sonin.mn
Гашуун сухайт боомтод үүсээд байгаа нөхцөл байдал, авилга хээл хахууль,хувилдааны талаар "Баян зам" тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
 
Тэдний мэдээлэлд: "Гашуунсухайт хилийн боомтын БҮРЭН ЭРХТ захиргаанаас Хятадын талын шаардлагаар Цагаанхад-Гашуунсухайтын чиглэлийн жолооч нарыг Бөмбөлөг буюу битүүмжилсэн хэлбэрт 30-35 жолооч оруулж хуваарийн дагуу шинжилгээнд оруулж Хятадын талд давхар шинжилгээ өгч сөрөг гарснаар хил нэвтэрч нүүрсээ гаргаж байгаа. Одоогийн байдлаар 150 бөмбөлөг үүсч 3500 орчим жолооч бөмбөлөгт орж байна.
Боомт дахь Онцгой комиссын зүгээс анх нэг жолоочийг нэг хоног тусгаарлах зардлыг 70.000 төгрөгөөр тооцоолж гаргажээ. Гэвч энэ зардал хоёр хоногийн дараа гэхэд нэмэгдэж, Ханбогдод 88.000, Цогтцэцийд 110-137 мянга, Өмнөговь-д 100 мянган төгрөг болсон байна. Нэг жолооч багадаа 14 хоног тусгаарлагдах ёстой.
 
 
Хилгийн таталт өдөрт 200 тээврийн хэрэгслээс дээш гарахгүй байгаа нөхцөлд одоо орсон 3500 орчим жолооч нараас хоёр сар болоход нэг ч рейс хийгээгүй Цагаанхаданд хоригдсоор байна.
 
 
Цагаанхад Ногоон бүс-ийн гадна Өмнөговь Даланзадгад, Цогтцэций Ханбогд зэрэг сумуудад дахин 1500 орчим жолооч бөмбөлөгт орох ээлжээ хүлээж байна.
Гэтэл Бөмбөлөгт байгаа жолооч нар Монголдоо сул эерэг гэдэг дүгнэлт гаргасан нөхцөлд нэг бөмбөлөг 35 жолооч нар тэр чигээрээ Цагаан хаднаас гарч дахин 28 хоног тусгаарлагдах болдог. Үүнд маш их хэмжээний зардлыг дахин гарах болж ААН тэвээрчид цаг хугацаа мөнгө хөрөнгөөрөө хохирч байна.
Бөмбөлгийн кэмп түрээсэлсэн тохиолдолд нэг ор сарын 1.800.000 төгрөг төлдөг.
ААНБ ууд бөмбөлөгт орох зөвшөөрөл авах байр кэмпээ үзүүлэхийн тулд 4 өөр чиглэлийн байгууллагын дарга нарыг заавал байлцуулж дүгнэлт гаргуулах болдог учраас хүлээлт хүнд сурталд өртөж байна.
Хамгийн гол зөрчил бол Цагаанхаданд авдаг сорьц шинжилгээнд сул эерэг гэдэг зүйл бий болсон. Энэ хариу нэг жолоо дээр гарахад тэр бөмбөлгийн бүх жолооч нар Ногоон бүсээс хүчээр гарч дахин 28 хоног тусгаарлах байранд орох болдог. Энэ нь одоо Монголд хаана ч байхгүй урт өндөр өртөгтэй тусгаарлалт болоод байна.
 
