
-Уншигчдад танил бус нэр томъёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд “Кортизо́л” гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчууд “Кортизо́л” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинд үлэмж нэрвэгдчихсэн, тэр нь ямар шалтгаантай тухай дор өгүүлнэ!
-Хэрүүлч хараалч, хараал урсгагч нөхдөд: Наад стрессээ тайлтал, нийгмийн бухимдлаа марттал сайн харааж авцгаа! Хараал доромжлол гэдэг чинь Та нарын хувьд нэг төрлийн эм шүү дээ! Хөөрхий стрессийн гормон-кортизолоо гадагшлуулж байх хэрэгтэй шүү дээ Та нар!
Монголын хэрүүлч хараалчдыг Баабар их оновчтой гоёор оношилжээ:–Нийгмийн сүлжээ бол сэтгүүл зүй биш. Энэ бол хэн дуртай нь орж үгээ хэлж болдог универсал индэр. Сонсох дургүй хүнээ блоклон хасч болно. Сэтгэгдэл, маргаан, доромжлол, миалах, алиалах, шоолох, уурлах, баярлах, цэцэрхэх, тэнэгтэх, талархах, солиорох гээд хүний араншингийн бүх хэлбэр илэрдэг. Ихэнхийг нь ноцтой тусгаж авах хэрэггүй. Инфлюсэр гэдэг нь ямар нэг онцлогоороо сонирхол татагч болохоос сэтгүүл зүйтэй өрсөлдөгч биш, өөрснөө эндүүрээд байгаачлан сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн сэтгүүлчдийн дунд хорлон сүтгэгчид бас байдаг нь тусдаа асуудал гэжээ.
Хэрүүлч хараалч нөхөд тэрхэн үедээ таашаал авч, сэтгэл онгойж, уур уцаараа гадагшлуулаад нэг л сайхан мэдрэмж төрдөг бол цаагуураа эрүүл мэндээ ёстой нэг хорлож дуусч байгаа юм. Хөөрхий, яг тийм, тархи нервэн дэх хорслын гормон чинь чиний таван цул руу явж очдог. Хоол хүнсний хордлогоос биш уур уцаараасaa болж ходоод чинь шархалдаг, цусны даралт, толгой өвдөх, нүүр амаар чинь яр шавах, хатгинд бариулах, адаглаад хомхой долоох чинь Таны уур уцаар, хараал зүхэл, атаархал, мунхаглалын чинь шууд үр дүн болой. Үйлийн чинь үр! Ингэж эрүүл мэндээрээ хохирох гол шалтгаан нь биен дэх кортизол (гидрокортизон) хэмээх даавар юм. Та тийм даавартайгаа мэддэг үү, үгүй юү? “Cortisol” бол стрессийн гормон, эсвэл хорслын гормон гэе! Хүн болгонд бий. Хэт ялгаруулбал хор болж биед тархах тухай дээр дурдчихлаа.
Монголчууд өөрсдөө мэдэхгүй яваа болохоос эрүүл мэндийн байгууллагууд нь зөв ухуулж ойлгуулахгүй бол оройтно шүү. Шилжилтийн гэгдэх орнууд дотроо Монгол бол стресс-хорслын гормон–кортизолоор нэн өндөр үзүүлэлттэй оронд тооцогддог. Сошиал дахь хараал доромжлол бол нийгмийн зовлонгийн тусгал.
Тэр хараал зүхэл нь эргээд өөрт нь стрессийн асар их гормон–кортизол ялгаруулаад явж явж өөрийгөө хордуулах (!), бусдыг хордуулах (?) хэмжээнд оччихсон тухай л би үглээд байгаа хэрэг. Комент (comment) гэж нээлттэй сайхан талбарыг шинжвээс хэт атаархах, хорон санаа хэт өвөрлөх, хэт биеэ оторлох, мөнгө олохыг хэт шунах нь кортизолоо ямагт оргилуулж, тэр нь хэзээ ч биелэхгүй, түүнээсээ болж боож үхэх шахна, эргэж биедээ хор болж шингэнэ гээд зөвлөөд байна. ТВ-үүдээр харуулах элдэв болж бүтэхгүй нэвтрүүлэг, кортизол дүүрсэн улс төрийн элдэв мэдээлэл нь Монголд доозоо хэтрүүлсэн. Тэгтэл түүний эсрэг талд буюу эерэг сайн талын сайн гормон-эндорфин (Endorphin буюу баяслын гормон) нь монгол хүний биед нөгөөхдөө дарлуулаад юун сэргэх сэхэх! Яагаад ийм өндөр кортизол-той болчихсон юм бэ? Бас л өмнө бичдэгүүдээ давтая.
Нийгэм нь тэгшрээгүй, авилга, албан тушаалын гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйтэл, архидалт, монголчууд өөрсдийгөө тамлаж амьдардаг(!), улс төр нь популизмээр дүүрэн байгаа энэ улсад насанд хүрсэн хүн бүр толгой дараалан уур уцаартай, хэрүүлч, хорлогч, өсөрхүү, атаархуу, шазруун яваа нь хүн болгоны бие дэх кортизол нь оргилж буцалж явдгийг нь илтгэнэ.
