Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал
ноён К.МакРэй Танаа
Таны амар амгаланг эрж мэндчилье. Оюу Толгойд баяжмал үйлдвэрлэх бэлтгэл хангагдсанд баяр хүргэе. Оюу Толгой төслийн эргэн тойронд сайны хажуугаар саар зүйл их байгаа нь энэ Ил захидлыг бичиж цөөн асуултад хариулт хүсэх, эрх зүйн зарим асуудлаар санал бодлоо илэрхийлэхэд хүргэж буйг ойлгон хүлээн авна уу.
1.Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах тухай Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Туркуз Хилл Рисорсиз Лимитед компани Рио Тинто ба Оюу Толгой ХХК-ийн хамтаар хүлээж авахаас татгалзаж байна хэмээн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн билээ (1). Үүнээс үзвэл, Таны удирддаг Оюу Толгой ХХК нь Засгийн газрын хүсэлтэд татгалзсан хариу өгөх зарчмын шийдвэрийг гаргасан юм байна.
Оюу Толгой ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж төдийгүй компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Монголын компани Засгийн газрынхаа санал,хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан сонин дүр зураг эндээс харагдаж байна. Иймд Засгийн газарт татгалдсан хариу өгөх албан ёсны шийдвэрийг Танай компани хэзээ, удирдлагын ямар бүтцээрээ, ямар бүрэлдэхүүнтэйгээр авч хэлэлцээд гаргасныг хэлж өгнө үү.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй 3 хүн (П.Цагаан,Н.Багабанди,Ч.Ганболд) шийдвэр гаргахад оролцсон уу? Оюу Толгой ХХК нь Засгийн газарт татгалзсан хариу өгөх шийдвэрийг хууль,дүрэмд нийцүүлэн гаргаагүй бол Туркуз Хилл Рисорсиз компани худал мэдээлэл түгээсэн болж таарна. Улс,үндэстнийхээ хувь заяатай холбоотой Оюу Толгойн талаар Монголын иргэд, олон нийт үнэн зөв мэдээлэл авах эрхтэй гэдэгтэй Та санал нийлэх биз ээ.
2. Туркуз Хилл Рисорсиз Лимитед компани ч, Таны удирддаг Оюу Толгой ХХК ч мэдээлэл,сурталчилгаа хийхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын бүх хууль тогтоомжид бүрэн нийцүүлж байгуулсныг Засгийн газар 2011 оны 10дугаар сард дахин бататгасан (www.turquoisehill.com, 2012.10.15.), “Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд байгуулсан бөгөөд Засгийн газар,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-ын 2009 оны 57дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн болохыг 2011 оны 10дугаар сард дахин баталгаажуулсан” (www.otinfo.mn, 2012.09.12.) гэх зэргээр мэдэгдэж байгаа. Эдгээртэй холбогдуулан дараах товч тайлбар хийхийг зөвшөөрнө үү.
Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуульд зааснаар Улсын Их Хурал (парламент) нь хууль тогтоож, биелэлтийг нь хянан шалгах онцгой бүрэн эрхтэй, Засгийн газар нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үүрэг,эрхтэй, шүүх засаглал нь хэрэг,маргааныг гагцхүү хуульд захирагдан хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй билээ.
Төрийн эрх мэдлийн энэ хуваарилалтаар Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулсан эсэхийг тогтоож шийддэг эрх бүхий субъект биш юм.
Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газар баталсан,баталгаажуулсан гэх нь үнэн мөн тийм эсэхийг нотлох баримт болж чадахгүй бөгөөд эрх зүйн хувьд ач холбогдол багатай. Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжид нийцсэн болохыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-өөс баталгаажуулсан гэх мэдээлэл ч хууль зүйн нотолгоо талаасаа онцын ач холбогдолгүй.
Учир нь ҮАБЗ зөвлөлдөх байгууллага бөгөөд ажлаа Улсын Их Хурал (УИХ)-ын өмнө хариуцдаг. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй УИХ харин ямар байр суурьтай байна вэ гэдэг бол харьцуулшгүй чухал. Тэгвэл УИХ-аас Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжид нийцэж байна гэсэн агуулгатай албан ёсны шийдвэрийг нэг ч удаа гаргаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.
Харин ч яг эсрэгээр нь УИХ-ын 2009 оны 57дугаар тогтоол ба бусад шийдвэрт гэрээг нийцүүлэх шаардлагын үүднээс 2010 оноос хойш асуудлыг удаа дараа авч хэлэлцэж дээрх тогтоол,бусад шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээг авч ирсэн.
