
Дэлхийн бүх хуурай газар том нь ч тэр, жижиг нь ч тэр бүгдээрээ л усан дунд, усаар хүрээлэгдсэн байдаг. Том хуурай газрыг тив, харин жижгийг нь арал гэдэг. Наад зах нь л 1400 он гэхэд бүх тивд хүмүүс амьдарч байжээ. Ингэхлээр 15-р зууны эцсээр европчууд Америк тивийг, хожуухан нь Австрали тивийг анх нээсэн гэдэг худал.
Америкт амьдарч байсан хүмүүс л анх уг тивийг нээж, олж очжээ. Австралийн хувьд ч мөн тийм. Ингэхлээр европчууд “аялаж явсаар Америкт хүрчээ, Австралид очжээ” гэж ярих, бичих нь зөв юм.
Гэтэл европчууд төөрч, тэнэж явсаар мөнхүү тивүүдэд очоод уг газруудыг бид нээсэн, бидний газар нутаг хэмээн зарласан нь тун ч ёс суртахуунгүй, хууль эрхзүйн мэдрэмжгүй хүмүүс болохоо харуулжээ. Өөрсөдтэй нь ав адилхан оюун ухаант хүмүүс амьдардаг, хот, сууринтай, төр, шашинтай том тивийг шууд л төөрсөн далайчид азаар олж очоод энэ бол бидний нээсэн газар нутаг, манай хааны эзэмшил газар хэмээн тооцож болно гэж үү? Америк тивийн индейчүүд Европт хүрэлцэн ирсэн бол (тэр цаг үед) Европыг өөрсдийнхөө эзэмшил газар нутаг гэж зарлах байсан гэж үү? Иймэрдүү худал, эргэлзэхээр, маргахаар зүйл дэлхийн түүхэнд олон буй... Монголын эртний, дундад зууны, мөн шинэ, шинэхэн түүх бичлэгт ч худал нь үнэнээсээ их.
Монголын бүрэн түүхийн шинээр бичигдэх 30 ботид тэр бүхнийг ямар хүмүүс, хэрхэн, ямар хэмжээнд залруулж чадах бол оо? Бүрэн түүхээ 30 ботиор бичихийн наана хийгдэх учиртай судалгааны ажлыг Монголын бүх түүхчид, гадаад орнуудын бүх монголч эрдэмтэд тун ч няхуур нямбай хийх ёстой болно.
Одоо бэлэн байгаа түүхчид, одоо бэлэн байгаа мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлаад шуудхан л бичих мэтээр ойлгож байгаа олон хүн надтай тааралдлаа. Ингэх аваас түүхийрсэн түүхийн шинэ нэгэн хувилбар л буй болно. Чанарын ахиц ер гарахгүй. Оюун ухаант хүний үүсэл, хувьсал, тархалт, тэр дундаас монгол хүний өвөг дээдсийн түүх, тэд монгол угсаатан болж төлөвшсөн түүх, мөн монгол угсаатан анхны төр улсаа байгуулж хүчирхэгжсэн түүхийн философийг (хүн төрөлхтний түүхийн нэгэн салбар болохынх нь хувьд) таних, тогтоох, Монголын түүх хэмээх салбар шинжлэх ухааны тусгай онолыг энэ XXI зууны өндөрлөгөөс бичиж, бүтээж байж л одоо төлөвлөөд байгаа 30 боть түүхийг бичиж эхлэх юмсан. Ингэхийн тулд юуны өмнө түүхийн философийн үүднээс “Монголын түүхийн философи”-ийг байж болох бүх хувилбараар нь бичих, боловсруулах хэрэгтэй байна. Энэ бол ерөнхий онол, аргазүй, зөв аргачлалын үүднээс чухал шаардлага, дэвшил авч ирэх бүтээлч хандлага мөн болно. Ерөнхийг нь зөв тогтоохгүйгээр тусгайг, өвөрмөцийг нь зөв таних, тогтоох боломжгүй шүү дээ. Чухамхүү энэ талын дутагдал, доголдол л Монголын түүх бичлэгийг түүхэн үнэнээс нь холдуулчихсан юм...
