Сүүлийн 25 жил гадщад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон зарлах, хуульчлах, бусад улсаар дэмжүүлэх ажил өрнөж байна. Энэ бодлогын талаар манай судлаач, дипломатчид үгээ хэлж, сонирхсон хүмүүс сайтууд дээр коммент бичин хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт хэдэн үг нэмэрлэе.
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ НЭГЭН ҮГ
“Байнга төвийг сахих” гэдэг нь дайны үед дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгуй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байхыг хэлнэ. Ердөө л энэ. Энэ бол олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог ойлголт юм.
Дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийг олон улсын эрх зүйгээр тодорхойлсон байдаг. Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн XIII конвенцын дагуу төвийг сахисан улс нь дайн байлдаанд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй, тэдгээртэй адил тэнцүү харилцах үүрэгтэй, гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалахэрхтэй.
Байнгатөвийг сахисан улсууд болон манай хөрш Орос, Хятад зэрэг 36 улс эдгээр конвенцид оролццог.Байнга төвийг сахисан улс нь дайнд оролцохгүй байхаас гадна энхийн цагт ч төвийг сахиж, дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгэдэг цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байх учиртай. Гэхдээ байнга төвийг сахихыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй байгаа.
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
“Байнга төвийг сахих бодлого” гэж юу гэсэн үг вэ, түүнд юу хамаарах вэ гэдгийг хэрхэн тодорхойлж тогтоохоос их зүйл хамаарна. Олон улсын эрх зүйн сонгодог ойлголтоор явах уу, эсхүл түүнд маш өргөн утга шингээх үү?
Байнга төвийг сахихыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй, өөрөөр хэлбэл байнга төвийг сахих бодлогод юу хамаарахыг зохицуулсан олон улсын эрх зүйн баримт бичиг байхгүй тул байнга төвийг сахих бодлогоо улс орнууд өөрсдөө тодорхойлж тогтоодог. Иймээс ч байнга төвийг сахисан орнуудын бодлого ялгаатай байдаг. Швейцарь, Туркменистаны байнга төвийг сахих бодлогыг товч авч үзье.
Швейцарийн Үндсэн хуульд төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгсэл гэж заажээ. Швейцарь нь дайны үед харилцан туслах үүрэг хүлээлгэдэг НАТО зэрэг цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байх, ийм үүрэг хүлээлгүйгээр бусад улс, олон улсын байгууллагатай цэргийн болон бусад салбарт хамтран ажиллах, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд (гэхдээ байлдааны хэсэгт нь оролцохыг хориглоно) болон хориг арга хэмжээнд оролцох, олон улсын харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэх бодпого явуулж байна.
Дайнд оролцох, цэргийн эвсэл холбоонд элсэхээс бусад үйл ажиллагааг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй тул хориглоогүй гэж үзэж чөлөөтэй, идэвх.эй, тэгэхдээ тэнцвэртэй бодлого явуулдаг. Харин Туркменистаны байнга төвийг сахих бодлого арай өөр.
Цэргийн эвсэл холбоо болон хамтын хариуцлага хүлээдэг хатуу болзол бүхий байгууллагад элсэхгүй; дайн эхлүүлэхгүй, оролцохгүй; үй олноор хөнөөх зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, дэлгэрүүлэхгүй; гадаадын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй; бусад улсад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхгүй, эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжихгүй. Туркменистаны байнга төвийг сахих тухай хуульд зааснаар төвийг сахих нь гадаад бодпогын үндэс бөгөөд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт байнга төвийгсахина. Ингэснээр гадаад бодлогоо ихээхэн хязгаарласан гэж судлаачид үздэг.
МОНГОЛ УЛСЫН БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Тэгвэл Монгол Улсын байнга төвийг сахих бодлого ямар байвал зохих вэ? Төвийг сахих нь гадаад бодлогын үндэс бөгөөд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт байнга төвийг сахина гэж бодлогоо хязгаарлах шаардпагагүй юм. Иймд байнга төвийг сахих тухай олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд бодпогоо тодорхойлох нь зөв болов уу.
Бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудпыг эв зүйгээр шийдвэрлэх зэрэг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлахаас гадна байнга төвийг сахих бодлогын хүрээнд дараахь зарчмыг тогтоож болно:
(1) өөр улсын эсрэг түрүүлж цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхгүй, аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй, (2) бусдын зэвсэгт түрэмгийлэлд өртсөнөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй бөгөөд тэдгээртэй адил тэнцүү харилцана, (3) тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул заналхийлэл учирснаас бусад тохиолдолд цэргийн эвсэл холбоонд элсэхгүй, (4) гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй, (5) нутаг дэвсгэр, агаар мандлаа дайны зориулалтаар өөр улсын эсрэг ашиглуулахгүй бөгөөд үй олноор хөнөөх зэвсгээс ангид байлгана, (6) гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болон бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх бүрэн эрхтэй байна, (7) дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцоно.
Эдгээр зарчим нь манай улсын хувьд цоо шинэ зүйл биш, Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан үндсэн гэрээнд туссан байдаг. Гадаад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн эдгээр зарчмыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлэх ажил хийгдэж байна.
ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХТ БАЙДЛЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай улсыг батлан хамгаалах нь бэрхшээлтэй бөгөөд бусад улсын эсрэг дайн өдөөх, тэдний өдөөсөн дайнд оролцох, хүчирхийлэл, түрэмгийлэл эхлүүлэх нь тусгаар тогтнолд аюул занал учруулах тул Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу тусгаар тогтнолоо улс төр дипломатын аргаар хангах хүрээнд байнга төвийг сахих нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, байнга төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах улс төр-дипломатын арга юм.
Төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах арга мөн боловч тухайн улсын бүрэн эрхт байдлыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг тул бүрэн эрхт байдлаа сайн дураар хязгаарлах шаардлага бий юү гэсэн эргэлзээ зарим хүнд төрж байна. Туркменистаны жишгээр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарт төвийг сахиж бүрэн эрхт байдлаа хязаарлахгүйн тулд байнга төвийг сахих бодлогоо олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд тодорхойлох нь чухал болохыг дээр авч үзсэн билээ.
Дайн өдөөх, бусдын дайнд гүйж оролцох бүрэн эрх байдаг бол түүнээс л татгалзъя. Тусгаар тогтнолдоо аюул занал учруулсан бүрэн эрх гэж байж таарахгүй.
Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд тэдгээртэй төвийг сахиж тэнцвэртэй харилцах нь Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн асуудал болно.
Энэ асуудал нь ямар нэг дарамт шахалтад орсны улмаас, ямар нэг юм болохоо байсны улмаас гэнэт гарч ирсэн асуудал биш, ШХАБ-д элсэхгүй гэсэндээ төвийг сахих бодлогыг гаргаж ирсэн ч юм биш. Манай улсын газар зүйн байршил, өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, манай ард түмний туулж ирсэн түүх, язгуур эрх ашиг, үнэт зүйлс нь төвийг сахихыг шаардаж байгаа юм.
ГАДААД БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Байнга төвийг сахиснаар бүрэн эрхт байдал хязгаарлагдахгүй тул одоо явуулж буй энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогод өерчлөлт орохгүй. Бусад улс манай тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, гадаад бодлогыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд манай улс байнга төвийг сахидаг боллоо гээд энэ нь өөрчлөгдөхгүй.
Бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах бодлогоо үргэлжпүүлнэ. Хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцах бодлогод өөрчлөлт орохгүй, гадаад харилцаагаа бүхэлд нь тэнцвэржүүлэх зорилгоор явуулж буй гуравдагч хөршийн бодлогоо үргэлжлүүлнэ.
Бусад улстай бүхий л сапбарт харилцаа хөгжүүлэх бодпогоо үргэлжлүүлнэ. Олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд тодорхойлсон байнга төвийг сахих бодлого нь бусад улстай улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг бусад салбарт харилцаа хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхгүй.
Байнга төвийг сахилаа гээд манай идэвхтэй гадаад бодлого “бөөрөнхий", “хөшүүн” болох, бусад улсаас тусгаарлагдах асуудал гарахгүй. Ямар ч асуудлаар бодлого, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
Төвийг сахих нь бусад улстай тэнцвэртэй харилцахын зэрэгцээ олон улсын талбарт, ялангуяа олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно. Нутаг дэвсгэрээ олон улсын байгууллага байрших, олон улсын яриа хэлэлцээ хийх талбар болгож, зуучлалын үйл ажиллагааг идэвхтэй явуулж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож болно (улс орнууд маргаантай асуудлыг хэлэлцэхдээ төвийг сахисан улсад яриа хэлэлцээ явуулах сонирхолтой байдаг).
Харин бүх салбарт бүх асуудлаар төвийг сахина гэвэл гадаад бодлого идэвхгүй, бөөрөнхий, хөшүүн болох асуудал гарна. Иймд ГХЯ байнга төвийг сахих бодлогыг тайлбарлаж, түүнтэй холбоотой байр суурийг тодорхойлж байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, байнга төвийг сахих бодлого зөрчигдөхөөс сэргийлж, дайнд хүргэж болзошгүй улс төр, дипломат болон бусад алхам хийхгүй байхад анхаарч байх нь чухал болно. ГХЯ-ны үйл ажиллагаа, боловсруулж буй бодлого, байр суурь зарим талаар улам тодорхой, хариуцлагатай болж, дипломат ур чадвар нь нэмэгдэх юм.
Жишээ татахад, Швейцарь төвийг сахих бодлогоо тууштай баримталдаг. НАТО Сербийг бөмбөгдөхдөө, АНУ Иракт довтлохдоо нутаг дэвсгэрээр нь цэргийн нислэг үйлдэх хүсэлт тавихад Швейцарь татгалзсан. Учир нь НҮБ эдгээр ажиллагааг зөвшөөрөөгүй тул татгалзсан ажээ. Харин НАТО-гийн ажиллагаа дуусч Косовод НҮБ-ын мандат бүхий НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаа эхлэхэд Швейцарь оролцсон байна.
БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Байнга төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах аргын хувьд батлан хамгаалах бодлогын бүрэлдэхүүн хэсэг болно. Нөгөөтэйгүүр, өөрийгөө батлан хамгаалах чадвартай байх нь байнга төвийг сахихын баталгаа болно. Батлан хамгаалах чадвартай байхын тулд дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгүйгээр бусад улстай, тэр тусмаа цэргийн эвсэл холбоодтой ч хамтран ажиллах, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломжтой бөгөөд төвийг сахих нэрийн дор үүнийгээ хязгаарлаж болохгүй юм.
Байнга төвийг сахисан улс гадны халдлагад өртвөл яах вэ? Байнга төвийг сахисан улс гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болон бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх бүрэн эрхтэйг олон улсын эрх зүй хүлээн зөвшөөрдөг. Энэ нь манай батлан хамгаалах бодлогод бүрнээ нийцнэ. Дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн конвенциудад нэгдэн орох нь чухал байна. Тэгвэл ОХУ, БНХАУ эдгээр конвенцийн дагуу манай төвийг сахисан статусыг үл хөндөх үүрэг хүлээх болно.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХ НЭГЭН ҮГ
Байнга төвийг сахихыг бүх салбарт бүх асуудлаар төвийг сахина гэсэн үг хэмээн би ойлгохгүй байна. Энэ бол хэлэлцүүлэгт нэмэрлэж буй миний л үг.
Элчин сайд О.ОЧИРЖАВ
Сэтгэгдэл0
Орос хятадын дунд юм чинь Төвийг сахих биш "Дундыг Сахих" гж хэлэх хэрэгтэй хэхэээ
Haa hol Europe delhiin mungu alt hadgalsan 1 oron toi baritsaad baih yum hurdhan gem horgui hugtsaagaa duusga elbeg bol turiin bodlogo todorhoiloh hun bish haa hezee balag tarij yavdag buunii nohoi
С.БАЯРЦОГТ БА ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ ГЭЖ ЮУ ВЭ. С.Баярцогт гэж хэн бэ? Хамгийн 1-рт Социализмын үеийн МХЗЭ-ийн Төв Хорооны том дарга, байгууллагыхаа хөрөнгийг идэж баяжсан “Комсомолец”, Ааваа, Ээжээ би шудраг шулуун хэвээр байгаа шүү гэж УИХ-ын индрээс уйлагнадаг “нялх Сэнгүүм”. Баярцогт үнэн нүүр царайгаа нуухын тулд АН-д дагаар орж амжилттай жүжиглэн Оюутолгойг минь гадныханд зарж баяжан гадаадад офшoр дансанд байгаа 1сая ам. доллараа хүртэл саналгүй мартачхаа хүртэл баяжсан , өөрийгээ Хятадын иргэн гэж үздэг,бүр албан ёсоор бүртгүүлдэг “төрөөс төрсөн тэрбумтан” . Энэ үеэс бүр илэрхий биеэ тоож Оюутолгойн үр ашгийн 71%-ийг МУ авахаар шийвэрлэсэн гэсэн сурталчилгааг гадаад эзнийхээ заавраар явуулж энэ бүхэнд нь шүүмжлэлтэй хандсан хүн бүрийг залуу , ахмад ялгалгүй юм мэдэдгүй, харанхуй тэнэг, хөгшин зөнөг, юм уншицгаа гэх мэт элдэв янзаар доромжилж эхэлсэн, одоо бүр Баярцогтыг бусдаас ялгах салшгүй онцгой зан чанар\ Атрибут\ нь болсон байна. Ахиулж жаахан харвал хэрэвээ өөрөө юм уншдаг нь үнэн бол уншсанч юүч ойлгодоггүй ойворгон бололтой. Оюутолгойн асуудлаар Ганбаатартай мэтгэлцэнэ гэж гарч ирээд өмднийхээ халаасанд 2 гараа хийчсэн \юугаач оролдоод байгаа юм\ тайзан дээр хавчигнан Ганбаатарыг юм мэдэдгүй гэж дайрав, Бямбасүрэн гуайд би 20000 хувьсагчтай тоо боддог гэж онгироод мад тавиулж олны доог болов, Нямдорж, Лүндээжанцан нарын ахмад хуульчдыг хөгшин зөнөгүүд юм уншиж бай гэж дүвчигнэв. Инэгэхэд манай хуулийн сургуулиуд Лүндээжанцангийн бичсэн сурахуудыг л гололдог гэсэн Баярцогт эрхэмч гэсэн тэгэж л хуулийн мэрэгжил эзэмшсэн байх. Ишиг эврээ ургахаао эхийгээ мөргөнөө гэж. Үүнийгээ Баярцогт өөртөө итгэлтэй байгаа гэж ойлгодог бололтой. Тэнэгхэн бухан бяруу минь өөртөө итгэлтэй байна гэж үүнийг хэлдэггүй юм. Манай их гүүшүүд их төлөв “ мөхөс би чадан ядан ингэлээ, тэглээ” гэж бичсэн байдаг. Жишээ нь: Их гүүш Б.Ренчин нэгэн номыхоо орчуулгын төгсгөлд “ ...ийг уулын цагаан өвгөн би чадан ядан орчууллаа” гэж төгөсгөсөн байдаг. Энэ үгийг нь уншсан хэнд гэсэн бахархах сэтгэл төрнүү гэхээс үнэхээр чадан ядан орчуулсан юм байхдаа гэж бодохгүй. Үүнийг л өөртөө итгэлтэй байна гэдэг. Өөр нэг жишээ. Би эр хүний нүд булаам сайхан бүсгүй гэж өөртөө 100% итгэлтэй хүүхэн “ намайг хэн тоохов дээ” гэж хэлдэг гэдэг. Ийм жишээг би бас харж байлаа. Царай зүс, бие бялдар, авъяас билиг,ухаан хосолсон 20-р зууны монголын сайхан бүсгүй Цогзолмаа гуай нэгэн ярилцлагадаа “ Намсрай намайг яаж тоож суусан юм болдоо” гэж байна билээ. Нээрэн Намсрай яаж Цогзолмааг тоож суусан юм болдоо гэж бодох хүн байх боловуу. Үүнийг л өөртөө итгэлтэй байх гэдэг юм. Харин өөртөө ямарч итгэлгүй хүн Баярцогтийн адил хоосон өөрийгээ дөвийлгэх гэж хүний элэг доог болж явдаг. “Омог бардангуйн өндөр шилэнд оюун ухааны ус чиг тогтодгүй” \ Данзанравжаа\ гэдэг билээ.
