Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Уг яндан өнөөдрийн байдлаар зах зээл дээр 800.000 төгрөгөөс 1.3 сая төгрөгийн үнээр зарагдаж байна.
Тэгвэл нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар бохирдуулдаг аж.
ЦУОШГ болон холбогдох мэргэжлийн бусад байгууллагуудын хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаар дахь хүнд металлын хэмжээ хүлцэх хэмжээнээс 25 дахин их байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл нүүрсэн яндангүй машин хилээр оруулж буй ченжүүд болон урт гартай хулгайч нар Улаанбаатарчуудын агаарын бохирдолд үлэмж хэмжээний хор хохирол учруулж байна гэсэн үг.
Улмаар нүүрсэн яндангүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан талаар ТЦА-аас мэдэгдсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй зэрэгцэн цахим орчинд нүүрсэн яндан түрээслэх далд бизнес цэцэглэж эхэлжээ. Тодруулбал фэйсбүүк сүлжээнд оношилгоонд орох машинд 100-200 мянган төгрөгөөр нүүрсэн яндан түрээслүүлнэ гэх зар олширчээ.
Ташрамд дуулгахад Тээврийн цагдаагийн албанаас хийсэн хяналт, шалгалтаар 1000 гаруй тээврийн хэрэгслээс нүүрсэн яндангүй 400 гаруй тээврийн хэрэгсэл илэрсэн байна.
Сэтгэгдэл6
приусын технолог бензин бага идүүлэхийн тулд цацраг идэвхэт маягийн хортой зүйл агаарт гаргадаг технологтой бүр жолооч нь ч урт наслахгүй
приусын технолог бензин бага идүүлэхийн тулд цацраг идэвхэт маягийн хортой зүйл агаарт гаргадаг технологтой бүр жолооч нь ч урт наслахгүй
Хорт хавдарын гол шалтгаан нь ерөөсөө энэ шүү дээ. Зам дээр шалгаад зориулалтын яндангүй машиныг журамлаж зөрчилийг арилгуулаад буцааж авдаг систем рүүгээ орох хэрэгтэй.
YANDANGUI PRIUS MASHINUUDIIG TUMRIIN YILDVERT HAILUULAAD HARIN YANDANGUI TEREGTEI HUDULGUUND OROLTSOJ AGAAR BOHIRDUULSAN MUUSAIN HUNII SUGNUUDIIG NOHOI SHIG BUUDAN ALAH HTEI
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
нүүрсэн яндангаа зарж архи уучаад өөрөө дотор нь хордоод өрөөлийг хордуулаад явдагаа мэддэггүй байх. урин дулаан болохоор хайрт гэр бүлээ суулгаж аваад хөдөө орон нутгаар явахдаа гэр бүлээ бас хордуулж хавдарын өвчинд хүргэж байна шүү дээ