Монголчууд бидний шинэ, шинэхэн түүхэнд холбогдох амьдрал, үйл ажиллагааны худал ба үнэнийг яг таг ялгаж тогтоохгүйгээр, түүхэн үнэнийг шигшиж, шүүж, эцсийн үнэн болтол нь, 99.9 хувь болтол нь цэвэршүүлэхгүйгээр XX, XXI зууны түүх маань ч түүхийрнэ. Энэчлэн бодох, тооцох зүйл мөн ч их байна даа.
Энэ бүхнийг би 30-60 насны түүхчдэд, мөн 30-60 насны философичдод зориулан хэлж буй юм шүү. Тэдэнд л энэ талаар өөрчлөлт хийх, дэвшил гаргах түүхэн үүрэг оноогдоод байгаа билээ. “Балчирдах, хөгшдөхийн” бэрхшээлээс тэд л ангид, хол байгаа. Гэхдээ энд мөн ч их хөдөлмөр, уйгагүй хүчин зүтгэл, гүн гүнзгий, хол алсуурх сэтгэлгээ, таних дүгнэх хурц ухаан, ижилгүй гэхээр өндөр чадавх хэрэгтэй. Тийм хэмжээ, түвшинд бэлтгэгдсэн түүхчид, философичид л чанарын өндөр түвшинд оюуны үнэт бүтээл туурвидаг юм. “Төлөвлөөд буй 30 ботийг бичих ажлыг зөв зохион байгуулах, явцыг нь зохистой удирдах, гүйцэтгэгчдийг оновчтой сонгож авах, бичигдсэн ботиудыг туушид нь онол-аргазүй, логикийн зөрчилгүй болгож хянах, редакторлах” гэсэн нэн хүнд, ярвигтай даалгаврыг ямар байгууллага, баг, хамт олон хүлээх юм бол оо? Аль эсвэл ШУА-ийн Түүхийн хүрээлэн, их дээд сургуулиудын түүхийн тэнхим, чөлөөт судлаачдаас бүрдсэн баг, хамтлаг шинээр зохион байгуулах юм болов уу? Эрдэм шинжилгээний хурлууд, чөлөөт ярилцлага, онол-аргазүйн семинарууд, монголч эрдэмтдийг урьж оролцуулсан эрдэм шинжилгээний хурлууд, археологичдын тайлангуудын хэлэлцүүлэг гэх мэт арга хэмжээнүүд энд онц ихээр чухалчлагдах ёстой.
“Судлаачдын гал тогооны өрөөнд” 2-3 жил тун ч их ажил өрнөх учиртай...
Монголчуудын түүх бол олон мянганыг дамжсан нэн урт түүх, дэлхийн түүхэнд удаа дараа онцгой хүчтэй нөлөөлж байсан угсаатны түүх, улстөр, үзэл суртлын зорилго, шалтгаанаар онц ихээр гуйвуулагдаж гажуудсан түүх, түүхэн үнэнд нь ойртуулж, нийцүүлж бичихэд тун ч их хүндрэл бүхий түүх мөн болно. XIII зууны Монголын түүхийг бичихийн тулд ч холбогдох материалыг нь Ази болон Европын бараг бүх улс орон, газар нутгаас цуглуулах шаардлагатай. Хүннү гүрэн болон түүний задрал, бутралын түүхийг бичихэд ч гэсэн Ази, Европын олон орноос баримт, мэдээлэл цуглуулах ёстой. Монголын түүх бол энэ тэр тивд үүссэн, байдаг л нэг угсаатны түүх ер биш, шар арьстнууд дундаа ч гэсэн онцгой, сондгой, элдэв төөрөгдөлтөнд ч цөөн автсан, хүмүүнлэг чанараа ч бага гээсэн, хүн төрөлхтний дээд өвөг байж ч мэдэх нэн эртний үндэс, гарвал бүхий угсаатны түүх билээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл67
Улаан ороZуудаар бичиг соёлоо устгуулж, алуулж хядуулж хүчиндүүлж, газар нутгаа дээрэмдүүлж, түүхээ зохиолгуулж 70 жил толгойгоо олгой болтолоо угаалгуулж Монгол хомосоветукус хүн бүтээж чадсан. Үгүй гэвэл өөрийгөө толинд хар, ээж ааваа хар, эмээ өвөөгөө хар зэрлэг балмад хоцрогдлын туйл болсон түрэмгийлэгч ороZыг мундаг, супер гэсэн соц сэтгэлгээ нь одоо ч байсаар байгаа нь өрөвдөлтэй.