Elbeg gadaad ner hundee usguh gej mongoliig zoliosolj bui asem solongos t 50 oooga geed alban tushaaliin shizo pernicious geed ham shinztei zub bodohoosoo aldah ni ih yu ch zoliosolj medne
Монгол руу ирэх олон сая Хятад цагаачид манай төвийг сахих үзэл баримтлалыг сайхан ашиглана даа
Эрх мэдлийн хэнээтнүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болгохын тулд тэдний бие даасан, либерал байдлыг нь хөгжүүлэхэд бүх хүчээ хандуулсан юм. Бид бүх хүчнүүдийг хооронд нь тэрсэлдүүлсэн юм. Бүхий л арга чаргаа шавхан, зөрчлийг дэвэргэж, улс төрийн бүх намуудыг зэвсэглэж, төрийн эрх мэдлийг тэмцлийн гол бай болгож, эрх ямба, сагсуурлын обьект болгосон юм. Төр гэдэг зүйлийг бид элдэв үймээн самуун дэгддэг тайз болгон хувиргаж чадлаа... Хэсэг хугацааны дараа хаа сайгүй замбараагүй байдал, дампуурал бий болох юм. Бид ард олонд оногдох хий хоосон, ёс төдий хуурмаг эрхүүдийг үндсэн хуульд оруулж өгсөн. "Ард түмний эрх мэдэл" гэж нэрлэдэг тэр зүйлүүд оюун санаанд л оршихоос бус амьдралд хэзээ ч хэрэгжих боломжгүй. Чалчигчдад чалчих эрх, сэтгүүлчдэд бодит ажил хэргийн хажуугаар элдэв дэмий зүйл бичих эрх олгосон. Хүнд хүчир хөдөлмөрт нухчуулан бөгтийсөн пролетариуд бидний төлөвлөснийг хэрэгжүүлэхээр зүтгэж, бидний бэлдэж тавьсан хүмүүс, бидний агентуудын төлөө саналаа өгдөг учраас бид ширээн дээрээсээ хоолны шавхруу хаяж өгдөг. Өөр ямар эрхийг тэд үндсэн хуулиасаа хүртсэн билээ...?
Цаг үеэ олсон чухал асуудал, сайн таниулж бичсэн байна, баярлалаа.
Путиныг Ерөнхийлөгч болох үед Орос орон хээл хахууль авилгалд бүрэн идэгдэж мафийн сүлжээ үүссэн, бүх үйлдвэр унасан, батлан хамгаалах хүчин арми бүгд уналтад орсон, СибирийнБНУ, Татар, Москва орчим буюу Төв ОросынБНУ,Кавказын, Тэрч бүү хэл Петрбург хүртэл тусдаа сална гэж байлаа.АНУ тэргүүтэй барууны орнууд Орос ингээд өөрөө сөнөнөө гээд анхаарлаасаа гаргаад хаячихсан байсан. Хэнч мэдэхгүй Путиныг гарч ирэхэд хэнч тоогоогүй, Орос орныг ингэж босч ирнэ гэж орсууд ч өөрсдөө зүүдлээгүй байсан.