Тухайлбал, Аюулгүй байдал,гадаад бодлогын Байнгын хорооны 2011 оны 1дүгээр сарын 19-ний өдрийн 2дугаар тогтоолыг гаргаж, төрийн эзэмшлийн хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх, нөөц ашигласны өсөн нэмэгдэх татварыг хэрэглэх талаар хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Байнгын хорооны тогтоол нь УИХ-ын албан ёсны шийдвэрт тооцогддогыг болгооно буй за.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд ингэж шийдээд байхад Оюу Толгойн гэрээ хууль тогтоомжид бүрэн нийцсэн хэмээн мугуйдлан зүтгэх нь зөөлөн хэлэхэд утга учир багатай юм. Үндэслэл муутай ийм үйлдэл,хандлага нь Монгол Улсын хууль тогтоомж хийгээд төрийн эрх барих дээд байгууллагыг гадаадын хөрөнгө оруулагчид үл тоомсорлоод байна уу даа гэх ойлголт, сэтгэгдлийг монголчуудад өөрийн эрхгүй төрүүлж буйг Танд шууд хэлье.
Ямар учраас ингэж авирлаад байгааг бид гадарлаж байгаа. Оюу Толгойн асуудал тун ээдрээтэй байгаад бидний ч санаа,сэтгэл үлэмж зовниж буй. Гэхдээ асуудалд ул суурьтай хандаж даацтай гарц,шийдэл олохыг зорихын оронд санхүү-эдийн засгийн хувьд бид их хүч нөлөөтэй, төр,засгийн удирдлагатай ойлголцож тохиролцсон байхад хангалттай, тиймээс хууль энэ тэр яахав гэх өнгө байдлаар Монгол Улсын хууль зүйг үл хүндэтгэх аваас энэ нь монголчуудыг илүү шийдвэртэй бөгөөд огцом алхам хийхэд хүргэж болзошгүй юм.
Үндсэн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулах замаар маргаантай асуудлыг бүрмөсөн шийдэж байсан Чили зэрэг орны туршлагыг бид сайн мэднэ. Асуудлыг заавал тийм хэмжээнд хүртэл хурцатгах хэрэггүй баймаар.
3. Оюу Толгойн гэрээний хувьд ноцтой асуудлууд үүсч даамжирсан нь гадаадынхан Монголын нийгмийн бодит нөхцөл байдлыг, түүний дотор Оюу Толгойн төсөл ба гэрээ Монголын улс төр,иргэд,ард түмний анхаарлын төвд байдаг нарийн учир шалтгааныг дутуу дулимаг ойлгож ирсэнтэй ихээхэн холбоотой гэж үздэгээ Танаас нуух юун.
Монголчууд бид улс үндэстнийхээ нөхцөл байдал,хэрэгцээ шаардлагыг бүрэн зөв тайлбарлан таниулах тал дээр хангалтгүй ажилласан нь үүнд мэдээж нөлөөлсөн. Хэлний саад, бэрхшээл ч нэрмээс болдог бололтой. Монгол Улс төрт ба хуульт ёсны арвин их түүх,уламжлалтай, эрх зүйт төрийн тогтолцоотой, хууль журамтай, хуулиа дээдэлдэг зан заншил, ёс суртахуунтай ард иргэдтэй гэдгийг хөрөнгө оруулагчид сайтар бодолцмоор байгаа юм.
Шилжилтийн үеийн 20-иод жилд Монголын төрийн удирдлагын чадамж эрс муудаж, хуульт ёс суларч, эмх замбараагүй явдал газар авсан байдлыг мөнх үргэлжлэх мэтээр зарим нь эндүүрдэг бололтой. Гэтэл түр зуурын энэ үзэгдэл одоо төгсгөлийн шатандаа орж, нийгэмд үе солигдож хууль зүй цэгцрэн чангарах тийшээгээ эрчтэй явж байна.
Монголчууд юмны учрыг олж, хужрыг тунгаах оюуны чадавхиараа бусдаас ер дутдаггүй. Энэ нь онгон дагшин байгалиас нь заяагдсан, аугаа их түүх соёл, өвөг дээдсээс нь удамшин өвлөгдсөн билгүүн сэтгэхүйтэй нь нягт холбоотой. Үүнийг бас сайтар тусган авахгүй байгаа нь больхи ухуулга хийх, дутуу буюу зөрчилдсөн мэдээлэл өгөх зэрэг зохисгүй үйлдлүүдээс мэдрэгдэж буй.
Ерөөс хууль зөрчсөнийг зөрчөөгүй, бурууг зөв, худлыг үнэн хэмээн ойлго, хүлээн зөвшөөр гэх оролдлого хийх нь монголчууд бидний хуульт ёс,шударга ёс, оюун ухааныг дээдэлдэг уламжлал, заншил, мэдрэмж, сэтгэлгээтэй харшилдаж буйг эрхбиш анзаармаар. Гэрээг байгуулсан ба хамгаалж буй цөөн хүний ажил, араншингаар нийт монголчуудыг төсөөлж дүгнэвэл хэтэрхий өрөөсгөл болно.
Барууны орнуудад хууль зүйгээ нарийн чанд дагаж мөрддөг жишиг бий. Хууль зөрчихөд өдөөн турхирсан үйлдлийг олон оронд эрүүгийн гэмт хэрэгт тооцож хатуу ял шийтгэл хүлээлгэдэг. Ийм байтал хууль зөрчсөн Оюу Толгойн гэрээг хуульд нийцэж буй мэтээр тайлбарлан сурталчилж, монголчуудыг хуулиа март, бүү дагаж мөрдө гэх аястайгаар “шахах” нь ёс зүйтэй үйлдэл мөн үү гэдгийг бодууштай.
4. Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтыг, тухайлбал анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ба өсөн нэмэгдэх нөөцийн татварын асуудлыг одоо хоёр тал ярилцаж буй мэдээ бий. Энэ нь сайшаалтай хэрэг боловч зарим заалтад өнгөц өөрчлөлт оруулснаар бүх зүйл дуусна гэвэл эндүүрэл болно. Монголын олон иргэн Оюу Толгойн гайхамшигт ордоо ашиглахын тухайд гэрээг хийсэн хүмүүсээс ихээхэн өөр бодол, дүгнэлт, хүсэлттэй байдгийг Та бүхэн мэдэх ёстой.
Ийм ч учраас үнэн мөнийг олж тогтоох үйл явц (нэг ёсны “Оюу Толгойн трибунал”) манай нийгэмд өрнөж буй. Энэ нь цаашид улам эрч хүчээ авч таарна. Оюу Толгойн гэрээ хууль зүй хийгээд улс,үндэстний язгуур эрх ашигт ямар ч эргэлзээгүйгээр нийцэх хүртэл мэтгэлцээн,тэмцэл дуусахгүй, Дамоклын илд шиг амар заяа үзүүлэхгүй.
5. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын хууль зүйг зөрчсөн үйлдлүүдээр хийгдсэн төдийгүй хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн агуулгатайгаар байгуулагдсан билээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээг оролцуулахгүйгээр зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд Үндсэн хууль,Ашигт малтмалын тухай,Газрын хэвлийн тухай,УИХ-ын тухай зэрэг 8-аас доошгүй хууль, УИХ-ын 2 тогтоолын нийт 20 гаруй заалт зөрчигдсөн нь 2010 оны 4дүгээр сард урьдчилсан байдлаар тогтоогдсон (2).
Хууль тогтоомжийг илт зөрчиж хийгдсэн учраас энэхүү гэрээ анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус юм.
Хэн нэг нь субъектив сэдэлтээр ингэж хүсээд байгаад бус, харин Монгол Улсын Үндсэн хууль,бусад хуульд тов тодорхой тусгагдсан хууль дээдлэх зарчим,заалт,хэм хэмжээг бага ч болов дагаж мөрдөхөд объектив утгаар ийм дүгнэлт гарцаагүй гарч таарч байгааг Та эрхбиш ялгаж салгаж ойлгоно буй за. Муу мэдээ дуулгалаа хэмээн биднийг бүү буруутгаарай. Үүний оронд гэрээ байгуулахад оролцсон хүмүүст шүүмжлэлтэй хандаж яагаад ийм байдалд оров? одоо яах вэ? гэх асуултад зөв хариулт олохыг хичээх нь илүү үр бүтээлтэй байх болов уу.
Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжийг илэрхий зөрчиж буйг бид өмнө нь бусдын адил анхааруулсаар ирсэн (3).
Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хууль зөрчиж байна, гарах үр дагавар нь ноцтой байх нь, хувьцаа эзэмшигч Та нар мөн хохирох нь, тиймээс хууль зөрчсөн энэ гэрээг байгуулахаас татгалзана уу хэмээн 2009 оны 9дүгээр сард буюу гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Айвэнхоу майнз лимитед ба Рио Тинто Интернэйшнл Холдингс компанийн хувьцаа эзэмшигчдэд хандсан (4).
