sonin.mn

АНУ-ын Мичиган муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Шри Танедар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах өргөдлийг гаргажээ. 

Танедар "Би ерөнхийлөгч Трампад импичмент үзүүлэх санал гаргасан. Трамп Үндсэн хууль, Конгресс, шүүхийг үл тоомсорлож байгаа бөгөөд тэрбээр Америкийн төлөө тэмцэээгүй.  


Тэр АНУ-ыг устгаж, манай ардчиллыг эрсдэлд оруулж байна" гэж олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна.
Конгрессын гишүүн Ерөнхийлөгч Трампыг огцруулах долоон зүйл заалтыг танилцуулж, түүнийг хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан гэж буруутгажээ.


Тухайлбал, Танедар Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын үр ашгийн хэлтэсээр дамжуулан зарим төрийн байгууллагуудын санхүүжилтийг хууль бусаар танасан гэж буруутгасан байна.

Танедар Ерөнхийлөгч Трампад импичмент тавих өөр нэг шалтгаан нь түүний түрэмгий тарифын бодлого бөгөөд урьд өмнө байгаагүй эдгээр тарифууд нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэжээ.  

Мөн тэрбээр Трампын сэтгүүлчдэд үзүүлж буй дарамт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн, авлига, шүүхийн тогтолцоонд хөндлөнгөөс оролцох, иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Тэрбээр "7-р зүйл нь эрх мэдлээ балмадаар урвуулан ашиглах явдал бөгөөд Ерөнхийлөгч Трамп хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж, Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан хязгаарлалтыг устгахыг оролдож байна. Энэ улсад ерөнхийлөгч нар хаан биш. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг биш, харин хариуцлага хүлээх боломжгүй гэмт хэрэг юм" гэж мэдэгджээ.  


Эх сурвалж: unian.net


Ж.Бат