Орсууд удахгүй баларна зул бөххийнхаа өмнө бадамладаг шиг одойж бгаам. Өнгөрсөн 10 гаруй жил нефтьний үнэ $100 дээш бсан учраас Путин хэсэг мандсан, манайхан ч гэсэн зэс нүүрсний үнэ өсөхөд хэсэг тансаглаа биздээ ккк.
tuviig sahiad tusgaar uldeh batalgaa baihgui!!!.hyatad oros ali ni ch yu ch hiisen delhii deer zogsooh huch 10 jildee alga.aigaad baigaa bol bugdeeree tsereg uls boloyo.hun bur 2 jil tutam 4 sar beltgel hiiye.biyen tamir eruul mend zohion baiguulalt bugd saijirna.oir hamaatan yastanuudaa ulger jishee amidariya.buriad tuva uvurmongol uigaruud bidneer baharhtal uursdiinhuuruu baiya.ternees buu zevseg huutsulduhuu boliod uur hen negen uls hamgaalna gevel ulger.ene ardchilal ,communizm tuviig sahih bugd l deer uyed shashin yaj hultsengui nomhon bolgoj baisantai adil hen negen huchtei ulsad heregtei tsaanaasaa sanhuujuulj baidag zuil.
Sonin.mn минь тууштай байж, Ганаа ахынхаа хэлснийг санаж, Төвийг сахих гэх Түвд шиг болох бодлогыг сөрөн зогс, Ц.Элбэгдоржийн суртал нэвтрүүлгийг битгий тавиад бай
TA NARIIN HAIRTAI SWITSAR ULSAD CHINI 2-R DAINI UYED GILERIIN GERMANUUD,AMERIK,ZUVLULTIIN TAGNUULUUD DUREN BAISAN YAAGAAD GEVEL TUVIIG BARIH GEJ HELDEGGUI YUM """""""""NEUTRAL"""""""""""" GEDEG BUYU CHULUUT HAMARALGUI BYS GESEN UG.UNENDEE BOL JINHENE LIBERAL ONOL CHINI SHUUDEE.HENCH HARIUTSLAGA,OROMTSOOGUI,IDEVHGI,GEHDEE ZUVHUN MUNGU HAMGIIN CHUHAL NI.SWITZARUUD BOL TSAGAAN ARISTAI EUROP HUMUUS GEHDEE GITLERIIN GERMANAAS IH AIDAG BAISAN NAZISTUUDAD ASAR IH ALT MUNGUNII HANDIV UGSUN.HARIN DUUSAH DUHUH UYED ZUVLULT,AMERIK,ANGLICHUUDAD IH DLIGONDOG BOLSON YUM.
Томорзам энерги цахилгаан станц банк санхуу г улс мэдэлдээ авч байж л тусгаар тогтнолоо барьж чадна!
TA NARIIN HAIRTAI SWITSAR ULSAD CHINI 2-R DAINI UYED GILERIIN GERMANUUD,AMERIK,ZUVLULTIIN TAGNUULUUD DUREN BAISAN,YAAGAAD GEVEL TUVIIG BARIH GEJ HELDEGGUI YUM """""""""NEUTRAL"""""""""""" GEDEG BUYU CHULUUT HAMAARALGUI BYS GESEN UG.UNENDEE BOL JINHENE """"""""""""LIBERAL""""""""" ONOL CHINI SHUUDEE.HENCH HARIUTSAHGUI,OROLTSOOGUI,IDEVHIGUI,GEHDEE ZUVHUN MUNGU HAMGIIN CHUHAL NI.SWITZARUUD BOL TSAGAAN ARISTAI EUROP HUMUUS GEHDEE GITLERIIN GERMANAAS IH AIDAG BAISAN, NAZISTUUDAD ASAR IH ALT MUNGUNII HANDIV UGSUN,LON JEWISHUUDIIG BARIJ UGSUN.HARIN DAIN DUUSAH DUHUH UYED ZUVLULT,AMERIK,ANGLICHUUDAD IH DOLIGONDOG BOLSON YUM.
Энэ хужаа элбэгдорж юу л хийгээд байна даа.
NEUTRAL GEDEG NI CHULUUT BYS ZUHVUN MUNGU ASUUDALIG SHIIDNE,TANI HEN BAIH OGT HAMAAGUI.
omhii hujaa elbegee bitgii uls oron samrah geed bai ooriin erh ashigiin toloo yadarsan ulsaa ulam doroituulj baina ASEM iin hural hiij uls oroniig toviig sahisan bolgoj doroituulhaa boli zugeer baij baigaad 17 ondoo ene toroos hurdan zailj tsag hugtsaa chamaig yalalna
Nomiin san zarna 95705545 Huuchinii olon hovor nom romanuud zarna,
түүхийн номнууд байгаа юу? ялангуяа хуучний.
Төвийг сахих бодлогыг чинь одоо манай улс бүх хууль, холбогдох баримт бичигтээ тусгаад олон улсад хүлээн зөвшөөрүүлээд мөрдөөд явж байгаа. Гэтэл заавал байнга төвийг сахих бодлого баримтална гэж дэлхий нийтээр зарлаад, олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй юмыг ямар хэмжээнд шийдэх гээд байгаа нь тодорхойгүй болохоор их л эргэлзээтэй юм байна. Манайх шиг улс төрийн бодлого нь 4 жилийн циклээр явдаг улсад зохимжгүй. Энэ элчин сайдын тайлбарлаж байгаа шиг цэргийн эвсэл холбоодтой хамтарч ажиллах юм бол төвийг сахих тухай албан ёсоор зарлаж яах юм. Өнөөгийнхөөрөө олон тулгуурт гадаад бодлогоо явуулж, улс гүрнүүдтэй найрсаг харилцаатай байхад л болно. Нөгөө талаар манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник зөвхөн ОХУ-ынх байдаг. Энэ хуучирсан зэвсэг, техниктээ сэлбэг хэрэгсэл авч чадахаа болино, Ирак, Афаганистанд явагдаж байгаа НҮБ-ын мандатгүй цэргийн ажиллагаанд оролцох боломжгүй болж цэргийн гадаад харилцаа хумигдана. Гэх мэтээр манай улс байнгын төвийг сахихаа зарлах цаг нь болоогүй гэж бодож байна.
