2010 онд олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс “Хаан хор” хэмээх энэхүү нийтлэлийг бичин хэвлэлүүдэд тараасан юм. Зарим тоо баримтыг нь шинэчлэн дахин нийтлүүлж байна.
Эртний Египетийн хатан хаан Клеопатра дайнд ялагдан аргагүй байдалд орж амиа хорлохдоо саванд тусгайлан бэлдсэн наж могойгоор өөрийгөө хатгуулсан байдаг. Македеоны Александрын үеэс эхлэн хаад, ноёд, дээдсүүд бие биеийгээ сэмхэн хөнөөх хэрэг гарвал хортой мөөг, замаг мэтийн олон төрлийн ургамлын гаралтай хор хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлдэг.
Гэтэл таалагдахгүй нэгийгээ цааш нь харуулахын тулд хүн төрөлхтний түүхэнд анх ашигласан онцгой нэгэн хор буй. Үүнийг хүмүүс эртнээс нааш “Хаан хор” гэж нэрлэсэн ба монголоор хүнцэл, оросоор мышьяк, англиар arsenic гэж уншина. Хулганыг оросоор мышь гэдэг биз дээ. Оросууд энэ хорыг анхнаасаа хулгана, хархыг устгахад өргөн ашигладаг байсан учир мышьяк гэж нэрлэсэн ч байж болох. Харин “Арсен” гэдэг нь грек хэлэнд хүчтэй гэсэн санааг агуулдаг болохоор энэ бодис ямар ч гэсэн чамгүй л эд болж таарч байна.
Хүнцэл бол онц аюултай химийн хорт бодис. Огт амт, үнэргүй хоёр гуравхан дусал /60мг/ ийм бодисыг ус юм уу, дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй хэрнээ, бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сарын дараа чимээгүйхэн нүд аниулдаг ийм хорыг алхимичид дундад зууны үед гаргаж авсан нь дээдсийн хүрээллийнхний дунд бие биеэсээ чимээгүй өшөө авах боломжийг бий болгосон гэдэг юм билээ.
Хүнцэлд хордсон хүн бөөлжих, гэдсээр нь хатгах, гүйлгэх зэрэг хоолны хордлогын маягийн шинж тэмдгүүд илэрч байгаад нүд анина, гол нь хохирогчийн биед хор уусан гэх ямар нэг шинж тэмдэг дараа нь илэрдэггүй учир үйлдсэн этгээд гэм зэмгүй өнгөрдөг байж л дээ. 18-р зуунд Францын Людовик хааны хайртай Маркизыг 25-хан насанд нь ордныхон хуйвалдан хүнцлээр хордуулж алсан боловч, тэр үеийн тэргүүлэх бүх эмч нар төрөл бүрийн задлан шинжилгээ хийсний дүнд үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “бие нь ямар нэг бодисд хордоогүй” гэсэн дүгнэлтийг хаандаа итгэлтэйгээр гаргаж өгч байжээ. Хүнцэл химийн бодисынхоо хувьд Менделевийн үелэх системийн 33-т жагсдаг жирийн л нэг өргөн тархмал металлоид гэхдээ зарим бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирна. Хүнцэл бусад бодистой амархан урвалд ордог. Гурван валенттай хүнцэл нь таван валенттайгаасаа 50-60 дахин их хортой. Хүнцлийн хамгийн хортой нэгдэл нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий / AsH3/. Агаарт ердөө 0.05мг/л байхад л амьсгалаар дамжин биед оронгуутаа цусны улаан бөөмийг устгаснаар халуун цустай ямар ч амьтныг хагас цагийн дотор чадхийлгэнэ. Агаарт байх хэмжээ нь 5мг/л хүрэх юм бол хүнийг хоромхон зуурын хугацаанд цааш нь харуулдаг бузрын шидтэй эд.
Хүнцлийн исэл гэх /As2O3/ үхлийн цагаан нунтгийг XIY зуунаас эхлэн Европын хаад хатад, ордныхны хүрээнд эхлээд нууцаар ашиглаж эхэлсэн ба энэ нь цаашдаа хүрээгээ тэлсээр баян эцэг эхийнхээ өв хөрөнгийг булаацалдсан ах дүүс, амраг садангууд, бие биенийгээ үзэн ядсан нууц амрагууд, сүүлдээ бүр хоорондоо дайсагналцдаг шашны урсгалын лам хуврагууд ч өшөө авалтынхаа гол зэвсэг болж хувиргасан байдаг. Хаадын хор гэх энэ хороор Александр IV, Александр VI хаад, Екатерина хатан, Чезар гэх мэт дээдсийн хүрээлэнгийн 600 гаруй нэр нөлөө бүхий хүмүүсийг хордуулан хойтохыг нь уншсан гэдэг юм билээ, ум базарваань. Үүний зарим тохиолдлууд нь бидний сайн мэдэх Александр Дюмагийн зохиолуудад ч гардаг. Дээр дурьдсанаар дундад зууны үед хүнцэлд хордож үхжээ гэдгийг Европод тогтоох арга байгаагүй бол Xятадын химичид үүнийг тогтоож чаддаг байжээ. Харамсалтай нь шинжилгээний арга нь өнөө хүртэл нууцлагдмал хэвээрээ.
