
БНХАУ-ын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 29-ний үдээс өмнө БНХАУ-ын Шанхай хотноо БРИКС-ийн Шинэ хөгжлийн банканд зочлон, уг банкны ерөнхийлөгч Дилма Рюссеффтэй уулзав.
Ши Жиньпин энэ үеэр: "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа нь өндөр чанартай хөгжлийн шатанд орсон бөгөөд Шинэ хөгжлийн банк ч өндөр чанартай хөгжлийн хоёр дахь “алтан арван жил”-ээ нээж байна. Хятад улс даргалагч орны хувьд Шинэ хөгжлийн банкны үйл ажиллагаа хөгжлийг дэмжсээр байх бөгөөд төслийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ногоон инноваци, тогтвортой хөгжилд анхаарлаа төвлөрүүлэн, илүү ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүнд хүрэхэд бэлэн байна.Олон улсын нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан ч хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй юм. Хятад улс цаашид шаргуу тэмцэн, өөрийн зүй ёсны эрх ашиг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхлыг шуурхай хамгаалах болно" гэжээ.
Сэтгэгдэл0