Шазруун гэдэг нь хөгжлийн төлөө шазруун гэсэн үг биш шүү, хэрүүл хараал тэмцлийн төлөө шазруун гэж тодотгож буй хэрэг. Mонголчууд өөрсдийгөө тамлаж амьдардаг (!) гэдгийг би мөн ч олон удаа бичсэн дээ. XXI зууны хөгжлийн хурдны эрин үед аль XIX, магадгүй XVIII, эсвэл ХХ зууны феодализмаараа амьдарч буй (хэдийгээр хувийн машин хөлөглөж, гар утас барьдаг ч!) иргэд дэндүү олон байна. Хийж бүтээдгээсээ хэрэглэж үрэн таран болгодог иргэд нь хэт олон байна гэж бичсэн дээ. Дахиад л давтая. Ажваас монголчуудын үлэмж олон нь хагас эрэмдэг амьдралтай, ерөөсөө хайр найргүй амьдардаг. Баяр цэнгэл, гуниг гутрал, хэрүүл тэмцэл, үр хүүхдээ өсгөж байгаа, хүмүүжил боловсрол нь тэр чигтээ, зүгээр аж төрж байгаа нь ч хүртэл хайр найргүй. Дан хэтрүүлэг. Өөрт нь ба гэр бүлд нь, үрсэд нь эрсдэлтэй, халгаатай.
Маш олон монгол хүний өмнө нэг л асуулт байх шиг. Амьдрал яагаад ийм нарийн түвэгтэй, гачлантай болчихсон юм бэ? Хүн болгон нэгэн адил хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй, эерэг сайхан сэтгэлтэй байхгүй, бие биедээ тусалдаггүй, яачихсан хорвоо вэ? Үнэний тухай тунхагласан ухаант мэргэд хүн төрөлхтөнд олноороо заяагдсан байтал яагаад тэдний уриа дуудлага энэ цагийн монголчуудад ирж наалдсангүй вэ?
Тэдний уриа цууриа сураг алга, харин үзэн ядах, хорсох, нэг үгээр бол үргэлжийн тэмцэл ноёрхсон эрэмдэг дутуу амьдралаар бид амьдарсан хэвээрээ байгаа нь юуных вэ гэхчлэн олон асуулт Монголын нийгмээр хэрэн тэнэн яваа. Гэхдээ энэ асуултаа өөртөө тавьж, өөрийгөө буруутгаж, өөрийгөө засч сайжруулах гэсэн монгол хүн цөөн.
Буруутныг 30 гаруй жил Саарал ордноос хайлаа, өмнөд хөршөөсөө хайлаа, улс төрчдөөрөө (+хэдэн олигархи) туг тахих, адаглаад тэдний өмч хөрөнгө мөнгийг дээрэмдэн авах сэтгэхүйд бат шигдсэн. Тавин нас хүрээгүй боловч ядарсан буурал эмгэн шиг, эсвэл зөнөсөн ууртай өвгөн шиг болчихсон хүмүүс олон байдаг даа. Амьдралдаа (идэж уух, хоногийн хэрэглээний мөнгө энэ тэр...) түүртээд бие сэтгэлээрээ хөгшрөхийн хамт оюун ухаан муудаж, одоо баяр хөөртэй (Цагаан сар, Улсын наадмыг эс тооцвол) буюу ариун эрмэлзэл гэж үгүй шахам болсон иргэдийг би яриад байна. Сайн сайхан яваа бүх хүнийг үзэн яддаггүй юм аа гэхэд зэмлэлийн нүдээр харна. Хүн юм хойно унаж босно, уруудаж өгсөнө, өвдөнө бас зовно. Гэхдээ ноён нуруу хугарч нохойн замаар орохгүй байх хэрэгтэй. Гэтэл нохойн замаар орсон нь олон байна, манай нийгэмд. Буруутан нь улс төр, зах зээл, зэрлэг капитализм гэх боловч буруугийн 90% хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.
Гэхдээ Төрд буруу нь 10% гэдгийг сөргүүлсэн бас нэг эшлэл байнаа. “Буян”-гийн Жаргалсайхан нэг удаа ингэж хэлжээ:–Гадаад улс оронд Үндсэн хуулиндаа “ Улсын иргэн бүр хүн ёсоор амьдарч, аз жаргалд тэмүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Манай хуулинд хүн ёсоор амьдрах, аз жаргалтай амьдрах гэсэн үг байдаггүй шүү дээ.