1804 онд Францын эзэн хаан Наполеон 1821 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үхлийнх нь шалтгаан бараг хоёр зууны турш таавар хэвээр, эрдэмтдийн анхаарлыг татсан асуудлын нэг байсаар ирсэн билээ. “Би удахгүй үхнэ гэдгээ мэдэж байна. Таалал төгссөний дараа миний биед задлан хийж ходоодыг минь анхааралтай шинжлэхийг хүсч байна. Задлан шинжилгээний үр дүнг хүүд минь илгээхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн захиаг Наполеон нас барахынхаа өмнөхөн өөрийн хувийн эмчдээ хандан бичиж байжээ. 51-хэн насандаа хорвоог орхисон тэрээр амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд улам бүдүүрсээр байсан гэдэг. Илүүдэл жин нь хүнцлээр хордсоны гол шинж тэмдэг болдог байна. Нас барснаас нь хойш гучин жилийн дараа түүний шарилыг Ариун Елений арлаас Парисд авчирч дахин оршуулахад шарил нь огт муудаагүй байгааг үр хүүхэд нь хараад цочин хөшиж орхисны учир мөн л нөгөө хүнцэл гайхалд байж. Хүнцэл амьд амьтныг хөнөөдөг хэрнээ цогцсыг нь муутгадаггүй шидтэй эд юмсанж. Хорны ертөнцөд циан гэгч бодис гарч ирэхээс өмнө хүнцэл ийнхүү дэлхийг эзэгнэж байлаа. Ойрын ганц жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12000 гаруй хүүхэд хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв.
Манайд энэ бодисын тархалт ямар хэмжээнд байгааг авч үзье. Жилдээ зургаан сая гаран нүүрс шатаадаг нийслэлийн маань хөрс ус цаашлаад Туул гол, Мэнэнгийн талаас авахуулаад говийн зэрэглээт хөндий хааяагүй энэ хор тархсан байна. Үүнээс би “урт нэртэй” хуулийн хүрээнд буюу гол мөрний эх, ойн сан бүхий газар бүр тодруулбал бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг тариа, ногоогоо ургуулдаг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт байдал ямар байгааг та бүхэнд товчхон танилцуулъя.
Баримт 1. Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 46986мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг мина биш гэж үү. Одоо ашиглалт нь дуусах шатандаа орсон Бороо Гоулдын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно. Мөн Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг. Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангаж байгаа талаар “Сентерра Гоулд” компаний захирал ноён Казаков өөрөө ам алдсан удаатай. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо?
Баримт 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын алтны уурхайн хаягдлын далангийн доох нь орших Бороо голын ойролцоох худгийн усанд хүнцлийн агууламж өндөр байгаа нь далангийн ус газрын гүн рүү нэвчсэн байх магадлалтай. Хэрэв Сентера Гоулд компани Гацууртын ордыг ухаад эхлэх юм бол алттай хүдрийг ийш нь зөөн үйлдвэрдээ тээрэмдэж угаахаар бэлтгэлээ хангаад байгаа. Тэр үед уурхайн хаягдлын далангийн бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй бүсд багтдаг. Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 200-300 чичирхийлэл бүртгэгдэж байна. “Бороо Гоулдынхны” Таширын нуруунд хийж буй асар хүчтэй тэсэлгээнүүд ч нөлөөлнө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч нуурын хэдэн сая тонн бохирдсон ус доошоогоо алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хоёр жишээ дурьдъя. 1992 онд АНУ-ын Коларадо мужид алт угааж байсан “Галактик Ресорс” компаний уурхайн хаягдлын далан сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд устаж үгүй болсон. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн том сүйрэлд тооцогддог. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын засгийн газар 160 сая ам. доллар зарсан бол тухайн үед энэ компанийг эзэмшиж байсан, Монголчууд бидний эртний танил “Айванху Майнзын” Роберт Фридланд ноён шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгснөөр компани нь дампуурч байсан баримт бий. Мөн Канадын хөрөнгө оруулалтай "Габриел Ресорс" компани нь 2000 онд Румын улсад алт олборлож байх явцдаа ийм сүйрэл гаргасны улмаас их хэмжээний хорт хаягдал Дунай мөрөн рүү орж, голын дагуу амьдардаг хоёр сая хүний ундны усыг нилд нь бохирдуулсан юм. Бохирдлын онцгой бүсэд байсан бүх айл өрхийг нүүлгэн шилжүүлж голыг цэвэршүүлэхэд Европын холбооноос 15 жилийн хугацаанд гурван тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарч байлаа. Сүүлийн хорин жилд ийм маягийн сүйрэл дэлхийн улс орнуудад 30 гаруй удаа тохиогоод байна. Өвөг дээдсийн сануулснаар “Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү.
