
ДАМАСК. /NHK/. ОХУ-ын тагнуулчийг цаазаар авч буй мэт дүрс бичлэгийг “Лалын улс” бүлэглэл интернэтэд нийтэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургаар эхлэх уг бичлэг лхагва гарагт цахим ертөнцөд тархсан байна. Дүрс бичлэгт “Та нар ялагдсан бөгөөд доромжлогдсон” гэж орос, араб хэлж байгаа хэсэг гарчээ.
Мөн улбар шар өмсгөлтэй залуу оросоор “би Чеченийн Грозный хотоос ирсэн” гэж хэлсэн байна. Тэрбээр, ОХУ-д үйлдэхээр төлөвлөсөн террорист халдлага болон террорист бүлэглэлд нэгдсэн чеченьчүүдийн тухай тагнуулын мэдээлэл цуглуулах даалгавар өгч, ОХУ-ын Аюулгүй байдлын алба намайг Сири, Ирак дахь босогчдын хяналтад байгаа газар руу илгээсэн гэж мэдэгджээ.
Дараа нь тэрбээр нуурын ойролцоо өвдөглөн суусан байна.
Харин хутга барьсан босогч, “ОХУ агаарын цохилт өгч эхэлснээр юуг ч өөрчлөөгүй, харин хүүхэд, эмэгтэйчүүдийн амийг хөнөөж байна. ОХУ ялалт байгуулж чадахгүй дайныг эхлүүлсэн бөгөөд аюулгүй газар гэж байхгүй” гэж хэлээд залуугийн амийг хөнөөжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл0
Obama is a black Hitler.
Тийм шүү Обама бол хар гитлер...
хуурааи хуурааи
ОХУ бол дайнд ялагдаж үзээгүй оросын дайчин уламжлалыг хадгалж яваа улс.Харин тэр лалын улс гээд байгаа зүсэн зүйлийн хог шаарнууд бол дайнд ялж үзээгүй адгийн амьтад.Энгийн зэвсэггүй иргэдийг алах нь дайнд ялж буй хэрэг огт биш.Тэр яргачид бас болоогүй, бид монголоос өшөөгөө авна гэж далдаганасан байсан.Наад ОХУ чинь Бат хааны байгуулсан улс шүү дээ.Тэгэхээр лалын яргачид Бат хаанд ялагдаж байгаа гэсэн үг.Хүлэг хаан Халифын улсыг газартай тэгшилсэн шиг ОХУ лалын улсыг газартай тэгшлэх болно.