sonin.mn

12-р сарын дунд үеэс эхлэн Хятад, Америкийн харилцаатай холбоотой олон үйл явдал болж байна. Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн 7-р хурал, санхүүгийн ажлын хэсгийн 7-р хурал дараалан зохиогдож, хоёр орон “Хятад, Америкийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны гэрээ”-г таван жилээр сунгав. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хятад, Америк хамтран ажиллавал олон томоохон сайн үйлс бүтээж чадна гэж Хятадын тал тэмдэглэв. Америкийн Засгийн газрын шилжилтийн үед Хятад Америкийн яриа хэлцэл, хамтын ажиллагаа тогтвортой ахиж буй нь эерэг дохио хэмээн шинжээчид үзэж байна.

Түүх бол толь юм. Хамтран ажиллавал хоёуланд ашигтай, тэмцэлдвэл бүгд хохирно гэдгийг Хятад Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн туршлага олон удаа нотолсон. Өнгөрсөн сард, Хятад Улсын дарга Ши Жиньпин Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад баярын цахилгаан утас илгээсэн. Ши Жиньпин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь Хятад Америкийн харилцааны хөгжлөөс авсан долоон туршлагыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд Хятад, Америк "илүү олон яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой” гэдэг нь түүний нэг агуулга юм. Энэ нь Хятад, Америкийн хамтын ашиг сонирхлыг гүн гүнзгий ойлгож байгааг харуулж байгаагийн зэрэгцээ Хятад, Америк хамтдаа том гүрнүүдийн үүрэг хариуцлагыг хуваалцана гэсэн хүлээлт мөн.


Дэлхийд эдийн засгаараа эхний хоёрт ордог том эдийн засгийн хувьд, өнөөгийн нөхцөлд Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол буураагүй, харин нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд, хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад, Америк хоёр орон харилцаа холбооны 20 гаруй механизмыг сэргээн байгуулж, дипломат харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, мансууруулах бодистой тэмцэх, хөдөө аж ахуй, соёлын болон бусад салбарт нааштай үр дүнд хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хоёр тал стратегийн хоёр үе шат, санхүү, эдийн засгийн ажлын хэсгийн таван уулзалтыг хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хиймэл оюун ухааны тухай тогтоолд хамтран гарын үсэг зурсан явдлыг Хятад, Америкийн олон салбарынхан сайшааж байна. Энэ нь Хятад, Америк хоёр орон яриа хэлцэл, хамтын ажиллагаанд бэлэн байгаа цагт нийтлэг ашиг сонирхолд илүү анхаарч, бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудлыг зөв зүйтэй зохицуулж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтойг бүрэн харуулж байна.




Хятад, Америкийн хамтын ажиллагаа дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны нэг болохын хувьд Хятад, Америкийн хамтын ажиллагаа дэлхий дахинд онцгой ач холбогдолтой. Өнөөгийн байдлаар олон улсын байдал үймээн донсолгоотой, хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн асуудлаар зөвлөлдөхөөс эхлээд Украины хямрал, Солонгосын хойгийн асуудал зэрэг асуудлаар харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх хүртэл Хятад Америк нь дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах үүрэг хариуцлагаа үүрэглэх ёстой бөгөөд энэ нь дэлхийн хүмүүсийн хүлээлттэй нийцэж байна. Пакистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Камал Башир саяхан бичсэн нийтлэлдээ: "Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр орны шинжлэх ухаан технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх төдийгүй, хоёр тал дэлхийн нийтлэг сорилтуудыг даван туулах, дэлхийн хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд тустай гэжээ.


Нэг сарын дараа Америкийн шинэ Засгийн Газар ажилдаа орно. Америк, Хятад хоёр хамтран ажилласнаар дэлхийн бүх асуудлыг шийдэж чадна гэж Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп саяхан мэдэгдэв. Гэсэн хэдий ч, хэрэв Америк худалдаа, шинжлэх ухаан технологи зэрэг салбарт Хятад улсад дарамт шахалт үзүүлэхээ чангаруулбал Хятад, Америкийн харилцаанд ноцтой нөлөөлж, Хятад Америкийн хялбархан олдоогүй яриа хэлцэл хамтын ажиллагааны чиг хандлагад саад тотгор учруулна гэж Хятад, Америкийн олон салбарынхан болон олон улсын хамтын нийгэмлэг түгшиж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдун хэлэхдээ, Америкийн сонгогдсон удирдагчийн саяхан хийсэн мэдэгдлээс харахад, Америкийн тал Хятад Америкийн хамтын ажиллагааны ач холбогдлыг ажил хэрэгч байдлаар ойлгож байгаа нь Хятад, Америкийн харилцааны ирээдүйн тодорхойгүй байдлыг багасгахад ашигтай. Америкийн шинэ Засгийн газрын хувьд, Хятад, Америкийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны механизм, сувгийг хүндэтгэж, үүний үндсэн дээр хамтын ажиллагааны шинэ салбар, орон зайг нээхийг эрэлхийлэх нь оновчтой арга хэлбэр гэв.


Практик талаас нь авч үзвэл, Америкийн зарим удирдлагууд өрсөлдөөн ба хамтын ажиллагааны харилцааг оновчтой тэнцвэржүүлэх хэрэгтэй. Өрсөлдөөн бол Хятад, Америкийн харилцааны бүх зүйл биш, өрсөлдөөнийг ярих төдийгүй хамтын ажиллагааны тухай ч ярих ёстой, Хятад Америкийн хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал юм. Америкийн тал шаардлагатай үед Хятадтай хамтын ажиллагаа эрэлхийлж, нөгөө талаар Хятад Улсыг хязгаарлах, бүслэх, дарамт өгөх арга хэмжээгээ нэмэгдүүлж, Хятад Улсын эрх ашгийг хохироох зүйл хийнэ гэж төлөвөж болохгүй. Хятад улстай өрсөлдөгч мэт харьцах нь харилцан дайсагнал, сөргөлдөөний муу эргэлтэд хүргэнэ гэдэг дуу хоолойг сүүлийн хэсэг хугацааны турш Америкийн улам олон зүтгэлтнүүд хүргэж байна. Ийм ухаалаг дуу хоолойг Америкийн шинэ Засгийн газар анхаарах ёстой.


Урт хугацааны хувьд авч үзвэл, "Хятад Америкийн харилцааны найдвар нь ард түмэнд, үндэс суурь нь иргэдийн дунд, ирээдүй нь залуучуудад, эрч хүч нь орон нутагт бий". Хятад, Америк хоёр тал түүнчлэн хоёр орны боловсон хүчин, соёлын солилцооны гүүрийг байгуулж, олон салбарын хамтын ажиллагаанд шинэ түлхэц үзүүлэх ёстой." гэжээ.



Г.Бямба