шүүдрийн ус уумар
Бид нэг их туйлширч хоёр хөршөө газар дор ортол муулж хүмүүсийг хэт туйлшраад ашиггүй. Тэртээ тэргүй түүхийн олон сайн муу жишээ эмгэнэл байна. Бид ухаалаг хурдан хөгжих хэрэгтэй л байна. 1964 оны Токиогийн олимп дайн дуусаад 18 жил болоход нурман дундаас улсаа босгоод дэлхийг ангайлгаж байсан. Бид эрх чөлөөтэй болсон гээд 30 гаруй жил дөвчигнөөд улам доошилж байна. Энэ л гамшиг шүү.
том хуурай газрыг эх газар гэдэг. европ Ази 2 нийлээд Евразийн эх газар болжээ хүүхэдээ
тив. олон жижиг дэвүүд нийлэх
Чи муу юу мэднээ? Ород ах нар шиг мундаг үндэстэн дэлхийд байхгүй шүү.Одоо какрас Оросын зуун эхэлж байгаа шүү.үкэр ээ.
💦🌿🫖☕️ эхийн ач хариулах
Тийм2...
Ардчиллынханд тархиа угаалгасан зомби нар мөн ч их хийрхэх юмдаа, хэний хүчээр хэн болчихоод бгаагаа мэдэхгүй сармагчингууд ойдоо төөрөөд шаагаад байхымаа
Хятад төвдтэй таарсан юм.чиний нэр ч төвд байх.лувсан луузан чимэд самдан сандаг гэх мэт
хий оно нүү процесс одоо ч байгаа. ✌🏻
сайн πи са ян би хий дан уй гуур уй зан toobad жзүүчана т о па 🤧🔻 катай вангар по ланд и тал и s pain роса…
L ono dong 😁 🇬🇧 cross andrew’s cross
🛌🪦 cross andrew cross 🤸♂️🏃🏻♂️
Загатнасан газар маажих шиг боллоо. Би өөрийн санаа бодлоо хажуудах ханьдаа хэлж бэлээхэн оршин буй газрыг нээнэ гэж юугаа солиороод байдаг байна хэмээн бухимддаг байж билээ. Тэрч бүү хэл тахийг Прежвальскийн адууч гэх гэх шиг, сибирийг Ермак нээсэнч гэх шиг марзан нэг томъёо хэрэглэсээр ирлээ. Энэ ойлголтыг ядахдаа монголчууд бид залруулах нь зүйтэй байх. Зөвөөр ярьж сэтгэж суръя.
прежвальскийн адуу гэдэг дээр яг ижил санаа бодолтой бдаг. нэг орос жуулчин монголд ирж үзээгүй амьтнаа үзчихээд тэрийгээ шинээр нээлээ гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Орос ахынхаа заасан түүхээр яваа биз дээ
Бас л юу гээл дэмийрээд эхлэв дэ ! ядаргаатай хөгшин шүү ! Монголын түүхийн философи гэдгийг дахиж бичих хэрэгтэй гэнээ ! тийм завтай хүн хаана байна ! 100 жилийн өмнөх түүхээ сайн мэдэхгүй баримт бараг үлдээгүй байхад чинь юун ахиж бичих ! Бичсэн юмны 70 хувь нь худал гэдэг нь үнэн үг ! Гэхдээ л тэр худлаа юмтайгаа байж байсан нь дээр байх ! 1380 онд Мин улсын цэрэг Хархорумыг эзлээд галдан шатаасан юм ! тэгэхэд маш их зүйл буюу ном судар устсандаа ! Нууц товчооноос өөр юм үлдээгүй ! Нууц товчоо ч өөрөө худал байж магадгүй ! Хүннүгээс өмнө бөйсан Гүүнээ Байхуу Сэлжу гэдэг улсуудын талаар ямар ч баримт үлдсэнгүй ! гэхдээ байсан гэдгийг гадарлаад байгаа юм ! Хятадын эртний архивыг хятадууд ухуулахгүй л дэ ! Монголын түүх уртасчихна гээд ! Хархорумын газар доор их юм байгаа да хэрвээ ухвал ! Ёр нь ухаж үзээгүй шүү !
