ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 22 /NASA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг, Боинг компани хамтран Олон улсын сансрын станц /ОУСС/ руу сансрын нисгэгчид бүхий туршилтын нислэгийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур хийхээр төлөвлөж байна гэж НАСА лхагва гарагт мэдэгдэв.
БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /DW/. Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын “ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ.
Европын Холбоо Хятад машины экспортод саад учруулж эхэлсэн гэв
Хятад, Францын стратегийн яриа хэлцэл болжээ
Банкны салбарын цаг үеийн зарим асуудлаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатартай ярилцлаа.
СӨҮЛ, 2024 оны хоёрдугаар сарын 21 /Yonhap/. “Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг энэ сарын сүүлчээр Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа тухай холбогдох албаныхан лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа Өмнөд Солонгост айлчлах гэж байна.
Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
Хоёрдугаар сарын 20-нд Сингапурын агаарын шоу үзэсгэлэн нээлтээ хийв. Хятадын зорчигч тээврийн хоёр C919 онгоц, гурван ARJ21 онгоц үзэсгэлэнгийн нээлтэд анх удаа тавигдсан байна. Онгоцнуудыг танхимд бодитоор үзэх, дэлгэцээр харуулах, нислэгийн үзүүлбэр зэрэг олон хэлбэрээр үзэгчдэд танилцуулжээ.
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг ирээдүйд Ангараг гараг дээр байгуулах баазын загварын туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ.
Монгол Улсын гадаад бодлогын ололт амжилтуудыг судалдаг сурталчилдагийн хувьд нэгэн шавьтайгаа ярилцлага хийлээ. Тэр бол Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн юм. Ийм нэгэн байгууллагын сураг дуулддаг байх, уншигч Танд. Тэр бүр хүн мэдэхгүй, сонирхохгүй байж мэдэх тул танин мэдэхүйн талаас нь ярилцлаа.
БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 21 /interfax/. Европын Холбооны цагдаагийн байгууллага болох “Европол”-ын удирдлага дор 10 орны хууль сахиулах байгууллагууд “LockBit” гэдэг хакерын бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулж, 34 серверийг нь ажиллагаагүй болгож, 14 мянга орчим хаягийг хаасан байна.
Японд сакура цагаасаа эрт цэцэглэх төлөвтэй байна
Хиймэл дагуулыг ашиглан нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулжээ
Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш цастай байх бөгөөд цаашдаа цас үргэлжлэн орно.
2 дугаар сарын 19-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв.