sonin.mn

СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэр бүл ба нэгэн бөөгийн хоорондын харилцаатай холбоотой сэжиг бүхий мэдээллийн мөрөөр прокурорууд өнөөдөр түүний гэрт нэгжлэг хийжээ. 

Тодруулбал, Сөүлийн өмнөд дүүргийн Прокурорын газар Жён Жин гэдэг нэрээрээ олонд танигдсан бөө Жон Сон Бэтэй холбоотой байж болзошгүй нотлох баримтыг баталгаажуулахаар Сөүлийн өмнөд дүүрэг дэх Юн Сог Ёлийн хувийн сууцанд нэгжлэг хийхээр өнөө өглөө прокурорууд, мөрдөн байцаагчдыг илгээсэн байна.




Юн Сог Ёль 2022 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Эв нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтнаас Жён бөөд очир эрдэнийн хүзүүний зүүлт, үнэтэй цүнхийг хүргүүлж, улмаар тэргүүн хатагтай асан Ким Кен Хид бэлэглэсэн гэх хэргийг прокурорууд шалгаж байна. Мөн Жёнд бэлгийг хүргэсэн гэх мэдээлэл нь үнэн эсэх, Ким Кен Хид ямар нэгэн бэлгийг гардуулан өгсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.