГЭЖ ХАРАХГҮЙГЭЭР НУУЦАД ОРУУЛЖ БУЛШИЛЧИХААД ОДОО БОЛОХООР ЮУ ЮУ ГЭЖ ХУЦАЖ БАЙГААГ НЬ ХАРААЧ. ХОЁР ХОРИГДОЛ ХООРОНДОО ЗОДОЛДСОН ГЭНЭ. ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭЙ ГЯНДАНД БАЙХ ЯЛТАН ЧӨЛӨӨТЭЙ КАМЕРЬ ХЭСЭЖ ХҮН ЯРГАЛЖ ЯВДАГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙДАГ ГЭНЭЭ, ХОЛ ОЧИУ ХУЦААЧ ХУРЦ АА. ХУУЛЬ ХҮЧНИЙ БҮХ БАЙГУУЛЛАГЫГ ТЭДГЭЭРИЙГ УДИРДЛАГЫГ ГАРТАА ОРУУЛЧИХААД ЯАЖ ДУРААРАА ДУРГИЖ БАЙСНЫГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ ХЭН БАЙГААН. ХУРЦ БОЛ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ОЛОН ТҮМЭН ЯРИАД УДЛАА. ИЙМ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ХӨЛСӨЛСӨН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БОЛ ТҮҮНЭЭС Ч ДУТАХГҮЙ ШУДАРГА ХУУЛЬТАЙ ТҮҮНЭЭ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ОРОНД БОЛ ХЭДЭН АРВАН ЖИЛИЙН ПАРОЛЬГҮЙ ЧАНГАД СУУХ ХҮНД ЯЛ АВАХ ЖИНХЭНЭ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ АРД ТҮМЭН ҮЗДЭГ.
Хүний эрхийн комисст нийт эрүүдэн шүүсэн , хил ял тулгасан 50 гаруй өргөдөл гомдол ирсэн байдаг.Яагаад ганцхан энэ сэдвийг бичээд байдаг юм бол.Дээрхи 59 гаруй хэргээс хэдийг нь хэрэгсэхгүй , бас цагаатгасан бол.Бусад сэдвүүд нь хаана байна.Зоргийн амиа алдсан хэрэг уг хэрэг биш болгох Ц.Нямдорж гэсэн хэсэг хүмүүс л үүнийг мэдээд байдаг байх.Хэргийн шалгах хэсгийг 4 удаа тарааж , 32 хүнийг сэлгэсэн хшн нь Нямдорж л байгаа юм.Яг энэ хэргийг үйлдээгүй гэх баримт огт алга.Тэгэхээр энэ хэрэг Сантай холбогдож Нямдорж цээжээрээ хамгаалж байна гэсэн хар монгол хүн бүрд байна.
Хурц мундаг генерал даа.Монголд дахин ийм.генерал гарахгүй байхаа.Цэрэг хүн тушаалыг Хурц шиг биелүүлдэг байх естой.Яг Хурц өөрөө очиж тамласан уу , тамла гэж захиалага өгсөн үү гэдэг асуудал юм. Үүнийг тодорхой болгоогүй байж Хурц ТЭГЭЖ их гэжээ гэх нь учир дутагдалтай.Ганц ч гэсэн тэг ингэ гэсэн тушаал зааврыг нь гаргаад үзүүлчих хэрэгтэй.Нямдорж энэ хэргийн захиалагчийн сайн мэдэж байгаа хүний нэг мөн гэж ард түмэн ярьдаг юм билээ.