Ийм ядаргаатай хөгшин байгаад баярлах бусуу? Ер нь тэгээд чи юундаа ядраад байдаг байна. Үзэл бодлоо зөвөөр л хэлж байхад юу нь буруу гэж.
15 хувь байгаа. 85-ны найр.
Хар хорумд бидний түүх устсан байж мэднээ. Гэхдээ бидний 5000жилийн үнэн түүх ханз бичгээр үлдсэн байнаа хө. Маш сайн үлдсэн байгаа. Бид л эртний хятадын түүх гэж мангуурснаас биш яг бидний өвөг дээдэсийн жинхэнэ түүх шүү.
Загатнасан газар маажих шиг боллоо. Би өөрийн санаа бодлоо хажуудах ханьдаа хэлж бэлээхэн оршин буй газрыг нээнэ гэж юугаа солиороод байдаг байна хэмээн бухимддаг байж билээ. Тэрч бүү хэл тахийг Прежвальскийн адууч гэх гэх шиг, сибирийг Ермак нээсэнч гэх шиг марзан нэг томъёо хэрэглэсээр ирлээ. Энэ ойлголтыг ядахдаа монголчууд бид залруулах нь зүйтэй байх. Зөвөөр ярьж сэтгэж суръя.
versace gucci valentino гэдэг хүний хувцас өмнснө гэдэг шиг юмуу даа
galzuu hunii udriin temdeglel.....Naad teneg bodloo uuruu uuriinhuu zunug tarhindaa shingeej yav,,,,Bitgii sonin deer tavij balaaraad bai,,,Hen ch tooj unshihgui......Erduu sonin bish......
bedlam mental clinic англид. ум бузар саду манус балайяа…
Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэдэг худлаа, Чингис дэлхийн улс төрийг үндэслэгч гэдэг ч худлаа. Чингис хааныг худлаа өргөмжлөн магтаад, түүний сөрөг талыг ил гаргаж тавьж чадахгүй байж, ямар юмных нь эрдэмтэн, судлаач байхав даа.
⚫️🫀🔵 нуурт мэндэлсэн 🙂😘
🧳
Чингисийн түүх, цадигийг чамаас өмнө дэлхийн нэрт эрдэмтэд судлаад мянганы суут хүн гээд зарласныг эсэргүүцэх нэг ч хүн гараагүй. Анхны адгийн тэнэг чи боллоо, улаан Оросын тролл
Америк Африк тивүүд мэдэгдээгүй бсан тэгээд тал нь шүү хө австрали ч бхгүй
Та харин одоо өөрийнхөө амьдарч байгаа энэ цаг үеийнхээ буюу 1990-2025 он хүртэлх Монголын нэн шинэ түүхийг авилгач хулгайч нарын бүх үйлдэл бримттай нь нэр овогтой нь сайхан бичээч!
хар хорин прожект
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!
Энэ зөвхөн түүхчид судлаачид шинжлэх ухааны хүмүүст хамаатай асуудал биш гэдэг нь тодорхой, улс үндэстнээрээ анхаарах ёстой асуудал байх. Монголын түүх бол санаатайгаар ихэд гуйвуулсан гутаасан, улс төрийн бодлогоор завхруулсан түүх шүү дээ.Тэр дундаа бидний хэд хэдэн үеийн тархинд бат суусан 195О хэдэн онд оросуудын боловсруулсан түүхийг 180 градусөөрчлөх ёстой байх.
Мнголчууд 13-р зуунд дэлхийг эзэлсэн гэдэг ч хамгийн худал.Өдгөө 800 жилийн дараа ийм арчаагүй’ ёс зүйгүй’ малаасаа дор авирлаж буй хар масс 1256 онд юун төр улс бгуулах нь бүү хэл сармагчин төрхөөсөө ангижраагүй бж таараа.