Баримт 3. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.
Бид 50 тн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая долларын ашиг олно гээд алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Тэгвэл Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэн хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.
Сүүлийн үед Байгаль нуурын ус эрчимтэй дундарч, бохирдож байгаа талаар Оросын хэвлэл мэдээллүүдэд их бичих боллоо. Уг нуурын усны 50% нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС барих ажлыг ОХУ-ын байгалийн нөөцийн сайд С.Донской эрс эсэргүүцэн өнгөрсөн жил Монголын ЗГ-т албан тоот ирүүлж байсныг санаж байна.
ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв? Ноён уулын онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод их хурлын нэр бүхий гишүүдийг лоббидсон Канадын “Сентерра Гоулд” компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэн тэдэнд Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгох гэж буй Улсын их хурал уу? Засгийн газар уу? Ноён Ерөнхийлөгч үү? Эсвэл ийм явдал болж буйг харсаар дуугүй толгой дохин сууж буй Монголчууд бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон бий. Өнөөдрийн талхаа биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая. Тавин тонн алт эндээс зөөлгүйгээсээ болж бид өлсөж үхэхдээ тулаагүй, “Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс, талаар дүүрэн мал маань бэлчиж байна.
доктор Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
Чихрийн шижин, Нурууны өвчин, Ходоодны шарх, Бэлгийн сулрал, Ходоодны хеликобактери, Элэгний Б, Ц вирус, Таргалалт г.м. өвчнүүдийн талаар: healthnewsmn.blogspot.com
ОРОС НОХОЙ
Чихрийн шижин, Нурууны өвчин, Ходоодны шарх, Бэлгийн сулрал, Ходоодны хеликобактери, Элэгний Б, Ц вирус, Таргалалт г.м. өвчнүүдийн талаар: healthnewsmn.blogspot.com
Хүний төлөө гэсэн сэтгэл зүтгэлийг тань хүндэтгэж амжилт сайн сайхныг ерөөе
Наад Гачууртаа шууд болих хэрэгтэй аль ч үндэслэлээс авч үзсэн Энэ их углуургатай хахууль байна аа, яагаад ч дайрч ухаж тэр хорыг өдөөх гээд байдаг. Тэр ухах талд байгаа улс зүгээр гээд дайраад байвал жаахан хүнцэл амсуулаад үнэхээр зүгээр байвал ухаж эхлэж болох юм шүү.
Доктор Ш.Пүрэвсүрэн гуай бидний монголчууд тэгээд яах болж байна аа? Уурхай-болохгүй,ДЦС-болохгүй,УЦС-болохгүй.Орос ах нар хордоно.Канадууд ? Донской ахтайгаа долоон уулын цаагуур ороорой гэчихвэл яах бол.
CHI UHER =TENEG
Санаа зоволтгүй авч чаддаг юм бол Ноён уулын 50 тонноос 20-30 дахин их алт Өмнийн их Говьд маань байгаа
өлсөж үхлээ юү алтгүй зэсгүй бол үхэхэ гээд байгаа биз
Чи бид 2т Усан байтугай цусан цахилгаан станц ямарч падлийгүй дээ. Хол очиод хуц 150.129.141.228 аа.
Ташаарчихлаа өршөөнө үү 150.228 аа.Тэр172.56.9.30 д бичиж хэлэх байсиим.