Хүний ёсоор амьдрах эрхийг нь боож хаачихсан, эрүүл орчинд амьдрах эрхгүй–агаарын бохирдолд, эрүүл амьдрах эрхгүй–улсын эмнэлэгүүд хүрэлцээгүй, хөдөлмөрлөх эрхгүй–ажлын байр байхгүй, төрөөс хувийн хэвшлийг дарамталдаг учир бизнесээ томсгож ажлын байр нэмэгдүүлэх боломжгүй, төрийн албанд нь бөөн арын хаалганы нам дагасан чадваргүй юмнууд эзлээд суучихсан гэжээ. Нэг нутгийн хөвгүүн Жагаагийн (1-р 40 мянгатын) хэлснийг би 100% зөв гэхгүй, гэхдээ “Cortisol”- стрессийн гормон ялгардаг шалтгааныг хэлсэн байна, зөв л хэлж, энэ цаг үед, яг одоо бизнес хийж байгаа хүний зовлон мөн байх л даа. Миний сөргүүлэх үгс. Ажлын байр байхгүй биш, ажлын байр ёстой үй түмээрээ байна. Ярайж байна. Өдөр тутмын сонинуудад ажлын байрны зар хэзээ ч тасрахгүй. Мөнгө амлаад очиж ажилладаг хүн олддоггүй. Очсон ганц нэг нь ажлын байранд тэнцэх нь бүү хэл, өөрийгөө арай ядан чирч яваа юм уу гэмээр...
/үргэлжлэл бий/
Д.Баярхүү:
Сэтгэгдэл108
...баяр хөөртэй (Цагаан сар... гэнэ үү? Харин ч бүр Цагаан сар ойртох тусам бөөн стресс-кортизол,ялангуяа эмэгтэйчүүд навсайтлаа ядарлаа гэсэн нь их байноо...
Энэ чинь 1990 оноос хойш өнөөг хүртэл Монголд амь бөхтэй тогтож бэхжсэн дүр эсгэсэн ардчиллын гай шүү дээ!!!
Шүд Баярхүү, тал хүнэнцэр Баабар хоёр ааль 20-иод жилийн өмнө эргэлт буцалтгүй сэтгэцийн өөрчлөлтөнд орчихсон амьтад
Таашаал авах юмгүй болсон өвгөчүүл сүүлдээ сэтгэлзүйн мазохист болцгоодог юм байна. Баабар ч хар залуугаасаа мазохист байсан даа
монголын бүх хүнийг днк шинжилгээнд албадан оруулж хятадын эрлиызүүдийг Монголоос хөөж зайлуул. пзда нар аа
Энэ нэг тэнэг юм ТЭНЭГТЭЖ дуусахгүй юмаа.
"Тэдний уриа цууриа сураг алга, харин үзэн ядах, хорсох, нэг үгээр бол үргэлжийн тэмцэл ноёрхсон эрэмдэг дутуу амьдралаар бид амьдарсан хэвээрээ байгаа нь юуных вэ". Энэ чинь 1990 оноос хойш өнөөг хүртэл Монголд амь бөхтэй тогтож бэхжсэн дүр эсгэсэн ардчиллын гай шүү дээ!!!
ардчилал энд ямарч хамаагүй ... тэгээд ч ардчилалаас өөр ямарч сонголт 1990 онд Монголчуудад байгаагүй юм ... угаасаа 1921 оноос эхлээд харанхуй хар нүхэнд таг дарагдсан ард түмэн шүү дээ, аугаа яруу найрагч Д.Нацагдоржийн хэлснээр хөмөрсөн тогоон доторхи гэдэг шиг л харанхуй явж ирсэн, харин 1990 онд гэнэт харанхуйгаас гарч ирээд юу болсныг одоо харж байгаа, хатуу диктатур дор баригдаж байсан хүмүүс гэнэт эрх чөлөөтэй болонгуутаа юу дуртайгаа хийж эхэлсэн, одоо тэгээд ямар ч захиргаагүй, ямарч хариуцлагагүй, ямарч ухамсаргүй ийм л болж хувирчихаад байж бна
1921 оноос эхлээд харин гэгээрч эхэлсэн. Улс шиг улс болох урт бөгөөд адармаатай замаар замнаад, 1950 оноос хойш жинхэнэ хөгжиж эхэлсэн.
одоо эдийн засагч хуульч ер нь санхүүүч нябо ч хэрээггүй трамп ганц тарифийн системээр бүх орныг бүх орныг хадаас өргөс шивсэн торон дээр суулгалаа ардчилал глоөалчлал гэдэг чинь нэг хэсэг бүлэг хүн засгийн эрхийг авч олонхийг боолчлон дарлаж амьдарч байжээ ёвропийн улсууд өөрсдөө диктатур мөлжлөг луйвраа илэн далангүй үзүүллээ монголын ардчилал хүний эрх тэгш шудрага гэж юм байхгүй демократ гэж байхгүй луйвар одоо хар баян хоосон нударган капиталист нүдэн дээр чинь байна
юу бичээд бгаа зөнөг лалар вэ? өөрөө стресстээд хүн загнаад бгаа юм биш үү? өөрийгөө хичээ? наад тархи толгой чинь нэг л биш ээ?
ойлгохгүй бол уншихаа л болчихооч, чамайг заавал унш гэж хэн ч албадаагүй биз дээ ? :))
Тийм шүү - пэ ээ , энэ өвчинд нэвширтэл нэрвэгдсэн " ардчилагчдын " эхнийх нь нээрэн БААБАР , БАЯРХҮҮ \ шүд \ хоёр шүү , амгалан нойрсдоо - атаархалын ТАМДАА ... Энэ өвчны эхний шиж нь эгэл жирийн монголчуудыг үзэн ядах , тэх тусмаа хөдөөгийнхнийг - малчидыг ...