Боомт дээр гаднаас ирж байгаа иргэд тусгаарлагдах, “сөрөг” гэсэн бичиг авах процессууд дээр ч авлига гардаг. Тусгаарлалтад орохгүйгээр “тусгаарлагдсан” гэсэн бичиг авч орох, шинжилгээгүйгээр “сөрөг” гэсэн бичиг авах нь хэвийн үзэгдэл болсноос Цагаанхад боомт дээрх халдвар өдөрт арав, арваар нэмэгдэх үндсэн шалтгаан болсон гэж байна. Тусгаарлалтад орсон гэх бичгийг 1 сая төгрөг өөр зардаг гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнээс дурьдвал:
Танил талтай, мөнгө төгрөгтэй компанийн эзэд хяналт тавьж буй төрийн албаныханд авлига өгөөд бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур хэдэнтээ оруулж тээвэр хийдэг, мөн жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрс тээвэртээ гаргадаг болсон гэнэ. Тодруулж хэлбэл, А бөмбөлөг нэг сард 3 удаа тээвэр хийсэн байхад зарим бөмбөлөг нэг ч удаа тээвэр хийгээгүй. Зарим жолооч 4-5 удаа тээвэр хийсэн байхад өөр нэг компанийн бөмбөлгийн жолооч нэг ч тээвэрт гарч чадаагүй байна. Олон удаа тээвэр хийж байгаа жолооч А бөмбөлгөөс Б бөмбөлөгт шилжээд л тээвэртээ гарчихдаг... гэх мэт
Бараг өдөр болгон бөмбөлгүүд 2-3 тоогоор хагарах буюу хэн нэг жолооч сул эерэг ба эерэг гэж шинжилгээ гардаг. Үүнийг баталгаажуулах давтан шинжилгээ өгүүлэхгүйгээр хамт байсан бүх жолооч нарыг гаргаж байгааг тээвэрчид ААНБ-ууд эсэргүүцэж байна.
Гашуунсухайт чиглэлд нийт 10000 орчим жолооч нар тээвэрт оролцдог бол цөөн тооны буюу 3500 орчим жолооч нар бөмбөлөгт орж бүтэн улирал дагнан тээвэр хийх болж байгааг эргэн харж жолооч нарыг ресийн тоогоор росрт оруулж дараагийн жолооч нарыг татан оруулах замаар олон ААН жолооч нар тэдний гэр бүлийг орлоготой болгох ёстой гэж тээвэрчид, тээврийн компаниуд үзэж байгаа. Мөн өөрийн хөрөнгө болон банкны зээлээр чингэлэг тээврийн машин авч сар бүр 50 сая 200 сая хүү төлж буй үндэсний тээврийн компаниудын С зөвшөөрлийг тусгайлан олгож үндсэний тээврийн компаниудаа дэмжих саналыг ЗТХЯ, АТҮТ-д удаа дараа тавьсан боловч тодорхой шийдвэр гаргахгүй байгаа.
 
Цагаанхадны шинжилгээ сорьцын үнэн зөв байдлыг мэргэжлийн тусгай баг гарган ажиллуулж давтан шинжилгээгээр заавал баталгаажуулж зөвхөн халдварын сэжигтэй жолооч иргэдийг тусгаарлан гаргаж бусад сөрөг гарсан тээвэрчдийг хэлмэгдүүлэн буцаан 28 хоног тусгаарладаг асуудлаа цэгцлэх ёстой.
Мөн Цагаанхад суурьшлын бүст хоол үйлчилгээ такси эрхэлдэг иргэдийн хөдөлгөөн хяналтгүй ба эдгээр иргэд тэвээрчдэд халдвар тархах эрсдэл өндөр байгаа.
Зохион байгуулалтын хувьд Хилийн боомтын зөвлөл, мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын оролцоо нь хязгаарлагдмал буюу нэг хүний зөвшөөрөл үзэмж дээр тулгуурласан байгаа нь авилга хуйвалдаан гарах нөхцлийг бүрдүүлж байгаа. Дурын компанийн бөмбөлийг хэн нэг хүний захиалгаар шинжилгээний хариуг эерэг гаргаж задлан тээвэрт, оруулахгүй гаргах эрсдэл байгаа бөгөөд үүний үнэн зөвийг тогтоох мэргэжлийн дүгнэлт гардаггүй байгаа.
Сумын онцгой комисс, Хилийн боомтын онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөх дарга нар хоорондоо ойлголцохгүй, ашиг сонирхол албан тушаалын зөрчил хэрүүлд орж нэгдсэн шийдвэр, тодорхой арга хэмжээ зохицуулалт хийж чадахгүй байгаас хил дээрээс жолооч нар олноор буцах, экспорт хэвийн явагдахгүй тасалдах зөрчил өдөр бүр гарч байна.
 
Иймд УОК, Засгийн газар, Ногоон бүст үүссэн удирдлага хяналтаа алдаж буй үйл явдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч Ногоон бүст тээвэр хяналт тогтоох, шинжилгээг баталгаажуулах, тээврийг зөв шударга ил тод байдлаар хэвийн явуулах тусгай төлөвлөгөөг дахин баталж төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэжлийн хүмүүс оролцсон тусгай багийг ажиллуулж Гашунсухайт боомт хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох, дарга нарын ил цагаан мэдэгдэж буй авилга хээл хахуулийн шинжтэй мэдээллийн дагуу шалгалт оруулж, буруутай үйл ажиллагаа удаа дараа явуулж Ногоон бүсийг Улаан бүс болгож байгаа төрийн байгууллагын Цагаанхад дахь удирдлага албан тушаалтнуудыг нэн даруй татан авч солих, хуулийн байгууллагад шилжүүлэх шаардлагыг хүргүүлж байна.
Экспортын тээвриж байнгын эрсдэлд оруулж байгаа гол хүчин зүйл бол Цагаан хаданд цэцэглэсэн авилга хахуулийн хэрэг болоод байгаа бөгөөд энэ сүлжээнд гүн хутгалдсан байж болох бүх дарга нар хяналт дүгнэлт гаргадаг хүмүүсийг нэн даруй багаар нь солихыг УОК ЗГ-аас шаардаж байна." гэжээ.