50 жилд 5 жилд юу болсон. 🌙 хавирга газрыг халцартал өвдөг газрыг өлтөртөл бүжье 💃🏻🕺🏻
шинийн 2-ны сар нь шил дээр очоод
Чулуунжав тун зөв маш чухал санаа дэвшүүлжээ..одоо 30 ботийг яарах цаг биш...мэдээж.одоо бичвэл лавтайяа 90 % нь хуудуутай болно..хүмүүсийн маань оюуны түвшин.мэдээллийн олдсон байдал...гээд тодорхой бус юмс их байна...30 ботийг яавч ШУА р..хуучинсаг нөхдөөр хийлгэж болохгүй ээ...тэгвэл дараа нь БААБАР ганц шүүмж бичээд л тэр бүх хөдөлмөр талаар болно...Оюун ухаан хүчээ авч байгаа шинэ эрин үе шүү.эдүгээ цаг бол...хүлээх.харзнах.тэвчих ёстой гэж бодмой
Хиймэл ухаан манай хулхи док. Профессоруудыг ичиж унатал үнэнээр нь 1 өдрийн дотор бичнэ. Гадаад хэлгүй зүгээр домог зохиож ярьсан хулхи эрдэмтэд сүүлийн 30 жилд мнглын түүхээр үй олон үндэсллгүй домог зохисон. ҮүнийгээШУ-ны нээлт гэж үсчин хамаг цол хэргэмнэхэж авсан нь Мнголын өнөөгийн онигоо- эмэгнэл.
Харь гаригаас ч цуглуулах шаардлагатай
дэлхийгээс алсад хийрхсэн бол гариг болгоноосоо ярилцлага өгөх нь ээ🎤. ⚡️ наран улсаас газардуулах технологи 🇯🇵🌏
Чингисийн алтан ургийнхан чингисийн удам биш. Урвагчид
Хоёр хөршийн дунд хашигдсандаа хоёрыг бодож нэгийг тунгаах биз. ........
Молор эрдэнэ философичийг гүйцэх түвшиний философич боловсролтой хүн монголд алга. Гадаадынхан монголчуудын боловсролгүй ашигдаж хулхидаж байна. Улаанбаатарчууд хүүхдүүд тэр энэ зүтгэлтэн. Молор эрдэнэ багш нь тв-ээр улиг болсон уламжлал. Орчин үед дургуй. Уламжлалт анагаах үүнд ороогүй шүү.
Молор Эрдэнэ хан үндэстэнг бишрэн шүтэгч.. харин түүхийн судлал тал дээр Өвөр монгол эрдэмтэнгүүд маш их байдаг шүү..
Шүлэг яруу найрагчдад цол өгөх нь ахадна
болор цомчин би эрдэмтэн далай гуайгаас зөвшөөрлийн бичигтэй чух шиг. тэнгэрийн өмнөөс нэг муу тахилч яриад байнлээ. болихгүй зүгээр.
Хиймэл оюун ухааны тусламжтай 99% үнэн түүх гарч ирж болно. Датагаа сайн цуглуулах хэрэгтэй.
🍟🧇🍔🌮🥪🫔🍪🧃🥤🧊 chips ундаагаа авч бэлдэж байгаад л үзнэ шдээ
Чингисийн тухай түүх бол түүх биш, уран зохиол, үлгэр шүү дээ. Одоо монголчууд төр улсаа эмхэлн байгуулж чадаагүй хэвтэж, 800 жилийн өмнө төр улстай байсан гэж хуцах нь инээдэмтэй юм. Монголчууд одоо бүгдээрээ сэтгэл мэдрэлийн гаж донтонгууд болжээ.
үйчихжээ. урсгалд үйх. гол урсгасан гээз дээ.
Хиймэл оюун ухаан бол бас л нэг төрлийн уран зохиол, үлгэр шүү дээ. Монголчууд одоо бүгдээрээ сэтгэл мэдрэлийн гаж донтонгууд болжээ.
дууч модны үлгэр. 🗿🗿🗿. 🪓
Лавтай сайн мэдэхээр Монгол Маркийн түүхэнд худал үнэн юм их бий...
face/off газардуулгат гутал 🥾
цэнэг газардуулга 🔋🪫 🧲 хөөрөл хийрхэл
Сүүлийн 120 жилийн түүхээ сайн муутай нь зөв бичиж чадвал бас ахиц шүү. Олон дата мэдээлэл хэрэгтэй болно. Ядаж сүүлийн 70 жилийнх нь баримт нотолгоотойгоо байгаа биз дээ.
Одоогийн бид ч мөнх бус. Амьдарч буй үеэ сайн муутай нь бичиж үлдээвэл хойч үе ядаж л баримттай байж өөрийнхөөрөө дүгнээд явна. Өвөг дээдэс маань түүхийн баримтууд бага үлдээжээ. Үүнийг нь зарим ухвар мөчид нөхдүүд ашиглаж аль 800 жилийн өмнөх амьдралыг харсан юм шиг л бурж байх юм. Чингис хааны хэлсэн үг ч гэх шиг элэг авмаар юм яриад л
Өмнөх түүхүүд МАХН- сурталд тааруулсан түүх байсан!!! Одоо үнэнээр нь болгох нь зүйд нийцнэ!!! Харин яаалт ч байхгүй үнэн бичих ёстой МАН-АН-Н мафиуудын түүхийг хэн нь хэн байсныг хойч үедээ үнэн зөвөөр нь үлдээж үеийн үед үр хойч маань сэрэмжлэж явах ёстой чухал түүх шүү!!! Хөлсний бичээч нарын гуйвуулсан түүх ч хажуугаар нь бичигдэх нь гарцаагүй!!! Ккк
Тэгээд үнэн түүхийг чи чаддаг юм бол бичээч. Худлаа нэг их юм ярьсан үл мэдэхүүд
Шинэ нээлтийн талаар тантай санал нэг. Харин таны хэлснээр түүхээ бичнэ гэвэл нэг жаран, зуун багадаж мэднэ. Турк, Иран,Орос, Хятад, Узбекстан мэтийн олон орны архивын баримт, түүхийн сурвалжуудыг ухаж тэдний эрдэмтэд судлаачидтай хамтран ойлголтоо нэгтгэх ёстой. Зарим улс нь саад хийх, олсон дүгнэлт материалыг зөвшөөрөх эсэх гээд асуудал үүсэхгүй гэж үү. Манай өөрийн архивын материал, эрдэмтдийнхээ хийсэн судалгаанд тулгуурлаад түүхийн зарим хэсгийг шинэчилж, хялбаршуулсан байдлаар ойрын хугацаанд сурах бичгээ шинэчилбэл яанам? Маргаантай,тодорхойгүй зүйлийг цухас дурдаад судалж байна гээд оруулна биз. Доктор Ё.Отгонбаяр, үе үеийн дипломатч Р Болд, Төмөрхүлэг? нар, олон судлаачдын баримт нотолгоотой гуйвуулсан, орхигдсон, хаягдсан түүхэн үнэн үүдийг даруйхан ард түмэндээ хүргэх цаг болсон байх шүү
Бид социалист болон үндсэрхэг туйлшралаасаа л гарах хэрэгтэй. Түүнээс биш Монгол гэж сондгорйоод сүйд болох юмгүй, хүний түүх л байж таарна. Хамгийн гол нь хэт явцуу, радикал, туйлширч савласан хандлага, үзэл суртал л биднийг баллана. Бид ердийн хомосапиенсын сааа мөчир гэдэг баримтлалаар хандвал зохино.
Яаг үнэн Уулын бугыг харж унасан бухаа хаяв гэгчээр Оросыг харлуулах гээд ямар ч амжилт олохгүй Барууныхан Монголд хамаа ч байхгүй
Чулуун хоролдамба 2 бичих биз, хүн үүсэхэд ар халх үүсэж, занабазар бий болжээ гл бичнэдээ хаха
Түүхийг үнэнээр нь бичвэл хойчдоо хэрэгтэй юм. Жишээ нь Жанжин яаж нас барсан тухай олон юм байдаг. Гэтэл өвөл эрт харуул эргэж яваад хатгаа авсныг эмчилж чадаагүй
Орос улсыг дагавал дотор нь уусахгүй байх гээд Орос улсыг дагаад байсан биз дээ.Түүхэнд худал зүйл байлгахгүйн тулд тэмцдэг биз дээ
Оросын зуун эхэлж байгаасай гэж залбирьяа, нээрээ юу