Баабар юм бичиж тавилаа ч гэсэн доор нь коммёнт байлгахыг зөвшөөрдөггүй болохоор зовлон жаргалыг нь мэдэхгүй ! Харин Сингапурын жүүд Баярхүү мэднэ ! Кортизол гэдэг нэг нэр томьёо олоод авчихач ! энэ чинь нэг гадаад эмний нэр байх шүү сонссон л үг байна ! Икон гэдэг сайт дээр ямар ч Эйнштёйн Ньютоноос илүү мэдлэгтэй чадвартай гарууд өдөр болгон цаг тутамд Кортизол ялгаруулдаг юм ! хажууд нь ямар ч нийтлэлч хүн жижигдэнэ ! Лангуун дээрээ бараагаа харж суунгаа Кортизол ялгаруулдаг хүмүүс илүү аюултай илүү хорсолтой ! түгжрэлд байгаа хүн арай гайгүй байдаг юм ! Ингэхэд хар мантуу хочтой гамингийн бага дарга Хүүк энэ Баярхүүг хэзээ нэг том шагнах юм бол до ! нэг төмөр энгэрт нь зүүх хэрэгтэй шүү !
Бид улам л мэдрэл болоод байгаа нь үнэн. Мэдрэлүүдийн Хамгийн тод жишээ бол ураныг эсэргүүцэгчид, мөн ховдын морьтой тэмцэгчид
Ураныг эсэргүүцэх нь зөв. Тэр байгалийн юм байдгаараа байж л байг. Өлсөөд үхэх гэж байгаа биш. Эх нутгаа ухаж сэндийчиж ханаагүй юу? Хангалттай ухлаа, олборлолоо, зөөлөө. Наалдсан юм алга. Ухах тусам улам сэтгэхүй нь бохирдсоор байна.
Баялгаа ухсаны хүчинд бид нэг муу юм цалингаа тавьж байна. Больчихвол үхсэн ацаараа амьдрах юм. Юу ч бүтээж, үйлдвэрлэж чадахгүй улс штаа
Нүүрс, зэс хангалттай. Уран бол бидэнд "ахдах тоглоом".
чи маш зөв хэллээ, цалингаа тавьж бна гэж. Цалингаас гадна гар утас, автомашин, хувцас хунар худалдаж авах, орон сууц барих мөнгийг байгалийн баялгаа зарж олж бна. баялгаа ухахгүй малаа хариулбал өлсөж үхэхгүй л дээ, гэхдээ бусад хэрэглээгээ яахуу?
Одоо л ухаж байхгүй бол Хятад улс нь 10 жилийн дараа Монголыг цэргийн хүчээр эзлээд бүх газар доорхи баялаг хятадуудынх болно ! Тэрнээс нь өмнө ухах хэрэгтэй !
Авдран дахь баялгаа гаднынханд ухуулаад өөрсдөө өрөнд ордог. Дэлхийд тэнэг, шунал 2 оо гайхуулчихлаа.
Чиний хэрэглээний шуналыг гүйцээх гэвэл хэдэн монголын баялаг ч хүрэлцэхгүй. Тэгээд ч өнөөдөр чи л өөрөө баяжиж байвал бусад нь яах нь огт хамаагүй гэж боддог чиний бэртэгчин хорон санааг л иргэд эсэргүүцэж байгаам шдээ Хэдэн хулгайчтай нийлж монголын баялгаас зоргоороо халаасалж аваад дэлхийгээр дэмий сэлгүүцэж яваагаа сайхан гавъяа байгуулж байна гэж боддог нийгэмд юу ч хийж бүтээдэггүй чам шиг гай гамшиг хүн төрөлхтнийг хөнөөх аюулыг л авчирдаг юм.
Кортизол туссан хүн малчидыг - хөдөөгийнхнийг ХАРААХ гээд гүн шөнө авгайнхаа өврөөс босон харайдаг гэсэн ...
Өөрөө жаахан стресстэй байгаа юм байна даа.
Буруу зүйлд битгий уриал зөнөг өвгөнүүд.
Цэвэршилт нь явагдаж байгаа бололтой.
Цэвэршилт нь явагдаж байгаа бололтой.
Уг үндэс нь монгол хүн.монголчууд сайхан сэтгэлтэй тусч..тэвчээртэй шуналаа татаж амьдралын мөр хөөдөг шударгуу ард иргэд нь дийлэнх улс байлаа харин харийн санаагаар ардчилал г эж хөөрөгдсөн мананд төөрч будилаад наад кортизол гэгчий нь үйлдвэрлэдэг болчихсон.юм биш үү тэгээд яах бэ угаасаа өөдлөх дэвжих .удамшуулах ухаарахын түлхүүр чинь үлгэр туульс зүйрлэл үг.түүхэнд тань тодоос тод зааж.зураад өгчихсөн байдаг юм биш үү..нэг л их том ярьж.гадаад үгээр галигласан туучийнууд байх юм.