монголыг өрөнд баригдуулж, хятадын хараат болгох гэсэн хэсэг нөхдүүд яалтчгүй байна. таван толгой, оюутолгой, гацуурт, төмөр зам, уран гээд монголыг хөгжүүлэх, монголыг тэжээх төслүүдийг үргэлж хойш нь улдан чангааж байдаг хэсэг бүлгүүд байна. хэний ямар гээчийн бодлого, даалгаврыг гүйцэлдүүлээд байгаагаа мэдэж байгаа юм тэдэнд алга, мэдсэн ч хамаагүй бололтой. өнөөдөр захиалгаар хэдэн цаас олж байвал болоо гэсэн бодолтой байх шиг. наанаа байгаль орчин хамгаалагч, тэмцэгч шиг царайлж цаагуураа жинхэнэ тэрнийхээ эсрэг, монголын эсрэг үйл ажиллагаа явуулах. одоо нэхх хүнцэлээр айлгах санаатай. төмөр замыг яалааа гялгар уут баахан цоолж баялаг урслаа гэж хүмүүсийг айлгасан. одоо яасан? баялгаа урсгы гээд ч үнэд хүрэхгүй гоншигоноод сууж байна. хүнцэл гээч юм чинь хаа саагүй байдаг зүйл. бүх л уурхайд хүнцэл өндөр агууламжтай гардаг. жишээ нь багануурын уурхай бол хүнцлийн агуумж маш өндөр. тэрийг саармагжуулах, бактераар идүүлэх, исэлдүүлэх, урвалд оруулах гээд олон технологийн шийдлүүд байна. битгий нэхх дэлхий сөнөх гэж байгаа юм шиг бүлтэр. би бол энэ мэт ажил хийлгэдэггүй нөхдүүдийг хятдын гар хөл гэж үздэг. үзэх ч болно. тийм л их байгал орчинд санаа зөвөөд байгаа бол туул голо хамгаалаач. арьс ширний бохир, хотын баастай тэмцээч. тэр гар аргаар алт олборлоод байгаа хүмүүстэй, нөхөн сэргээлтээ хийхгүй байгааа компаниуудтай тэмцээч. тэднээс хахууль авчаад дуугүй суугаа биз. одоо гадаадын том загас барьчих санаатай. нөгөөдүүл нь хөөрхий өгөхгүй лдээ.
Монголын, тэр дундаа Дархан Сэлэнгийн бүс нутгын чулуу хөрс, шороо их хэмжээний хүнцэл агуулж байдаг ба жил бүрийн хавар хайлсан цасны усаар зөөгдөж голд орж байдаг. Тиймээс ч хүнцэлийн хор бүхий голын усны хор урсаж аюулгүй болох хүртэл хүүхдүүдийг голын усанд орохыг хориглодог уламжлалтай ард түмэн билээ бид. Хор нь арилж дуусаагүй байхад 5-6 сард голын усанд ороод нэг хэсэгтээ цоохор арьстай явсан хүүхэд харсан биз дээ. Жил болгоны хавар Сэлэнгэ мөрөнөөр зөөгдөж очдог асар их хүнцэлд Байгаль нуур үүссэн цагаасаа зохицсон. Монгол орны гол мөрөн ч мөн адил. Хүн хорлож алдаг байсан хүнцэлийн хор гол усаар зөөгдөх хүнцэл хоёр шал ондоо химийн бодисууд шүү дээ. Аль алинд нь хүнцэл агуулагддаг л болохоос. Тэр Бороо голдын хаягдалын нууранд буй хүнцэлийг тусгай бодис хэрэглээд саармагжуулчихсан байдаг юм шүү дээ. Ер нь ямар ч юмыг зөв хэрэглэхгүй бол хор шүү дээ. Хоолны давс ганц атгыг идээд үз. Дорхноо үхнэ шүү дээ. Хүнцэлээр айлгаад хэрэггүй дээ.
unen unen
Та маш буруу ярьлаа. Голын усанд амьтан хүнд хор үзүүлэхгүй хэмжээнд маш бага хэмжээний хүнцэл блгүй яахав. Энд ярьж байгаа бол газрын хөрсөнд доор байгаа хүнцэл ихээр агуулсан хүдрийн чулуулагийг олборлолт хийж ухаж овоолго хийсэнээр овоолго даланд байгаа хүнцэл бороо цасны усаар голд орж хордуулах тухай ярьж бн. Тухайн Ноён уулын бүсийн газар доорх хүдрийн чулуулагт хүнцэл онцгой их хэмжээгээр агуулагддаг бүсэд ордог гэж бн. Маш тодорхой жишээ татсан бн. Өмнөх ухсан хүдрийн овоолгоос дээж авсан шинжилгээгээр хүнцэлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 8000 дахин их үзүүлэлт гарсан бгаа гэж. Энэ бол үхлийн доз бншд. Тэр угаалга бороо цасны усаар угаагдаж голд орж хордуулж бн гсн бн. Энэ үнэн бол Дархан Сэлэнгийн бүсэд ургасан ногоо тариа болон малын махыг идэх нь зөвүү гэдэг дээр шинжилгээ хийлгэж дүгнэлт ч гаргуулмаар юм бн. Ялангуяа Хараа гол, Сэлэнгэ мөрний сав дагуу байгаа малын мах идэж болохгүй болж бгаа юм биш биз? Байдал ийм бхад дахиж том хэмжээний олборлолт явуулбал бүр аюултай байдал үүсэх нь тодорхой бн. Өмнө нь олборлолт явуулж байхдаа малчдын амны усыг машинаар зөөж өгдөг бсан гэж бн. Тэр бол маш ноцтой бн. Тэрнээс биш голд тэртэй тэргүй бага хэмжээгээр агуулагддаж байдаг хүнцэлийн тухай яриагүй бн.
за тэгвэл уурхайн хаягдал далантай газраас холуур явья. Хүнцэлд хордож хавдар тусч үхэх юм бн.
