Сурталчилгаа

Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах талаар хэлэлцлээ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвд бий болгосон дэд бүтцийг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах, эдийн засгийн эргэлт, бизнес болон соёлын орчин бий болгох, зөв төлөвлөлттэй суурьшлын бүс байгуулах зэрэг боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах чиг үүрэг бүхий байгууллага, төслийн нэгжүүд болон олон улсын байгууллагууд оролцов.

2023.11.30 0

“Осака Экспо”-гийн тасалбарыг борлуулж эхэлжээ

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /NHK/. Японы баруун нутгийн Осака хотноо болох 2025 оны “Дэлхийн Экспо”-гийн тасалбарыг үзэсгэлэнг нээхээс 500 хоногийн өмнө буюу өнөөдрөөс урьдчилан борлуулж эхэллээ.

2023.11.30 0

“Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

2023.11.30 1

Шагийн шатахуун махны үнийг өсгөж байна

Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс малчнаас хэрэглэгчийн гарт хүргэх, “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн даваа гарагаас нийслэлийн 11 байршил эхлүүлсэн. Тус үзэсгэлэн нь ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Тиймээс махны үнэ болон худалдан авалт, зохион байгуулалт ямар байгаа талаар сурвалжиллаа.

2023.11.30 3

Азийн бүсийн оюутны программчлалын олимпиадад МУИС-ийн баг мөнгөн медаль хүртлээ

Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиад 2023 оны 11-р сарын 19-ний өдөр Макао Улсад зохион байгуулагдлаа.

2023.11.29 2

JAXA-гийн компьютерын систем хакерын халдлагад өртжээ

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /NHK/. Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ компьютерын системд хакерууд нэвтэрсэн талаар тус агентлаг мэдэгджээ.

2023.11.29 0

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБХХ хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2023.11.29 1

Цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгах нь бүх хүн төрөлхтний эрүүл мэндтэй холбоотой гэв

11-р сарын 28-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Энэ үеэрээ : "Японы Засгийн газар Фүкүшимагийн цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгаж эхэлснээс хойш гурван сарын дараа Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгасны улмаас хохирсон хүмүүсийн хохирлыг тогтоох, нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлээд байна.

2023.11.29 0

Энэтхэг: Газрын гүнд боогдсон ажилчдыг бүгдийг нь аварч чадлаа

Нью-Дели, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /ВВС/. Энэтхэгийн хойд нутгийн Уттаракханд мужид хонгил нурсны улмаас газрын гүнд боогдсон 41 ажилчныг аврах ажиллагаа Гринвичийн цагаар 15:30 цагт амжилттай дууслаа.

2023.11.29 2

“Тог”-оо тохируулсан айлын төлөх мөнгө багасна

Хэрэглээ өссөөр байгаа ч эх үүсвэр байрнаасаа хөдлөхгүй байна. Мөн одоогийн станц, тоног төхөөрөмж хэтэрхий хуучирсан. Мөддөө шинэ эх үүсвэр ашиглалтад орно гэсэн хүлээлтгүй нөхцөлд эрчим хүч, дулааны хүчин чадал тартагтаа тулж, “гал унтраасаар” олон жил болж буй юм. Тиймээс айл өрх бүр чийдэнтэй, дулаахан өвөлжихийн тулд дор бүрнээ хичээхээс аргагүйд хүрлээ.

2023.11.29 3

Австралид нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Австралид хүүхдүүд никотинд донтох явдлыг таслан зогсоохын тулд ирэх нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглохоор болжээ.

2023.11.28 1

Тагнуулын хиймэл дагуулаар Цагаан ордон, Пентагоны зургийг авсан гэв

ПЁНЬЯН, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /Yonhap/. Умард Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул Цагаан ордон, Пентагон болон АНУ-ын тэнгисийн цэргийн баазын зогсоолд буй цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудын зургийг авсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

2023.11.28 0

Оросын 15 бүс нутагт хүчтэй шуурга шуурахыг анхааруулжэ

МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /TASS/. Энэ долоо хоногт Оросын 15 бүс нутагт цаг агаар муудаж, салхи секундэд 30 метр хүртэл ширүүсэж, 25 мм хүртэлх хэмжээний хур тунадас орохыг анхаарууллаа.

2023.11.28 1

Аливаа эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн.

2023.11.28 2

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

2023.11.28 0