Zuv zuitei asyydal ba. Tuviig sahih bodlgog heregjij ehelbel Zevsegt huchin NATO, USAiin demjleg avch UN.iin enhiin ajillagaan dahi oroltsoogoo nemegduuleh bolomjoo aldah bish uu. Er n Iraq Afghan Kosovo.d USA, NATOtai hamtran ajillaj bsniihaa nuluuguur UN.d tserguudee yavyylj tedniigee heden dollaraar zarj ideh bolomj neegdsen yum shuu. UN.d todorhoi bair suuri ezelne gedeg amargui. Tomoohon gurnuud bas India Pak zereg tomoohon bulegleluudiin ashig sonirhol ihtei gazar daa. Zaaval baingii neutrality geed bh hereg unendee bain yy.
TUVIIG SAHINA BI YANKAN
ene bolohgui l dee, naad zah n tsereg zevsgee saijruulah bolomjgui bolno. uchir n bid Swiss shig oorsdoo zevseg hiideggui, zovhon gadnaas avdag, ene buhen zogsohoor manaih yaj zevseglelee saijruulah ve?
Төвийг сахих улс болно гэвэл эхлээд жижиг ч гэсэн хүчирхэг зэвсэгт хүчинтэй байх ёстой Нэн шаардлагатай зэвсэгийг өөрсдөө үйлдвэрлэж сурсан байх ёстой Мөн эрүүл мэндийн салбар хүчирхэг байх ёстой Стратегийн чухал цөөхөн хүнсний бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангасан байх ёстой Эдгээр шаардлагуудыг хангахад төвийг сахих бодлогыг дэмжнэээ
Mongold zohitsohgui asuudal bna.
энэ бүхний цаад учрыг өгүүлсэн Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US$ 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь : http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8
mongol uls ochij ochij toviig sahiad iahav ee. muu deer muu, muuhai deererr ultsan. ooriigoo duujluurt duujilsentei adil. swiis uls shig bolj baij toviig sahi. iadaj swiss-iin 1000000 -iig hiij chaddag bolood iim togloomoor toglo. swiss bol toviig sahigch oron. tehdee ter ni mash uchirtai. swiss hun, swiss uls bol za gevel iogui. ted hezee ch 2 nuur gargahgui. ooroor helbel chamaig hezee ch hend ch iugaar ch, iamar ich zoosoor ch hudaldahgui. itgej boloh tsoriin gants hun. ted olon zuun jiliin tursh romiin hamba lamiin ami nasiig hamgaalj baina. 400 swiss tsereg 4000 tsergiin hiih ajliig hiij chadna. hezee ch iamar zoosoor hambiig hudaldahgui. hamgaana gesen ugendee hurch chadna. getel mongol hun bol zuun zuunii tursh zovhon ooriigoo bootsiilj ooriinhoo sohor ulaan aminii toloo hezee ch heniigee ch etseg eh ur huuhdee ch, gazar shoroogoo ariljij urvaj sharvaj guideg archaagui hun hognuudiin tuuh. swiss-d delhiin buh mongo baina. gadaad taatai orchin ni bol: dain iamar hemjeend degdlee ch dainiig odson turhirsan oroltsson iamar ch uls swisst haldahgui. iagaad gevel tend mongo ni baina. iadagtaa tulsan ch swiss-iig bombogdohgui. hen ch mongonoosoo salahiig husehgui. dotood baidal gevel: asar ondor hogjiltei uchir mash huchirheg hirnee tsomhon armitai. ter armi ni araa shudee hurtel buren zevseglesen. swiss bol mash ich ondor zohion baiguulalttai, ev hegdeltei, za bol iogui, delhiin hogjliig terguulegch oron. tiim ch uchir swiss-iin zer zevsgiin uildver mash sain tehnologtoi sain hogjson. ter sain chanariin zevsgee hegd ooriigoo hamgaalahad ashiglana. 2-t swiss-iin zevsgiig buh uls oron bulaatsaldaj hudaldan avdag. zevsgiin naimaagaaraa delhiig terguulne. hiij buteesen zevseg ni mash sain tegeed unetei uchir tuuniig ni zovhon baian ulsuud l hudaldaj avdag. iim sain gadaad dotood ondor ner hundtei uchir buh delhii buh hun swisst itgedeg. ene ulsiin ooriinh ni baidal ooriig ni une hundtei itgegch uls bolgoson. getel mongoliig har. neg 1-gee, ooriigoo, ulsaa gazar nuhtgaa hudaldsan, haritsaj baigaa buh ulsuuddaa ner hundee aldsan hudal iaria, huuramch uildleeree delhiid tanigdsan, hulgai luivriin zasgiin zazruud ni bain bain oorchlogdson guilga guisan orondoo daragdsan iim uls toviig sahina geh meteer jujiglene. huzuugui iljigdorj mongoliig duujluurt ilgeej baina. swiss ruu iamar 1 uls dairlaa gej bodohod busad buh uls swiss-g hamgaalna. iagaad gevel mongo ni tend baina. toviig sahisan mongol ruu iamar 1 uls dairia gej bodio tegehed hamgaalah iamar 1 uls baina uu. mongoliin tusgaar togtnoliig hen hamgaalah ve
төвийг сахина гэдэг нь урвахад бэлэн гэсэн үг.
