Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн бурханч лам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ганхүүгийн Пүрэвбат жанч халсанд лам хуврагууд болон сүсэгтэн олноо төлөөлөн гүн эмгэнэл илэрхийлье.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Японы Олон улсын анагаах ухааны үндэсний төвийн мэргэжилтнүүдээр ахлуулсан эрдэмтдийн баг нойр булчирхайн даавар үүсгэдэг дотоод шүүрлийн эсийг (Лангерхансын эс) гахайнаас хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх онд хийхээр төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.
БАКУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /Azertac/. Тансаг зэрэглэлийн сансрын аялал жуулчлалыг санал болгодог “Space group” компани Орчлон ертөнцийн хамгийн үнэтэй хоолны цэсийг боловсруулжээ.
ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /ВВС/. Манай эрин үеийн хамгийн нэр хүндтэй физикчдийн нэг болох Их Британийн эрдэмтэн Питер Хиггс 94 насандаа даваа гарагт таалал төгсжээ.
Орхон их сургуулиас 115-р сургууль хүртэлх 200 гаруй метр замын газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 3 дугаар сарын 29-нд Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.
Хонконг, Макаод монголчууд эх орныхоо нэрийг баастаад дууссан. Хонконгийн улаан дэнлүүний гудамжинд монгол охид ярайн зогсох ба үйлчлүүлэгчээ дуудан өөрийгөө зарлана. Миний найз нэртэй зүстэй нөхрийг маань танимагцаа “Ах аа, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй!” гэж хэнэг ч үгүй хэлж байх юм гэнэ. Австрали монголчуудад визэн дээр хатуурхахгүй харин ч өгөөмөр байснаа саяхнаас III ангиллын нэр хүнд тааруу орны жагсаалт руу орууллаа, виз мэдүүлэхэд хэцүү боллоо гэхчлэн найз нар маань халаглан ярина. Өмнөд Солонгосын тухайд ярих юм биш.
Орос, Хятад улсууд үзэл бодол нэгтэй орнуудыг оролцуулан Евразийн аюулгүй байдлыг хангах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ.
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Хятадын Иргэний агаарын тээврийн төв болон өмнөд бүсийг удирдах төв 4-р сарын 7-ны өдөр Гуанжоуд төвтэй EHang технологийн компанид нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх зөвшөөрөл өгчээ.
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S outlets” дэлгүүрийн талбайд ажиллалаа.