Энэ бүхнийг гадаадын хөрөнгө оруулагчид манай эрх баригчдын нэгэн адил хайхраагүй, үл ойшоосон, үл хэрэгссэн. Тарьснаа хураадаг гэгчээр одоо объектив утгаараа хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээтэй сууцгааж байна.
Ноён МакРэй Танаа,
Бидний үзэж байгаагаар бодит байдал ийм байна. Чөтгөр ариун уснаас зайлсхийдэгтэй адилаар үнэн мөнөөс зугтаах гэж оролдоод нэмэргүй байх аа. Оюу Толгойн ордыг ашиглах яриа хэлэлцээг үнэнд нийцүүлж хийх цаг нь болжээ. Эс тэгвээс Оюу Толгойн төсөл эцэс төгсгөлгүй маргаан,тэмцэлдээний талбар болж хувирах нь. Ийм байдлыг үүсгэх хүсэл,сонирхол үгүй баймаар.
Ер нь тэгээд олон арван жилийн туршид үр өгөөжөө өгөх уул уурхайн том төслийг хууль зөрчсөн гэрээнд тулгуурлан төлөвлөж хөтлөн явуулна гэдэг дэндүү гоомой, дэндүү хариуцлагагүй үйл ажиллагаа гэж Танд санагдахгүй байна уу? Үнэн мөнийг далдлан дарагдуулж болно, монголчууд хууль зүйгээ дагаж мөрдөхгүй өнгөрүүлнэ гэх нь бодитой бус биш үү? Хууль бус гэрээг өмгөөлөн хамгаалдаг эрх мэдэлтнүүд суудалдаа хэр удаан тэснэ, бусармаг явдлыг олон түмэн хэр удаан тэвчинэ гэж найдаж байгаа хэрэг вэ?
Нэг зүйлд бид огт эргэлзэхгүй байна. Юу вэ гэвэл, манай төрийн байгууллагууд, шүүх засаглал, ард түмэн улс,үндэстнийхээ хувь заяатай холбоотой онцгой чухал асуудал дээр хууль зүйгээ уландаа гишгэхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Хуульгүй нийгэм, ард түмэн мөхдөг жамтай. Нөгөөтэйгүүр цөөн хүний хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар,уршиг балгыг ард түмэн хариуцахгүй, үүрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, тийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй гэдгийг Оюу Толгойн төсөлд хөрөнгө оруулагчид ойлгох ёстой.
Шунаж даварсаар адаг сүүлд нь хагархай тэвшнээсээ өөр юу ч үгүй хоцордог алтан загасны үлгэрийн эмгэн шиг болчих вий дээ хэмээн бид бас сэрэмжлүүлж байна.
Монголын ард түмний өмч баялгаас бизнесийн оролцооны хувиа олон жилийн туршид шударгаар хүртье гэж байгаа бол гашуун хэдий ч бодит үнэнд захирагдаж цаашид хамтран ажиллах нь чухал байна.
Оюу Толгойн гэрээнд үүссэн гацаа,мухардлаас гарахын тулд Аугиас хааны хашааг домогт Геракл цэвэрлэснээс дутахааргүй арга ухаан,хүчин чармайлт одоо шаардлагатай болжээ. Гарц,шийдлийг эрэлхийлж, урт хугацаанд тогтвортой орчныг бүрдүүлэхүйц ноён нуруутай гэрээ хийх нь сонгуулийн 4 жилээр ч хэмжигдэх насгүй одоогийн хууль бус гэрээнээс хавьгүй дээр бус уу?
Энэ захидлын агуулга,санааг Рио Тинто ба Туркуз Хилл Ресорсиз компанийн удирдлагад уламжлахыг Танаас хүсье.
Хариугаа мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгнө үү.
Монголын иргэд,олон нийт Таны хариулт, байр суурийг сонирхон хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
Хүндэтгэсэн,
Р.Эрхэмбаяр, “Ирээдүйтэй хөгжил” зөвлөл
Улаанбаатар хот, 2012 оны 12дугаар сарын 5-ны өдөр.
Сэтгэгдэл0
Муу гөлийсөн новш. Тэр гадаад руугаа зайл
Odooo OT gedeg sedvees zalhaj bn, neg l mundag urt zahia bichiheer 100 dollar ugnu gj bodson uu, ichmeer um
ene setgegdel uldeehed zuvhun mongol hun bichmeer yumshigee hulee eneter geed muu hujaa bitgii huts zailaach aalzaa
Yag unen!