алтыг ухлаа гээд ганц хоёрхон новш хагартлаа баяжиж эцэст нь гол мөрөн хордож, уул толгод хувхайрч 200 жил болсон ч хортой хий агаарт, хөрсөнд ялгарах болно. Армений түүхийг давтаж байна даа.
unuudriin uuhnuus margaashiin uushig gedeg shig. Unuudriin ediin zasag hugjil gej demiirseer heden jiliin daraa eruul mongol hungui boloh vii de, Het mungund shunasan humuus uhaad avahaa l bodohoos ireedui hoich ueiig ogt tusuuluhgui baina, Het hugjil uursdiiguu l muhuuh zuil ruu yavdag gesen. Turiinhun yamar uurhainuudad hyanalt tavij chadah bish de. Ilt aimshig daguulaagui l bol zugeer baina gedeg humuus shuu de, Uneheer ineedemtei buguud aimshigtai. Bid hedhen ordiig mash hayalttaigaar ashiglaad busad uurhainuudiig haamaar yum, Baigali orchniig nuhun sergeeheer ashiggui baidag uurhainuudiig haah ni zuitei,
margaashiin uuhnuus unuudriin uushig deer gediin
tiim shuu, hunee boddoggui hugjiluur yahav de,
Ene uurhainuudiig ajilluulah geed baigaa bol Turiinhun shat bolgon deeree mash hariutslagatai baij, uurhainuudad murddug standart, Mongol ulsiin huuliig ehleed sain murduulchih heregtei de, Turiinhun uursduu huuliin hiidel haigaad, gadaadiin hurungu oruulalttai companiudiin huuli bus uildliig haatsailah geed guichihdeg yum bilee sh de.
Manai Mongol ulsiin deed tuvshniihen ni zahialgat huuli batlana, dund shatandaa gadaadiin companiin udirdlaguudiin hiisen huuli bus uil ajillagaag haatsailah geed huuliin hiidel haina, dood shatandaa gadaadiinhand medeelel damjuulaad gadnii comopaniudaas nuuts tsalin avaad suuj baidag. uneher ichij uhmeeree
За ямяар ч байсан гадныхны ухаж төнхөх ихдэснүү гэхээс багадаагүй байхаа, Хүнцэлийн хорны талаар тун дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн доктортоо баяраллаа. Заавал тэр үзэсгэлэнтэй байгалийг сүйтгэж байхаар элсэн цөлд очоод ухаж болдгүй л юм байхдаа.
alt gazriin sudas, usiig togtoon baridag uchir govid hovor, zovhon hangaid ih baidag yum. herev altiig n avbal manai uls usgui bolno, deer n himiin horoor hordono. oor gaviya baihgui. hezee baihdaa manaih gadnii kompanias tatvar avch chadaj baisan yum, odoog hurtel manai bayalgiig uhsan kompaniudaas tatvar avsan tuuh baigaa bil uu?
Энэ бол маш ноцтой асуудал бн. УИХ, ЗГ-ынхан болиочээ гэмээр бн. Тэр битгий хэл одоо байгаа Гацуурт компанийн хийсэн далан, тэр хавийн урсаж байгаа гол горхинд байгаа хүнцэлийн хэмжээг нарийвчилан тогтоож хүн амьтанд аюултай түвшинд байгаа бол түүнийг арилгах арга хэмжээ авах ажлыг хийж эхлүүлэх ёстой. Ашигласан байгууллагууд нь өөрсдөө хөрөнгө зардалыг нь гаргаж энэ хүнцэлээ аюулгүй болгох ёстой. Ноён уулыг ашиглавал эртний хаадын хараал тусч бүгдээрээ хүнцэлд хордож үхэх нь бн шүү.
Гачууртыг ухана гэдгээ ЕС өчигдөр хэлсэн, ямар ч үнээр хамаагүй ухана гээд АН ынхан дайраад байгаа юм, энд ашиг сонирхолын том зөрчил байгаа байх
Puulee guai odoo boli l doo. Guih nohoid guihgui nohoi saad gegcheer songuuli duhuud ireheer mungunii bichlegee bichij ehleh yumdaa. Huntsel gedg bodis khortoig zahiin teneg hurtel mednee gehdee tanii ene niitlel himich hun unshval ineed n hureheer yum bichjee ta. Tanii hairladag ninja nar chin ter huntseliig chin harin ch haraa hyanalt hair nairgui taraaj tsatsah gej bgaag ta yu gej tailbarlah ve? ugaasaa 90 onoos uhaad diilenh altiig n avaad yavchihsan, ter ued n ta min ingej halaglaj suuhgui yav daa.
