Хэрэглээний асар их боломж байгааг харуулсан гэв
Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Швейцарчууд 13 дахь сарын тэтгэвэр авдаг болно
Нарны зайн технологийн талаар олон санал санаачилга гаргана гэдэгт итгэж байна гэв
"Шэньжөү 17" сансрын нисгэгчид задгай сансарт ажиллажээ
2-р сарын 24-ний үдээс хойш Гостомель хотод дахин маш хүнд тулалдаан болов. Үүнийг Украины нийслэлээс өмнө зүгт орших Била Церква баазаасаа дөнгөж Киевт хүрч ирсэн Украины Зэвсэгт хүчний 72-р бригадын их буу эхлүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.
Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны хөдөлгөөн хоёр нийлж 1990 онд байгуулсан. Тодруулбал, 1990 оны гуравдугаар сарын 9-нд МоАХ-ны нэг хэсэг болсон Ногоон зам болон Монголын ногоонтны хөдөлгөөний хэсэг гишүүд хамтран Сүхбаатарын талбай дээр Ногоон намыг үүсгэн байгуулах тунхгийг олон нийтэд танилцуулсан. Хоёр сарын дараа, тавдугаар сарын 13-нд үүсгэн байгуулах хурлаа хийж, 26-ны өдөр Дээд шүүхэд Монгол Улсын улс төрийн гурав дахь намаар бүртгүүлсэн.
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн тушаал, Юнити секторын командлагчийн тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр мотобуудлагын ротын хүч нэмэгдүүлсэн салаа энхийн гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн зөрчлийг хянах, шалгах, илтгэх, орон нутгийн энгийн номхон ард иргэд болон НҮБ-ын ажилчид аюулгүй байдлыг хангах, хамгаалах хүрээнд 02 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд Абьемном сууринд “Сүбээдэй” түр ажиллагааны баазыг байгуулж үүрэг гүйцэтгэж эхэллээ.
ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 1 /CNBC/. Санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст зориулан тэдний гол ажлуудыг гүйцэтгэх боломжтой Copilot чатботыг гаргахаа Microsoft компани зарлалаа. Программ хангамжийн тус компани эхлээд уг хэрэгслээ олон нийтэд урьдчилсан байдлаар танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь өгөх ажээ.
Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 818 рейсээр 15,800 тонн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгалаа.
НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 1 /MacRumors/. Apple компани хэрэглэгчийн бүртгэлийг шинээр үүсгэх хаяг буюу Apple ID-ийн нэрийг Apple Account болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай MacRumors цахим хуудас компанийн эх сурвалжийг эш татан мэдээлэв.
Хятадын олон улсын импортын 7 дугаар экспод оролцох компаниудын түрээсэлсэн үзэсгэлэнгийн талбай 240 мянган квадрат метр давсан нь өнгөрсөн жилээс их гэнэ.
ЖЕНЕВ, 2024 оны гуравдугаар сарын 1 /Xinhua/. Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурваст өлсгөлөн, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлагууд болон холбогдох албаныхан пүрэв гарагт анхаарууллаа.
2024 оны 2-р сарын 27-нд Хятадын ГХЯ-ны сайдын туслах бөгөөд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Мяо Дэюй, АНУ-ын Төрийн департаментын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ахмед нар Шанхай хотноо Хятад, Америкийн гадаад бодлогын зөвлөлдөх уулзалт хийжээ