УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог зурах, мандат хувиарлах ажил ид хийгдэж байна. Тойргийн хувиарлалт, тойрогт харгалзах мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар шийднэ. Урьдчилсан байдлаар нийслэлд 24, орон нутагт 52 мандат хувиарлах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн. Үндсэн Хуулийнд заасан газар нутгийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн заалттай холбоотойгоор мандатын тоог хөдөө орон нутагт нэмээд байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгаа орхигдуулж болохгүй гэж эрх баригч нам үзсэн.
Харин Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлж, орон нутаг руу нэмэхийг дэмжихгүй байгаагаа хэлж байна. Гэхдээ С.Эрдэнэ дарга тун эмзэглэмээр тайлбарыг хэллээ.
Тухайлбал тэрээр “Одоо байгаа 48 дотроо л хувиарлалт хиймээр байна. Нийслэлийн иргэдийн асуудал яригдаж байна. Яагаад гэвэл нийслэлийнхэн мэдээлэлд илүү ойр байдаг. Аливаа асуудлын илүү мэдэрдэг, бодит дүгнэлт өгч чаддаг учраас эрх баригчид айж ийм шийдвэр гаргалаа. Харин мэдээллээс хол хөндий түвшний хөдөөгийн сонгогчдын хувьд худал хэлж хууран мэхэлж, популист амлалтаа өгч болно гэж хараад байна. Гол баялаг бүтээж, үйлдвэрлэл эрхэлдэг асуудлыг нуруундаа үүрч яваа хүмүүс бол нийслэлд л байгаа” хэмээн хээв нэг хэвлэлээр ярилцлага өглөө. Хөдөө орон нутгийн иргэдээ ингэж басамжилдаг намын дарга байж болох уу.
Хэдийгээр түүнийг дүүрэг базсан, төрийн албыг төрлийн алба болгосон ноёнтон гэдэг ч хөдөөгийн иргэдийг арай л ингэж доромжилж болохгүй хэмээн иргэд ундууцаж байна. Харин ч Ардчилсан намынхан төрийн бодлогыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, судалгаа үндэслэлгүйгээр өөрчилж, дур зоргоороо тоглолт хийдгийг эрх барьж байх хугацаандаа хангалттай харуулсан гэдгийг нь түүхийн шаргал хуудас нотолно.
Сануулж хэлэхэд, өнгөрсөн сонгуулиар буюу эрх баригч Ардчилсан намын тулган шахалтаар СЕХ найман аймгийн УИХ дахь төлөөллийг нэг нэгээр бууруулах тогтоолын төслийг ч өргөн барьж байсан билээ. Хэдийгээр нийслэл Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч байгаа ч сонгуулийн тойрог байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэр, хүн амын байршлыг харгалзан үзэх тухай Үндсэн хуулийн болон бусад хуулийн зохицуулалттайг мартаагүй л байлтай.
Ер нь бол хөдөө орон нутагт мандатын тоог бууруулах нь маш олон сөрөг үр дагавартай. Орон нутагт хувиарлагдах төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасаж, үүнийг дагаж ажилгүйдэл ядуурал нэмэгдэнэ. Мэдээж үүнийг дагаад хотыг чиглэх шилжилт хөдөлгөөн тодорхой хэмжээгээр ихэснэ. Гэтэл хөдөө амьдардаг хүмүүсийг хөгжлөөс хол байдаг, мэдээлэлгүй гэж ярих нь үнэндээ л бурангуй үзэлтэйн шинж. Бид хэддүгээр зуунд амьдарч байгааг нь С.Эрдэнэ даргад эргээд нэг сануулмаар байна.
Д.Баяр
Сэтгэгдэл0
АН Эрдэнийн санал зов Ходоо мандатын тоог цоолох хэоэгтэй Хотод хун амын хэдэн хувь амьдарч байгаа билээ Ходоо хотын хун амыг ялгаварлан гадуурхаж Ундсэн хууль зорчиж байна Цэцэд хандах хэрэгтэй
Цаана эзэнтэй хэдэн ТВ харж байгаад сонголт хийдэг хүмүүс. Монгол коммент гэх худал нэвтрүүлгээр хорвоог дүгнэдэг хүмүүс дээ.
Манай нам одоогийн 76-ын ууж идсэн,хүчин хийсэн,хүн алсан,концесс идсэн,ЖДҮ идсэн баримтуудыг нотолгоонуудыг хүн тус бүрээр гаргаж Монголын өнцөг булан бүрт сонин,сэтгүүлээр сонордуулахаар ажиллаж байна.Ингэсэн байхад одоогийн хулгайч нар дахиж сонгогдоно гэж байхгүй.
