sonin.mn

2024 оны 7 дугаар сарын 31-нд Хятадын ГХЯ-ны Хил, далайн тэнгисийн үйл хэрэг хариуцсан газрын дарга Хун Лян, Энэтхэгийн ГХЯ-ны Зүүн Азийн газрын хамтарсан нарийн бичгийн дарга Гаурангалал Дас нар Шинэ Делид болсон Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх зөвшилцөл, зохицуулалтын ажлын механизмын 30-р хурлыг хамтран даргалжээ.


Хоёр тал саяхан болсон хоёр орны Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Энэтхэгийн хилийн зааг шугамтай холбоотой тодорхой асуудалд анхаарлаа хандуулан, харилцан анхаарч буй асуудлыг харгалзан үзэж, хоёр тал хүлээн зөвшөөрч чадахуйц шийдэлд нэн даруй хүрэхийн төлөө хичээн ажиллахаар тохиролцов.


Түүнчлэн хоёр тал дипломат болон цэргийн шугамаар харилцаа холбоогоо хадгалж, хэлэлцээний механизм бий болгох ажлаа эрчимжүүлж, хэлэлцээний үйл явцыг түргэтгэж, хилийн нөхцөл байдлыг нэнг даруй өөрчилж, Хятад, Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэсэн байна. Мөн хоёр тал тохиролцсон хэлэлцээрийг чанд сахин биелүүлж, хил орчмын бүс нутагт энх тайван, амгалан тайван байдлыг үргэлжлүүлэн хадгалахаар тохиролцжээ.


Г.Бямба