
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоогчид эдийн засгийн төрийн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн анхны суурь хуулийг баталсан тухай Синьхуа агентлаг лхагва гарагт мэдээллээ.
Уг хуулийг 14 дэх удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны 15-р чуулганы үеэр баталжээ. Хууль энэ оны тавдугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
“Хятад улс эдийн засгийн төрийн бус салбарыг хөгжүүлэхийн тулд дэмжлэг үзүүлэх бодлогыг эрчимжүүлж, хууль шударгаар хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна" гэж БХАТИХ-ын Байнгын хорооны хуулийн асуудал хариуцсан ажлын хорооны албан ёсны төлөөлөгч Хуан Хайхуа мэдэгджээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны 15-р чуулган дөрөвдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Бээжин хотноо болж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь тус улсын хууль тогтоох дээд байгууллага юм.
БХАТИХ-ын чуулган жилд нэг удаа хуралддаг бол Байнгын хороо нь чуулган завсарлах хугацаанд байнгын ажилладаг хууль тогтоох эрх бүхий байгууллага юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Өмхий хятад дампуураасай
Монголд хятадын хууль хамаагүй.
монгол дууриадаг сармагчинууд амархан олзлогдоно доо