Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг энэ тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.
Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-337 анги, АПУ ХК, "Чиглэл" ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэв.
Америкийн тамирчин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг болох WADA процессын шинжтэй луйвар хийсэн гэж үзэж буй Оросын уран гулгагч Камила Валиевагийн өмгөөлөгчид Швейцарын Дээд шүүхийн шийдвэрийг дахин нягтлах хүсэлт гаргажээ.
МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ сарын барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Өнөөдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд сумын заан Т.Мөнхнасан, баруун талын тэргүүн магнайд сумын заан Х.Батсайхан тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.
Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа гавьяат тамирчин Б.Баасанхүү, Япон улсын тамирчин жүдоч Ута Абэ нарыг онцоллоо.
Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны / World Athletics/ зөвлөлийн хуралдаанаас ОХУ ба Беларусь улсын хөнгөн атлетикийн тамирчдын олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг хассан хугацааг сунгах шийдвэр гаргажээ.
2026 онд олимпын түүхэнд анх удаа хоёр хот буюу Итали улсын Милан болон Австрийн хилээс ойрхон орших Кортина д'Ампеццо хотод өвлийн олимпын наадам зохион байгуулагдана.
Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын шөвгийн найм буюу Quarter Final шатанд Fulham багийн үндсэн өмсгөл дээр “Go Mongolia” брэнд байршин, дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилж байгааг дуулгахад таатай байна
“Дугаарын зочин”-оор Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалыг урьж, ярилцлаа.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс хамгийн түрүүнд ДАШТ-2026-д оролцох эрхээ авлаа. Өчигдөр болсон тоглолтод Боливийн шигшээ баг Уругвайтай 0:0 тэнцсэнээр аргентинчууд ДАШТ-нд оролцох нь тодорхой болсон байна.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.
Оросын шатарчин Александра Горячкина Киприйн Никози хотод болсон Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ цуврал Гран-При тэмцээний 4 дэх шатны тэмцээнд 5 дугаар байр эзэллээ.