Уг үндэс нь монгол хүн.монголчууд сайхан сэтгэлтэй тусч..тэвчээртэй шуналаа татаж амьдралын мөр хөөдөг шударгуу ард иргэд нь дийлэнх улс байлаа харин харийн санаагаар ардчилал г эж хөөрөгдсөн мананд төөрч будилаад наад кортизол гэгчий нь үйлдвэрлэдэг болчихсон.юм биш үү тэгээд яах ёстой юм бэ угаасаа өөдлөх дэвжих .удамшуулах ухаарахын түлхүүр чинь үлгэр туульс зүйрлэл үг.түүхэнд тань тодоос тод зааж.зураад өгчихсөн байдаг юм биш үү..нэг л их том ярьж.гадаад үгээр галигласан туучийнууд байх юм.
Энэ чинь 1990 оноос хойш өнөөг хүртэл Монголд амь бөхтэй тогтож бэхжсэн дүр эсгэсэн ардчиллын гай шүү дээ!!!
Кортизол гэдэг үг ашиглах арай болоогүй бна, жоохон юм судал, зүгээр монгол үг ашигла, төгцөгөө
Та ч бас Оросыг үзэн ядах үзлээрээ мөн ч их кортизол ялгаруулдаг хүн шүү дээ. Мөн өмнөх социалист нийгмийг үзэн ядах, Цэдэнбал даргыг үзэн ядах үзлээрээ 90 д оноос хойш кортизолоо цацруулж яваа хүн. Таны энэ хэт туйлширсан үзэл чинь бусад хүмүүсийн дургүйцлийг хүргэж тэд нарын кортизолоо ялгаруулах нэг том шалтгаан нь болж ирсэн. Нэг ёсондоо ард түмний кортизолоо ялгаруулдагын нэг том шалтгаан нь Баабар та хоёр мөн шүү дээ
хувхай мод барьсан талд төөрсөн босоо ороолон тийрэнгүүд мөн байна оросыг цэдэнбалыг яаж адгийн муугаар хэлж байв
Тэр Цэдэнпил-Цэдэнбал чинь тэгвэл Тийм сайхан ариухан амьтан байсан юм уу? Ардын Эрх сонины Ц.Балдоржийн авгайтай усны дусал шиг адилхан царай зус ааш зан энэ тэр нь. Монголоо ЗХУ мэргэжилтэн,Улаан армийн Хангамжмийн бааз болгочихоод нанчид хуртээд сууж байдаг бсн КПСС ын гишуун, НКВД ын мэдээлэгч Олон хун хэлмэгдуулэгч.буюу тоотой барьсан Маршал биз дээ? Баабар,Сумьяа,П.Очирбат нар харин ч гайгуй байна. Жинхэнэ нууц царай нь Оросын КГБ архив. Москва,Крым архидаж байсан зэрэгээс Нэгэн цаст гарч ирнэ гайгуй
Буу тоотой барьсан
Баярхүү гаднын таримал. Хумсаа нуусан муур, монгол улсыг ч монгол хүнийг ч мохоох доройтуулах далд санаа, эздээсээ өгсөн үүрэг даалгаврыг байнга хэрэгжүүлж явдаг монгол дахь тавиул. Хүн болж төрсөн эх орноо, хүний зэрэгт хүргэсэн улс үндэстнээсээ санаа буруулсан, цус нь хатгасан цувдай даа. Кортизол хамгийн их ялгаруулж бачимдаж, бухимдагч нь энэ өөрөө л дөө. Санаа муут яван хатна гэгчээр хатаж мөхөх нь цаг хугацааны асуудал биз.
Энэ нэг уйдчихсан өвөө байнаа
Д.Баярхүү танаа баярлалаа. Хүмүүс ойлгодог бол мөн ч хэрэгтэй юмыг бидэнд илгээх юм даа. Сэтгүүлч Г.Баатарнум
Баярхуу абугай зов оношилжээ.
Хараахаар сэтгэл онгойдог юм уу? ямар балиар үг яриатай, тавьтиргүй лалрын өвгөн бэ? тэчьядаж үзэн ядсан, доромжилж тохуурхсан гаж маньяк сэдэлтэй юм бичдэг тэнэг өвгөн
Олон гадаад нэр томъёо хэрэглээдбайлгүй Бүгдэдэд ойлгогдохоор бичимээрээ Бүгд чам шиг гадаад боловсрол байхгүй Элчин сайд байсан хүн бараг байхгүй Ураантай гэж боддог бол тунгаамаараа
Төрийн буянаар гадаад их явдаг Баярхүү ард олноо их доромжилдог болж
саяхан чех польшидявж байналээ
Бид жижиг улс.Орос Хятадын дунд. Хөгжих боломж энэ хоёроос шууд хамааралтай.хугацаа алдсан.
Орсгой хүүр хаанаас юү олж цээжилчхээд мэдэмхиирээд унав 40 мянгатын гэгдэр хэдэх хүүр үхэж дуусах болоогүй юү. Орсгой гамин г дагавал нохойн замаар орно
Эхлээд алдаагүй бичиж сур, ха хаха
40 мянгат хогжин дэгжих болно. Ургэлжлэх болно!
