АНУ, БНХАУ-ын тарифын дайн, харилцан хоригууд, технологийн өрсөлдөөн, экспортын лицензийн хязгаарлалт зэрэг нь дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж буй худалдааны дайныг улам өргөжүүлж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд байгаа Иргэдийн олон нийтийн /ИОН/ намын дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол соёл,спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй дээрх асуудлаар ярилцсан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.11.12/ хуралдав
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.12/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 62.6 хувийн саналаар дэмжлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж: 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсний дараа (2025.11.12) чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдэгдэл хийжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп кофены үнэ өсөж байгаатай холбогдуулан гаалийн татварыг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа золиослогч этгээд цагдаагийн машины хажууд тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас 27 хүн шархдаж, 12 хүн амиа алджээ. Тус улсад сүүлийн үед хүч хэрэглэх явдал нэмэгдэж буй үед халдлага болсон байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хоёр улсын стратегийн түншлэлийн талаар хэлэлцжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Хоёр сар шахам үргэлжилсэн МАН доторхи улс төрийн тэмцэлтэй холбоотойгоор тус намын лидерүүдийн дунд "Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль аль нь нэр хүндгүй боллоо. Иймээс намын даргад дундын хувилбар гаргаж ирж нэр дэвшүүлье" гэх яриа гарах болсон билээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар мэдэгдэл хийн, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан нь энэ яриаг бодит болгох эхлэлийг тавив.