Монголчуудаа жаахан тууштай хүний үнэртэй байцгаая л даа, Гэрээ хэлцэл гэдэг чинь хоер үхэр мөөрөөөд байхыг хэлдэггүй юм шүү дээ Бодсон тунгаасан судалсан зүйлээ баталгаажуулахыг хэлдэг, Оюутолгой ЯМАРЧ ЭРСДЭЛГҮЙ ГАЙХАМШИГТАЙ ГЭРЭЭ гэж хэлсэн шүү дээ Ашиг шимийг нь удахгүй Монголын ард түмэн хүртэх байх аа Бүү саад бол Гүйх нохойд гүйхгүй ноход саад гэдэг
BITGII HUTS 34% HUVIIG N EZEMSHIH LUIVARYN GEREE HIICHIHEED ,OOROO BITGII HUTS MUU ADSAGAA .ERSDELGUI CH GEH SHIG ,SHAL ASHIGGUI YUM HIICHIHEED HUTSAARAI CHI
MONGOLCHUUDYG UHEREER N MOORUULDEG MUU SHANTSAI MANTUUNY HUUHED EE ,DUNDAD IRGEN ULSAD AA OCHIJ HUTS
АЛТ БОЛ АЛДАГДАЛГҮЙ ХАРГАДАГ ЗҮҮЛ МОНГОЛЧУУДАД БОЛ МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ ГОВИЙН ГАЗАРЫН ГҮНИЙ УСИЙГ АШГАЛСАНААР ГОВЬ УСГҮЙ БОЛОЖ УРГАМАЛ АМЬТАН ЦӨМ МӨХНӨ ХҮН АМЬПРАГ АРГАГҮЙ БОЛНО ГЭРЭЭ НЬ БОЛ ЛУЙВАӨР НЭВТ ШЭНГЭСЭН ГЭРЭЭ ЭДИЙН ЗАСАГИЙН АЛУУРЧАДЫН ХИЙСАН ХУРЦ ХУТАГ ЮМ БАЯРЦОГТ МЭТИЙН ЮУЧ МЭДЭХГҮЙ ХУДЛАА ИХ МЭДЭГЧ НАРИЙГ ХӨӨРГӨЖ ХАХУУЛДАЖ ХУУРСАН ГЭРЭЭ ҮҮН ШЭГЭЭН МОНГОЛЧУУДИЙГ ХУУРЧ БОЛНО ГЭЖ БОДООД БАЙГАА БОЛ АНДУУРЧ ЭРТХЭН ҮНЭНИЙГ ХҮЛЭЭЖ ХАРИЛЦАН АШГАТАЙ ГЭРЭЭ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЭНГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧИ НЭГ ӨДӨР ГЭНТ ҮХЭНЭ ШҮҮ МОНГОЛЧУУДИЙН ХАРААЛИЙГ ИТЭЖ ҮХНЭ МОНГОЛ БОЛ ТЭНГЭР УХСГААТ ХҮМҮҮС МӨНХ ТЭНГЭР ЛУЙВАРЧАН НАРИЙГ ӨРШӨӨХГҮЙ ГЭДЭГИЙГ МЭДТҮГЭЙ МОНГОЛ ТАЛААС БОЛ БАЯРЦОГТООС Л ЭХЛЭХ БОЛУУ
ГАЙХАМШИГТАЙ БИШЭЭ ӨМБҮҮ МИНЬ, ГАЙ ГАМШИГТАЙ ГЭРЭЭ БОЛСОН, ЧИ ЭХЛЭЭД ЭНЭ ЗАХИАНД ХАРИУ ӨГӨХ ГЭЭД, ОРОЛД ДАРАА НЬ МӨӨР, ОЮУТОЛГОЙН ТРИБУНАЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН ШҮҮ
OT-eer PR hiihee bolyoo. Uls orniihoo tsaashdiin hugjliig bodmoor baina. Geree yer ni yah gej hiideg yum be. Oyu Tolgoi odoo uls turchdiin PR hiih herehsel bish shuudee. Arai denduu yumaa.
avsan zeel undur hyytei bas davhar hyytei anhnii hurungu oruulaltiin gereenes hed davsan hurungu orood bn.yyniig ard tymend il neelttei ynen zuv medeelel saitai bolgomoor bn.ingej l ergelzee arilna.esvel ard tymniig basan doromjilj medeelleer hangahgyi bnuu.
bi ene nohort 1 ym helchihie go home
Асуудлыг зөв тавьжээ,дэмжиж байна. Монголчууд юмны учрыг олж, хужрыг тунгаах оюуны чадавхиараа бусдаас ер дутдаггүй.
206.53.152.167 энэ сэтгэгдэл бичигч хөлсний этгээд минь залхаж байгаа юм бол хэн чамайг унш гэсэн юм. Чи тэр секс, хулгай луйвараа л уншиж суу. Бас 203.91.117.4, энэ нэг урвагч минь олон юм хуцлаа гээд чамаас хэн ч айхгүй, чамаар хэн ч дуугаа хориулахгүй. Та нар шиг урвагчид хэзээ ч олигтой явдаггүй юм. Хүний нийгмийг бузралсан хог шаарнууд минь.
zahidaliig demjij bbainna. ih bodoj cetgej bbichsen bbbainna
Zev shaardlaga baina Muu Gereeg oroitoogyi deer zasah n zev Mongilchuudad olon huvsigchtai model ort hereggyi Bayarzogt dendyy genen baina Zorigt ch bas het zaluu Ene gereen deer ajillahad turshlaga bolood medleg dutuu Iimerhyy genen zaluuchhuudiig zarim hymyys ashiglasan OTn neez bol ard tymnii baylag Mongolchuud anhnii herenge oroolaltiig telsnii daraa yadaj asgiinhaa 50 huviig avah erhtei
mash sain baina. Er hurga. bayar huetgeye!
Hariu n hurdan ireesei.
mongol uls tsever usnii homsdoltoi nen yaduu ulsuudiin jagsaaltad nileen deeguur tsohij yavaa uls shuu dee. OT-n huvid bol manaihan heterhii turgedsen yum aa. Eh oron irgeddee yamarch ashiggui geree baiguulj bdag DURAK-uudiig bugdiig ni ATG-d shalguulj AAV-iind ni suulgah heregtei esvel herhen shiitgeh erhiig ni ard tumend ugchih eh ornoo hudaldsan hulgaichuudiig bugdiig ni ter hudaldaj avaad bgaa novshnuudtai ni hamt much muchuur ni jirgeed ulsiinhaaa hiliin songuud deer ulguchih yumsan. Ene davarsan tsagaachiig guigaad bh shaardlaga ch baihgui HUULIIG ulandaa gishgesen muu zolbing... yadaj neg taaraldchih yumsan ...
Монгол улс ОТ гуйгаад байгаа юм шиг ингэж хогийн байж байхаар ОТ -гоос 90 км зайтай хилийн боомтоо бүүр хаачих хэрэгтэй. Тэгээд ОТ -н бүтээгдхүүнийг зөвхөн төмөр замаар тээвэрлүүлэх хэрэгтэй. Тэгсэн байхад наад хулгайчууд чинь Монголд тээврийн хөлс энэ тэрээс авахуулаад бүүр их мөнгө төлөх болгох хэрэгтэй.
юундаа хоорондоо маргаж иэтгэлзээд байгаа юм бэ,ОТ- гэрээ гайхамшигтай тэнэг гэрээ болсоныг Монгочуудын 93/ хувь нь хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ,одоо бүгдээрээ энэ гэрээг яаж өөрчилж хэн хэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг талаар ярьж тодорхой үр дүнтэй шийдвэрт хүрэн цаг болмон юм биш үү
Mash sain baina. OT gereeg zasj saijruulj zov bolgohiin toloo demjij baina. Hariu n hurdan ireh baihaa. Mongoloo gesen setgeltei ard tumen gazar shoroondoo hairtai hun bolgon shahaj shaardaj temtseh heregtei.
Uuniig tegeed ter darga shuu yumand n bichsiinmuu ene site iig unshdag bidend zoriulj bichsiinmuu oilgohgui baina ter yum n lav sonin.mn iig unshdag gej bodohgui baina
HONIIN NOVSH MACREI CHI ZAILVAL TAARNA.