Эбэгийн шахалт, үүрэг даалгавраар Хурц бүх зүйлийг шийдсэн. Ямар ч хамаагүй аргаар Зоригийн хэргийг хаах үүргээ тэр биелүүлсэн. Биелүүлэхдээ хаа хамаагүй хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Амгаланбаатар гэдэг нөхөр бол угаасаа хоёр хүн амины хэрэгтэй бүх насаараа хоригдох ялтай нөхөр. Худлаа мэдүүлэг өгч, ямар ч гэм зэмгүй хоёр хүний амьдралаар тоглох нь тэр араатанд юу ч биш. Энэ нь Хурц ба түүний гүйцэтгэгч нарт маш том олз болсон. Харамсалтай нь АН 2016 онд сонгуульд ялагдсанаар тэдний төлөвлөсөн бүх зүйл орвонгоороо эргэсэн. Нямдорж, Оюун-Эрдэнэ нар энэ бол хэрэг биш байна гээд бүх булхайг нь дэлгэсэн, нууцын материалуудыг ил болгосон. Хурцад оноосон ял харин ч багадсан. Тэр одоо АН-д шургалаад байгаа нь ердөө л энэ хэрэг дахиад задрах вий, хохирсон хүмүүс нөхөн төлбөр нэхэх вий гэдэг л айдас шүү дээ. Бүх хүн үүнийг ойлгодог болсон. Новшнууд
2 horigdliin eruuden shuusen gej l sullasan bolohoos zorigiin amiig hohirogoogui gej sullaagui l yum daa. KAMERTAI ovgonii show bolson doo
ХУРЦ ЧИ ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛААР ХИЧНЭЭН ТОГЛОВ, ГЭМГҮЙ ИРГЭДИЙГ ХИЧНЭЭН ЖИЛ ЯАЖ ЯРГАЛЖ ТУЛГАН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ТУЛГАВ ЧИ ОДОО ӨӨРӨӨ ЯВАХ БОЛСООН
овоо тэнэг гаруу хол очиж хуц
Прокурор.хууль.шүүх нь худалдагдсан энэ ялзарсан нийгэмд хилс хэрэгт гүтгэгдэж хохирсон хүмүүс хувиараа хохирлоо барагдуулмаар юм даа.тэгвэл Д.Энхбатын хүүхдүүд күүрцыг күүр болгоно.Содномдаржаа.Чимгээ нар бол амьдаар нь махыг нь зулгааж иднэ.ингээд энэ хорвоогоос нэг чивэлт этгээд төлөөсөө төлөн мөрөөрөө тонилох болно.
ЭЛБЭГДОРЖ ХУРЦ ЭРДЭНЭБАТ МЭТЭС БОЛ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД ИЙМ ЦАЙЧИХСАН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХАТУУ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ОЛОН ТҮМЭН ШААРДААД УДЛАА. ХЭРЭВ ХУУЛИАР ЭД МУУСАЙНД ХАТУУ ЯЛ ОНООЖ ЧАДВАЛ ЭД МУУСАЙН НҮГЭЛ АРАЙ НИМГЭРЭХ БАЙЛГҮЙ
Хуний эрхийн комисс мэдлэг чадвартай байхаас гадна гол нь шударга зоригтой байх хэоэгтэй Чимгээ нар дээр уг комисс анх шугэл улээх естой байсан Тэр уед уургээ биелуулж чадаагуй Одоо илуу бие даасан зоригтой ажиллах хэрэгтэй
Эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг олон улсын гэрээ, актаар баталгаажуулж, хэзээ ч халдаж болохгүй Халдахыг хориглосон хүний халдашгүй байдал гэж заасан байдаг. Манай элс энэ нэгдэн орсон байх учиртай, биелүүлэх, сахих үүрэгтэй, зөрчвөл хариуцлага ёстой баьйх. Тэр үед төр, засгийн мэдрэмж тийм муу, таг нуулын. дарга мудак амьтан байсан байна. .Хүний эрх зөрчсөн олон улсын гэмт хэрэг юм биш үү? Дахин шалгавал прок;урор, шүүх юу гэх бол?;
Элбэгдорж зоригийг алахаас өөр аргагүй байдалд орж Мөрөн,Хурц хоёрын гүйцэтгэх ажилтныг оруулсан.Энэ аллагыг мөрдсөн Жамъянсэнгээ,Базаргүр нар яг Элбэгдорж мөн гэдэгт тулж ирсэн Элбэгдорж Ерөнхийлөгч учраас хэн бүхэн түүний харгис хэрцгий чанарыг мэднэ айна.Гэнэт үнэр авсан Эбээ тэр хоёр хурандааг хэсгээс гаргаад ажлаас нь чөлөөлүүлсэн. Буухаасаа өмнө энэ хэргийг хаалгах хэрэгтэй юм байна гэж Эбээ хатуу ойлгосон.Ингээд боломжийг хайтал барьцаанд орж болох хүн Хурц байсан.Хурцыг Германы шоронгоос мулталсан,Хурц андгай тангарагаа өгсөн.Хурцдаа дэндүү найдаж бушуухан хүн олж ял тохоод хаалга гэж үүрэг өгсөн.Хурц мэдээж доод албатаасаа хүн сонгоод даалгасан,нөгөө нөхөр нь хүн амины хэрэгтэй хүн гэдэг талаас нь хандаж Амгаланбаатарыг сонгосон тэр нь уухайн тас зөвшөөрсөн.Амгаа хэн бэ гэдгийг судлаагүй,шалгаагүй Тэгтэл Амгаа маань ах дүү гудамжныхаа 2-3 хүнээс өөр танилгүй новш ах дүүгийн Чимгээ,гудамжны танил айлын Содномыг нэрлэсэн,Хурцын дахиад шалгалгүй нэрэлсэн хоёрыг алуурчид болгож ха
Хурцын албат Чимгээ,Содномдаржаа хоёр нь тохирох хүмүүс мөн үү бишүү гэдгийг дахиад шалгалгүй шууд л тэднийг алуурчид болгож харагдуулах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Ажиллагаа маш бүдүүлэг, уялдаагүй тооцоогүй гэдгийг нь Хурц ч Эбээ ч шалгаагүй заралчихтал тэр нь огт бүтэлгүй юм болсныг Элбэгдорж мэдээд ухрах аргагүй учир шүүхээр дарж авахаас өөр гарц үлдсэнгүй.Ингээд дахиад шүүгч нарыг яаж найруулах бодолд авттал холын бодолтой дэмжиж Дээд шүүхийн ерөнхий болгосон Зоригт гарч ирсэн Доош нь явуулсаар байгаад нөгөө "алдарт" шүүгч Соёмбоэрдэнэ,Алдар,Цогтоо,Эрдэнэбалсүрэн нарыг олж аваад бүр сүүлдээ баталгаатай болгохын тулд дүрэм зөрчин байж Зоригт хурлаа өөрөө удирдаад 25 жилийн дотор хэнч онгойлгож үзэх эрхгүй нууцлалд оруулсан.Гэхдээ иргэд шуугисаар байсанч хуулийн дагуу 3шатны шүүхийн шийдвэр 25 жилийн нууцад хийсэндээ овоо тайвшраад явж байтал ДХ-ийн сайд Ц.Нямдорж,Ерөнхий прокурор М.Энхамгалан хоёрын дундуур хар муур гүйснийг олон хүн мэдээгүй байтал УИХ-ын чуулган дээр Энхамгалан 3 шатны шүүх хэлэлцээд нууцад оруулсан хэргийг сайд Нямдорж ухах эрх байхгүй гэснээр сайдын цөсийг хөөргөж дээр ньБатзандан,Оюун-Эрдэнэ,Аюурсайхан,Нямбаатар гэх мэт олон хүмүүсийг нэгтгэн шуугиан хүчтэй хэлбэрт шилжив.Нямдорж "шинэ нөхцөл байдал" гаргах ээрэлд ядаад байх юмгүй эрүүдэн шүүсэн хэрэг илэрч Энхамгалан мухардав.Элбэгдорж Миег ерөнхийлөгч болгоод хэргийг дарах тооцоог Х.Баттулга нураав.Элбэгдорж анхнаасаа Хурцыг тэнэг гэж мэдээгүй хэт итгэсэн.Хүн амины 10-аад хэрэгтнээс 2-ыг ньсонгоод тэрхоёртоо тохоод дуусгасан бол холуур өнгөрөх байсан Одоо дулаан хувцсаа бэлдэхээс өөр асуудал алгадаа Тэр Сүхбат ажлын хэсгээс мэдээж хасагдана.Харин одоо Энхамгаланг баривчлаад бүх насаар нь гэвэл хамаг хэрэг бүлт үсрэн ил болно.Хэн нэгэн алуурчны хэргийг хүлээж" бүх нас" авдаг тэнэг хэн байхав, ёстой шиг хол очиж хуц гэнэ биздээ
Дээд даргынхаа өгсөн үүргийг ямарч хамаагүй үнээр биелүүлдэг хүмүүсийн сонгодог жишээ нь Хурц юм. Очиж Очиж 16 настай хүүхэд, Хөхүүл хүүхэдтэй хүүхэн хоёрыг ямарч шалгуур сонголтгүй хүн амьны аллагын хэрэгт буруутгаад сүүлдээ болохоо байхаар эрүүдэн шүүж хэрэг хүлээлгээд санаа амарч байтал хэрэг бишдэж одоо учраа олохоо болихоор АН-ыг бараадаж аварал эрж буй биз
Пөөx тэгээд гэмгүй улсыг тамалсан алсан ялалсан нь ил тод болчихоод байxад энэ улсууд гавлагдаагүй байгаа юм биш биздээ арай
Энэ дамдин-очих гэх нууц нэртнийг хөөрхий Нямдорж худалдаад авчиж. энэ нь чааваас юу ярьж юу нотлох гээд байгаагаа ч ойлгосонгүй. асуудал аяндаа тодроно? дамдин Очирын үгийг тогтоогоод авчихаарай. тэр үед ам асууж болно.
Монгол ер нь ямар ерөнхийлөгч ямар прокурор ямар шүүх ямар цагдаа ямар генералтай улс вээ Мөн ч олон тэнэгтэй юмаа....
Хурц гэж гудамжны хулгайчийг яллаж авилгалаар олсон хөрөнгийг нь хураагаачээ