хороо яриач дээ. бид бага багаар хордоод байвал сүүлдээ дасал болчино
Бороогийн уурхайгаас төрийн дансанд орох ёстой байсан татварын 4ОО гаруй сая долларыг тогтвортой байдлын гэрээ гэж хошигруулж байгаад Су Батболд Элбэгдорж хоёр хувааж цохисон түүхтэй, ард түмэн тэнэг биш цаг нь болохоор цааз нь ирнэ дээ
Монгол улс тун удахгүй хятадын нэг муж болно. Тэрнээс өмнө өрсөөд жаахан алт ухаж мөнгөжөөд гадаадад гарах гээд байгаа хүнд буруу байхгүй.
За даа, чиний үг ч зөв л байна даа. Энэ нөхдүүд ард түмнээ хаяад арилаад өгөх байхдаа. Эрлэгийн элчийн үүдэнд уулзалдах байлгүй дээ, гэж.
Хүмүүс шунах бүр өөрөө өөрсөддөө булшныхаа нүхийг ухах юм даа. Хамгийн сайхан байгалийн зохицол бүрдсэн Хараа, Сэлэнгийн нутгийн хөрсийг хуулах цаг нь ядаж л биш юмсан. Эрүүл ухаантай, зоригт хүмүн энэ төрд байгаа болов уу?
Ter xawiinxan vxeed duusax cag bolson baimaar. Getel xewiin l amidarcagaaj baidag...
Санаа зоволтгүй Ийм цаг айсуй
teneg mal bna daa chi
Manai mongolchuud yahav. Ideshend yavah gej baigaa uher shig tegeed bugdeeree huntseld hordoj uhleeldee ene yanzaaraa.
ulsaa uhaad hudaldaad duusdag yum bl araas n ochood mochlood alchih hun oldoh blguu de
za daa ta buhend muu medee duulgahad hetsuu l baina. Dornodiin Menengiin tal ter chigeeree huntseld hordson baigaag udaa daraa helj yarisan. Nogoo ihk huraliin gishuun Bolorchuluun gej nohor huntseleer tal mini hordloo gehed neg erdemteneer horgui bodis gej yariltslaga hevluulj namaig buruutgaj baisan daa. Erh ashig eh oron hoeroo hemjij medehgui l gishuuntei baina daa
za mongol maani orchin ueiin africa boljee.... africa-chuudad bol hoorhii min barag songolt baigaagui dee,,,boolchlol deerem gej yavsaar baigaad odoo uuh us ch gui aimshigtai amidarch bna...harin 21r zuunii mongolchuudad songolt baisaar baital mongo mongo gej ulairch 21r zuunii africa boloh zamiig songoj bna daa...mongoloor duuren sarmagchinguud...odoo ymar adilhan mongol baij hohine ee gej heleltei bish...bugdeeree hohirtsgooyooo geltei bish... uhaarah bolomj bna uu humuusee
mandal sumiin gatsuurtiin goliin usnaas uuj bolohgui hun mald hortoi gesen dugnelt garch bsan.zun n goloo dagaj buudag ailuudiin mal uhej huuhduudiin bier n yum tuursan tohioldol bgaa.getel zasag darga mal emneleg n tedniig hordoogui hamuu uur uvchin gesen dugnelt garguulsan.Gatsuurtiin goliin ialuudad mashinaar us zuuj ugdug bolood udaj bgaa.ene tegeed hohirol bish yum uu.irged n iim baidaltai amidarch bahd tur zasag n huvaaj ideed avilga avaad yavj bdag.bidend ireedui bgaa yum uu.baga bagaar hordsoor bh uu
ШУВУУН ФАБРИКИЙН БАЙЦАА ТАРЬЖ БУЙ ЭТГЭЭДҮҮДЭД ГАЗАР ДЭЭР НЬ ШАЛГАЛТ ХИЙЖ ХӨРСНИЙ ДЭЭЖ АВААЧ.ХЯТАДААС МУТАЦИД ОРСОН ХЯТАД УЛСАД ТАРИХЫН ХОРИГЛОСОН БАЙЦААНЫ ҮРИЙГ НУЦААР АВЧИРЧ МӨН Л ХҮНСНИЙ УРГАМАЛД ХЭРЭГЛЭХИЙГ ЦААЗЛАН ХОРИГЛДОСОН УРГАМЛЫН ХОРЫГ ХИЛ ДАВУУЛАН АВЧИРЧ БИДНИЙ ЭЛЭГ БӨӨР НОЙР БУЛЧИРХАЙ ДЭЛҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ТУСГАН УДААН ТАРЧЛААЖ АЛАХ ХЯТАДЫН БОДЛОГЫГ ХЭДЭН ХАЛТАР ЦААСНЫ ТӨЛӨӨ САНААТАЙ САНААГҮЙ ХИЙЖ МАНГАРЛАЖ ЯВАА ХҮМҮҮСИЙГ ХИЛ ГААЛИЙНХААН ШҮҮГЧ НАРАА ХАЙР НАЙРГҮЙ ИЛЧЛЭГТҮН.БИД ЮУУ ХИЙСЭНДЭЭ ЦААЗЫН ЯЛ СОНСОХ ЁСТОЙ ЮМ.