Гадаад эзэддээ таалагдах гэж төвийг сахина гэдэг бол тэнэглэл юм. Дотооддоо хулгай,луйвар, авилгалд идэгдээд ялзарсан орон төвийг сахина гэдэг колонилогдоход найр тавина гэсэн үг.
Төвийг сахивал Түвд шиг л болно.
swiss toviig sahina gedeg ni delhiin ulsuudiin itgeliig daaj chadaj baina gesen ug. mongol toviig sahina gedeg ni ugaasaa urvagch (mongonii uner avaad henees ch urvahad belen iugaa ch zarj hudaldahad belen hun hog) zan chanartai mongolchuudiin huvid urvalt sharvaltaa hiih saihan bolomj. odoo ta nar hardaa. nam nertei hulgaich luivarchid iaj hoorondoo namaaraa taltsaj mongo ogvol urvaj sharvaj baigaag ni.
элбэгдорж монголд хэрэгтэй юу ч хийсэнгүй. асем гэж салхилаад 17 онд хаднаас нисэж үхэх л үлдлээ.
Òºâèéã ñàõèñàí óëñóóäûí òóðøëàãûã ñàéí ñóäàëæ ¿çýýä ààæìààð ýíý çàì ðóó ÿâñàí íü äýýð äýý
НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ШВЕЙЦАРЬ ОРОЛЦОХДОО ТӨВИЙГ САХЬСАН БАЙДЛАА АЛДАЖ БАЙНА ГЭЖ ИРГЭД НЬ ДУРГҮЙЦЭЭД ҮҮНЭЭС БОЛЖ ЗӨВХӨН АЖИГЛАГЧ ОРОЛЦУУЛАХ ЗЭРГЭЭР ХЯЗГААРЛАГДСАН ЮМ. ҮНДСЭН ХУУЛЬД БАЙГАА ЗААЛТЫГ ЗААВАЛ ТУСГАЙ ХУУЛЬ ГЭЖ ШУУГИАН ТАРИХ ГЭЭД ЯАДАГ БАЙНАА. УЛС ТӨРИЙН НЬ ЗУРАГЛАЛ ЮМ БАЙХ ДАА
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийг даргыг голцуу төвийг сахисан жижиг орноос сонгодог.
ugui shuu. ta anduurch baih shig baina
Egypt, Ghana, SKorea tuviig sahisan ylsyyd mun y. Andyyrch ba shuu.
Төвийг сахиж байгаа юм бол энхийг сахиулж байгаа цэргүүдээ татна биз дээ
Төвийг сахина гэдэг нь хэн нэгнийг дагаж далдаганахаас илүү хэцүү асуудал жинхэнээсээ төвийг сахиж чадах юм бол. Манайхан мөнхий агуу 2 хөршийнхөө бодлого зорилгыг ойлгон тэдэнд тал алдахгүй байна гэдэг бол бас л тэднээс илүү 2 их гүрний бодлого барьж байж хийх асуудал л даа. Төвийг сахина гээд ямар ч чадваргүй бээрээд, энхийн тагтаа царайлаад суугаад байж болохгүй. 2 хөршөөсөө илүү ухаалаг илүү няхуур байж л оршин тогтноно гэдгийг хэлэх гээд байна. Уг нь ухааны цараа дутахгүй л дээ даанч тийм байна гэхэд хэцүү л харагдах юм даа.
Очиржав их ойлгомжтой бичжээ.Яг ийм маягаар өшөө сайжруулж батлуулж чаддаг бол болохгүй юм алгаа миний хувьд.Тун сайхан санаа нэмэрлэж амжилт.
demjij bna.
tuviig sahina gej yarih yamar shaardlaga garaad baigaa um.ELBEGDORJ SANAACHILSAN TUL MONGOLD HOR NULUUTEI BAIJ TAARNA
Төвийг сахих бодлогоо нэлээн ул суурьтай явуулж эхлэхгүй бол хужаанууд шороог чинь авч өгөхгүй, оросууд махыг чинт авч өгөхгүй,бас элдэв хувьсгал хийчих гээд байгаа биз дээ.
Товийг сахих хэрэггуй ээ! Цэдэнбал дарга товийг сахидаггуй тулдаа л улс орноо 2талд нь оруулан байж авч улдсэн! Угаасаа Орос Хятад 2 зорчилдож байдаг юм! Тун удахгуй л дайсан болно! Тэр уед товийг сахивал их аюултай! Унэндээ бид Америкаас хол гэдгээ ургэлж санах хэрэгтэй! Яривал Японоос ч хол шуу дээ! Тэгээд хэнд зориулж ийм тов узэл гаргах гээд байгаа юм бэ? Оорсдийгоо хоосруулах зуг луу л яваад байгаа юм байна даа!
Elbegdorj tuviig sahih uzel barimtlala yadaj ard irgedeese asuusan u?
ZOV
Элбэггадаадад зөв буруу хамаагүй чалчина. Шантаажид орсон байхаа. Монгол улс төвийг сахиад байхдаа яахав. Дайнч улс байсан болохоос биш төвийг сахиж зусардаж байгаагүй АН үед сонин сонин теором гарахийн.
Элбэгээ Хятадын талд үйлчлээд байна. Оросууд туслах гэхээр л "Төвийг сахиж байна" гээд живж үхэх юм байна л дөө. Одооноос Оросууд Орос улсын Төрийн байгууллагын үндэс суурийг Алтан ордны Улс Зүчийн хүү Чингис хааны ач хүү Батхаан тавьсан гэж шуугиад эхэллээ ш дээ.
ХЯТАДЫН МОНГОЛ
ХЯТАДЫН МОНГОЛ ХӨӨРХИЙ
Toviig sahina gedeg chini manin gesen uguu!
Tuviig sahisan ulsiig hen ch toohgui l boloh boluu. Login utgaaraa gadagsh gartsgui uls tuviig Sahina gej yul bol. Olon ulstai hilledeg gadaad dalaid gartstai uls tuviig dahin bodlogotoi baival deer baij boloh yum. Tulga.2015.10.31.
ТӨХ-г татан буулгах талаар Засгийн газар ингэж шийджээ нийтлэсэн Admin shan zgЗасгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд цаашид төрийн өмчийн төлөөлөгчийг томилохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй, хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, бусад төлөөллийг оролцуулж байх чиглэл баримтлахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Төрийн өмчийн төлөөлөгчөөр төрийн захиргааны албан хаагчдыг томилж байгаа нь зах зээлийн өрсөлдөөний эрүүл, шударга орчинг алдагдуулах сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Яам, агентлагийн төлөөлөл нь бодлого боловсруулагч, хууль тогтоомж, салбарын зохицуулалтыг хэрэгжүүлэгчийн хувьд төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилладаг компани, аж ахуйн нэгжид аливаа хэлбэрээр давуу эрх олгох явдал гардаг байна. Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл нэмэгддэг гэж үзэж байна. Төрийн албан хаагчид давхар ажил эрхэлдэг тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 57 компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд давхардсан тоогоор 474 хүн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс 144 нь хараат бус гишүүн бол давхардсан тоогоор 176 төрийн албан хаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын санаачлан боловсруулсан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус төсөлд холбогдох саналыг өгч Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд тусган төсөл санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Төрийн өмчийн тухай хуулийн төсөл нь 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Төрийн өмчийн ангилал, тэдгээрийн тухай ойлголт, төр өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, төрийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх, үүрэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, тэдгээрийг байгуулах нөхцөл, журам, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, аж ахуйн харилцаан дахь төрийн оролцооны хэлбэр, хязгаар зэрэг асуудлыг тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг нэгдмэл улсын зарчмыг хадгалах үүднээс зөвхөн төрийн өмч гэсэн нэг ойлголттой болгож, аймаг, нийслэл нь төрийн эзэмшигч, ашиглагч байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ.
Ochirjav undeslel saitai bichij heleltsuulegt huvi nemree oruuljee. Bayarlalaa.
wow
za boldee
Хамаг газар шороо харийнханд худалдаад, улсаа өрийн гүнзгий ангалд унагаад, ард түмнийхээ олонхийг ядууруулж ,бас заримыг нь траншейнд оруулчихаад таган дээр нь суугаад төвийг сахиулах юм гэнэ дээ.Төвийг сахих гэдэг зөвхөн гадаад бодлого биш. Дотооддоо ард түмэн амьдралын түвшин сайн байх ёстой. Хууль, шудрага ёсыг эрхэмлэж авилгалыг нуга дардаг төртэй байх учиртай. Гэтэл манайд хэдэн хүн авилгалаас өөр агаараар амьсгалж чадахгүй болчихсон байна.
TA NAR UDAHGUI ZALTAI NOHOI ELBEGDORJOOR MEDUULJ TOVIIG SAHISNIIHAA GORIIG AMSAJ EHLENE DEE ELBEGDORJ NOHOIG OGZORUUL TOVIIG SAHINA GEDEG BOL NEG NOVSH GANZAARAA SHIIDEDGUI YUM ARDCHILSAN GEJ HUZDAG NOHOINUUD HIIJ BAINA JINHENE ARDCHILSAN ULSAD ARD TUMNII SANAL ASUULGAAR SHIIDEGDDEG ASUUDAL BAIGAAM SHUU