BAYRHYY GUAI,NAAD HUN AZILLUULDAG KOMPANIUDNI CAGTAA MONGOO OHGYI CALINGYI,ZALUUST HEDEN ZIL UNEGYI AZIL HIIHUU,IIM KOMPANIUDTAI TEMCEH HEREGTEI,ERHIIGNI CUCLAH UNDUR TORGUULI HEREGTEI
Баярхүү хүн хэлэх нь илүү өөрөө хэндч хэрэггүй солиорлын байдалд орчихсон солиотой хүн шдэ чааваас
Өөрийгөө бүү өмөөр
Баярхүүг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүн гэж харах олон шалтгаан байдаг ганч жнь: мөнгөгүй мөнгөтэй болмоор бн шдэ,гэж ирээд ярьна шүү дээ өдий насны хүн үхэж одохын урд өдөр гэгч тулаад ирж байхад гэртээ нь гэдсэн дээ ордоггүй ямар их шуналтай гэж сана нь
Баярхүүг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүн гэж харах олон шалтгаан байдаг ганч жнь: мөнгөгүй мөнгөтэй болмоор бн шдэ,гэж ирээд ярьна шүү дээ өдий насны хүн үхэж одохын урд өдөр гэгч тулаад ирж байхад гэртээ нь гэдсэн дээ ордоггүй ямар их шуналтай гэж сана нь
Баярхүүг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүн гэж харах олон шалтгаан байдаг ганч жнь: мөнгөгүй мөнгөтэй болмоор бн шдэ,гэж ирээд ярьна шүү дээ өдий насны хүн үхэж одохын урд өдөр гэгч тулаад ирж байхад гэртээ нь гэдсэн дээ ордоггүй ямар их шуналтай гэж сана нь
Баярхүүг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүн гэж харах олон шалтгаан байдаг ганч жнь: мөнгөгүй мөнгөтэй болмоор бн шдэ,гэж ирээд ярьна шүү дээ өдий насны хүн үхэж одохын урд өдөр гэгч тулаад ирж байхад гэртээ нь гэдсэн дээ ордоггүй ямар их шуналтай гэж сана нь
Үнэн бичжээ. Зэрлэг капитализм байгуулахад гардаг араншин юм болов уу л гэж боддог.Миний бодлоор фейсбүүк, гар утас зэргийг 100% хорьчихмоор санагддаг.
Ёстой оюуны бядгүй хүн чинь энэ Баярхүү ш дээ
Хуцваа гөлөг чинь Жинхэнэ боловсролгүй Нохойн гөлөг Дандаа 3 дахь ч хөрш гэж солиорч явах мал
Mglchuudad baricah gedeg dadal zurshil heregtei baina.oo ter darga minii hurteh huviig ter uurhaigaas idchihlee.bi ter uurhain hurteh erhtei hun gedeg ch umuu.ingevel mglchuud mash hurdan hogjih geed bna.
Mongol toviig sakhij baina geed orosiig demjij bolokhgui
ene kordizoloos bolj er hyn tyryy bylchirhain ebchtei nen daryi boldog,dor hayad l eneeh ni chiggyi bolno suu dee!!aimsigtaiya?.........er belegiin daabaryyd ajillahaa baij erhten hoosorno gesen yg!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!haraa haraa haraa ylam saihan haraa?.............................bas dahin haraachgaa?...............................
Fesbuuk khulkhiddag kheregsel bolson. Uneneer yavdal ukher tergeer tuulai guitsekhee baisan
Medeelliin shuultuur alga. Negnee toli shig muulj bichij baina
ноорог.мн -ийн нэгжлэг бол тавилттай жүжиг. хүүхэд хуурч байгаа юм шиг
монголчууд түүхээ их дөвийлгөдөг. Орос , хятад хоёр монголчуудыг өрөвдөөд хамаг байшин , замын нь барьж соёлжуулсан. Дахиад орос, хятад хоёрын гарыг хартлаа монголчууд доройтож.