Эрдэмтэн докторуудынхаа vгийг сонсох хэрэгтэй Ухаант мэргэд минь бидэнд сэрэмжлvvлсээр байхад улангассан гадны гар хелууд алт хегжил гэж амиа тавин бахирах ажээ
зөв сэдэв хөндөж бичжээ баярлалаа
Er ni ene ordiig ashiglaad Mongol uls hojihgui ni todorhoi. Manai deer bgaa Mulguunuud yahiig ni haray.
Ийм аймшигтай асуудлыг тэр төр барьж байгаа хүмүүст болон ард иргэддээ ил тод дорвитой хэлж ярьж, ухуулан суртчилахгүй бол улс орноороо устаж, өрөөл бусдыг хордуулж, дэлхий ертөнцийг үгүй хийх айхтар хар замыг татуулах юм хийж байгаа юм байна даа, яана даа хүмүүсээ сэрээч, ухаараачээ!!!!!!! Хордоод эхэлчихсэн байна шүү!!!!!!!
Тэгээд хөрснийхөө дээжээс үнэн зөв шинжилгээ хийчих мэдлэг бүхий мэргэжилтэнгүүд нь байна уу? Манайд тэгээд багаж хэрэгслэл, бодис, саармагжуулдаг янзан бүрийн юм нь байна уу? Байдгүй юм бол тусламж хүсэх газарт эртхэн мэдэгдэж бага хохирол амсхаа бодмоор байна шүү!!!!!!
Бидний ирээдүй маш бүдэг байна шүү!!! Ц. Элбэгдорж аав аа!!!!!! Бидний 3 хан сая хүнээ бодоорой!!!!
чиний л аав байх даа новш
aavaa namaig ashiglaach
Бид бусадтай адил баяр баясгалантай, эрүүл саруул, энх амгалан амьдрах эрхтэй !!!!!!
Songuuli dohoj baigaa yum bailgui. Chi zugeer hudlaa hutsahaa boli. Chamaig hen ch songohgui.
Алт ухаад байгал эх минь сүйдээд ард түмэн минь улам ядуурч эрх баригч нар авилгалд язардтлаа баяжад бгаа биздэ
аймаар аймаар
ШААЛГАЧИХСАН, ТАВЬЧИХСАН ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮД.ТА НАРЫГ БҮГДИЙГ ЧИНЬ УСТГАНАА
Хоерхон машин алт шдээ байгалд нь үлдээчихлдээ
ПҮРЭВСҮРЭН гуай үнэхээр зөв сэдвийг хөндөж бичжээ бид, ард түмэн алтаар яахав дээ Цагтаа тулахад хүнд алт биш ус л хэрэгтэй шүү дээ Энэ ханаж цаддаггүй юмнуудад маргаашаа харах ухаан ч алга Тэтгэврийн чавганцаас долоон дор толгойтой юмнууд,Пүрэвсүрэн таньд баярлалаа
Боро гоулдын ухсан шороонд хунцэлицн хэмжээ ендер бна тэнд усаа зееж уудаг гэтэл дээр ньэмээд ноен уул гээд ухвал зараа гол бохирдож сэлэнгэ аймаг уух усгуй болох улмаар хараа гол цутгадаг гол мерен хордох болно
Яах аргагүй анхаарах асуудал нөгөө төрийн томчууд гэдэг ашгаас өөр юм бодохоо больсон тэнэгүүд чихнийхээ хажуугаар өнгөрөөнө дөө
Үндэсний аюулгүй байдалд санаа зовох ёстой ерөнхийлөгч юу хийгээд бна а, ард олгоороо хордож үхлээ... Үүнд санаа тавих эрхмүүдийг тэр газар нь очиж ажилла гээд тэгээд хор байгаа эсэхийг биеээр нь ойлгуулах хэрэгтэй биш үү
монголыг өрөнд баригдуулж, хятадын хараат болгох гэсэн хэсэг нөхдүүд яалтчгүй байна. таван толгой, оюутолгой, гацуурт, төмөр зам, уран гээд монголыг хөгжүүлэх, монголыг тэжээх төслүүдийг үргэлж хойш нь улдан чангааж байдаг хэсэг бүлгүүд байна. хэний ямар гээчийн бодлого, даалгаврыг гүйцэлдүүлээд байгаагаа мэдэж байгаа юм тэдэнд алга, мэдсэн ч хамаагүй бололтой. өнөөдөр захиалгаар хэдэн цаас олж байвал болоо гэсэн бодолтой байх шиг. наанаа байгаль орчин хамгаалагч, тэмцэгч шиг царайлж цаагуураа