Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид өчигдөр Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд мод тарьж, өмнө нь тарьсан модоо услав.
Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр спортын салбарынхан жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьж байгаа нь өдгөө төгөл болтлоо үр дүнгээ өгчээ.
Мод тарих энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хорооны албан хаагчид 120 ширхэг миндал мод тарьсан юм. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан манлайлан оролцож, бүх нийтийг мод тарих үйлсэд уриалан улс орноо ойжуулах үйлсэд ийнхүү нэгдлээ.




Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл2
Нэг тэрбум мод нэг триллион мод тарих нь байгаль экологийг хуурч байгаатай адил. Хамгийн үр дүнтэй арга бол дэлхийн бүх улс орнууд ойн моднуудаа дархан цаазтай болгож улаан номд оруулж тусгай хамгаалалттад авч хамгаалвал нэг тэрбум мод нэг триллион мод тарьснаас хамаагүй үр дүнтэй.
Хүрэлсүх цээжний пангаар л 1 тэрбум мод поопорсон юм шт.. балай хог