Энэ гэрээг тогтвортой байлгах талаар ямар нэгэн санал хэлсэн хүн бүр хужаа, гадаадын гар хөл, урвагчаараа дуудуулаад байж болохгүй. Тэгвэл ардчилсан улс байхын хэрэг юу байна. Хүмүүсээ, хэн ч үзэл бодлоо илэрхийлж, чөлөөтэй ярьж болдог нийгэм гэж бодож байгаа шүү. Харин нийлж байгаад нэгнээ сүрдүүлэн доромжлох, дарамтлах замаар асуудлыг шийдэх гэж байгаа бол хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй. Мөнгийг мөнгө өөрөө бий болгодог болхоос мөнгийг улс төржсөн луйварчид бий болгодоггүй. Та бидний амьдралыг үлгэрийн юм шиг сайхан болгоно гэж амлаад эх оронч баатар болж харагдаад байгаа тэр хэнхэг бөгөөд, муйхарууд л эх орон ард түмнийхээ хувь заяаг покерын ширээн дээр тавин тоглож байна. Нүдээ нээцгээгээч. Эдийн засгын хямрал тун удахгүй огцом уналт-крэш болох нь. Улс орнуудын өр, түүний хүү, хүүгийн хүү гэж тооцоолж бодход ч төвөгтэй болсон байна. Гэтэл үнэн хэрэгтээ бэлэн мөнгний нөөц, хязгаарлагдмал. Тэр их өрийг төлье гэсэн ч мөнгө нь байхгүй. Зүгээр л хоосон тоон буюу байхгүй мөнгийг өр эсвэл хүү хэлбрээр буцааж авах гэсээр өнөөх хөөс хэмээх юм нь үүсэж савнаасаа халин сагаж байна. Мөнгний бодлогыг хэн нэгэн олон нийтийн эрх ашгийн төлөөх байгууллага тодорхойлдоггүй харин данистакрат-ууд буюу мөнгө хүүлэгчдийн засаглал тодоройлсоор байгаа энэ цагт бид ОТ-оор улс төр хийж талцан чулуугаар байлдаж буй нь даан ч өрөвдөлтэй.
ЗӨВ ЗӨВ, МОНГОЛ ХҮНИЙ ТҮМЭН ЗӨВ. ХАА БАЙСАН ТЭР КАНАД МАНАДААС МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЭЛ МӨН ИХ САНАА ЗОВОХ ЮМ ДАА. ЭД НАР ХЭД ХИЧНЭЭН ОРНЫ БАЯЛГИЙГ ЯАЖ ЯАЖ АШИГЛАЖ ДУУСГААД ОДОО МОНГОЛД ИРЧЭЭД БАЙГАА БОЛ ДОО. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАЯЛАГТ Л ШУНАСАН БАЙХГҮЙ ЮУ, ЯАЖ Ч БОДСОН ОЙЛГОМЖТОЙШТЭ...ХӨГЖИЛ ГЭДЭГ ГАЗАР ШОРООГОО УХАЖ МӨНГӨ ХИЙХ ЮМ БОЛ ЭЗЭН ЧИНГИС, ӨВӨГ ДЭЭДСИЙН МААНЬ СУРГААЛ ХУДЛАА БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ????? ЗАЙЛ ЗАЙЛ ГАДНЫХААН
чи өөрөө зайл, эзэн чингэис гэж хэн юм бэ, өвөг дээдэдэм мээдэс ч гэх шиг хэдэн өвөгөө чи мэдэх вэ
Эрдэнэт монголд ямар өгөөж өгч байгааг монголчууд харж мэдэрч байгаа эрдэнэтээс 3 дахин том ордоос бид өртэй хоцрох гэж байгааг монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр дуугарч байна гэтэл удирдах зөвлөлд монголыг төлөөлж суугаа багабаньд, цагаан, ганболд нар эдийн засгийн алуурчдад бүрэн хөлслөгдсөн байна. хэрэв яаралтай гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол МАН, АН-ын нэрээр гарсан алуурчдын гар хөл болсон төр, засгийнханд итгэж болохгүй монголчуудаа худал аллагч МАН АН-д яаж хуурагдаж 20 жил алдсанаа ойлгоосой билээ.
Ta mongoliig orhiod yavdaa! Hunii haraal ideed yahav!