жинхэнэ тэрнийхээ эсрэг, монголын эсрэг үйл ажиллагаа явуулах. одоо нэхх хүнцэлээр айлгах санаатай. төмөр замыг яалааа гялгах уут баахан цөөлж баялаг урслаа гэж хүмүүсийг айлгасан. одоо яасан? баялгаа урсгы гээд ч үнэд хүрэхгүй гоншигоноод сууж байна. хүнцэл гээч юм чинь хаа саагүй байдаг зүйл. бүх л уурхайд хүнцэл өндөр агууламжтай гардаг. тэрийг саармагжуулах, бактераар идүүлэх, исэлдүүлэх, урвалд оруулах гээд олон технологийн шийдлүүд байна. бидний нэхх дэлхий сөнөх гэж байгаа юм шиг бүлтэр. би бол энэ мэт ажил хийлгэдэггүй нөхдүүдийг хятдын гар хөл гэж үздэг. үзэх ч болно
Байгалийн асар их баялагтай хирнээ ард түмэн нь нийлээд эзэмших ашиглах ямар ч боломжгүй өрөнд орсон үхэх гэж байгаа юм шиг аягласан ТЭНЭГ ҮХЭР удирдагчтай монгол дээрээ байгаа асар их ямба эдэлсэн олон яам тамгын газраа устгаад хүн бүр хөдөлмөрлөх юм бол цөөхөн жилд өргүй баян улс болох боломжтой.Эдийн засаг нь сөнөсөн байхгүй болсон Африкийн Судан гэдэг улсыг Сангийн Яамтай гэж дооглоод дэлхий нийтээр дээхнэ шоолоод байсан шиг хасах 429 сая долларын нөөцтэй Монголд Сангийн яамны хэрэгцээ байна уу?аварга засгийн газрын цай зөөгч хүүхнүүдээр дүүрсэн нүсэр бүтэц хэнд ч хэрэггүй 100-200 квадрат метр өрөөтэй яамтай яамгүй сайдууд ,дэд сайдууд олон идэмхий 570 бензин 200 гэх мэтийн тэрэг бужигнасан улсад ямар ч хэрэггүй агентлаг,энэ бүхэн,сөнөхийн өмнөх гутамшиг л болох байх..
энэ хүн агууд очиж амьдарах хэрэгтэй гэж хэлж байна. ийм түнэр харанхуй байж болохгүй ээ манайхаан. ном унш, хүн төрөлхтний нээж илэрүүлсэн арга зам, гарц, онол, туршлагатай танилц.
ХҮНЦЭЛИЙН АГУУЛАМЖТАЙ БОДИС ЗҮГЭЭР Л ХОТ ДОТОР НЭГ ГАЗАР ИЛ ХЭВТЭЖ БАЙГАА. ХЭН Ч ТООДОГГҮЙ ЮМ. ХАЙЛТЫН СИСТЕМЭЭР САЙН ХАЙГААД ҮЗВЭЛ ХААНА ГЭДЭГ НЬ ГАРААД Л ИРЭХ БИЗ
МОНГОЛ ХҮН ГАЗАР ХОРДОХ БОЛ МАНАЙ ТӨРД СУУГАА АРДЧИЛСАН ХУ ЖАА МАНАНД ХАМААГҮЙ ШҮҮ.ЭЛБЭГДОРЖИД ХЯТАД ГАДНЫХАНД ҮЙЛЧИЛДЭГ НОВШИД БҮРЧ ХАМААГҮЙ.
Бороо голын орчим нутагладаг айлуудын үхэр юу нь тодорхойгүй үхээд байдаг нь ийм учиртай санж. Тэнд Монголыг сүүгээр хангадаг Максын 300-500 үнээний ферм, газар тариалангийн АА- нууд байгаа. Бид гол хүнсээрээ дамжиж хордож байна. Маш ноцтой асуудлыг шуурхай анхааралдаа авч шийдвэрлээчээ
Энэ талаар ард түмний мэдлэг маш муу бгаа учраас дуугарах хүмүүс алга
Mongolchuud bvgdeeree ih muugai hvmvvs yumaa zowhon oorsdiigoo boddog yamar temtsel hiih zoriggvi ih srchaagvi amia bodson geriin muhar sahisan hulgaichuud yumaa
Зохисгүй уул уурхайг зогсоохгүй бол хордлогод орсон газар шороон дээр үлдэнэ.Америкийн бодлогоос гарахад хэцүү боллоо.
Одоо яанаа ямар аюултай юм бэ
Аймшиг...
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч
As нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 6 байхаас 20-30тай байхад ямар хор хөнөөл учруулна гэсэн үг юм бол баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан шүүрээд дээж авахад тэгж гарсан хор хөнөөлийн талаар хэлж өгөөч