Зөв бурууг сонгууль харуулна. Эрдэнэ бас гоймой хүн байна.
zail gahga ba melhii min bidniig doromjilohgvi shv
Манай нам одоогийн 76-ын ууж идсэн,хулгай дээрэм хийсэн авлига авсан,хүчин хийсэн,хүн алсан,Концесс ЖДҮ идсэн баримт,нотолгоонуудыг хүн тус бүрээр гаргаж сонин сэтгүүл болгож Монголын өнцөг булан бүрт сонордуулахаар ажиллаж байна.Ингэсэн байхад одоогийн авлигач хулгайч нар дахиж сонгогдоно гэж байхгүй.
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Орон нутагт хоёр янзийн амьтан байдаг. Дөрвөн хөлтэй Хоёр хөлтэй. Ингээд болоо.....
Манай нам одоогийн 76-ын ууж идсэн,хулгай дээрэм хийсэн авлига авсан,хүчин хийсэн,хүн алсан,Концесс ЖДҮ идсэн баримт,нотолгоонуудыг хүн тус бүрээр гаргаж сонин сэтгүүл болгож Монголын өнцөг булан бүрт сонордуулахаар ажиллаж байна.Ингэсэн байхад одоогийн авлигач хулгайч нар дахиж сонгогдоно гэж байхгүй.
С.Эрдэнэ орон нутгийнханыг бараг л амьтан шахуу юм хэлжээ дээ,,,Ийм л даргатай АН сонгуульд орох гээд бна даа
Хотод хүн хүн амын талаас илүү нь амьдач байхад дөнгөж28 мандат өгчихөөд одоо тэрнээсээ дахин цөөлнө гэдэг шал утгагүй асуудал. Тэгээд байвал нийслэлчүүд бид хотоос МАН-ын нэг ч хүнийг гаргахгүй гэж нэгдэцгээе
Ер нь бол ЖДҮ, 60 тэрбумын хэрэгт холбогдогсод дэвшвэл огт гаргаж болохгүй
Эрдэнэ ван орон нутгийн ард иргэдийг хэтэрхий басамжилж байна. Ингэснээрээ хотынхонд тал засаж санал авна гэж бодож байгаа бол маш том эндүүрэл шүү. Танай нам энэ оны сонгуульд тун цөөхөн суудал авна, яандаа вантан минь
Орон нутагт мандатын тоо буурахаар төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурдаг гэснийг мөхөс би ойлгохгүй юм байна. Эрдэнэ үгийн алдаа гаргасан байж болно. Санаа нь зөв шүү дээ. Хөдөөгийн 48 мандатаа хооронд нь зохицуулалт хийх боломжтой
ЭРДЭНЭ гишүүний ЗӨВ
Нийт сонгогчдын 58 хувь нь нийслэлдээ амьдарч байхад яагаад 32-хон хувийн санал УИХ-д эзлэх болов.
тарвага мэлхий гахайны хурлийз мутаци эрдэнэ
Энэ нийтлэл бичсэн нөхөр санаснаа сараачиж миний МОНГОЛыг дотор нь битгий хагаралдуул
Харин ч зөөлөн хэлсэн байна. Ямар ч соёлын үнэргүй, зэрлэг балмад оркууд. Приус унасан, улаан хацартай оркууд энэ хотын хөдөлгөөнийг эмх цэгцгүй болгож байна.
Ярихдаа буруу ѳнцѳгѳѳс нь хэлсэн болохоос уг нь сонгуулийн тойргийг газар нутгийн хэмжээгээр нь хүн амын хэмжээгээр нь байгуулах нь зѳв.саналыг газар нутаг биш сонгогчид ѳгдѳг.хичнээн том газар нутаг байлаа гээд хоосон бол яах юм бэ.хэдхээн хүнтэй суманд спортын ордон барина гэж тѳсѳвт оруулж ирдэг нь давтагдана.нийслэлийн мандатын тоог хасах нь буруу гэж бодож байна.эсвэл эрх баригчид хуучнаараа нутаг нутагтаа очоод хэд хэдээрээ гарч ирэх гээд байгаа юм байх даа.ирэх сонгуулиар одоогийн гишүүдийг дахин дэвшүүлэх гэж байгаа бол нутгийг нь солих хэрэгтэй !тэгвэл шударга болно шүү ! одоогийн гишүүд нутаг нутагтаа очвол бид бахь байдгаараа л нѳгѳѳ хэдийгээ харж суух болно доо .
залруулга: газар нутгийн хэмжээгээр нь БИШ хүн амын тоогоор нь... / За за ойлгоо биз дээ.бид чинь буруу бичиж зѳв ойлгоод сурсан улс ккк /