sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж,  санал хураалаа.

Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй учир УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.

Улмаар санал хураалтанд нийт 69 гишүүн оролцсоноос 46 нь зөвшөөрч, 23 нь татгалзсанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсонгүй.

Э.Мягмар