Баабарын гологнууд энд олон байна
гэрээг монголын талд ашиггүй Ганбаатарын 25 асуултанд БАЯРЦОГТ ОГТ ХАРИУ ӨГӨӨГҮЙ, ИЙМ ШИГГҮЙ ЭХ ОРОНОО ГАДААДЫХАНД ХУДАЛДСАН БАЯРЦОГТ, ГАНСҮХ, ЗОРИГТ НАРЫГ БУУДАН ХОРООЕ, ГАДААДАД ХУЛГАЙ ХИЙЖ , ХАР ТАМХИ ЗӨӨЖ БАРИГДААД ШОРОНД АБАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛЖ ӨМГӨӨЛДӨГ МОНГОЛЫН ГАДААД ЯАМ ЛУ БОЛД МОНГОЛЫН НЭР ХҮНД БИТГИЙ УНАГА ӨӨРӨӨ ОГЦОР, ЭЛБЭГДООЖ ОО ХАР ТАМХИ ЗӨӨГЧДЫГ ЭХ ОРОНЛДОО АВЧИРЖ ШИЙТГЭЭЧ ЭСВЭЛ ЧӨЛӨӨЛ ГАДААД ОЛОН ОРОНД МОНГОЛ НЭР ХҮНДЭЭ АЛДЛАА
buudna ch geh shig kkk, ovoo garuudaa
ОТ-ГООС НЭГ ИХ АШИГ ОЛООД, АРД ТҮМЭН ГАНЦ МАШИН АВААД УНАЖ ЧАДАХГҮЙ Л БОЛОВ УУ? ИХ ЮМ ГОРЬДООД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ. ХАРИН ЭСРЭГЭЭР ӨМНӨГОВЬ, НААШЛААД ДУНДГОВЬ, ТӨВ АЙМАГ, ӨВ ГЭЭД АЙМГУУДЫН ХӨРСӨН ДООРХИ УСГҮЙ БОЛЖ, АФРИКИЙН ЯМАР АМЬД АМЬТАН ЦААШ НЬ НЭВТЭРЧ ЧАДДАГГҮЙ АНГАМАЛ ЭЛСЭН ЦӨЛ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. ИНГЭЭД МОНГОЛ УЛС ГАЗАР НУТГИЙНХАА 4/1-ИЙГ ҮХМЭЛ ГАЗАР БОЛГОН ХУВИРГАХ ЗАМ РУУГАА ЯВААД БАЙНА. БИД МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БУСАД САЛБАРААС МӨНГӨ БОСГОХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ГАЗАР НУТГАА ЭРҮҮЛ ЧИГЭЭР НЬ АВЧ ҮЛДСЭН УЛС РУУ ХЭДЭН ЗУУН САЯ ЖУУЛЧИД ХОШУУРЧ БАЙНА. БАЯЛАГИЙН ХАРААЛ БОЛ ҮНЭХЭЭР АЙМААР. АРД ТҮМЭН ЭНЭ ИХ ӨРИЙН АЧААГ ҮҮРЧ ЯВААГАА УХААРАХ ХЭРЭГТЭЙ. ТАНААС ӨДӨР БҮР ТӨР МӨНГӨ СААЖ БАЙНА.
Энэ бүх үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээс юу нь үнэн гэвэл ОТ ашиг олж эхлээгүй байж 1 тэрбум доллар төсөвт төлсөн нь үнэн. Их ашиг хүртэхийн тулд заавал хувь эзэмших хэрэггүй. Гадны хөрөнгө оруулагч биш авлигач, ардаа гэх сэтгэлгүй улс төрчидтэй байлдсан нь дээр шүү
usnii tald unen.selbe ood 30 metr uhaad us garch bausan chini odoo 150 metr uhuulj baina. usiig ni sorood ugaagaad baihaar duusaad ulam dooshilj baina. ene anh ochirbat mongol ulsad delhiin ih usnii hagalbar baina gej hudlaa tsuurhal gargasnaas bolson sh dee. oyu tolgoi mongol baitugai amerikad togssen hunee halj baina.ene zov geree human right mon uu
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар Зочин
Наадуул чинь Монголд хууль үйлчилдэггүй гэж ярьдаг бүр сүүлээ хондлой дээр тавьсан улс. Үйлчилдэг гэхдээ зөрсөн бассан улсад Чингэсийн удмын хууль ингэж үйлчилдэг гэдгийг наадуулаараа дамжуулаад дэлхийн нийт улсад МОНГОЛЫН сүр хүчийг үзүүлэх ганц боломж ирлээ. Наад засгийн газрыг үгүйсгэсэн нь сайхан хангалттай шалтгаан, юугий нь анхааруулж сануулдаг юм бэ. наадуулыг чинь шууд зогсоогоод хөөгөөд гаргахад хохирох монгол нэгч байхгүй.!!! ШУУД ХӨӨЖ ГАРГА!!!!
Одоо тэр гэрээ засварлах энээ тэр ажил болж байснаас манай газар нутаг үхмэл болох нь тодорхой байхад шууд зогсоох замуудаа эрцгээе. Тэр талаас нь харцгаая! Монголчуудаа, Ардуудаа.
IIM YUM YUCH BATLAJ YARIAGUI HUMUUSHDE.
hahahahahahah, eleg hushih ni eee, end chini buun buun hoshin shig yvj bnshdee, hahahahahah, hoshin "hog"-iin hed uugeer neg oroosoi saihan saihan sedevuud ch bn daa. ineedtei ym
монголыг аврах ганц арга бол ОТ-ын гэрээг хүчингүй болгох асуудал.гэрээг сайн гэж байгаа нөхөд бол баярцогтын бөгс долоогч элбэгээ сайхан билэг нар болох нь тодорхой болж байх шиг. их хурал ард түмний төлөөлөл биш баярцогтын бөгс долоогч олон толгойтой мангас болжээ.