sonin.mn

Лондон хотноо өчигдөр болсон Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар хожлоо.  


Тоглолтын дөрөв дэх минутанд Усман Дембеле гоол оруулсан байна. Тэрбээр энэ онд 27 тоглолтод оролцохдоо 26 гоол оруулжээ. 


Хариу тоглолт тавдугаар сарын 7-нд Парист болно. Хагас шигшээд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Интер” багуудын эхний тоглолт өнөөдөр Барселонад, хариу тоглолт тавдугаар сарын 6-ны өдөр Миланд болно. 


Харин Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолт тавдугаар сарын 31-нд Германы Мюнхен хотод болно. 


Тус тэмцээний аваргын цомыг эзэмшиж байгаа баг бол Испанийн “Реал” бөгөөд реалчууд өнгөрсөн оны финалд Германы “Боруссиа” багийг 2:0 харьцаагаар хожсон юм. “Реал Мадрид” Аваргуудын лигт 15 удаа түрүүлснээр рекорд тогтоогоод байгаа бол “Арсенал”, ПСЖ багууд ганц ч удаа түрүүлээгүй ажээ. 



Б.Адъяахүү