Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна.
Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Энрике А.Манало 2024 оны 08 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
ТЕХРАН, 2024 оны наймдугаар сарын 2 /AFP/. Шинэчлэгч үзэлтэй Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан 2015 онд том гүрнүүдтэй цөмийн хэлэлцээ хийж байсан төлөөлөгч Мохаммад Жавад Зарифыг стратегийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгчөөр томилсон тухай тус улсын төрийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.
Орос ба Барууны орнууд хамгийн олон тооны хоригдол солилцжээ
Хятад, Энэтхэг хилийн зааг шугамтай холбоотой асуудлаар 30 дахь удаагаа хуралджээ
Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөөлөгчид 2024 оны 7 дугаар сарын 31-нээс 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.
АНУ-ын өдөөн хатгалгад Филиппин сонор сэрэмжтэй хандах нь зүйтэй гэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа.
2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд орсон 3 нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.