Монголын чулуун багана дээр хятадуудаас болгоомжил гэж бичсэн байдаг. Монголын ноёдууд хоорондоо улс төржиж хэрэлсэдээс болоод манжид дагаар орох дээрээ тултлаа дорой болсон. оросуудын видьео хальсанд буулгасан баримтат кинонд монголчууд хаа ч хамаагүй бие засаж байдаг нь дээрх доройтлоос үүдэлтэй. Эсвэл нүүдэлчин соёл бохир заваан байдаг байх. Хүннүчүүд заваан байсан ч оюуны асар өндөр түвшинд хөгжсөн байсан. зөнтэй зүүд зүүдэлдэг бараг бурхад шиг. Монголын нууц товчооны нууц нь энэ
хэлж ирдэг хэлж ирдэггүй улс орны доройтол гэж хоёр янз. Чингис хаанаас хойш хятадууд монголчуудад ясандаа шингэтлээ дургуй болсон. Ер хятадаас өнөө цагт дэлхий даяараа сэрэмжилж байна. хятад хүн бөгс томтой. бадарчин суусан газар өттэй
Төмөр замаа ашиг арай багатай өргөн царигаар барьсан нь дээр ямар том гүрэн биш
өөрөөсөө эхэлж буруугаа хайгаад дараа нь бусдаас буруу хайх нь хүмүүжилтэйн шинж
соёл бол хэрэглээ биш. хүмүүжил
агуу юм энгийн гэхээр энгийнээс агуу юм эхэлдэг гэх хоосон үгээр ойлгож болохгүй. заавал баян байхгүй энгийн байх нь агуу байдаг
жишээ нь хүн чамаас чи ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухаар төмөр замчин гэж хариулахаар. нисгэгч болохгүй яасан юм гэж хэлдэг. энгийн нь төмөр замчин. агуу нь нисгэгч. агуу юм энгийн. жинхэнэ баян хүн энгийн
жинхэнэ баян хүн энгийн байдаг
малчид малаа хулгайд алдахаас сэргийлж малаа тоолдог
Өвөл болохоор хүйтэн болдог тул дулаан хувцас өмсдөг.
бузар үгс
хараал хэлэхээр энергээ алддаг. өөрийн буруугаас хараал хэлж болохгүй.
хүнийг муу зорилгоор сорих , дэмий сорих хоёр нүгэл
ном уншихгүй дэмий цаг өнгөрөөдөг сэтгүүлч , иргэд сошиалд уйдсан нь илт байдаг
эрүүдэн гүтгэсэн
арслан туулай мэт явбал доог болж түргэн үхнэ
эвгүй: эрэгтэй хүн эм мэт явбал үхнэ. бузар аймшгийн кино ума хум
алга болсон юмийг олдог ухааны ном
Nogoo saravgar emgenii gaigaar ahiad saihan business alga bolchih loo.Heden hun gai tarih yum boloo
оросууд монголчуудыг 1944 онд мангар болгохын тулд угийн бичиг, сэхээтнүүдийг устгасан. социализм сэхээтэнд ээлгүй нийгэм
угифн бичиг удам чинь жалга довийн үзэл болоод цус ойртуулаад хэрэгцээгүй зүйл болоод гадаад хүмүүстэй эр эмгүй суугаад гадаадууд нь суурь язгуур монголоо дарлаж худал улс төр хуулиар барьсаар мөхөөж байна одоо бүр мал аж ахуй мөхөж эхэлсэн
социализм бол феодаль
хар, цагаан хэл ам хэмжээнээсээ хэтэрвэл ажил үйлс бүтэхээ байж хийморь доройтдог. цагаан хэл ам хараасаа илүү хүнд. хар хэл ам даах нь үг дааж сурахтай адил. цэрэгт явсан хүн үг дааж сурдаг.
шашинтайгаа худал хуурмагтайгаа газрын гаваар ор Дэлхий сөнөөд ирэхэд монголчууд биеэрээ амсана тэр үед орсоос цусаар уйлж гуйгаад нэмэргүй ямар байгалийн болоод нийгмийн сүйрэл ирж байгааг мэдэрч эхэлнээ
энэ ертөнц бол тэнцвэрийг ертөнц
Mongolchuud Setgelee ariltil haraaj chaddaggui umaa. Harangalj ulsuhgui (not hungry enough kkk) sain tsadahgui bolohoor huvia argalaad l, uls eh oron ch hugjduggui um. Hooson honohgui, 2 idehgui, deeguur sevj bui Poproliig ulnii tuvshind huurhuun nuulgen avaachij Poporch baigaa. Baigal eejiin Deediin Deed Buteegdehuun hun gedeg amitan ZERLEG CAPITALISM mayagiin hamgiin heregtei , changa, hatuu ni dendsen shalguuraar filter-duulj baidag, tesch uldeh uu, ugui uy gedeg formation-oor damjij baij ehleed bat beh, huuramch bish Character ni
Ene CHARACTER in ch hed dahin unaj bosch uhej baij togtohdoo huurai hooson poprol, hudal huurmagt bas ur dungui honi mayagiin (sheeps lying before slaughter) hudal ungas hii hiirhel met haraal buhimdald baga, tuiliin baga, barag 0 oron zai uldeeh aj. Bilcheeriin mal aj ahui l bidniig avarch irsen aztai ch, bas buruutai amoi. Kkk. Hahaha. Tsaashid ch hetiidsen aztai hovor phenomenal yavdal gevel ene Dayan Delhiid Azi Tiviin unduruus undur undurlug tseejind manai Mongol oron l gantsaaraa Bilcheeriin Mal Aj Ahuitaigaa Technology-g hosluulan baij tesch ulden orshino shuu.
