Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одгарав нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355-р тогтоолыг зөрчин бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан бөгөөд бичил уурхайн гэрээ байгуулсан эдгээр нөхөрлөлүүд нь дахин бусад нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мөн Ерөө сумын ИТХ-аас “Нөхөн сэргээлт хийлгэх” тухай тогтоол гаргаж, нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан, 2019 онд гэрээ дуусгавар болсон болон сумын Засаг даргын захирамжаар цуцалсан гэрээг сунгасан зэрэг зөрчил гаргаад байна. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 355 дугаар тогтоолд заасан “.. бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт” гэснийг зөрчжээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нарт Засгийн газрын 355 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Өнгөрсөн онд хийгдсэн шалгалтаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан хэдий ч тухайн талбай дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, талбайгаас хэтрүүлдэг, гэрээгээр халхавчлан өөр эрүүл талбай, нөхөн сэргээсэн талбай болон гэрээнд хамааралгүй газраас хууль бусаар олборлолт явуулсан, хүчин чадлын нөөцийг хэд дахин хэтрүүлсэн, Сум орон нутгаас гэрээ байгуулахдаа тухайн байршлын солбицол, цэгийг газар дээр нь тулгаж шалгадаггүй, тухайн газар нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход тохирох эсэхийг шалгалгүйгээр эрүүл газар, эвдэгдсэн газарт хавтгайруулан гэрээ байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байжээ.
Улмаар Засгийн газрын тогтоол гарч бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан. Энэ оны нэгдүгээр сард “Бичил уурхайгаар малтмал олборлох” журмын дагуу гэрээ байгуулахгүй байх тухай албан тоотыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө, Мандал, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл0
Нөхөн сэргээлт нэрээр алт олборлосон талбайг дахин сэндчилэх санаачлагыг аймгийн дарга асан ерөнхий сайдасан одоо шоронд байгаа Эрдэнэбат эхлүүлж байлаа
Tiim shuu buzartai erliizuud
Tiim shuu buzartai erliizuud
Tiim shuu buzartai erliizuud
Tiim shuu buzartai erliizuud
Tiim shuu buzartai erliizuud
АТГ ажлаа хийнэ үү
Дахин байгуулаагуй сунгасан за