
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Цаашид шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байж, олсон ололт, амжилтаа улам бататган, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Монгол Улс нь Ази-Европыг холбосон бүс нутгийн тээврийн томоохон тоглогч болж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцоллоо.
Мөн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай сайжруулж, шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн, эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
“УБТЗ” ХНН өнгөрсөн 75 жилийн хугацаанд 824 сая тонн ачаа, 150 орчим сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд улс орон, ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тээврийг дангаараа гүйцэтгэж ирсэн юм.
Өнгөрсөн 2023 онд гэхэд л 32.4 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилт тогтоож, манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж, эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүлжээ.
Мөн онд УБТЗ-ын гол зам нь 3,000 гаруй транзит чингэлгийн галт тэргийг дамжин өнгөрүүлж, Ази, Европыг холбосон бүс нутгийн тээвэр ложистикийн сүлжээнд томоохон хувь нэмэр оруулжээ.
Цар тахлын он жилүүдэд ч ачаа тээврийн урсгалын хэвийн байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Тус байгууллага Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр зам, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам барих ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.
Төмөр зам нь Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг нийгэм, эдийн засгийн гол төв, суурин газруудын хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
“УБТЗ” ХНН-т 16 мянга гаруй хүн ажиллаж, Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл17
Энэ тэнэг шагналаа одоо зогсоогоочээ социализмаасаа оросоос салмаар бн амьтай амьгуй юунд хамаагуй егеед еревделтэй юм Хурэлсухээ
Барууны тэжээврүүд, эх орноосоон урвагчид Монгол-Оросын мөнхийн найрамдлыг тэсалж чадахгүй.
Өөр чадах юм Хүй Сю Жанд үнэхээр байхгүй .Худлаа улин хуцаж сармагчин шиг дальчиганаж навсагнана. Харин молиго үмхүүлээд хулгай дээрмээ бол сайн хийнэ шүү..Өмхий хар сармагчин чинь..
Маогийн залгамжлагч Хүй Сю Жан данжаад одоо болимоор юм....
Hos tumur zamtai boloh heregtei dee. Tegvel damjin unguruh chadvar mun dagaad nemegdene gedgiig tomchuud maani medmeer yum daa
Оросоос салгаж авч чадахгуй Рааш зенег олон юм донгодоод саад болсон билуу Хэрлэн чи чаддаг юм бол Оросоос темерзамаа салгачах наад хогын тэмдэг бол енгерсен нийгмийн доог тохуу тедий зуйл
орсоо салахыг монгол хужаа хүсдэг нь үнэн
Энэ шагналын тал нь Путин ахад очиж байна гэсэн үг.
Туурга тусгаар төртэй байгаа юм чинь төрийн шагнал байж л таараа. Нэр хүндийг нь өсгөх талаар төрийн тэргүүн жаахан бодмоор. Авсан хүмүүс нь түүний төлөө амь амьдарлаа зориулсан байхад аваагүйчүүд нь паалантай төмөр л гэнэ. Муухай монгол хүний атаархуу зан гэж.
төмөр пайз ямар байгууллагад, хэнд хэрэгтэй билээдээ
shagnal hund zoriulagdsan baidag bish uu,shagnalyn utga uchir aldagdjee,odoo bolichihson ni deer baih aa
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийг биднийг илчилсэнгүй сайн нууж хаалаа гэж далдуур Хүй Сю Жан МАН-ын бүдүүн данжаадуудынхаа даалгавраар шагнаж ч байж болно шүү..
Oros Hyatad hoyor bol Mongoliin menhiin hamaatan bid nyyj chadahgyigees hois ene hoyoriigoo ebteihen harilzaad yabahaas eer garchgyi ee!zaluus aa.............Bolomjgui zyiliig yarij byzar amaaraa chalchihaa boli,hichneen erh cheleetei ornii irged ch gesen bidend haya hamjaarga gej baih yostoi suu,ergyy nobsnyyd aa!!!dyraaraa dyygarah ni tanii erh ch dyychin tagnyyluud baingiin bidniig sinjej baina?...teglee geed chinii byzar amaar soroo ymheegyi l baina?...baga sig salchignaad bai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!galzyy nobsnyyd aa!!!!!!!!!!!!!!!!!!!
Zailaachee, orosuudaas tumur zamaa avaachee, chadahgui bol yadaj gazar ashiglasnii tulburuu ahiuhn avaachee
тэнэгтээрэй
хэдэн тэрбумаар алдагдалтай ажиллаа гэж үү. эсвэл оросуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилэлээ гэж үү. эсвэл эдлэл хэрэглэл нь аль 60-аад оных шиг хирнээ орчин үеийн үнэтэй гэж үү.
Хоч