Мэргэжлийн боксын хагас хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга Артур Бетербиевт ОХУ-ын БНДагестан улсын төрийн тэргүүн Сергей Меликов ивээн тэтгэгчдээс олгож буй орон сууц худалдан авах эрхийн бичгийг гардуулан өгчээ.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн "Вашингтон Кэпиталз" багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин "Каролина Харрикейнз" багтай хийсэн тоглолтод нэг шайб оруулснаар түүний оруулсан нийт гоолын тоо 860 боллоо.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Эзэн Чингис хааны нэрэмжит анхны цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний хүрээнд Монгол туургатан, үндэстэн, угсаатны шугаман бүжгийн их наадам Спортын төв ордны “А” зааланд болов.
Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Чөлөөт бөхийн Олимпын хошой аварга, Оросын бөх Абдулрашид Садулаев өчигдөр Албани улсын Тирана хотод болж өндөрлөсөн олимпын бус жингүүдийн ДАШТ-нд түрүүлснээр дэлхийн зургаан удаагийн аварга боллоо.
Улсын засуул Лхагвасүрэнгийн Анхболд хүнд өвчний улмаас нас нөгчиж, монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Польш улсад зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Багануур дүүрэгт Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ширээний шагай наадгайн тэмцээн зохион байгуулав.
Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар ссарын 28-31-нд болж байна.
Ирэх оны 2 сарын 7-14 ний хооронд БНХАУ-ын Харбин хотноо 9 дэх удаагийн Азийн өвлийн наадам зохиогдох билээ.
Казахстан улсын Шымкент хотод шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-нд болох бөгөөд нийт 10 шатарчин тойргоор өрсөлдөх юм.
Олон улсын боксын холбооноос /IBA/ Монтенегро улсын Будва хотод болж буй боксын залуучуудын ДАШТ-нд оролцож буй медальтнууд ба бусад тамирчинд нийтдээ 500 мянган ам.долларын шагнал олгохоор шийдвэрлэжээ. Энэ тухай IBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Крис Робертс мэдэгдлээ.
Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар ссарын 28-31-нд болж байна.
ПАРИС, 2024 оны аравдугаар сарын 29 /BBC/. “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналыг “Манчестер Сити” багийн испани хагас хамгаалагч Родри хүртлээ.