Улсын заан Д.Бумбаярын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийнхний УАШТ болно

Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн ОУХМ, улсын заан Дамирангийн Бумбаярын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно.

2024.11.12 2

Турк, Израилын багуудын тоглолт Унгарт үзэгчидгүйгээр болно

Туркийн хөл бөмбөгийн “Бешикташ” ба Израилын “Маккаби” багуудын тоглолтыг энэ сарын 28-ны өдөр Унгарын Дебрецен хотод үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай Туркийн клуб мэдэгджээ.

2024.11.12 0

МҮОХ-ны төлөөлөгчид Увс аймагт ажиллалаа

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин, “Рио 2016” Олимпын хүрэл медальт Д.Отгондалай тэргүүтэй МҮОХ-ны төлөөлөгчид өнгөрсөн 05-08-ны өдрүүдэд спорт, олимпизмыг сурталчлах, баруун бүсийн аймгуудын Олимпын зөвлөл, танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Увс аймгийн Улаангом хотноо ажиллалаа.

2024.11.12 0

Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч Дато Амаржит МҮОХ-нд зочиллоо

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч Н.Болдхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч, Малайзын дугуйн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын дугуйн холбооны хорооны гишүүн ноён Дато Амаржит Даршан Сингх Жиллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

2024.11.11 0

“Челси” 8:0-ээр өрсөлдөгчөө хожлоо

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8. /ТАСС/. Өчигдөр Лондон хотноо болсон Конференцийн Лигийн үндсэн шатны тоглолтод Английн “Челси” баг Арменийн “Ноа” багийг 8:0 харьцаагаар хожсон нь тус лигийн түүхэн дэх хамгийн том хожил боллоо.

2024.11.08 4

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

2024.11.07 0

Азийн залуучуудын наадам Ташкент хотноо зохиогдоно

Азийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох билээ.

2024.11.07 0

Азтай бөх хурдан удмын адуу, азтай үзэгч атан тэмээний эзэн болно

Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 11 дүгээр сарын есний Бямба гарагийн 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

2024.11.06 0

“Борнуур-2024” жүдо бөхийн тэмцээнд 1223 тамирчин өрсөлдөж байна

Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн өсвөр үеийнхний “Борнуур кап-2024” тэмцээн арваннэгдүгээр сарын 5-8-ний өдрүүдэд болж байна.

2024.11.06 0

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравт хүндэтгэл үзүүллээ

1964 оны Токиогийн олимпын наадамд анхлан оролцогч, 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд монголчуудын анхны хүрэл медалийг чөлөөт бөхийн төрөлд эх нутагтаа авч ирсэн гавьяатай эрхэм бол Чимэдбазарын Дамдиншарав гуай билээ.

2024.11.06 3

Сэтгүүлчийг түлхсэн NBA-гийн од шийтгүүлэв

Сэтгүүлчийг түлхсэнийх нь төлөө "Филадельфиа Севенти Сиксерс" багийн төвийн тоглогч Жоэл Эмбиид-ийг гурван тоглолтод оролцуулахгүй байх шийдвэрийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ удирдлага гаргасан байна.

2024.11.06 2

"Спортинг" баг дуулиан тарилаа

Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Португалын “Спортинг” багт олон гоолын зөрүүтэйгээр хожигдсон нь дуулиан тарилаа.

2024.11.06 0

Неймар дахин бэртэл авчээ

Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын хөлбөмбөгчин Неймар Азийн аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтын үеэр дахин гэмтэл авчээ. Тэрбээр хүнд бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд талбайд гараагүй байсан юм.

2024.11.05 2

Зуны Олимпыг Герман улсад зохион байгуулахыг О.Шольц дэмжжээ

Герман улсад 2040 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа тус улсын Канцлер Олаф Шольц илэрхийлжээ.

2024.11.05 0

"Мөнхийн гавъяатан"

Туурга тусгаар Монгол Улс 1963 онд НҮБ-д гишүүнээр элсэж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэвэл, таниулан алдаршуулсан баатрууд нь гарцаагүй яруу алдарт тамирчид билээ.

2024.11.05 5