Poporch davhilgui nileed bodit Toon Barimttai , yaaj ch haanaas ni ch shalgasan hudulushgui notolgootoi Ur Dun garsanii daraa, say l galzuu Elon Musk anhnii Tom Interview ugluu. "Humanity is dying" gej ehellee. Real Bombshell. Delhiin Hun Turluhtun Tashiraaraa ogt ogtoosoo bur bugdeeree um hiihee bolij, gants jijig Delgetsnees l zuugdej (gar utas) suirch buig yarilaa. Star Wars, Star Trek-----gedeg Zugnult Kino-nd gardag zugnult fantaaz zuils (device) Delhiig Ezegnechihj ee. Odoo suiruuleed duusgah shatandaa orj bn gene. Dain Tulaan bish Nuguu Coca Cola, Bohi, Jeans zereg ni Communism-iig yalchihsan gesen shig l um bolj bui amoi dog oo.
Uls oroniig hugjuulehed odoo Hun hereggui, Robot- oor orluulnaa gedgee Il Tod zarlalaa.
Minii 1 naiz Hurungu Oruulagch manaid irehee bolij b. Tanaid Huulia bieluuleh yavdal "OPTIONAL" um bn, dur zorgiin um bn geed tomoos tom hurunguu oruulahaa bolivoo... gej. Deediin Deed Shuuhiinh ni etssiin shiidver garchihsan baihad ogt "zailaad" ugduggui yadargaanii deed yadargaa Dav.Tsogtbaatar gishuunii "CASE"-iig duridlaa. Kkk. Bas 1 gadaad tomoos tom naiz maani Ouykiig l zailuulval tanai System-iin Avilgal 70% nurna, buurna, busad 30%-iig ni ustgahad tun amarhan gej bur Ner tsohoj hellee. Manai het zadgai hevlel medeeleliig ashigladag bololtoi. Er ni InterPol- iin Boss baisan uuriin ulsiin huniig minii evrei naiziin bagaas (crew) hun guij hamtarch ajillaad tsus nujtei ni holison gedeg. Avgai ni huurhii baruunaas Asylum (uls turiin Orognol) guigaad 100% butej baihad ni tsutsluulsan gedeg. Emegtei hund yamar hargis baisan um be gej bi enuuhendee egduutseed olon honog evrei-teigee utsaar yariaaguigee sanadag um.Huuhedee daguulaad zugtaj yavsan um bilee.
ZA za, bolih min. Heden udur zavgui blaa, dasgalaa ch hiisengui. Dasgalaa hiie, tumur ch urgue, jingee ch uzie, protein uuragaa ch uuya. Saihan hool ch idie. Ezguid min Wagyu 5 ch irchihsen b. Minii Japan Naiziin Lib.Nam ni navs yalagdaad zavtai bolson gene. Manai Huuk Euk huuhdiin mungiig 20 000 baisaniig 100 000 bolgoson gesen turshlagiig surtalchilj Reklam-dsan chin Covid 19-iin ued aguu Japan-d shuud huulbarlan nevtruulsen gaihamshigtai elgemseg Uls Turch. Erunhii Said ch hiij baiv.
Монголчуудын ааш зан бодол санаа нэг иймэрхүү л байдаг.
украйн ялвал монголд ээлтэй. гэхдээ төвийг сахи
хүний фесбүүк орох нь хулгай. өөртөө найд. хов жив болгонд бүү итгэ. шүүлтүүртэй ханд. шалгахгүйгээр баривчлах нь буруу. шалгахгүйгээр дуудах юу
барууны орнуудад сошиал медиа сайнаас илүүтэй. Юмийг сэрэмжлүүлсэн байдаг
Хятадыг дэмжсэн аливаа бизнесийг таслан зогсоо. Хил гаалийг чангалж татвараа нэм. Одоо энэ барилга барих гэж их мөнгө хэрэглэж байгааг таслаж хая. Монголын өр зээл таазандаа туллаа. Хятадуудыг монголоос явуул.
Таашаал авах юмгүй болж байгаа өвгөчүүл сүүлдээ сэтгэлзүйн мазохист болцгоодог юм байна. Баабар ч хар залуугаасаа мазохист байсан даа
Монголын улсын хууль, дүрэм, журмыг УИХ, Засгийн газар гаргадаг гэж бодох нь тэнэглэл юм. 1990 оноос хойш өнөөг хүртэл Монгол улсын бүх хууль, дүрэм, журмыг эхлээд АНУ-ын Тагнуулын төв газар боловсруулаад, дараа нь АНУ-ын Элчин сайдын яам хянан батлаад, дараа нь Монгол хэл уруу орчуулаад, дараа нь УИХ, Засгийн газар баталсан дүр эсгэдэг бөгөөд чухамдаа үүнийг л дүр эсгэсэн Ардчилал гээд байгаа юм шүү дээ. Үнэндээ Монгол улс 1990 онд АНУ-ын колони улс болсон бөгөөд колони улсынхаа хууль, дүрэм, журмыг АНУ-ын Тагнуулын төв газар боловсруулж, АНУ-ын Элчин сайдын яам хянан батлах нь зүйн хэрэг шүү дээ.
зүүд бол хуурмаг ертөнц
өөрийнхөөрөө байсан хүн баяждаг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Крилл бичиг монголчуудыг шинжлэх ухаанч болгосон
Америкийг сохроор үзэн ядагчид
Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл