Маш ноцтой. Өнөөдөр Монгол Улсын 18 аймгийн 191 суманд малын гоц халдварт шүлхий өвчин илрээд байна. 2022 оны нэгдүгээр сарын 14-нд нэгтгэсэн мэдээллээр, шүлхийн хорио цээрийг 18 аймгийн 97 суманд, хязгаарлалтын дэглэмийг 18 суманд тавьжээ. Мөн шүлхий өвчний 171 голомттой болжээ. Нийт 192.760 мал шүлхийгээр өвчилсөн.
Тусгаарлалтад 63.230 мал байна. Энэхүү тав хоногийн өмнө шүлхий өвчний нөхцөл байдлын зураглалаас харахад Монгол Улс тэр чигтээ шүлхийд нэрвэгдсэн байгаа юм. Шүлхийгүй аймаг үлдээгүй гэсэн үг.
Хамгийн харамсалтай нь энэ тоо өссөөр байгааг мэдээллээс харж болно.
Уг нь өвлийн цагт шүлхий өвчний голомтлон тархалт зогсдог гэнэ. Гэвч энэ удаад хэт хүрээ тэлсэн учраас ийн нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүнчлэн шүлхий өвчин туссан малын мах гурван жилийн туршид энэ өвчний хорыг хадгалдаг аж. Үүнээс гадна монгол малын махны экспорт дор хаяж 10 жил зогсох нь нэгэнт тодорхой болжээ.
Өөрөөр хэлбэл, ҮАБЗ маш шуурхай хуралдаж, тодорхой шийдвэр гаргах шаардлага нэгэнт үүсчээ. Энгийнээр хэлэхэд, өдгөө Монгол Улс ковидын хүндрэлтэй тулж, хил байн байн хаагдаж, хүнсний импортын бүтээгдэхүүнүүд тасрах болсон. Чухамдаа хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдчихээд байна гэсэн үг. Гэтэл монгол хүний үндсэн хүнс болох махны тухайд ийм аюулд ороод байна.
Нөгөө талаас, бид Үндсэн хуулийнхаа 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэвч төр хамгаалж чадсангүй.
Бас Үндэсний аюулгүй байдлын тухай хууль дахь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт /Уг хуулийн 3.4.1/ “Хүнсний аюулгүй байдал” гэж заасан байдаг. Энэ утгаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэхэд болно. Тэгвэл үүн дээр мал аж ахуй, хүнсний асуудал хариуцдаг ХХААХҮЯ хариуцлага алдсан нь тодорхой болж байна.
Энэ яамны харьяанд Мал эмнэлгийн ерөнхий газар гэж бий. Мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори гэж байдаг. Үндсэндээ яам бодлогоор хангаж, эдгээр газар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ёстой.
Гэсэн ч малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх битгий хэл, дарга цэрэг нь асуудалтай, зарим нь өнөөг хүртэл удирдлагагүй, ерөнхийдөө ямар нэг ажлын зохион байгуулалтгүй явж иржээ.
Хамгийн гол нь салбарын сайд З.Мэндсайхан энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шуурхай шийдэж, тодорхой болгоогүйн үр дүн гэхэд болно. Нөхцөл байдлыг нэгэнт ийм дээр нь тулгалаа.
Товчдоо, сүүлийн жилүүдэд Монгол Улсад болж байгаагүй гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдсээр байна.
Тэгэхээр цаашид хэрхэх вэ гэдгийг ярих хэрэгтэй болно. Гэтэл шүлхий өвчнийг маш яаралтай вакцинжуулж дарж авдаг ганц л арга байдаг юм байна.Тэгтэл вакцин нь байдаггүй. Багахаан үлдэгдэлтэй. Он солигдохоос өмнө Оросоос 2.5 сая тун шүлхийн вакцин ачуулсан гэх мэдээлэл байна. Тэр нь одоог хүртэл ирээгүй. Ирсэн ч гурван сумын малд хүрэхтэй үгүйтэй дуусах аж.
Нэг үгээр хэлбэл, ХХААХҮЯ малын гоц халдварт шүлхий өвчний өмнө хоёр гараа өргөчихлөө.
Муу дээрээ муухай гэдэг шиг тэдэнтэй холбоотой маш ноцтой нэгэн мэдээлэл байна.
ХХААХҮЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр өнгөрсөн долоо хоногт /2022.1.11/ ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний 12 сая тун, үхрийн арьс товруутах өвчний 10 сая тун вакциныг авах талаар хэлэлцжээ. Шүлхийн 12 сая тун вакцины 10 саяыг таван сая үхэрт давхар тунгаар, үлдсэн хоёр сая тунг нь хоёр сая тугалд хийнэ. Ингэхдээ Сэлэнгээс Замын Үүд хүртэл зам дагуух үхрийг дархлаажуулна гэж төлөвлөжээ. Харин одоо байгаа үлдэгдэл вакциныг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай зэрэг баруун аймгуудад тарихаар шийдвэрлэсэн байна.
Ингэж “шийдэл” ярьсан нь сайн хэрэг. Гэхдээ хэд хэдэн ноцтой зүйл төлөвлөчихсөн байх юм.
Нэг. Энэ хоёр төрлийн вакциныг 42.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар ярьжээ. Төсөвт 33 тэрбум төгрөг тавигдсан, 9.5 тэрбум төгрөг дутна. Үүнийг Оростой гэрээ байгуулсны дараа Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр ярьсан байна.
Хоёр. Монгол Улс /ХХААХҮЯ/ урьд нь Оросын төрийн компани буюу Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний дагуу шүлхийний вакцин авдаг байжээ. Харин энэ удаад тус улсын малын эмийн хувийн үйлдвэрээс авах гэрээг байгуулахаар урьдчилсан яриа хийсэн байна. Улмаар ХХААХҮЯ-ны удирдах албан тушаалтай 7-8 хүн 2022 оны хоёрдугаар сард вакцины гэрээ байгуулахаар Орос руу явахаар болжээ.
Гурав. Энэхүү Оросын хувийн үйлдвэрээс авахаар төлөвлөж буй шүлхий өвчний вакцин нь ганц О хэвшлийнх юм байна. Гэтэл Монгол Улсад тархаж буй шүлхий өвчнийг дархлаажуулахад О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин хэрэгтэй болдог байна. Урьд жилүүдэд ч ийм төрлийн вакцин худалдаж авдаг байжээ. Тэгэхээр О, А хэвшлийн вакцин тарьж байж үр дүнгээ өгөх ёстой гэсэн үг. Энэ талаар тус Мэргэжлийн зөвлөлийн хурал дээр зарим мэргэжлийн хүмүүс сануулсан байгаа юм.
Дөрөв. Малын гоц халдварт шүлхийгээр үхэр, хонь, ямаа гэсэн салаа туурайтай мал өвчилдөг. ХХААХҮЯ-ныхан энэ “төсөл”-өөрөө зөвхөн үхрийг вакцинжуулж, хонь ямааг орхихоор шийдсэн гэсэн үг.
Бас нэг ноцтой мэдээлэл нь ингэж нэг хэвшилд зориулагдсан, дутуу хэрэгцээт вакцин үнийн хувьд хямд байх нь тодорхой. Тэгэхээр ХХААХҮЯ-ны нэр бүхий дарга нар яагаад ийм вакцин авахаар улайраад байна вэ гэдэг сэжиг төрүүлж байгаа юм. Тэгэхээр шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү хэмээн хардахаар байна.
Шүлхий өвчнийг тойрсон иймэрхүү ноцтой асуудал ХХААХҮЯ хавиар болоод байна, дарга нар аа?!
Дахин сануулъя, ҮАБЗ малын гоц халдварт шүлхий өвчнийг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ хумуус шулхий тараана гэж юуугаа мангуураад байгаа юм вэ.Харин ч энэ хумуусийн уед боом болон бусад овчин гарсангуй.Ер нь жил болгон л шулхий гарч байдагш дээ.Ганц энэ жил ч гарч байгаа юм биш.Энэ яамны удирдлагад орох гэж хэсэг булэг этгээдууд мон ч их зутгэж их юм муулж бичуулэх юм даа.
Лаларууд тахал тарааж байгаа нь худлаа юм уу
ОГЦОР
Малаа хил хаагдсанаас өвчин багассан статистик байна. Вакцины бизнес нь хаагдахаар орхичихоод одоо хүчээр тарааж байна гэж харагдаж байна. Ийм новшнуудыг шууд буудах ч багадана.
Хятадаас баталгаагүй вакцин оруулж ирж малд тарьснаас болж шүлхий галзуу өвчин үүсэж байгаа. 1990 оноос өмнө мал өвчилдөггүй байсан. 1990 оноос хойш хятадтай нөхөрлөснөөс хойш монгол өөдлөхөө байсан.
Мэндсайхан, дэд сайд, ТНБД, газрын дарга нь бүгд огцор
Мэндээ сайд гэж нэг сахалтай унхиөгүй нөхрөөс болж байна яаралтай огцорсон ч багадана ! Вакцины мафийг илрүүлээд олигтойхон чанартай вакцин олох хэрэгтэй ! Энэ шүлхий өвчнөөс болж хөдөөний амьдрал зогсчихоод байна !! Юун ковид мовид !
Ene uls ajlaa hiigldee, bitgii bugsii ni uhaad baigaach ! Vvniig bichvvlj baigaa nuhur ni Huduu aj ahuin yamnaas halagdsan neg amitan l baigaa daa !!!
90-оноос өмнө вакциныг улс маш хариуцлагатай хийж байж. ТӨР ЗАСАГТ БУЙ ХҮМҮҮСТ ДУНДААС НЬ ИДЭХ БОЛОМЖ БАЙСАНГҮЙ. "АРДЧИЛСАН "ХУВЬСГАЛЫН ДАРАА ТИЙМ БОЛОМЖ НЭЭГДЭЖ. МӨН ЦЭЦЭГЛЭЖ.
Shulhiig albaar taraadag boloh ni odoo negent todorhoi bolson shuu dee. Karantinatai jil yamar ovchin garaagui. Tsagdaa tagnuul oron nutgiin udirdlaguud ene hereg deer odoo anhaarlaa tovloruulj ehleh heregtei bna.
1990 оны Ардчилсан хувьсгал ер нь юу гээчийг өгчихөв Соц нийгмийн үед мал эмнэлэг маш сайн байсан Вакцинжуулалт одоох шиг биш чанартай байжээ Элдэв өвчингүй шахуу байлаа Одоо энэ баруун аймгууд бол эрүүл бүс байсан Малын өвчин байхгүй Одоо бүх аймаг сум малын элдэв өвчин жил бүр гарах юм Зүв зүгээр байсан мал эмнэлгийг дампууруулсан даа энэ Ардчилагчид Одоо мал эмнэлэг бүрэн дампуурчээ За ер нь Монголд дампуураагүй салбар алга болжээ
МАл аж ахуйн салбарт малын халдварт өвчнийг зориуд тарааж түүнийг эмчилнэ гэж их хэмжээний вакцин авах олон зуун тэрбум төгрөг төсөвлөж батлуулж аваад иддэг мафижсан бүлэглэл байдаг гэсэн нь үнэн юм билээ. Одоо ч эдгээр хүмүүс тийм аргаар л ажиллаж байна шүү.
Тийм гэж сонсож бсан, Ковидоор манайх хилээ хаахад нам зогсч бсан. Гааль, тагнуулынханыг шалгаж үзмээр юм. Барья л гэвэл дор нь ш дээ.
Энэ Мэндсайхан ажиллаж чадахгүй байгаа тул огцруулах хэрэгтэй.
Төр засгийнхан арай шүлхий тараахгүй байхаа. Харин тэр буруутныг шүлхийн вакцины бизнес хийдэг хүмүүс дундаас хайвал дээр байх
Малын эмч нар мал гэдэг үг худал боллоо. Бизнесмен юм шиг
коронагийн үед таг бсан шүлхий яагаад одоо гараад ирэв. маш сэжигтэй шүү. Яг шүлхий гарсан газрын айлуудаас асуухад тоймтой мэддэгүй л м бхийн. хэнийх хэдэн мал өвдсөн гэхээр гарсан л гэх юм бна ш дээ гэцгээдэг.
Вакцины наймаачид шүлхий тараадаг юм шүү дээ албаар. Монгол улс дотооддоо ганц шүлхийн вакцин ч үйлдвэрлэж чадахгүй дэндүү арчаагүй байна даа. Нөгөө эрдэмтэн мэргэд доктор ухаантнууд нь шүлхийн вакцин дотооддоо үйлдвэрлэж яагаад чаддаггүй юм бэ? Юм болгоныг худалдаж авсаар байгаад дэндүү муу зан сурчихсан арчаагүй лалрын улс болж
Хэл хил мал гуравтайгаа баыхад Монгол баян гээд байсан одоо малгүй боллоо удахгүй хэл байхгүй болж байна дараа нь хилгүй болно биз. Хэлээ залуучууд нь сүйтгээд дууслаа тэнэг тэнэг юм яриад
Бөөн бузарууд
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай